Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,843
Эв хамт нийгмийн ялалт өөд дайчин цогтой давшиж байх үедээ бид энхрий хайрт удирдагч нараа “бух дарга”, “бяруу дарга”, “төлгөн дарга”, “хурган дарга” хэмээн ангилж зүйлчилдэг байлаа. Ийм ангилал гарсан нь учиртай. Тэрхүү галвын үеийн хурдаст нойрссон “бух дарга”-ын алтан шарилд малталт хийж үзэхүл, цагаан сараар бухын өвчүүний ард заларсан байдалтай жанч халсан дүр зураг тодорсон. Энэ баримт “бух дарга” бухын өвчүү, “бяруу дарга” бярууны өвчүү тавьж цагаалдаг байсныг баталдаг. Тэгэхээр монголчууд төлөгний ууц тавих эрхтэй даргыг “төлгөн дарга”, хурганы ууцаар цагаалдаг даргыг “хурган дарга” гэж байжээ.

Ерээд онд Монголд ялсан ардчилсан хувьсгал хүн бүрт эрх чөлөө өгснөөр зөвхөн дарга нар сэмхэн тэмдэглэдэг байсан цагаан сарыг ард нийтээрээ өргөнөөр тэмдэглэсэн.

Ууц, өвчүүг дарга л тавих эрхтэй байсан хуучны бурангүй ёсыг халж, хэн хүссэн нь соёолон шарын өвчүү, шүд гүйцсэн ирэгний ууцтай цагаалах хууль ёсны эрхтэй болсон. Монгол улсын үндсэн хуулинд “иргэн бүр нийгмийн гарал үүсэл, шашин шүтлэг, яс угсаа ялгаваргүйгээр цагаан сараар ууц эсвэл өвчүү тавих эрх эдэлнэ” хэмээн заасан.

Гэвч иргэн бүр ууцтай цагаалах эрхийг амьдралд хэрэгжүүлэх зам шулуун дардан байсангүй. Улсын их хурлын эрхэм гишүүд улсын сангаас идэж уусан мөнгөөрөө ууц өвчүүг чөлөөтэй худалдаж авч дөнгөж байсан бол ууж идэх бололцоогүй угсаа энгийн ардууд ууц өвчүүний төлөө алтан амиа барьцаалах ч энүүхэнд болсон билээ. Хувиараа эрхлэх аж ахуй гэгч ерээд онд борооны дараах мөөг шиг олноороо төрснөө, гэнэт алга болсон. Үүний учир нь тэр аж ахуйн эзэд, захирлууд цагаан сарын шинийн нэгэнд хүн шиг ууцтай золгох гэж хамаг хөрөнгөө шавхаад, шинийн хоёронд дампуурч байснаас үүдэлтэй.

Энэ удаагийн их хуралд сонгогдсон гишүүд хэдий луйварчин ч гэсэн буянтай, нинжин сэтгэлтэй, ард түмнээ гэсэн бодолтой луйварчид болохоо батлан харуулаад байна. Учир юу гэвэл тэд цагаан сарын өмнө ард түмэндээ өвгөд өтгөс, балчир нялх гэж ялгалгүй далан мянган төгрөг олголоо. Дараа жил ч олгоно гэж ярьж байгаа. Далан мянган төгрөг гэдэг дажгүй томхон эр хурганы ууц авахад хүрэлцэнэ гэдгийг УИХ-ын ажлын алба судалж тогтоосон тухай албаны эх сурвалжууд өгүүлж байгаа юм. Тэгэхээр энэ жилээс эхлээд Монгол улсын хөгшид төдийгүй хүүхдүүд ууцтай шинэлэх эдийн засгийн чадамжтай боллоо. Шалгарсан манлай удирдагчдын буянаар “хүн бүр ууцтай шинэлж болно” гэсэн хуулийн заалт эдийн засгийн утгаа олох сайхан бололцоо бүрдлээ.
Цагаан сараар ууцтай шинэлэнэ гэдэг тал бүрийн ашигтай. Зуд турханд нэрвэгдээд буй үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж байгаа хэрэг юм. За тэгээд хэд хоног тавьж, хүнд үзүүлсэн ууцаа хаячихалтай биш идэхээс өөр аргагүй. Дан өөх идсэнээс болоод элэг цөс өвдөж, эмнэлэгт хэвтэнэ. Ингээд бодохоор ууц авснаар малчид төдийгүй эмч сувилагч нар болон үндэсний эмнэлгүүдийг ч бид дэмждэг болж таарч байна.

Цагаан сарын ширээнд ууц тавих нь эдийн засгийн асар хэмнэлттэй. Одооны хүүхдүүд өөх үмхэж огт чаддаггүй тул танай ширээн дэх ууц бүтнээрээ үлдэнэ. Мөн түүнчлэн ширээний хамаг зайг эзэлчихдэг тул идэж болдог хүнс ширээнд өчүүхэн орно. Тэгээд ч ирсэн гийчид цул өөх тосыг хараад огиудас нь хүрч, ширээн дэх хиам, зууш, бууз гээд бусад зүйлд хүрэхгүй байх магадлал өндөр. Ууц болоод өвчүүний нарийн учрыг өгүүлэхэд ийм болой.
Тэгэхээр цагаан сарын ширээнд ууц байна гэдэг таны бэл бэнчинг гайхуулж, эрх чөлөөг илэрхийлдэг төдийгүй, танай гэр бүлийн эдийн засагт асар хэмнэлт авчирдаг ажгуу.

