Бичлэгийн тоо 2,391
Хэвлэх И-мэйл

 
Монгол орны ирээдүй улам л хар африк өнгөтэй л харагдаад болохоо болилоо шүү та минь ээ!!!

Монголчууд бидэнд өнөөдөр нэг л юм үгүйлэгдээд байна. Аливаа асуудалд хандахдаа Бид чинь дотоод мөн чанарт нь анхаарахгүй харин гадаад өнгө хэлбэр тал уруу нь илүү хандаад байна шүү дээ. Хаашаа л харна асуудалд дандаа өнгө мөнгө гадаад хэлбэр талаас нь хандаж шийдсэн байх юм. Энэ чинь амьдралыг тун уйтгартай болгодог ш дээ. Өнгө мөнгөн талаас нь харж амьдарлаа шийдэх тусам , эхэндээ их гоё юм шиг боловч дараа нь хэсэг хугацааны дараа улам л уйтгартай болоод ирдэг. Харин дотоод мөн чанар талаас нь асуудалд хандах тусам амьдрал чинь улам л сонирхолтой баялаг болдог шүү дээ.

Гаднаас нь харахад Монголчууд бид өнөөдөр сонирхолтой гоё юм шиг байгаа боловч бараг бүгдээрээ үнэн хэрэгтээ ажил хийж юм бүтээхгүй байгаа учраас, зөвхөн харийнхны хийснийг хөндлөнгөөс нь ажигласан шигээ тун уйтгартайгаар амьдарч байна даа. Байшинд суудаг нь бараг бүгд боловч Байшингаа болж өгвөл хятадуудаар бариулж орхино. Машин барьдаг хүн дийлэнх нь боловч машин хийдэг үйлдвэрлэдэг нь бараг байхгүй. Ядахдаа машины сэлбэг мэлбэг ч хийчихдэг хүн байхгүй. Компьютор бүгд л балбадаг мөртөө компьюторын эд анги хийдэг нь огт байхгүй. Программ хангамж, компьютор тоглоомыг их хэрэглэдэг боловч түүнийг нь хийдэг хүн нэгээхэн ч алга.

Одоо тариа тарих, суу үйлдвэрлэхээ хүртэл өөрсдөө хийхээ болиод гаднаас бэлнээр нь авч байна. Бүр эцэстээ сүүгээ хүртэл хятадаас авч хэрэглэдэг болж байна. Монмилк гээд хятад сүүндээ монголынх юм шигээр нэр хайралцан байх шиг. Гэтэл бид Азид хамгийн том арьсан гутлын үйлдвэртэй байснаа устгачихсан. Жилдээ л хоёр сая гутал хийх чадалтай үйлдвэр байсан гэсэн. Азид хамгийн том нэхий дээлний үйлдвэртэй байсан бас л устгасан. Бүтээгдэхүүн нь дорнод европ , орост ''Дарханский'' нэрээр алдаршсан нэхий дээл хийдэг байсан. Азид хамгийн том байшин үйлдвэрлэх үйлдвэртэй байсан одоо тэр нь Эрэл нэртэй боловч арав дахин бага болчихсон. Дал наяад онуудад монгол оронд азид хамгийн том гэсэн тодотголтой арван үйлдвэр байсан юм шүү. Эрдэнэтийн ГОК., Хөтөлийн цементийн, Бор өндөрийн фторын буюу хайлуур жоншны , савхин эдлэлийн , гэх мэт. Ази даа л далаад онуудад монгол орон чинь тэр үеийнхээ ''сингапур'' нь байлаа шүү дээ. Яг энэ олон аврага үйлдвэрүүдтэй байхдаа нэг монгол хүн тэр үеийнхээ нэг солонгос , хятад, сингапур хүнээс 30 дахин их цалин авдаг байсан байна лээ , Гуч дахин их шүү. Манай туршлагыг судлах гэж ази африкийн 50- гаруй орны төрийн тэргүүнүүд нь Махн-ын их хурлуудад хүртэл ирдэг байлаа шүү дээ. Дал наяад онуудад монгол орон азидаа бар нь байсан юм шүү. Япон , солонгос , хятад , сингапур, гонконг бүгд л идэх хоолоо ч бэлдэж чадахгүй , өлсгөлөнд нэрвэгдсэн байсан нь бас яалт ч үгүй үнэн юм шүү. Одоо ч тэд үүнийгээ хүлээн зөвшөөрч тэр үед яаж зовж байснаа нуулгүй ярьдаг биз дээ.

