Бичлэгийн тоо 2,391

Баабарын дөрөвний нэг...

Уншсан 2022 vote 0 2012.10.28 04:18:33
Баабарын дөрөвний нэг...
2012.10.22
Дөрөвний нэг гэж чухам ямар хэмжээс юм бэ? Мэдээж юуны тухай ярьж байгаагаас л шалтгаална. Жишээ нь үзэгдэх ертөнцийн хэмжээний дөрөвний нэг гэвэл гэрлийн хурдаар ойролцоогоор 7 тэрбум жил явж байж туулах зай гэсэн үг. Нарны массын дөрөвний нэг гэвэл дундаж хүний биеийн масснаас даруй 5,000,000,000,000,000,000,000,000,000 дахин их хэмжээг хэлнэ, нарны радиусын дөрөвний нэг гэвэл та машинаар 100км/цагийн хурдтайгаар 70 орчим хоног өдөр шөнө тасралтгүй давхиж байж туулах зайг хэлнэ. Тэгвэл хэн нэгэн хүний дөрөвний нэг гэж юу гэсэн үг вэ?
Саяхан манай алдарт нийтлэлч Баабар гуай өөрийн нэг хүнтэй хамтран орчуулж буй Билл Брайсоны “Шинжлэх ухааны хураангуй түүх буюу бараг бүх юмны тухай товч цэдэг” хэмээх номны нэгээхэн хэсгийг цахим хуудсаараа дамжуулж нийтлэв. Тэрхүү номыг Бил Брайсон хэмээх хүн 2003 онд бичсэн бөгөөд янз бүрийн шинжлэх ухааны ойлголт нээлтүүдийг тэдгээрийн нээгдсэн түүхэн замналаар нь энгийн үгээр тайлбарласан байдгаараа онцлог. Тиймээс ч бусад амжилт олсон “popular science” төрлийн номнуудын адилаар ялангуяа Европод олон хувь зарагдсан юм. Харин уг нийтлэлээ Баабар гуай “Хэрэв том хэмжээний солир дэлхийг мөргөвөл” гэж нэрлэжээ. 
/ … Уг орчуулах гээд байгаа номыг та доорх холбоос дээр дараад үнэгүй англи хэл дээр .pdf форматаар татаж авж болно:/
энд дарж номыг татаж аваарай
Харин Баабар гуайн орчуулга нийтлэлийг нь доорх холбоосоор уншиж болно:

Баабарын орчуулга нийтлэл

Би яг тулгаад үзсэн чинь энэ номны 125-133 хуудас хоорондох материалыг авч, орчуулах гэж их л яарсан бололтой юм. 
Миний хувьд одон орон, физик судлах гэж номын дуу сонсож байгаа хүн. Тиймээс одон орон судлалын талаар хүмүүст үнэн зөв бодит мэдээллэл, мэдлэг хүрч байгаасай гэж хүсдэг жирийн л нэгэн. Тэр ч үүднээс буруу зөв мэдээлэл энэ тэнд гарахаар нь засаж залруулаад сэтгэгдэл үлдээчихдэг, зарим тохиолдолд нийтлэл бичсэн зохиогчид руу шууд цахим шуудангаар зурвас илгээчихдаг юм. Ганц нэг нь баярлалаа гээд засна. Гэхдээ ихэнхи нь өөрсдийнхөө бурууг хүлээхээс эрс татгалздаг. Тийм хүмүүсийн нэг нь “Зууны манлай нийлэлч гэгддэг Баабар гуай байсан гэдгийг нилээд хожуу олйгов.
За юуны өмнө энэ Баабарын зөвхөн *орчуулганд* ямар ямар алдаанууд байгааг нь та бүгдтэй тодорхой хуваалцая. Хашилтан дотор номны эх өгүүлбэрийг нь бичээд, араас нь Баабарын орчуулгыг нь залгаж тавиад алдаатай хэсгийг нь улаанаар тодруулав:
(((1))) BB 125: “Nobody knows even approximately how many asteroids there are tumbling through space, but the number is thought to be probably not less than a billion.”
