Бичлэгийн тоо 2,391

EH OROND MINI YU L BOLOOD BNA DAA????

Уншсан 6500 vote 0 2008.07.02 11:10:17
• 2008.07.1, 23:41 • Sonin.mn, Топ мэдээ Энэ мэдээг 23717 хүн уншсан. Өнөөдөр, 23717 хүн уншаад байна.

10.00 Цаг. Одоогийн байдлаар Улаанбаатар хотод 22 УИХ-ын гишүүн байгаа ба маргааш , нөгөөдрийн дотор ирц бүрдүүлж хуралдан Онц байдлыг цуцлах, сунгах эсэхийг шийдэх юм байна. Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл яг одоо хуралдаж байна. Хурлаар ямар шийдвэр гаргасныг удахгүй мэдээлнэ гэлээ.

  • 09.30 Цаг. Албаны хүнээс үймээний үеэр жагсагчидаас 4 хүн ам үрэгдсэн ба 1 хүн бууны суманд өртөж, 1 хүн МАХН-ын байранд угаартаж, 2 хүн бусад байдлаар амь үрэгдсэн гэж албан ёсоор мэдэгдлээ.

Ерөнхий сайд С.Баяр үүрээр үймээн болсон газруудаар ОБЕГ, Цагдаагийн удирдлагуудтай хамт гал унтраах болон эмх журам сахиулсан ажилтай танилцлаа.
Мөн Гэмтлийн эмнэлэг, Цэргийн Госпиталиудаар явж шархдаж, бэртсэн хүмүүсийг эргэж сэтгэлийн дэм өгч байгаа харагдлаа.
Зарим мэдээллээр Уран Зургийн Галлерейн ихэнхи уран бүтээлийг гал унтраагчид аварсан бололтой.

03.30 Цаг. Жагсаалыг ерөнхийдөө дарж дуусгасан байна. СТӨргөөнд гарч байсан галыг бараг унтраагаад байгаа сайхан мэдээ байна. Уран зургийн бүтээлүүдийг нилээн аварсан байна. ТИС-ийн хойд замаар 10-аад хуяг орж ирэн төв замуудыг хаасан ба байдал одоогийн байдлаар намжмал боллоо. Үймээн дэгдээгчид хотоор маш их тарсан байна, тиймээс хөдөлгөөнт бүлгүүд хотоор эргүүлд гарч ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Гудамжинд яваа согтуу хүн болгоныг баривчлах бололтой.
Өглөө 07.00 цагт Засгийн Газар, 10.00 цагт УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж магадгүй байна.

  • 02.30 Цаг. СТӨргөөний урд өргөтгөл тэр чигээрээ шатаж дууссан ба МАХН-ын төв байр шатан балгас болоод байна.

Уран зургийн Галлерейд орсон гал Монголын уран зургийн сор бүтээлүүдийг шатаалаа, санаа зовж очсон зарим зураач цөөн ч гэсэн зургийг аварсан байна. Мөн Дуурийн Театрт гал орлоо гэсэн мэдээ байна.
Хотын төвөөр буун дуу 30-аад минут дуугарлаа. Цагдаа нар хотын төвөөр ажиллагаа явуулаад нилээн шуугиан болж 500 гаруй хүн баривчилсан ба одоогоор чимээ нилээн намжиж байна. Цагдаагийн машинууд чанга яригчаар бөөнөөрөө явж байгаа хүмүүсийг тарахыг сануулж эсэргүүцсэн тохиолдолд баривчилсан гэсэн мэдээ ирлээ.
Цагдаагийн 2 ажилтан гэмтлийн эмнэлэгт нас барсан байна. Жагсаалыг зохион байгуулсан Иргэний Эвсэл, Үндэсний Шинэ Нам, Бүгд Найрамдах Намууд “цуглаанаа 16.30 цагт БНН-ын дарга Б.Жаргалсайхан хаагаад бид явцгаасан” гэсэн утгатай мэдэгдэл гаргажээ. Ардчилсан Намын зүгээс ямар нэгэн мэдээлэл бидэнд ирээгүй байна.