Далаад онд монгол нэг хүн жилд 700$ олдог байсан бол дээрхи азийн орнуудад 15$оос 35$ ийг л бүтэн жилд нэг хүн арай чүү олдог байсан байгаа юм. Британика гэдэг нэвтэрхий толиноос энэ тоог үзэж болно. Төрийн бодлого дотоод мөн чанар уруугаа биш харин гадаад өнгө мөнгө хэлбэр тал уруугаа чиглэхээрээ л ингэж айхтар урууддаг юм байна даа. Өнөөдөр Монгол төрийн дээд удирдлагад зөвхөн гоё хувцастай , гоё ярьдаг буюу өнгө мөнгө гадаад хэлбэр анхаархаас өөр мэдлэггүй хүмүүс л ажиллаж байна. Манай ерөнхий сайд чинь бүр загвар өмсөгч байсан гээ биз дээ. Төрийн том Дарга нарын дунд үйлдвэр, хөдөө аж ахуйд ажиллаж байсан, өөрийн эзэмшсэн мэргэжил чадвараараа салбартаа алдаршсан нэг ч инженер, эмч , агрономич , зоотехникч гэх мэт нарийн мэргэжлийн хүмүүс байхгүй. Өнөөдөр эдгээр өндөр төвшинд мэргэшсэн хүмүүс гоолиг , царайлаг биш учираас , тэгээд ч нэгэнт 40 гарцан учир ажилгүй зүгээр л гудамж метэрлэж явна. Гэтэл өнөөгийн азийн улсуудын удирдагчид нь ( хятад гэх мэт) гол дуу цахилгаан, электроникийн үйлдвэрт ажиллаж байсан чадалтай мэргэжилтэн инженерүүд байх жишээтэй. Одоо бид ч гэсэн сэтгүүлч , философич, хуульч орчуулагч гэх мэт нийгмийн салбарын чиглэлийн мэргэжлтэй том дарга нараар монгол орныг дахин үйлдвэржүүлэх ажлыг удирдуулж хэрхэвч болохгүй санагдах юм даа.

Тэд нөгөө л өнгө мөнгө гадаад үзэмж талаас нь харж л бүх асуудалд хандаж , үйлдвэржүүлэлтийг хийх гэж оролдоно. Тэгээд ч энэ салбарт юу ч мэдэхгүй болохоороо орос , хятад, америкууд юу гэнэ , түүнийг нь л үг дүүгүй дагана шүү дээ. Яг 97 оны ашигт малтмалын хууль хийсэн шиг ээ. Тэр гадны зөвлөгөө нь дахиад л монголд ашиггүй хувилбар л байх нь мэдээж л дээ. Яагаад бид технолоогийнхоо нарийн учрыг мэддэг хүнээр улс орноо үйлдвэржүүлэх ид хөгжлийнх нь үед нь удирдуулдаггүй юм бэ. Энд би хуулан бичлэгийн докторуудын хуулан бичиж доктор болсон чадварыг нь огт дурдмааргүй байна. Инженер мэргэжилтэй боловч үйлдвэрт ажиллаж байгаагүй, ямарч дадлага туршлагагүй , бодит технологоос хол хөндий байсан хүмүүсийг би хуулан бичлэгийн доктор гэмээр байгаа юм . Учир нь ном хуулаад доктор болсон хүн асуудалд бодит үйлдвэрлэл дээр олон жил ажиллаж технологийг нэвтэрхий мэддэг болсон хүн шиг дотоод мөн чанарт нь анхаарч хандаж чаддаггүй. Харин энэ номонд тэгэж ингэж хэлсэн байна гэх мэт жишээ татаад л суухаас хэтэрдэггүй юм. Үүнийг энд онцолж хэлэмээр санагдлаа . Харамсалтай нь өнөөдөр Өнгө , Мөнгө, Гадаад байдал, гоё хувцас хунар , гоё яриа , гоё жип машин , гоё байшин , гоё охид л монголчуудыг авч яваа удирдагчдын амьдралынх нь утга учир , монголчуудын философ нь болж дээ. Яг юу ч хийж чаддаггүй хар африк шиг. Удирдагчид нь өнгө, мөнгө, гадаад хэлбэр хөөдөг тул хар африк шиг монголчууд бид жил ирэх тусам улам л ядуураад бухимдацгаах болждээ.