Баабар: “Сансарт хэдэн ширхэг астэроид хөвж байгааг хэн ч мэдэхгүй. Гэхдээ энэ тоо арай ч тэрбум хүрэхгүй байх.”
Засвар – нэг тэрбум хүрэхгүй бус нэг тэрбумаас илүү гэсэн санааг уг нь зохиогч хэлсэн байна. Тайлбар – бид хичнээн бага гаригууд манай нарны аймагт байдгийг нь мэдэхгүй ч нийт бага гаригуудын масс нь хир их вэ гэдгийг нь сайн мэднэ, тэр нь манай сарны массын дөрөв орчим хувьтай тэнцэх хэмжээний масс. Нийт тоогоор нь харьцуулвал том хэмжээтэй бага гаригууд маш цөөн, ихэнх нь маш жижиг биетүүд юм.
(((2))) BB 125: “They are presumed to be planets that never quite made it, owing to the unsettling gravitational pull of Jupiter, which kept—and keeps—them from coalescing.”
Баабар: “Бархасвадийн сул татах хүчнээс болоод тэд гариг болж арай чадаагүй ч түүнд сулавтар байдлаар татагдсаар байгаа биет гэж үздэг.”
Засвар – Бархасбадь бол манай нарны аймгийн хамгийн том гариг шүү дээ, түүний сул татах хүчнээс нь биш хүчтэй татах хүчнээс нь болоод эдгээр бага гаригууд нь одоо хүртэл гариг болж нэгдэж нийлэх боломжгүй байдаг гэсэн санааг зохиогч номондоо өгүүлсэн байна. 
Тайлбар – бидний одоогийн ойлголтоор бархасбадь нь аль дивангарын үес одоог хүртэл эдгээр бага гаригуудад хүчтэй таталцалаараа их хэмжээний энерги өгч хурдасгаж байдаг учир бага гаригууд мөргөлдөхөөрөө хоорондоо нэгдэж томрох бус задарч бутраад гариг болж томорч чадахгүй байгаа хэрэг.
(((3))) BB126: “Altogether it is thought—though it is really only a guess, based on extrapolating from cratering rates on the Moon—that some two thousand asteroids big enough to imperil civilized existence regularly cross our orbit.”
Баабар: “Манай дэлхийн ойр орчимд хоёр мянга орчим хангалттай том астэроид тогтмол эргэлдэж байдаг гэсэн тооцоо бий. Аль нь ч хүний иргэншлийг устгачихуйц аж.”
Засвар – саран дээрх солирын бөмбөгдөлтийн тогоонуудын насыг нь хэмжиж байгаад бөмбөгдөлтийн эрч түүхэнд хир их байсаныг судлаачид барагцаалжээ. Энэ барагцаалал дээрээ үндэслээд хүн төрлөхтөнг сөнөөх хэмжээний 2000 орчим том бага гаригууд дэлхийн тойрог замтай байнга огтлолцож байдаг гэж дүгнэсэн байна. 
Тайлбар – Өмнөх параграфийг нь Баабар орчуулалгүй алгассан тул жаахан ойлгомжгүй байгаа байх. Зарим бага гаригууд нь нарны аймгийн төв хэсгээр дайрсан тойрог замтай байх ба эдгээрийг монголоор эрчимт аюулт биетүүд гэдэг байна. Гэхдээ сансар маш уудам тул дэлхийн тойрог замтай огтлолцож байна гэдэг нь ойрын ирээдүй байтугай ойрын хэдэн 1000 жилийн дотор дэлхийг мөргөнө гэсэн үг биш юм шүү.
(((4))) BB 126: “According to Timothy Ferris, writing in the New Yorker, such near misses probably happen two or three times a week and go unnoticed.”