  • 00.20 Цаг. Жагсагчид СТӨ-ний урд корпусыг шатааж эхлэсэн байна. Гал Уран Зургийн Галлерей руу орж эхэллээ.

МАХН-аас гаргаж ирсэн сейфийг эвдэх гэж Дуурийн Театрын ард бужигналдаж байна. Зарим сэтгүүлчид үймээн болж байгаа газраас гарч эхлэсэн мэдээ ирлээ.
23.50 Цаг. МАХН-ын төв байрны гадна талд эмх замбараагүй байдал үргэлжилсэн хэвээр байна.
Мөнгөний сейф дамжилсан хүмүүс ч харагдаж байна.
Жагсагчид МАХН-ын байрны ойр орчмын төв замыг бүрэн хааж, замаар явсан машинууд руу чулуугаар довтолж байна.
Зарим жагсагчдыг саатуулж СБДүүргийн Цагдаагийн хэлтэст саатуулж байгаа бөгөөд гадаа нь бусад жагсагчид ирж үймээн дэгдээж эхэллээ.

  • 23.20 Цаг. Жагсагчид шатаж дуусч байгаа МАХН-ын байрнаас хальж бөөн бөөнөөрөө тал тал тийшээ албан байгууллагууд тэр ч байтугай орон сууцны байшингууд руу халдан довтолж байна.

Гудамжаар явж байгаа машинууд руу чулуу шидэж, зарим нэг иргэд рүү ч хүчирхийлэл үйлдэж байна.
НИК ХК-ийн гадаа зогсоол дахь машинуудыг шатааж эхэллээ. Хотын төвөөр иргэдийг явахгүй байхыг сануулж байна. Байдал маш аюултай байна.

  • 22.00 Цаг. Гадаа харанхуй болсон тул үйл явдал яг яаж өрнөж байгаа нь сайн харагдахгүй байгаа бөгөөд МАХН-ын байрны үүд хавиар бөөн бөөн гал тавьсан харагдаж байна.

Төрийн ордонд Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөл цаашид ямар арга хэмжээ авах тухай хуралдаж байгаа мэдээлэл ирлээ.
Зарим иргэдээс ирсэн мэдээллээр үймээн болж байгаа газар хар цүнхтэй чулуу, архи зэргийг мөнгөний хамт хүмүүст тарааж байгаа бололтой. 4 хүний дунд 25 000 төгрөг өгч байгаа мөн үймээн дэгдээгчид бүгд согтуу байна гэсэн мэдээлэл ирлээ.

  • 21.40 Цаг. Жагсагчид МАХН-ын төв байрны 3 давхар хүртэл бүрэн эзлээд байна.

Цагдаа нар байрны 2 хойд талаар хориглосон байдалтай байрлал эзэлжээ.

  • 21.20 Цаг. Жагсагчид Дуурийн Театрын өмнөх барилга дээр байсан Бульдозарыг унаж цагдаа нар луу дайрсан болов буцаж ухраад байна.

Жагсагчид болон цагдаа нарын дайрсан ухарсан, эргээд дайрсан байдал хэвээр үргэлжилсээр байна.
МАХН-ын төв байрны өмнөх талбайд жагсагчид эргээд дүүрсэн байна. Баруун хаалгаар ус шүрших хоолой гаргаж ирж цагдаа нар луу шүршиж байна. Төв байрнаас жагсагчидыг дайрч гаргасан боловч эргээд дайрч орлоо.
Улаанбаатар Зочид буудлын өмнүүр жагсагчид дайрахаар бэлтгэж байна.