Удирдагчид маань хар африк сэтгэлгээнээсээ салахгүй л бол нийгмийн хурц мөргөлдөөн монголчуудын байнгын дагуул болох нээ. Бас л хар африк шиг бөөн мөргөлдөөн, байлдаан. Заавал тэнэг удирдагчидаа дагаж тэнэг африк боломооргүй байна шүү. Монголчууддаа уриалах нь: Бид азийн хамгийн том арван үйлдвэрийг далаад онд хийсэн шигээ дахин шинэ төрхөөр байгуулж чадна гэж бодож байна. Бидний эцэг эх маань бараг инженерүүд байхгүй байсан тэр л үед үүнийг хийж чадсан юм чинь , одоо бид олон чадалтай инженерүүдээ гудамжинд гаргасан ч гэсэн , тэд маань байгаа учираас бид чадна гэж бодож байна. Энэ азийн хамгийн том арван үйлдвэр нь зэс хайлуулах, цахилгаан техникийн, цахилгаан утасны, цахилгаан машины, трансформаторын, ноолуурын, махны, сүүний том үйлдвэрүүдийг нэн түрүүнд барих боломжтой. Манайх баялаг түүхтэй учир аялал жуулчлал, кино үйлдвэрийг азийн хэмжээнд босгох бүрэн боломжтой. Ялангуяа сүүний том том фермүүдийг барьж босговол эдийн засгийн хувьд маш ашигтай. Хятад оросыг европ бяслагаар хангах маш том үйлдвэрлэлийг гэр бүлийн фермерийн суурин дээр босгох бүрэн боломжтой. Мэдэхгүй хүнд энэ нь худлаа мөрөөдөл. Харин мэддэг чадалтай мэргэжилтнүүдийн хувьд одоохон хийчих л ажил. Зарим хүмүүс тэр чадалтай мэргэжилтэнгүүд чинь хаана байна аа гэж асуух байх.

Аль ч улсад тийм хүмүүс тун цөөхөн ховор байдаг. Япон орныг дайны дараа амьд үлдсэн зуу гаруйхан чадалтай мэргэжилтэн л хөл дээр нь босгосон гэдэг. Одоогийн дэлхийд нэртэй Сони, Мицубиши гэхмэт олон компанийг үндэслэгчид чинь шүү дээ.Гэхдээ л манай улсад тийм мэргэжилтэнгүүд олон бий. Аль ч том үйлдвэр дээр ганц нэг бүхнийг чадагч мэргэжилтэн монгол хүн байж л байдаг. Ажилчид нь бүгд л сайн мэддэг боловч , дарга нар нь тэднээсээ жаахан ^эмээж , болгоомжилж ,цэрвэж^ харьцдаг. Тэр хувьчилаад устгачихсан аврага үйлдвэрүүдэд ажиллаж байсан захын ажилчин л тийм тийм мундаг инженер манайд байсан гээд нэрлэчихнэ. Тэднийг олоход амархан шүү. Мэдлэгтэй хүн дөлгөөн гэдэг шиг тийм хүмүүсийг урьж , залахгүй л бол тэд хэзээ ч би чадна гэж хашгирдаггүй юм шүү. Устгаад хаясан болон азаар бүтэн үлдсэн аврага үйлдвэрт ажиллаж байсан ба одоо ажиллаж байгаа бүхнийг чадагч тэр чадалтай мэргэжилтэнгүүд , инженерүүдээ цуглуулж байгаад улсын бодлогыг гарт нь атгуулчихвал ч одоогийн ерөнхий сайд , майд, ерөнхийлөгч энэ тэрээ нараас хамаагүй илүү, ёстой жинхэнэ гайхамшигийг бүтээж эхэлнэ гэдэгийг л би сайн мэдэж байна.