Баабар: “Иймэрхүү ойрхон зөрөлт ер нь долоо хоног бүр нэгээс хоёр болдог.“
Засвар – Хэн ингэж хэлсэнийг бичихгүй алгассан болохоор эрдэмтэд судлаад ингэж дүгнэсэн юм шиг сонсогдож байна. Энэ Тимоти Феррис гэж нөхөр чинь хуульч мэргэжилтэй сэтгүүлч хүн болохоос биш бага гариг судалдаг хүн биш. 
Тайлбар – 5-10м-ийн диаметертэй биет дэлхийтэй угаасаа ойрхон байнга зөрж л байдаг (энэ яриад байгаа 1991 ВА ч гэсэн таван метрийнх л байсан), жилд дунджаар нэг удаа дэлхийг мөргөдөг. Хэмжээ нь жижиг учир дээд агаар мандалд хүчтэй дэлбэрэлт бий болгоод л дуусна. Тэрнээс биш гадарга дээр ирж амжихгүй. Дэлхийн гадарга дээр аюул заналхийлэх биет долоо хоногт хэд хэдээрээ дэлхийн ойролцоо зөрдөггүй, сайндаа л хэдэн хэдэн зуугаас хэдэн мянган жилд нэг удаа зөрнө.
(((5))) BB126: “An object a hundred yards across couldn’t be picked up by any Earth-based telescope until it was within just a few days of us, and that is only if a telescope happened to be trained on it, which is unlikely because even now the number of people searching for such objects is modest.”
BB 131: “I asked them how much warning we would receive if a similar hunk of rock was coming toward us today. “Oh, probably none,” said Anderson breezily. “It wouldn’t be visible to the naked eye until it warmed up, and that wouldn’t happen until it hit the atmosphere, which would be about one second before it hit the Earth. You’re talking about something moving many tens of times faster than the fastest bullet.”
Баабар: “Хэдэн зуун метр өргөнтэй обьектийг бидэн дээр ирэхээс нь хэдхэн хоногийн өмнө л дэлхий дээр байгаа телескопууд илрүүлж чадна. Гэхдээ хэрвээ тухайн телескоп дээр дадлага туршлагатай хүн ажиллаж байгаа бол шүү дээ. Дахин үүнтэй төстэй чулуу биднийг чиглээд ирвэл бид хэр эрт мэдэж чадах вэ? Бараг мэдэх боломжгүй. Халах хүртлээ астэроид энгийн нүдэнд харагдахгүй. Харин астэроид агаар мандалд орсныхоо дараа л халж, шатах болно. Түүнээс хойш бараг ганц секундын дараа л дэлхийтэй мөргөлдөх болно. Бид хамгийн хурдан сумнаас ч олон арав дахин илүү хурдтай зүйлийн тухай ярьж байна шүү дээ.”
Засвар – 5 хуудасын зайтай хоёр өөр юмны талаар ярьж байгаа хэсгүүдийг нийлүүлж бичсэн байгааг анзаараарай! Эхний хэсэг дээр нь хэдэн 100 метр биш ойролцоогоор 100 метрийн хэмжээтэй биетийн тухай ярьж байна. Бас тухай дуран тэр биет дээр хэмжилт хийхэд тааруулагдсан бол гэж ярьж байгаа болохоос биш дуранг ажилуулж байгаа хүний дадлага туршлага энд ямар ч падлийгүй. 1991 ВА гэж таван метрийн хэмжээтэй бага гаригийн тухай бичсэн параграфийн дараа нь шууд 2км-ийн өөр биетийн тухай ярьж байгаа зүйлийг бичингүүтээ үүнтэй төстэй гэж холбосон нь шал буруу ойлголт хүнд төрүүлнэ. 