  • 20.55 Цаг. Цагдаагийнхан хүч нэмэгдүүлэн МАХН-ын байрны 2 талаар гэнэтийн дайралт хийж жагсагчид байрны өмнөх ногоон байгууламж болон Сүхбаатарын талбайн урд талаар хуваагдан эргэн бөөгнөрч дайрах зэргээр үргэлжилсээр байна.

Цагдаагийнхан бороохой, нулимс асгаруулагч, резинэн сумтай буу зэргийг хэрэглэж байна.
Жагсагчид төв замын хөдөлгөөнийг хаажээ.
Цагдаагийнхан зарим жагсагчдыг баривчилж байна.
Жагсагчид буцаад байрны өмнөх талбайд дайрч орж ирлээ. Эргэж дайрахдаа нэгэн цагдааг унагаад дундаа оруулан зодлоо, цагдаагийн ажилтан өөрөө босч чадахгүй хэвтэж байна. Иймэрхүү хүчирхийлэлд нилээн хэдэн цагдаа өртөж байгаа харагдсан.

20.55 Цаг МАХН-ын төв байрны 1, 2 давхарууд хэсэгчилсэн байдлаар шатаж байгаа ба гал унтраагчид ирсэн боловч тэднийг ажиллуулахгүй шланкыг нь булааж авлаа.

Жагсагчид байр луу архи, вино, бензинтэй шил зэргийг шидэж гал тавьж байна. Мөн хөөсөнцөр шидэж ноцоож байна.
Эдний дунд өсвөр насныхан, хүүхдүүд нилээн харагдаж байна.

  • 20.45 Цаг Жагсагчид хажуугийн барилгаас их хэмжээний хөөсөнцөр авчирч МАХН-ын байрны үүдэнд овоолж шатаах гэж байна.

Байрны 2 давхараас цагдаагийн ажилтнууд цонхоор гарцгаалаа.
Жагсагчид 2 давхарт гарч цонхоор эд зүйлсийг шидлэж байна.
Телевиз, хэвлэлийн ажилтнууд гэмтсэн байна.

  • 20.33 Цагт МАХН-ын байрны арын доод гаражаас хамгаалалтын машинаар хамгаалуулсан 2 машин гарч явлаа. Ерөнхий сайд С.Баярыг гарч явлаа гэж таамаглаж байна.

Байранд нэвтрэн орсон жагсагчид дотроос бичиг баримт зэрэг зүйлсийг гарган ирж шатааж байна.
Жагсагчид МАХН-ын байрны 2 давхар луу галтай зүйл шидэж, 2 давхарт гал гарч эхэллээ.

  • 20.20 Цагт Жагсагчид МАХН-ын байрны зүүн талд зогсож байсан Starex маркийн автомашиныг шатаасан нь дэлбэрлээ.

Мөн МАХН-ын 1 давхарт байрлах Duty Free Дэлгүүрээс болов уу гэмээр хайрцагтай эд зүйлсийг зөөн гаргаж гүйлдэцгээж шилтэй шингэн зүйлсийг байр луу шидэцгээж байна. Баруун жигүүрээр бас байр лүү нэвтэрцгээж байна.
Цагдаагийнхан хамгаалсан хэвээр байцгаана.

  • 19.35 цагаас эхлэн МАХН-ын байрны зүүн жигүүрт дотор болон гадна гал гарч эхэллээ.

Зогсоол дээр байгаа 2 ч машиныг жагсагчид савчуулж эхэллээ.
Байдал ямар ч хяналтгүй байна. Жагсагчидын дунд бага насны хүүхдүүд маш их харагдаж байна.
Жагсагчид хашааны төмрөөр бамбай хийн цагдаа нар луу чулуугаар дайрсан хэвээр цөөн хэдэн бамбайтай цагдаа хамгаалсан байдалтай , цагдаа нарт дуулга зэрэг хэрэгсэл дутмаг харагдлаа.
Цагдаа нар юу ч хийж чадахгүй харахаас өөр чадваргүй байна.
Галыг дотор талаас унтраагаад байгаа бололтой.