Зөвхөн тэдгээр даруухан мөртөлөө, энэхүү үйлдвэрлэл технологи гээч тун ч нарийн адармаатай эдийг нэвтэрхий мэддэг инженерүүдээ төрийнхөө удирдлаганд гаргаж чадвал шүү дээ. Дэлхий нийт ийм удирдагчидыг Технократ гэж өргөмжлөөд байгаа гэсэн. Зөвхөн ингэсэн тохиолдолд нэг монгол хүний жилийн орлого нь 20000$ оос илүү гарах боломжтой болно. Монголчууд дахин азийн бар болон гарч ирнэ. Дахиад л ази африкийнхан туршлага судлах гэж манайд ирэх нь дээ. Даана ч өөртөө итгэлгүй болчихсон одоогийн удирдагчид маань Өнөөх л Хятад, Орос, Америк ах нарынхаа амыг харан , тэдний утсан хүүхэлдэйнүүд болоод хоорондоо тэмцэлдсээр байх биз ээ. Ганц хан танил манил , хээл хахууль гээд хар африк маягаар заваараад байгаад л хамаг лай нь байгаа юм даа. Монгол орны ирээдүй ч улам л хар африк өнгөтэй л харагдаад болохоо болилоо шүү таминь ээ. Бид аль замаар нь явах юм бол доo.
*Зохиогч нь тодорхойгүй*

profile

bmbm

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/713276/b37/trackback

profile

jaalhuu

2008.09.11 09:10:40
*.148.169.113

 Ter medlegtei turshlagatai tom injener mergejiltnuud maani ali eren heden ond Solongos yumuu USA-d garchihsan har ajil hiigeed yavj bgaa daa......Ter ued ali chadaltai medlegtei ovsgootoi ni l gadagshaa gardag bsan...Odoo l zahiin arhiching etseg eh ni uursduusuu holduulah geed Solongos geh met gazarluu yavuulj bgaa bolohoos....Odoo ch zarim ni irgenshlee soliod yumaa martah ni martaad, esvel ehneesee gertee harij ehelj bgaa...Ter humusiig olj vavah heregteidee.....

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569

Нобелийн эдийн засгийн шагналтан тодорлоо [1]

HEY SARRO GEGCH BOLIOSO HVNII MEDEELEL COPYDOHO !!!!!!!!!!!

Ээж аав, нутаг ус, эх орон элэг зүрхэнд минь л эгшиж байдаг юм шүү дээ

Бэрхийг давж амьдар [2]

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,орчлон гэдэг,,,,,,,,,,,,,,,,

Польш Улс руу гэрээт ажилд зуучилж байна. [1]

  • R.Agii
  • 2008-10-09
  • Уншсан 2682

ОРОН НУТГИЙН СОНГУУЛь

БНСУ-ын Хүнсний .. "Сникерс",­"Марс", "M&M", "Kит Кат" ..меламин илэрсэн

“Чукагийн гудамж”-наас салмааргүй л байлаа... [1]

Зав алгаа Баабар ахаа /хуулан бичлэг [1]