Тайлбар – Тухайн бага гариг мөргөхөөсөө өмнө нээгдэх магадлал нь түүний харьцангуй хэмжээнээс шууд квадрат хамааралтай. Тиймээс 100м эсвэл хэдэн 100м гэх нь маш өөр хоёр магадлалыг илэрхийлнэ. Дуранг шууд тэнгэрлүү харуулаад зураг аваад бага гаригийг нээчихгүй, аль зэрэг бүдэг, аль зэрэг хурдан хөдөлж байгаа биетийг ажиглахаасаа хамаараад төхөөрөмжүүдэд тохиргоо хийх хэрэгтэй. Таван хуудсын дараа ярьж байгаа 2км-ийн диаметертэй асар хурдтай дэлхийг мөргөсөн биет нь одоогийн АНУ-ын Иова муж улсын нутагт 70 гаруй сая жилийн өмнө унаж, 40км-ийн диаметертэй тогоо үүсгэсэн байдаг юм, энэ биет 1991 ВА-аас зарчмын хувьд шал ондоо биет. Дашрамд хэлэхэд одоо цагт ийм биет дэлхийг мөргөх гэж байгааг хэн ч мэдэхгүй өнгөрнө гэдэг бараг боломжгүй зүйл.
(((6))) BB 132: “Shoemaker-Levy 9 had been orbiting Jupiter in a fairly conspicuous manner since 1929, but it took over half a century before anyone noticed.”
Баабар: “Шүмэйкэр-Ливай-9 астэроид Бархасвадийг 1929 оноос хойш сэжигтэйгээр тойрч байсан ч ноцтой байдлыг нь хэн нэгэн ажиглах хүртэл хагас зуун жил өнгөрсөн байсан юм.”
Засвар – Шүмейкер-Леви-9 биет нь задарч олон хэсэг болсон сүүлт од байсан болохоос биш бага гариг байгаагүй (астероид биш). Хагас зуун жилийн дараа хэн нэгэн ноцтой байдлыг нь ажигласандаа биш, уг биет чинь өөрөө 1993 оны 3-р сард нээгдсэн юм. Өмнө нь энэ биетийн талаар хэн ч юу ч мэддэггүй байсан. 
Тайлбар – ШЛ9 биет нь нээгдсэнийхээ дараа жил буюу 1994 онд Бархасбадь гаригийг мөргөж агаар мандалд нь том том ул мөр үлдээж байсан. Энэ талаар миний бичсэн нийтлэл бий. Бага гариг болон сүүлт од хоёр нь зарчмын хувьд ондоо биетүүд юм. Бага гариг нь чулуулаг болон янз бүрийн металлаас бүрддэг. Нарны аймгийн төв хавьцаа, ихэнхдээ Ангараг Бархасбадь хоёрын дунд оршино. Харин сүүлт од нь чулуулгаас гадна янз бүрийн мөс болон тоосонцороос тогтдог. Манай нарны аймгийн захад оршино. Энэ нийтлэлийн хүрээнд гарч ирэх хамгийн том ялгаа нь сүүлт од болон бага гаригийн тойрог замын шинж чанарууд нь хоорондоо өөр байдаг явдал юм. Сүүлт оддын нягт нь бага гаригаас бага боловч хамаагүй өндөр хурдтай нарыг тойрдог учир жижиг сүүлт од дэлхийг өндөр хурдтай мөргөх нь том бага гариг мөргөсөнтэй адилхан гэж барагцаагаар ойлгож болно.

Би энд энэ номны хуучирсан агуулгын алдааг бараг дурьдсангүй шүү. Тэрийг нь дэлгэрүүлж бичнэ гэвэл энэ нийтлэлийг өнөөдөр бичиж дуусгахгүй нь. Дандаа л цэвэр орчуулагчийн алдаануудыг нь би түүж бичлээ. Энэ нийтлэлийг бичихдээ уг номын энд тэндээс нь хам, хум авч, буруу зөрүү орчуулсан юмаа жонхуу шиг нийлүүлчихсэн байгаа юм. Тиймээс үүнийг уншсан хүн зөв ойлголттой болно гэдэгт би лав эргэлзэж байна. Үнэнийг хэлэхэд би Баабар гуайг сайн мэдэхгүй юм. Тэр хүн ингэж гурилдаж орчуулдаг уу? Эсвэл орчуулахдаа албаар ингэж гажуудуулдаг юм уу гэдгийг нь сайн мэдэхгүй. 