  • 19.10 цагт МАХН-ын байрны 1 давхар тэр чигээрээ шатаж эхэллээ.

Галын машин гал унтраахаар ирсэн боловч жагсагчид машины цонх руу чулуугаар нүүлгэн буцааж явууллаа.
Нөхцөл байдал хяналтаас гарсан шинжтэй харагдаж байна.
Галыг дотор талаас унтраалаа. Гал гарч байсан баруун жигүүрээр жагсагчид довтолж байна. Жагсагчид МАХН-ын байрны 3 талаас дайрч орохоор довтолж байгаа шинжтэй харагдлаа.
Цагдаагийнхан нөхцөл байдлыг хяналтнаасаа алджээ.

  • 18.20 Цагаас жагсагчид том том чулуугаар зэвсэглэн довтолж цагдаа, сэтгүүлчидийг МАХН-ын байрны ар талд шахан гаргаад байна.

Байрны бүх цонхыг хагалсан бөгөөд цагдаа нарын дээрээс чулуун мөндөр бууж, жагсагчид МАХН-ын байранд дайран оржээ.
10 орчим минутын турш буун гарсан ба буутай тусгайгынхан харагдаж байна, резинэн буугаар буудсан гэсэн мэдээ байна. МАХН-ын байран дотор байгаа сэтгүүлчид гарч чадахгүй нуугдсан байна. Тэднээс “Ямар нэгэн арга хэмжээ авч зохицуулахгүй бол хүний амь үрэгдэхэд бэлэн байна” хэмээн тусламж хүсч мэдээлэл илгээлээ.
Чулуугаар зэвсэглэсэн довтолгоо үргэлжилсээр байгаа ба жагсагчидын дундуур түргэн тусламжийн машин явж байгаа харагдлаа.
МАХН-ын байран дотор сэтгүүлчид болон МАХН-ын дарга С.Баяр гарч чадахгүй байгаа гэсэн сураг сонсогдлоо.
Энэхүү явдалтай зэрэгцэн Сүхбаатарын талбайд Ардчилсан Холбооноос зохион байгуулж байгаа цуглаанд АН-ын дарга Ц.Элбэгдорж АН-ын байрнаас гарч ирэн нийллээ.

  • 18.20 Цагт Иргэний Эвсэл-ээс нэр дэвшигч Ж.Батзандан, Д.Энхбат нарын хүмүүс АН-ын дарга Ц.Элбэгдоржтой уулзахаар хүлээж байгаа бөгөөд “хэрвээ АН-аас УИХ-д суудал авсан гишүүд суудлаасаа татгалзвал Иргэний Эвсэл-ээс нэр дэвшиж ялалт байгуулсан хүн татгалзахад бэлэн байна. Мөн Ерөнхийлөгч Н.Энхбаярыг байр сууриа илэрхийлж шийдвэр гаргахыг хүсч байна” гэж мэдэгдлээ.
  • 17.00 цагийн үед жагсагчид МАХН-ын байрны үүдэн дэхь тугийг буулгаж шатаагаад, гадаахь сандал хайс зэргийг эвдлэн цагдаа нар луу шидлээ. Жагсагчид юу ч хийхээс буцахааргүй шинжтэй улайрсан харагдах ба том чулуунуудыг байр болон цагдаа нар луу шидлэж байна. Сурвалжлагч болон энгийн иргэд үймээнд өртөхөд ойрхон байна.

Жагсагчид МАХН-ын байрны өмнөх тугны ишинд Ардчилсан Нам, Бүгд Найрамдах Нам, Иргэний Намуудын тугийг өлгөж “уухай” хашгиралдаж байна.


  • Сонгуулийн дүнг эсэргүүцэж жагсаал хийж байгаа Иргэний эвслийн дэд тэргүүн О.Магнай дэмжигчдийнхээ хамт Сүхбаатарын талбай дээрээс иргэдийг МАХН-ын байр руу очихыг уриалснаар жагсагчид МАХН-ын төв байр луу 15.30 минутын орчим ирцгээв.