  • bmbm
  • 2008-10-06
  • Уншсан 2463

solongosiiin gutamshig [1]

  • hjoe
  • 2008-10-04
  • Уншсан 2588

Өв залгамжлагчид [2]

Нэрний эхний үсгээр зан чанарыг тодорхойлох [1]

  • ora77
  • 2008-10-03
  • Уншсан 2936

Орон сууцны үнэ 15-30 хувиар хямдарчээ /2008-10-01/

  • jaalhuu
  • 2008-10-02
  • Уншсан 2687

"Lotte Koala" жигнэмэгээс меламин SOS SOS SOS [3]

MAXH ogoh zovlogoo [2]

Huuchin bairnii une......arai l.... [3]

  • jaalhuu
  • 2008-09-29
  • Уншсан 17134

Єглєєнєєс тvvгээд хоёр шуудай л болгосон [1]

Анхаар!!www.sonin.mn вэбсайт дэндэж байна. [4]

  • bmbm
  • 2008-09-28
  • Уншсан 7126

Харийнхан Монголд, манайхан харьд ямар хэрэг үйлддэг вэ? [1]

HELJ OGCH TUSLAACH ARD TUMEEEN [3]

  • guree_g
  • 2008-09-27
  • Уншсан 1369

Монголын сүү ч аюулын харанга дэлдэж байна. [2]

" IVEEL " MAHNII MONGOL DELGUUR [2]

  • GER BUL
  • 2008-09-26
  • Уншсан 1478

Mongol zaluuchuuddaa [7]

  • Hansuk
  • 2008-09-26
  • Уншсан 1687

( Монголын ) Уран Гулгалтын Холбоо

Монгол улс хөгжил хэзээ Өмнөд Солонгосын өнөөгийн хэмжээнд очих бол.

АЯ ЗОХИОГЧ НАРТ [2]

таван жил мєрдєн шалгаж, хорьчихоод ''Уучлаарай, бид андуурчихжээ''... [6]

  • bmbm
  • 2008-09-25
  • Уншсан 2636

Солонгост байгаа ч гэсэн Монгол

BOLDOG BOLVUU [2]

  • 양&나
  • 2008-09-23
  • Уншсан 1686

Танилгүй монголын ажил бүтэхгүй

  • Levi`s
  • 2008-09-22
  • Уншсан 2272

iim zuiliig xaana bichix ve ХҮНИЙ НУТАГТ СУУГАА МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ /Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр/ [1]

  • Capxvv
  • 2008-09-22
  • Уншсан 2415

БИ ЗОРьСОНДОО ХҮРНЭ ГЭДЭГТ ИТГЭДЭГ.

ХҮНИЙ НУТАГТ СУУГАА МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ /Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр/

Надаас үл хамаарч эрүүл мэнд минь сүйдсээр [2]

Монгол залуус Мvvний шашны гар хєл болж байна [4]

Өмнөд хөршид хориглосон “Саньлу”-гийн сүүнээс болгоомжлоорой [1]

UILDVERIIN TONOG TUHUURUMCH <MASHIN> [1]

  • KORSCO
  • 2008-09-16
  • Уншсан 2329

БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 09 [1]

Nulimstai mungu [3]

  • Bond007
  • 2008-09-14
  • Уншсан 10122

БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 8

Хойд Солонгосын удирдагчийн тархинд цус харвасныг ... [1]

Монгол орны ирээдүй улам л хар африк өнгөтэй л харагдаад болохоо болилоо шүү та минь ээ!!! [1]

  • bmbm
  • 2008-09-11
  • Уншсан 8327

Zarim Mongolchuud min yamarch khetsuu boloov de [2]

  • Hansuk
  • 2008-09-09
  • Уншсан 2556

АНУ-д Жорж Вашинг­тоны нэрэмжит их сур­гуу­лийн төлбөр нь жилийн 39240 ам.доллар

배너신청
자생병원

배너신청