Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,843
“…Манай найз бид хоёрыг Хятадад шинээр нээгдэж байгаа монгол ресторанд ажиллах уу. Сард 700 мянган тєгрєг єгье гэсэн аятайхан санал саяхан ирэв. Ажил, сургуульгvй байсан болохоор дажгvй санагдсан юм. Гэр бvлдээ хэлчихвэл зєвшєєрєхгvй гэдгийг нь мэдэж байсан учир хэлэхгvйгээр хилийн дээс алхчихав аа. Гэтэл тэнд очоод хотын захын нэг буудалд биеэ vнэлэхийг шаардаж, эсэргvvцэхээр хоол єгєхгvй зодож цохих зэргээр дарамтлаад, єєр илvv орлоготой хот руу авч явна гэх нь тэр. Тэнд биднээс гадна 18-20 насны долоон монгол охин байсан...” Хvний наймааны хохирогч болсон эмэгтэй ийн сэтгэл эмзэглэм тvvхийг нулимс дуслуулан ярьж билээ.
Бидний гарт баригдахгvй нvдэнд vзэгдэхгvй хэрнээ мэдрэгдээд байгаа айдас яах аргагvй хvний наймаа болжээ. Зєвхєн 2007 оны байдлаар л гэхэд 115 монгол хvн харьд худалдагдсан байна. Хvний эрхээр жаргахаар єєрийн эрхээр зов гэж. Шємбийтлєє турж, юу ч vгvй нvцгэн шахуу харьж ирсэн нэгэн эмэгтэй шєнє бvр хар дарж зvvдлээд, оргоё, гэрэл гаргахгvй хувцсаа ємсье гэж зvvдэндээ ярьдаг болтлоо шоконд орчихсон нь ч бий. Yнэхээр анхаарах цаг нь болсон энэ сэдвээр “Эмнести интернэйншл” байгууллагаас єчигдєр сургалт зохион байгуулсан юм. “Eagle” телевизийн сэтгvvлч П.Жаргал “Орчин vеийн боолчлол ба хvний наймаа”, Хууль зvйн vндэсний тєвийн хуульч А.Тvвшинтулга “Монгол дахь хvний наймааны асуудал” гэсэн сэдвээр сонирхолтой илтгэл тавилаа.
Хvн хvнээ зардаг болчихсон энэ нийгэмд боолын нийгмийг vгvй хийсэн гэж яриад ч яахав. Дэлхий дээр 12 сая хvн боолчлогдож, 2,4 сая хvн худалдагдсан тоо байдаг аж. Хамгийн харамсалтай нь, олон гэмт хэргийн шинж агуулдаг хvний наймаанаас олдог орлого жилд 32 тэрбум ам.доллар давсан тоо гарч, хар тамхины наймааны дараа бичигдэж байна. Єєрєє хохирогч байсан хvн эргээд ийм тєрлийн гэмт хэргийн vйлдэгч болчих тохиолдол ч цєєнгvй гэнэ. 18 настай монгол охин 21 настай євєр монгол залуутай нийлж хил давуулан хvн худалдах гэж байгаад баригдсан гээд ойрын жишээ ч дурдаж болохоор. Хил давуулахгvйгээр орон нутагтаа ч энэ бизнесийг хийж болдог тухай судлаачид ярьсан юм.
Аймаар юм, уншигч таны, миний, бидний ойр буй хэн нэгийг хэзээ хуурч, хэзээ хулгайлах бол гэсэн айдас тээн энэ сургалт ганц сэтгvvлч бидэнд бус Монголын нийгэмд хvрээсэй гэж бодсоноо нуух юун

aimar yumaa neere hvnd itgeh ulam bvr hetsvv bolsoor l bh yum