О.Магнай болон иргэд МАХН-ын байрыг хамгаалж байсан Хамгаалалтын Албаны ажилтнууд руу дайрч байр луу орох үедээ хаалганы шилийг хагалж барьж явсан тугаараа дайрах үед Цагдаагийн албан хаагчид хүч нэмэгдүүлж байрыг хамгаалав.
Хэдийгээр МАХН-ын байр цагдаа нарын хамгаалалтад байгаа ч хамгаалалтын бамбай болон бороохой барьсан цагдаа нар руу сонгогчид чулуу зэргийг шидлэн дайрснаар тэдний хооронд зөрчил үүслээ.
БНН, ҮШН, Эрс шинэчлэл хөдөлгөөн, Иргэний эвслийн тугтай дэмжигчид нэгэн цагдааг таслан гаргаж дундаа оруулан зодож мөн цагдаа нартай зодолдож, улмаар хоёр гурван хүн шарх авав.
Хаалганы шил хагарах үеэр зарим нэг хүн шарх авлаа, мөн жагсагчид байрны цонхнууд руу чулуугаар нүүлгэж нилээд цонхны шил хагалсан байна.
Эсэргүүцэгчдийн гол шаардлага нь УИХ-ын 2008 оны Сонгуулийг дахин явуулах аж.
Одоогийн байдлаар О.Магнай, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар микро автобус дотроос “Ц.Элбэгдорж болон бусад сонгуульд ялсан нэр дэвшигчдийг УИХ-ын гишүүнээс татгалзахыг уриалж байна” зэргээр үг хэлцгээж байна.
О.Магнайгийн хэлснээр Иргэний Эвслээс нэр дэвшин ялалт байгуулсан Д.Энхбат УИХ-ын гишүүнээс татгалзлаа, одоо жагсагчид дээр ирнэ гэж мэдэгдсэн байна.
Ж.Батзандан, Д.Энхбат нар 16.50 цагт жагсагчид дээр ирж Д.Энхбат “УИХ-ын гишүүнээс татгалзахад бэлэн байна ” гэж мэдэгдлээ.
БНН-ын дарга Б.Жаргалсайхан цуглаанд үг хэлж голлох үүрэгтэй оролцож байна.

Жагсагчдын дундаас 2 хүнийг цагдаагийнхан саатуулсан бөгөөд О.Магнай “МАХН-ын дарга С.Баярыг гарч ирэх, сонгуулийг буцааж дахин сонгууль явуултал бид эндээ байна” гэж мэдэгдлээ.