Тиймээс уншигчдад үнэн зөв мэдээлэл өгөх үүднээс орчуулга алдаатай, бас нийтлэлийн агуулга өөр байна гэдгийг нь анхааруулсан зурвасыг Баабар руу цахим шуудангаар нь явуулсан юм. Өмнө нь ч би Баабар гуайд алдаа мадаг байна гэдгийг нь хэлж, алдаануудыг нь дэлгэрэнгүй тайлбарлаад бичиж өгч байв. Харамсалтай нь түүнээс ирсэн хариу нь үндэслэлгүйгээр өөрийгөө хаацаалсан маягтай, дээрээс нь бас болоогүй мухар сүсгийн хачин, хачин юм биччихсэн байдаг байлаа. (та бүгд хүсвэл би тэр үед солилцсон цахим шуудангуудаа хуваалцаж болно).
Орчуулгын алдаа өөрөө утгын алдаад хүргэдэг. Тэр дундаа хүн бүрийн мэдэхгүй одон орон судлал, гариг ертөнц, сүйрэл мөхлийн тухай хүн бүр элдэв зүйл ярьж, бас нэг хэсэг нь айж сандарч, нэг хэсэг нь элдэв цуурхал тарааж байгаад үед энэ нийтлэл үнэн бодитой байгаасай гэж хүссэн хэрэг. Үнэндээ Баабарын нийтлэлийг уншсан уншигчдийн сэтгэгдэл ч гэсэн үүнийг батлаад өгнө. Орчуулга алдаатай байна гэдгийг хэлсээр байхад эргэж хянаж үзэхийг ч хүссэнгүй. Тиймээс би нийтлэлийнх нь дор 
 
гэдэг сэтгэгдэл үлдээчихлээ. 
Орой гэртээ ирээд шуудангаа шалгатал Баабар гуай зурвас ирүүлжээ. 
 
Өөрийнх нь хэлсэний дагуу тухайн номтой нь тулгаж, орчуулга буруу байна гэдгийг анхааруулж хэлсэн гэдгийг Баабар гуай сайн ойлгоогүй бололтой. Уг номны хэсэг, хэсгээс нь хам хум авч байгаа юмыг нь буруу орчуулаад хамаагүй нийтлүүлж хутгаж алдаатай юм хийснээ бас номруугаа чихэх санаатай. Баабар гуай энэ номыг “Дэлхийг байлдан дагуулсан ном”хэмээн рекламдаж байгаа. Гэхдээ Англид 2006 оны байдлаар нийт 300.000 орчим борлогдсон ном. Энэ ном муу ном биш. Гэхдээ дэлхийг байлдан дагуулсан ном биш гэдгийг олон хүн мэдэж байгаа. Яг дэлхийг байлдан дагуулсан гэж ярих гэж байгаа бол Карл Саган, Стивен Хоукинг, Ричард Докинс, Стивен Вайнберг, Рожер Пенроуз гэх мэт олон сая хувь борлогдож, олон арван хэлэнд орчуулагдсан бүтээлүүд цөөнгүй бий. 
Би уг нь Баабарын нийтлэлүүдийг байнга уншдаг уншигчдын нэг нь. Нөгөө талаас Баабар бол Монголын нийгэмд үнэтэй хувь нэмэр оруулсан хүн гэж дотроо хүндэлж явдаг. “Дори Идэр дүүдээ”, “Нүүдэл Суудал” гээд түүх, нийгмийн асуудлуудыг хөндсөн бүтээлүүд нь олон хүнд, тэр тусмаа залууст хүрж амьдралд зүг чигээ олоход нь сайнаар нөлөөлсөн байхыг би үгүйсгэж чадахгүй. Гэтэл хүндлэж явдаг нийтлэлч маань надад тун хачирхалтай зурвас илгээсэн байх юм. 

