Бичлэгийн тоо 2,391
Бусад : » Уучлаарай бид андуурчихжээ

Нийтэлсэн: 2008-09-24 12:09:20 , Мэдээний дугаар: #1136961

Хэрэгтэн болгох гэж таван жил хорьчихоод дараа нь ингэж хэлээд л болоо гэж vv?






Хилс хэрэгт холбогдож, ямар ч буруугvйнхээ тєлєє зургаан жилийн турш орон шоронгоор явж, шvvх цагдаад дуудагдан байцаагдана гэдэг ёстой л амьдын там. А.Бямбаа гуайн охин М.Оюунчимэг яг л ийм хэлмэгдvvлэлтийн шуурганд єртжээ. Таван жилийн дараа Улсын мєрдєн байцаах газраас "Та цагаадсан" гэсэн утгатай албан ёсны бичиг иржээ. "Миний гэр бvлийн амьдралд учирсан энэ явдал єєр олон хvнд битгий тохиолдоосой" хэмээн ээж нь ярьж байна.

ОРЧИН VЕИЙН ХЭЛМЭГДVVЛЭЛТ ИНГЭЖ ЭХЭЛЖЭЭ
Баян-Єлгий аймгийн Булган сумын уугуул А.Бямбаа гуай ханьтайгаа хамт насаараа ард тvмний энхийн манаанд зогссон хvмvvс. Нэг єдєр хотод амьдардаг охин М.Оюунчимэг нь "Ээж ээ намайг залилангийн хэргээр шоронд хийх гэнэ. Одоо 72-т байна. Би ямар ч буруугvй гэдгээ хэлээд нэмэргvй нь" хэмээн уйлан утсаар ярьжээ. Энэ бол 2003 оны аравдугаар cap байлаа. Муу мэдээ сонссон ээж ч яаравчлан, нутгийн ах дvv, танил хvмvvсийн дэмжлэгтэйгээр Улаанбаатарыг зорьжээ. Гэвч тvvнийг ирэхэд охин нь Ганцхудагт хэдийнэ хоригдчихсон байж. Ингээд л хотод таних хvн бараг vгvй тул айлын хажуу єрєє хєлслєн, vхтэл vр харам гэдэг эхийн сэтгэлээр охиноо гаргаж авах гэж хєлєє хvрэх газар явж хєєцєлдєж эхэлжээ. М.Оюунчимэг 2003 онд их сургуулиа тєгсєєд ажилд орсон аж. Нэг єдєр ажлаа тараад харихаар автобусны буудал дээр зогсож байсан тvvн дээр хоёр цагдаа ирэн "Таныг С.Цэрэн гэдэг нэрээр Солонгос явуулна гэж хvмvvсээс их хэмжээний мєнгє залилсан хэргээр саатууллаа" хэмээн аваад явсан гэнэ. Огт хийгээгvй хэргийнх нь тєлєє хилсээр гvтгэж байгаа тэр хvмvvст андуурсан гэдгийг нь хэчнээн тайлбарлаад ч нэмэр байсангvй. Аргаа барсан М.Оюунчимэг Баян-Єлгийд амьдардаг гэрийнхэндээ дуулгаснаар А.Бямбаа хєгшин хотод ирсэн байна.

VЗЭГНИЙ VЗVVРЭЭР ШИЙДЭГДЭХ ХУВЬ ЗАЯА
"Энэ хэргийг миний охин vйлдсэн гэх хангалттай нотолгоо тэр vед байгаагvй. Гэтэл тухайн vед шvvх хуралд яллагдагчаар оролцсон Єнєрмаагийн vзэгний vзvvрээр асуудлыг шийдсэн" гэж тэрээр хэлж байна.

