Moderator : Ixus
Хархvv тамхиа ууртай нь аргагvй сорон байж, их уцаарласан байртай
бvсгvйдээ ийнхvv ярив: -Би энэ бvхнээс ямар их залхаж байгааг чи мэддэг
ч болоосой. Орой болгон л чамайг гэрт чинь хvргэж єгнє.Тэгээд ядаж
байхад танайд тамхи ч татаж болохгvй, дээр нь vнсвэл ахад чинь алуулна.
Хєгжим чангалж болохгvй, хонох талаар яриад ч хэрэггvй, шєнийн 3-4
цагийн vед хvссэн хvсээгvй гэр рvvгээ сажлах хэрэг болно. Єдєр нь
хичээлээсээ тарахыг чинь хvлээж зогсоод, дараа нь тэнэг юм шиг энд тэнд
шоу, кино vзэж мєнгє бараад л, дампуу цайны газар хуушуур идэж ходоодоо
муутгаад, хар хvйтэнд орцны чинь ємнє хэдэн цагаар сууж бєєрєє
муутгасаар байгаад бvр залхаж гvйцлээ. Энэ бvхнийг сонссон найз охиных
нvдэнд нулимс нь єєрийн эрхгvй цийлэгнэн, гар нь салагнах бєгєєд залуу
нь vvнийг огт анзаарсан шинжгvй цааш нь ууртай аргагvй vргэлжлvvлэх
бєгєєд vгээ: -Товчхон хэлэхэд, би энэ бvхнээс бvр залхаж орхилоо.
Тэгэхээр одоо хоёулаа энэ бvхнийг ингээд цэглэе. Хоёулаа сууя гэж
тєгсгєв.
-Хайрт минь, би чамгvйгээр цаашид vнэхээр байж чадахгvй нь. Би чамайгаа амьдралын бvх хар бараан бvхнээс хамгаалахад бэлэн байна. Хэрэв чи намайг орхивол би чамтайгаа ахин уулзахын тулд бvх дэлхийг тойрон, элсэн цєл, ширэнгэн ой, тэнгис далайг ч гатлахад бэлэн байна
Хариуд нь бvсгvй нь мєн л гал халуунаар:
-Хайрт минь, чи минь одоохон хvрээд ирээч. Яг одоо хvрээд ир би чинь хувцсаан тайлчихаад чамайгаа хvлээж байя гэж тачаадвал нєгєє залуу харин:
-Гадаа бороотой байна маргааш, бороо татрахаар болъё хайрт минь.