Энэ нөгөө бидний мэддэг алдарт соён гэгээрүүлэгч монголын ганц сэхээтэн Баабар гуай мөн үү? Хүний сэтгэгдэл ухаж ийм жижиг, сажиг хэрүүл хийж явахын оронд тэр хүн орчуулгаа алдаатай байна уу үгүй юу гэдгийг хянаж үзэж чадахгүй байгаад үнэхээр харамсах сэтгэгдэл төрснийг нуугаад яахав. Би Баабар гуайг бусад сэтгэгдэл бичигч шиг доромжлоогүй, бас элдвээр харааж зүхээгүй. Хамгийн гол нь олон нийтэд үнэн бодит мэдээлэл хүргээсэй гэж хүссэн. Гэтэл тэр хүн IP хаягаар надад интернет үйлчилгээ үзүүлдэг газрын хаягийг нь барагцаалсанаа гайхуулж байгааг хараад бүүр ч их гайхав. Би хэнээс ч нуугдах гэж оролдоогүй, ямар сайндаа нэрээ “Т” гэж байхавдээ. Миний амьдралдаа Баабарын нийтлэлд бичиж байсан цөөн хэдэн сэтгэгдэл бүгд ийм хаягаас ийм нэртэй хийгдсэн. 
Залуу хүний хувьд энэ бүгдээс гурван зүйлийг сайтар ойлгож авлаа. 
Нэгдүгээрт, яаж ч хөгширч, зөнөсөн бай хүний үгийг тэр дундаа шүүмжлэлийг хүлээж авж эргэцүүлдэг байх.
Хоёрдугаарт, хэзээ ч хэдэн хүний магтаалд хөөрч, өөрийн хэлсэн ярьсан болгоныг туйлын зөв мэтээр эсвэл өөрийгөө нээх их өндөр уул мэт болсонд бодохгүй байх 
Гуравдугаарт, юм хийвэл дараа нь хэний ч өмнө нүүр улайхааргүйгээр сэтгэлээсээ хийх хэрэгтэй юм байна гэдгийг сайтар ухаарч авлаа. 
Шинжлэх ухаан, танин мэдэхүйтэй холбоотой ном орчуулж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ алдаатай орчуулж, бусдад буруу мэдээлэл өгснөөс бүр орчуулахгүй хаясан нь дээр гэдгийг олон нийт хүлээн зөвшөөрөх нь мэдээж. 
Ер нь тэгээд алдаагаа эр хүн шиг хүлээн зөвшөөрөөд засчих “хоншооргүй” хүний дөрөвний нэгд нь хүрэхийн төлөө залуу хүмүүс зүтгэх хэрэгтэй юу. Баабарын дөрөвний нэг гэж ямар хэмжээс байдгийг олох гэж өөрөө өөрийгөө зовоох шаардлагагүй гэж бодож байна. Та бүгд өөрсдийнхөөрөө дүгнэлтээ хийнэ биз дээ.

Калифорнийн Их сургуулийн астрофизикийн докторант С.Төгөлдөр

www.shudarga.mn
profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6706513/4f7/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
2030 Zaluusaa zugeer suuhaar burtguuleed uzeerei............. 운명 2013-12-25 840
2029 zuslangiin gazar haymd zarna. gebe 2015-04-04 707
2028 CAR CARGO mashin texnik hurdan shuurhai naidvartai teeverlene 010 2378 8363 saraa2014 2015-04-07 506
» Баабарын дөрөвний нэг... monh-monk 2012-10-28 2022
2026 Ганц бие хүмүүст эди хугда 2012-10-15 1853
2025 Соёмбо үсэг & соёмбо хэмээх архи [3] monh-monk 2012-10-14 3369
2024 1сард их сургуулийн элсэлт явагдаж байгаатай холбогдуулан online apply болон сурах төлөвлөгөө товч танилцуулга бичиж баталгаат орчуулга хийнээ....010-7651-1616 MK비자VISAoffice 2019-01-07 991
2023 ээжүүдэд monh-monk 2013-03-08 1114
2022 korea.d suugaa elchin [8] hwan 2012-10-05 1412