С.Цэрэн гэдэг эмэгтэй 2003 оны зургадугаар сарын эхэн, долдугаар сарын сvvлчээр 42 хvнээс их хэмжээний мєнгє авч залилсан хэмээн цагдаагийнхан хэлсэн байна. Гэтэл яг энэ vед нь М.Оюунчимэг нутагтаа аав, ээж дээрээ оччихсон байж. Vvнийгээ ч хэлж. Тvvний хувьд хэлмэгдvvлэлтээс аврах гол гарц нь энэ байлаа. Гэвч хуулийнхан vvнийг ойшоосонгvй. Мєрдєн байцаагчаар ажиллаж байсан Санжаажамц "Оюунчимэг ээ, чи хийсэн хэргээ хvлээчих. Чамд ч амар. Чи хийгээгvй бол хэн хийсэн байх юм бэ" гэж тулгасан байна. Єєрийг нь ємгєєлж, аврах ёстой хvн атал ємгєєлєгч Мандхай "Чамд ч, бидэнд ч амар. Чи хийсэн юм байна. Хэргээ хvлээчих" гэж дарамталдаг байж. Тэрээр аргагvйн эрхэнд ємгєєлєгчєє сольж, В.Бадамцэцэг, А.Ганбаатар нараар ємгєєлvvлэхээр болжээ. Иймэрхvv маягаар мєрдєн байцаалт vргэлжилсээр нэг мэдэхэд жил гаруй хугацаа єнгєрсєн ч шvvх хурал болсонгvй. Олон удаа хойшилсон анхны шvvх хурал 2004 оны арваннэгдvгээр сарын 16-нд Баянгол дvvргийн шvvх дээр болсон байна. Хуралд 42 хохирогчоос долоо нь оролцжээ. Анхны энэ хурлын vеэр улсын яллагч тvvнийг "Худал баримт бичиг бvрдvvлсэн, гарын vсэг нь Цэрэнгийнхтэй таарсан, хохирогчид нь С.Цэрэн мєн гэж баталсан" гэсэн хэд хэдэн vндэслэлээр таван жилийн ял оноожээ. Тэр ч байтугай улсын яллагч Єнєрмаа "Дээдсийн хvрээлэн" сонины нэгдvгээр нvvрэнд М.Оюунчимэгийн зургийг тавиад "Энэ хvvхэн 42 хvнээс их хэмжээний мєнгє залилсан" хэмээн ярилцлага , хvртэл єгсєн аж.