profile uneneer yvbal uher tergeer tuulai guitsenee gj
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2793094/d20/trackback

profile

zozko

2010.02.15 19:34:39
*.132.139.213

kkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkkk

profile

ganaa252525

2010.02.16 10:50:28
*.131.246.10

ggggggggggggggggggggggggg

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал СМАРТ УТАСНААС ГАДААД ДОТООД ГҮЙЛГЭЭГЭЭ ХИЙЦГЭЭЕ!! ХАНА БАНКНЫ АППЛИКЕЙШН МОНГОЛ ХЭЛЭЭР! [1] admin 2014-03-24 62918
Зарлал ТА СЭТГЭЛ ДҮҮРЭН ИНЭЭМСЭГЛЭЖ ЧАДДАГ УУ? HAPPINESS ШҮДНИЙ ЭМНЭЛЭГ file [9] ADVertisement 2012-05-02 185857
10478 hi busguichuudee zalgaarai bold123456 2010-02-12 1448
10477 busguichuudee kemii 2010-02-12 1411
10476 Монгол эх орныхоо төлөө Авралын Давалгаанд нэгдэцгээе! [3] dehui 2010-02-12 1844
10475 emegteichuuded [2] moroodol_saihan 2010-02-12 1970
10474 yag odoo showdoh 2 ohin bnuu??? [3] jorj_hoorhon 2010-02-12 2356
10473 taniltsii bvsgvi [1] tergelh 2010-02-12 1700
10472 taniltsya busgui [1] kemii 2010-02-12 1659
10471 Vancouver n uvliin olymp.. yag odoo [5] sainsain 2010-02-13 1933
10470 hi puuji_09 2010-02-13 1567
10469 dotno taniltsya xyyxenyydee [1] odtemka 2010-02-13 1755
10468 Taniltsay Ohidoo~~ Amka26 2010-02-13 1463
10467 KOREA SUDDEN-ATTACK MGL server haan baidag yum be ? [5] batbileg- 2010-02-13 2990
10466 udbai avna [1] puuji_09 2010-02-13 2033
10465 MAGIC CITY CLUB - "LOVE IN WHITE MOON" PARTY!!! Kazeem 2010-02-13 1692
10464 YAG ODOO [8] customer 2010-02-13 2201
10463 tanhilhan busguitei tahiltsii [1] tamiriin gol 2010-02-13 2132
10462 hariin bike zarna? juus 2010-02-13 1853
10461 durguitsahgui bol ter busguid naaduulagch 2010-02-13 1703
10460 Sain u? Incheond girl bna u? Patriot! 2010-02-13 1792
10459 sar shine dee saihan shineleerei MGLclud 2010-02-13 3177
10458 uulzah 1 ohin bna u oshin 2010-02-14 1524
10457 taniltsii busgui chuluu0116 2010-02-14 1720
10456 hi uidaj baigaa busgui bainuu messenger_name 2010-02-14 1743
» Ууц болоод өвчүүний учир (шог өгүүллэг) [2] sumo78 2010-02-14 2586
10454 Hi Seould bga ohiduudaa [1] Chester 2010-02-14 2030
10453 busguichuudee orood uzeerei messenger_name 2010-02-14 1833
10452 JAVHLANGIIN TOGLOLT UZHUU [1] room 2010-02-15 3052
10451 C1, UBS, UBS2, TV5, TV9 Mongoliin tv suvguud shuud tsatsagdaj bn. [1] [9] oyu601 2010-02-15 80035
10450 taniltsay... iim 2010-02-15 1752
10449 Hi bvsgvi iim 2010-02-15 1939
10448 saihan messengerdeh ohin bn uu odoo chairmanopirus 2010-02-15 1859
10447 gg [1] ganaa252525 2010-02-16 2141
10446 tsalchih busgui bna uu baaaaaagii 2010-02-16 2032
10445 gmobile [1] ganaa252525 2010-02-16 2353
10444 hariin bike zarna?? [2] sabkaa_0115 2010-02-16 2480
10443 Incheond havid bdag ohidyyddaa bilegbayr 2010-02-16 1740
10442 HI OHIDOO uurd010 2010-02-16 1966
10441 Эмэгтэй хүний амьдралын нэг өдөр [4] angelikamgl 2010-02-16 3066
10440 inchonii dunamd bdag ohintoi taniltsana emzeghenhair@yahoo.com baldangiin 2010-02-16 1948
10439 Солонгос Хэлний Видео [1] hi123829 2010-02-16 2328
10438 Yag Odoo messengerdeh ohin bna yy 심심해죽갰다 Erhemee24 2010-02-17 1736
10437 hi zaluusaa taniltsaya [2] meet 2010-02-17 3034
10436 Vancouver n uvliin olymp.... hi123829 2010-02-17 1971
10435 Чат☆ღ★๖ۣۜ๖ۣۜ◈♥УЧРАЛ๖ۣۜ◈๖ۣۜ๖ۣۜ★ღ☆Чат [2] beschka_hair 2010-02-17 41132
10434 Zaluusaa asuult bn zabtai_negen 2010-02-17 2668
배너신청
자생병원

배너신청