2021 Стресстэй тэмцэх хувилбарууд эди хугда 2012-10-10 1352
2020 MIni pin golog zarna bnbn99 2015-07-20 666
2019 Эрүүл мэндийн бүтэн биеийн шинжилгээ 10-р сарын хямдрал tsoojooguai 2018-10-19 259
2018 Үржихийн хууль таны баялагийг аривжуулна ***12-р***сар 2012-12-28 1401
2017 Гэрлэлт ба гэрлэлт цуцлалт найдвартай маш хурдан хийж өгнө Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2015-07-22 639
2016 Аз жаргал инээмсэглэлээс эхэлдэг [2] эди хугда 2012-09-15 1548
2015 Цагаачлалын албаныханд зодуулж амиа алдсан монгол залуугийн гэрийнхэн хоёр хүүхдийг нь насанд хүртэл тэжээх мөнгө нэхэмжлэхээр болов [1] edi hugda 2012-09-10 1722
2014 Солонгост амиа алдсан залуугийн асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүд хандлаа [1] edi hugda 2012-09-10 1581
2013 Гэрээний визний ангилал солиж ажлаас гаргана.010-7651-1616 MK비자VISAOffice 2018-07-10 242
2012 Зайсан карго ”АЧАА / 1КГ-800won/ ӨДӨР БҮРДУУДЛАГААР OBM 2015-08-04 494
2011 yaraltai asuult asuuya [1] moot 2012-08-03 1726
2010 --Yaraltai-- Tuslaach zolushinka 2012-07-28 1548
2009 LONDON 2012 monh-monk 2012-07-29 1476
2008 mongol jolooni unemlehiig yaj solongos jolooni unemleheer solih we? [1] anhaa_ts 2012-08-03 1564
2007 asuuh zuil baina [3] batdelger 2012-03-28 2687
2006 yaraltai asuuh zuil baina [2] batdelger 2012-03-28 2065
2005 ЭНЭ ЗАР БИШ ЭНЭ БИДЭНД ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ БИШ ГЭЖ ҮҮ? [2] monh-monk 2012-03-24 9409
2004 bugd uunruu anhaarlaa handuulna u huyagaa2012 2012-11-18 1338
2003 Tuslaarai Ganaa 2012-02-17 2218
2002 Монголчуудаа эх оронд ирцгээ!! [10] Mongolia 2012-02-19 3767
2001 Сайхан гэж юуг хэлэх вэ? [4] Ээж минь 2012-02-11 2765
2000 БНСУ-д монгол компани байгуулах monh-monk 2012-10-13 1623
1999 yamar chigleleer hamtarah um be [7] eros1 2012-02-10 2517
1998 www.mglclub.com-гоо дэмжиж саналаа өгөөрэй! [1] monh-monk 2012-03-04 3638
1997 ЭНЭ ҮНЭН ҮҮ? [2] monh-monk 2012-02-05 8058
1996 Бард төрөл буюу Үхлийн дараахь 49 хоног Tsetsen99 2012-01-25 4117
1995 sain baitsgaanuu? [2] sfs 2012-01-20 2521
1994 Тийм ээ, бид Монголдоо очиж амьдрах дуртай [3] monh-monk 2012-01-17 3049
1993 Бидний амьдралд ч гэсэн энэ зарчим адилхан. [3] Education2010 2012-01-14 2523
1992 Гар утас - таны амьдралыг устгана [3] Ээж минь 2012-01-10 3496
1991 Тэнгэрийн тамгатай ахан дүүс минь хөх монгол 2012-01-09 2104
1990 nadad tuslamj heregtei bn [4] jargal 2012-01-06 4187
1989 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ХИЛИЙН ЧАНАДАД БУЙ МОНГОЛЧУУДДАА ИЛГЭЭСЭН МЭНДЧИЛГЭЭ monh-monk 2011-12-31 2574
1988 arai ch dee,.. [9] Galilus 2011-12-29 3995
1987 Монголын ирээдүйг боддог сэтгэлтэн бүхэн үүнийг цааш сурталчлахыг чин сэтгэлээс хүсье [1] Ээж минь 2011-12-31 2499
배너신청
자생병원

배너신청