ХОХИРОГЧИД ЗАЛИЛАГЧИЙГ ТАНЬСАНГVЙ
Шvvх хурлын дараахан А.Бямбаа гуай энэ хэргийн хамгийн том хохирогч болох Энхтайвантай уулзжээ. Тэрээр "Vнэнийг хэлэхэд бид танай охин мєн эсэхэд эргэлзэж байсан. Хэрэв охин чинь vнэхээр хийгээгvй бол орилж хашгираад шvvх танхимыг буулгаж хаяна биз дээ. Гэтэл уйлаад гарын vсэг зурчихсан болохоор нь бид (шvvх хуралд оролцсон хохирогчид) "С.Цэрэн мєн юм байна. Шоронд удаан суугаад царай нь жаахан цайсан байх" гэж бодсон" гэжээ. Цааш нь, "Анх уулзахдаа би Цэрэнг хорооллын 44 дvгээр байрнаас Тємєр замын байр руу нvvлгэж байсан юм. Тэгэхээр тэр байруудыг нь зааж єгье. Би тvvнийг Солонгос руу хvн гаргадаг гэдгийг утсаар ярьж байснаас нь сонсоод бичиг баримт, мєнгєє єгсєн. Би Цэрэнг хоёрхон удаа харсан. Єндєр, давхраатай нvдтэй 30 орчим насны хvvхэн байсан. 4-5 насны нэг хvvтэй гээд єнєєх хоёр байрыг зааж єгчээ. Энэ хооронд М.Оюунчимэг хоригдсоор л байж. Давж заалдсан нийслэлийн шvvгч тvvний ялыг хэвээр нь баталсан байна. Харин хяналтын шатны дээд шvvх хэрэгтэй танилцаж, дутуу мєрдсєн байна гэж vзээд дахин мєрдєн байцаалтад буцаажээ. Дээд шvvхийнхэн "Тухайн vед С.Цэрэн 99......-тэй мобикомын гар
утсаар ярьдаг байсан юм байна. Гэтэл Баян-Єлгий аймгийн Булган суманд гар утас барьдаггvй байсан. Тэгэхээр М.Оюунчимэг, С.Цэрэн байх vндэслэлгvй байж болно" гэж vзжээ. Мєрдєн байцаалт vргэлжилж, М.Оюунчимэгийн ээж А.Бямбаа, ємгєєлєгч А.Ганбаатар, В.Бадамцэцэг нар ч хэргийг vргэлжvvлэн судалж, дахин нэг сэжvvр олжээ. Хохирогч Энхтайваны хэлснээр хорооллын 44 дvгээр байранд очвол Эрдэнэбаатар гэж хувиараа бизнес эрхэлдэг залуу амьдардаг аж. Тэрээр ярихдаа, "Манайд Цэрэн, Оюунчимэг хоёрын аль нь ч байгаагvй. Манай байрыг ХААИС-д сурдаг Болормаа гэж охин хєлсєлдєг байсан. Тэдний гэр нь Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд байдаг. Vнэхээр хэрэгтэй бол би олж єгч болох байх. Миний нэг танил Эрдэнэдалайд байдаг. Оюунчимэгийг араас нь хараад Болормаатай андуурч магадгvй. Гэхдээ тэр бол Болормаа биш" гэж баталсан аж. Ийнхvv гурван жилийн дараа буюу 2006 оны хоёрдугаар сард болсон Баянгол дvvргийн шvvх хурлаар М.Оюунчимэгийг цагаатгажээ.

ДАХИАД Л ТАВАН ЖИЛИЙН ЯЛ
Дvvргийн шvvхээс цагаатгагдсан М.Оюунчимэгийг заавал Нийслэлийн шvvхээр цагаатгаж, батлах ёстой тул нутаг руу нь явуулж болохгvй гээд хvлээлгэчихэв. Жил гаруйн дараа Нийслэлийн шvvхээс "Оюунчимэг хэргийг vйлдсэн нь vнэн юм байна. Хуурамч бичиг баримт бvрдvvлсэн байна" гээд дахин дvvргийн шvvхэд буцаажээ. Цагаатгасан гэж итгэж байсан хvмvvс ч дахиад л амьдын тамдаа уналаа. "Хуурамч" бичиг баримтын учиг ч тайлагдав. Тvvнийг 2003 оны зун Баян-Єлгий аймагт байсныг нотолсон тус аймгийн Засаг даргын гарын vсэг єєрийнх нь биш байсныг тэд хожим мэджээ. Тухайн vед Засаг даргын нарийн бичиг даргыгаа байхгvйд залхуурсан уу, эсвэл солигдсон уу ямар ч л гэсэн гарын vсэг хуурамч байсан нь тvvнийг яллах нэг шалтгаан болчихсон аж. Харин дараагийн нэг зvйл нь С.Цэрэнгийн гарын vсэг М.Оюунчимэгийнхтэй таарч гарсан нь гайхмаар. С.Цэрэн хvмvvсийг дагуулан нотариатаар батлуулахдаа зурж байсан гарын vсгийг тусгай шинжилгээнд оруулан шалгахад М.Оюунчимэгийнх мєн гэсэн хачирхам хариу гарсан аж. Уг нь хамгийн найдвартай, vнэн байх ёстой криминалстикийн шинжилгээ ийм хол зєрvvтэй гарсан нь одоо ч тэдний хувьд оньсого хэвээр байгаа гэсэн. Удалгvй 2007 оны гуравдугаар сарын 20-нд дахин шvvх хурал болж, тvvнийг цагаатгаж байсан шийдвэр ор мєргvй арилж, харин дахин таван жилийн ял оноожээ.

