1.Эхний үе нь хүн амьтны эрхтэн
Дараагийн үе нь хүйс ялгах үг
Нийлүүлээд уншвал хүүхэд бидний дуртай нэгэн амттан
* * * * * *
2. Эхний үе нь гэрийн нэгэн тавилга
Дараагийн үе нь хүүхдийн гэзгэнд уях өнгө өнгийн торгомсог зүүлт
Нийлүүлээд уншвал нэгэн зүйл бутархаг ургамлын нэр
**** ******** *******
3. Эхний үе нь нэгэн модны нэр,
Дараагийн үе нь хатуу зүйлийг нунтаглаж нүдэх сав.
Нийлүүлээд уншвал мориний хэрэгсэл
******** ********* ******
4. Эхний үе нь энхрийлэл халамж гэсэн үг,
дараагийн үе нь хугацаа хэмжих багаж.
нийлүүлээд уншвал эд зүйлс агуулах сав болно
******** ********* *********
5. Нүүр нүүрээ хараад,
нүцгэн биеээ нийлүүлээд
Шүдгүй аманд
шүрэн толгойтыг углана
дэс дараалалаар н дугаарлаж байгаад xариулаарай андуудаа