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/464143/32e/trackback

INTERNET-KOREA

2011.04.08 12:25:54
*.128.72.188

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
51 irex doloo xonogiin 1-dexi 2-daxid irex xvn baina yy too_much 2008-07-04 2597
50 viz&urilga zuuchlan tov tammy 2008-07-04 2334
49 uuniig unshaad negiig bodostgoono bizdee [1] sabrag 2008-07-04 6194
48 arai l dendvv ymaa [1] ***Энхриймаа*** 2008-07-04 4304
47 “Дэнжийн 1000″-ын албадан саатуулах газарт хоёр хүн нас барсан бололтой [1] MGL гишүүн 2008-07-04 6585
46 Сонгуулийн албан ёсны дүн гарлаа MGL гишүүн 2008-07-04 7142
45 О.Магнай: Гал тавьж, соёлын үнэт өвүүдийг шатаа гэж турхирч, уриалаагүй шүү MGL гишүүн 2008-07-04 7334
44 Үймээн дэгдээгчдийг 1280-д мэдээлээрэй MGL гишүүн 2008-07-04 5610
43 Миний дүүг буудаж алчихаад задлан шинжилгээ хийсэн байна MGL гишүүн 2008-07-04 6660
42 Буудуулж нас барсан хүмүүсийн хэргийг цагдаагаар шалгуулахгүй MGL гишүүн 2008-07-04 6703
41 JAGSAALD OROLTSSON HUNII YARIA Coral 2008-07-04 6547
40 SONGUULIIN BULHAI [6] Coral 2008-07-04 2223
39 Монгол номын санг Солонгосын хойг дээр байгуулах гэж байна. 96843226 2008-07-04 6918
38 Emgenel ilerxiilj bna... SETGELZUICH 2008-07-03 3444
37 gun emgenel ilerhiilie [1] sh.jargal20 2008-07-03 3490
36 Gvnee haramsaj bna [1] ***Энхриймаа*** 2008-07-03 2761
35 Agaariin bolon gazriin achaa avna. [2] master_9009 2008-07-03 2885
34 ЭНД ХЭН БУРУУТАЙ ВЭ? [1] Мичид 2008-07-03 5981
33 ВX-н ТОГЛОЛТЫН БИЛЕТ ЭНДЭЭС АВЧ БОЛНО [2] 96843226 2008-07-03 5597
32 Hunii erhiin chigleleer ajilladag Irgenii niigmiin baiguullaguudaas hiisen medegdliig hevlel medeelleer damjuulahgui baina, ta buhen ali boloh olon hund taraaj ugnu uu oronzai 2008-07-03 6855
31 Монголчууд эрх чөлөөтэй, амар амгалан, сайн сайхан амьдрах эрхтэй [3] 1221 2008-07-02 5940
30 Шатахууны үнэ 2000-д хүрэхэд гайхах хэрэггүй 1221 2008-07-02 10896
29 MONGOL FOTO [11] MGL гишүүн 2008-07-02 4137
28 Энэ сонгуульд хамгийн их мөнгө цацсан хүмүүс [1] 1221 2008-07-02 6526
27 Ерөнхийлөгч онц байдал зарлалаа [2] MGL гишүүн 2008-07-02 6794
26 Албан мэдээллээр 4 хүн амь үрэгджээ. [1] MGL гишүүн 2008-07-02 5556
» EH OROND MINI YU L BOLOOD BNA DAA???? [1] MGL гишүүн 2008-07-02 6500
24 MAXH-II BAIR SHATAJ DUUSJ BNA [4] say ye 2008-07-01 3558
23 Шуурхай мэдээ [5] daruuhan01 2008-07-01 6560
22 Gazriin achaa bainga avna. [3] master_9009 2008-07-01 3601
21 Hey songuuli yu bolson bol??? [5] jaalhuu 2008-07-01 4503
20 songuuliin tuhai [7] sh.jargal20 2008-06-30 4487
19 АДМИН АА!!! [4] CMYK 2008-06-29 5440
18 Тарни [3] 1221 2008-06-29 18574
17 KTF UNEGUI UTAS !!!! INTERNET UNEGUI HOLBONO>> [1] MGL гишүүн 2008-06-29 9818
16 Иргэд сонгуульд идэвхтэй оролцож байна [2] -IRMUUN- 2008-06-29 8033
15 MGL -CLUB [3] soselo 2008-06-29 4746
14 xoorxii bid [2] i love mgl 2008-06-29 5091
13 mongoloro vldexsen [2] i love mgl 2008-06-29 4199
12 Сонгуульд ялах башир аргууд [1] 1221 2008-06-29 7805
11 Munkh file [2] 96843226 2008-06-29 8048
10 GISHUUN MINII SANAA ONOO... [4] Õèéìîðü 2008-06-28 7421
9 busdiig sonsie.setgel bwal bygdiig byteene........sanaa onoo [1] cheonan_mgl 2008-06-28 4081
8 СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ file ABAP 2008-06-28 9594
7 хөлөөрөө хадаасан дээр гишгэвэл [6] 96843226 2008-06-28 15700
배너신청
자생병원

배너신청