ТАВАН ЖИЛИЙН ДАРАА ХЭРГИЙН УЧИР ТАЙЛАГДАВ
Ёстой л дээшээ тэнгэр хол, доршоо газар хатуу болсон А.Бямбаа гуай хэргийн эзэн Болормааг хайж Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд очиж гэрийг нь олжээ. Тvvнийг Болормаа биш Болорхишиг гэдэг болохыг нь ч тэндээс мэдсэн байна. Эрдэнэдалайд байгаа хvмvvсээс сураглаж, хотод байгаа сургийг нь гаргаснаар тэр Улаанбаатарт нэгэн биллиардын газарт ажиллаж байгаа тухай дуулдав. Гэхдээ хэргийн эзэн Цэрэн бас л олдсонгvй. Болорхишиг "Манай ахын бэр Г.Цэцэгбаяр намайг Герман явуулна гээд манайхаас бас мєнгє авсан. Тэгээд ор сураггvй болсон. Энэ бvхнийг тэр хийсэн" хэмээн мэдvvлжээ. Vнэхээр архив шvvхэд Гэлэнхvvгийн Цэцэгбаяр гэж хvн байдаг гэсэн албан ёсны нотолгоо гарч иржээ. Бvтэн таван жилийн турш сунжирсан хэргийн vзvvр арайхийн олдож, М.Оюунчимэг дєнгєж энэ оны наймдугаар сард албан ёсоор цагаатгасан гэсэн бичгийг гартаа барьжээ. Цэрэн нэрээр залилан хийсэн Г.Цэцэгбаярын сураг одоо ч байхгvй, эрэн сурвалжилж байгаа гэнэ.

"ОХИН МИНЬ ЦАГДАА ХУВЦАСТАЙ ХVН ХАРЖ ЧАДДАГГVЙ"
Монголын хууль хяналтын байгууллагын хэтэрхий гэхэд дэндvv хариуцлагагvй vнэн дvр тєрх энэ. Бvхэл бvтэн таван жилийн турш цэл залуухан бvсгvйн амьдралаар тоглочихоод зvгээр л "Уучлаарай, бид андуурчихжээ" гэсэн утгатай алга дарам хуудас єгєх нь шударга ёсонд нийцнэ гэж vv. Энэ хугацаанд євчтэй хєгшнєє орхин, айлын бєєрєнд амьдарсны тєлбєрєєс эхлээд, долоо хоног бvр охиноо эргэж Ганцхудаг руу жим гартал явсан эхийн зарцуулсан мєнгє, цаг, Баян-Єлгий-Улаанбаатар хооронд зорчсон тээврийн хєлс гээд чамгvй мєнгєний тоо энэ хэргийн ард бий. Охиноо гаргаж авахын тулд найман удаа банкнаас зээл авахдаа хамгийн бага нь нэг сая таван зуун мянган тєгрєг зээлсэн тухайгаа ярьсан. Тэд vvнээс илvv vнэн нь олдсон нь их юм хэмээн залбирч сууна. Гэвч мєнгє, цаг хугацаанаас гадна vнэн мєнийг олох гэж зvдэрсэн эх, торны цаана хоригдсон бvсгvй хоёрын эрvvл мэнд, сэтгэлийн шаналал зовлонг юугаар ч хэмжих аргагvй. Нэр тєрєє сэргээлгэж чадсан ч энэ айлын амссан зовлон, М.Оюунчимэг бvсгvйн амьдралд vлдсэн хар толбыг хэзээ ч арилгаж чадахгvй.

