Moderator : Ixus
Бичлэгийн тоо 14,843
Бурханы авралаар би эмэгтэй хүнд дуртай. Тэд ойлгомжгүй байх тусам гайхамшигтай санагддаг. Тарган туранхай, өндөр нам, мисс юм уу цэвэрлэгч хийдэг нь хамаа алга. Эмэгтэй хүн л бол би тэднийг хайрладаг.Яагаад гэвэл би эрэгтэй хүн. Бурхан эр эм гэж хоёр эсрэг хүйс заяасан учир нөгөө хүйснийхнээ хайрлахгүй бол яах гэж хүн тэр тусмаа эрэгтэй хүн болж төрөх юм бэ? Бас хорчин, худалч, хулгайч юу ч бай, нөгөө бол биеэ үнэлэгч, эсбөгөөс нөхрөө эзгүйчилдэг ч бай хамаа алга. Тэдэнд бидний хийж чадахгүй амьдрал ургуулах ид шид бий учир нөхдүүд минь тэдний өмнө бөхөлзөх нь зүйтэй.Ингэхэд би хэдийнээс эсрэг хүйсээ сонирхож эхлэв. 3-р ангид байхаа.Анх удаа би эсрэг хүйсний хүнээ сонирхсон минь тэр.
Миний таньж мэддэг ангийн болон байрны охидуудаас их л өөр зүгийн амьтан мэт санагдаж байсан. Бодлыг минь уншсан мэт багш хажууд суулгаж, би эмээгийнхээ өглөө өгсөн ганц ширхэг чихрийг түүнд өгч билээ. Тэр үед чихэр ховор бараа байсан юм шүү.Даанч манай ангийн Нандиа гэдэг хамгийн аманцар ховч охин харчихаад ангиар нэг тараав аа...Шинэ ирсэн охинд чихэр өгсөн гээд л...Манай ангийн охидууд муухай хараад л, банди нар аан энэ тэгвэл чиний авгай гэлцэн нүүр хийх газаргүй болгов. Би хичнээн эсэргүүцээд тэд тэр охиныг миний авгай гэж нэрлэхээ больсонгүй. Тэгтэл нэг нь сонин санаа гаргав.
Би чихэр өгсөн охиноо өөрөө зодох ёстой гэж...
Зодно гэхээр аймаар балбана гэсэн үг биш л дээ. Ямар ч байсан цохих ёстой байлаа. Манай ангийн хөвгүүд тэр тэнэг санааг дэмжлээ. Би авгайтай гэдэг нэрнээс салахын тулд юу ч хийхээс буцахгүй байв. Хэдий тэр охиныг өрөвдөж байсан ч, тэр надад маш их таалагдаж байсан ч би тэр охин руу очоод хөл рүү нь өшиглөж билээ.
Тэр миний эмэгтэй хүнд гар хүрсэн анхны бөгөөд эцсийн хуншгүй тохиолдол байсан юм.
Тун ч удалгүй би өөр сургууль руу шилжсэн. Гэхдээ л би харамсаад байлаа. Бодоод л яваад байлаа. Яасан муухай юм хийв дээ гэж...Одоо хүртэл тэр тухай боддог. Хэрэв тэр хаа нэгтээ амьд мэнд байдаг бол уулзаж уучлал гуйх юмсан. Түүнээс хойш олон жил өнгөрч, олон ч үйл явдал болж, амьдралд минь сайн муу олон охин зөрж өнгөрлөө.би гаднах нь хачин байдалтай байгаа ч дотоод мөн чанар нь гайхамшигтай эмэгтэй хүний өөдөөс нударгаа зангидаж чадахгүй юм билээ. Тэгсэн дорвол наадмын бэлтгэлд гарсан бөхчүүдийн хоол нь буцалж байгаа тогоотой зуухыг гүйж очоод өшиглөөд хаясан нь дээр...
Бүсгүйчүүд бидэнд зодуулахын тулд биш биднийг зодолдуулахын төлөө төрсөн юм шүү дээ гэж...Эрчүүд ээ,

odoo bohchuudiin togoog oshigloh ni baitugai tamiin togoog ch oshigloson ongoroo bailgui heheh gehde hoorhon l dursamjtai ym