"Охин минь одоо цагдаа хувцастай хvн харж ч чаддаггvй. Олон жил орон шоронд байхаар ямар олиг байхав дээ. Байнга л зvрх нь савалж, ухаан алддаг болсон" хэмээн ээж нь гунигтай єгvvлж сууна. Эрхэм баян эрvvл мэнд гэдэг. Хийгээгvй хэргийнхээ тєлєє хилс хэрэг хvлээж шар махтайгаа хатаж зовсон хєєрхий бvсгvйн хохирлыг хэн барагдуулах вэ. Тvvнийг мєрдєн шалгаж байсан байцаагч, 42 хvнийг залилсан хэмээн яллаж, ярилцлага єгч байсан прокурор хоёр єнєєдєр юу хэлэх бол. Бусдын л адил ажлаа тараад харьж явсан бvсгvйн амьдралыг амьдын тамд унагасны хариуцлагыг хэн хvлээх вэ? Хэзээ ч хэрэгжиж байгаагvй юм чинь гээд дахиад л хариуцлага тооцохгvй орхих гэж vv. Vзэгнийхээ vзvvрээр хvний хувь заяаг шийддэг хуульчийн мэргэжлийн хариуцлага энд л оршино.

Б.Нямсvрэн
Дугаар 229/2989/

Мэдээллийн эх сурвалж:

profile

bmbm

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/744339/17c/trackback

maral_maa

2008.09.25 12:53:58
*.44.163.7

yo yaasan aimar yum be
profile

양&나

2008.09.26 00:00:26
*.140.143.39

 HUNII HAIRAN SAIHAN ZALUU NAS, SETGEL SANAA ,NER TOROOR NI TOGLOCHOOD YMAR ZEVUUN AMITAD VE ....

batse0120

2008.09.26 22:55:29
*.170.4.168

MGL maani hezee ene hund surtal, avilgal, heel hahuuli , tanil talliin nuur harsan alban tushaaltan...-s salnadaa. yag deerhtei adil yavdal 1 bish bgaa shuu ee. hairan zaluu nas...

narao

2008.09.29 20:43:48
*.208.214.201

araich dee xelex ug alga ....yamar muuxai xariutslaggui yum be
ug ni xergiin zangilaa tailagdtal xorix yosgui bizdee
...toriin toloo ogtono booj uxne gegcheer
bi end uur xurch uxlee
....nogoo xumuus ni ch gesen tsaraig ni sain xaraagui bj bichig barimt mongo togrogoo ogj bdag duurtsen malnuud be

monhbayra

2008.10.14 19:06:36
*.131.94.213

muu huulia medehgui teneg hooson tolgotoi huulichidiig uursdiin ni ter shoronluu ni yavuluul taarna hunii saihan zaluu nas altan tsagiig urcheed yu ch bologui yum shig uuchlaarai anduursan gej heleedaihdaa yadag bnaa ter haritslagagui humuuseer ni 5 jiliin tursh ursen munguu tuluuluul taarna baliar ichguurgui yumnuud ve

òóÿà

2011.08.01 17:22:08
*.158.109.215

"This is a secret article."

:
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569

Нобелийн эдийн засгийн шагналтан тодорлоо [1]

HEY SARRO GEGCH BOLIOSO HVNII MEDEELEL COPYDOHO !!!!!!!!!!!

Ээж аав, нутаг ус, эх орон элэг зүрхэнд минь л эгшиж байдаг юм шүү дээ

Бэрхийг давж амьдар [2]

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,орчлон гэдэг,,,,,,,,,,,,,,,,

Польш Улс руу гэрээт ажилд зуучилж байна. [1]

  • R.Agii
  • 2008-10-09
  • Уншсан 2682

ОРОН НУТГИЙН СОНГУУЛь

БНСУ-ын Хүнсний .. "Сникерс",­"Марс", "M&M", "Kит Кат" ..меламин илэрсэн

“Чукагийн гудамж”-наас салмааргүй л байлаа... [1]

Зав алгаа Баабар ахаа /хуулан бичлэг [1]

  • bmbm
  • 2008-10-06
  • Уншсан 2463

solongosiiin gutamshig [1]

  • hjoe
  • 2008-10-04
  • Уншсан 2588

Өв залгамжлагчид [2]

Нэрний эхний үсгээр зан чанарыг тодорхойлох [1]

  • ora77
  • 2008-10-03
  • Уншсан 2936

Орон сууцны үнэ 15-30 хувиар хямдарчээ /2008-10-01/

  • jaalhuu
  • 2008-10-02
  • Уншсан 2687

"Lotte Koala" жигнэмэгээс меламин SOS SOS SOS [3]

MAXH ogoh zovlogoo [2]

Huuchin bairnii une......arai l.... [3]

  • jaalhuu
  • 2008-09-29
  • Уншсан 17134

Єглєєнєєс тvvгээд хоёр шуудай л болгосон [1]

Анхаар!!www.sonin.mn вэбсайт дэндэж байна. [4]

  • bmbm
  • 2008-09-28
  • Уншсан 7126

Харийнхан Монголд, манайхан харьд ямар хэрэг үйлддэг вэ? [1]

HELJ OGCH TUSLAACH ARD TUMEEEN [3]

  • guree_g
  • 2008-09-27
  • Уншсан 1369

Монголын сүү ч аюулын харанга дэлдэж байна. [2]

" IVEEL " MAHNII MONGOL DELGUUR [2]

  • GER BUL
  • 2008-09-26
  • Уншсан 1478

Mongol zaluuchuuddaa [7]

  • Hansuk
  • 2008-09-26
  • Уншсан 1687

( Монголын ) Уран Гулгалтын Холбоо

Монгол улс хөгжил хэзээ Өмнөд Солонгосын өнөөгийн хэмжээнд очих бол.

АЯ ЗОХИОГЧ НАРТ [2]

таван жил мєрдєн шалгаж, хорьчихоод ''Уучлаарай, бид андуурчихжээ''... [6]

  • bmbm
  • 2008-09-25
  • Уншсан 2636

Солонгост байгаа ч гэсэн Монгол

BOLDOG BOLVUU [2]

  • 양&나
  • 2008-09-23
  • Уншсан 1686

Танилгүй монголын ажил бүтэхгүй

  • Levi`s
  • 2008-09-22
  • Уншсан 2272

iim zuiliig xaana bichix ve ХҮНИЙ НУТАГТ СУУГАА МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ /Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр/ [1]

  • Capxvv
  • 2008-09-22
  • Уншсан 2415

БИ ЗОРьСОНДОО ХҮРНЭ ГЭДЭГТ ИТГЭДЭГ.

ХҮНИЙ НУТАГТ СУУГАА МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ /Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр/

Надаас үл хамаарч эрүүл мэнд минь сүйдсээр [2]

Монгол залуус Мvvний шашны гар хєл болж байна [4]

Өмнөд хөршид хориглосон “Саньлу”-гийн сүүнээс болгоомжлоорой [1]

UILDVERIIN TONOG TUHUURUMCH <MASHIN> [1]

  • KORSCO
  • 2008-09-16
  • Уншсан 2329

БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 09 [1]

Nulimstai mungu [3]

  • Bond007
  • 2008-09-14
  • Уншсан 10122

БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 8

Хойд Солонгосын удирдагчийн тархинд цус харвасныг ... [1]

Монгол орны ирээдүй улам л хар африк өнгөтэй л харагдаад болохоо болилоо шүү та минь ээ!!! [1]

  • bmbm
  • 2008-09-11
  • Уншсан 8327

Zarim Mongolchuud min yamarch khetsuu boloov de [2]

  • Hansuk
  • 2008-09-09
  • Уншсан 2556

АНУ-д Жорж Вашинг­тоны нэрэмжит их сур­гуу­лийн төлбөр нь жилийн 39240 ам.доллар

배너신청
자생병원

배너신청