Бичлэгийн тоо 2,391

БНАСАУ-аас ажиллах хүчин авах хүсэлтийг хүлээн авч эхлэв

Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлснээр Улсын Их хурлаас "Ажиллах хүч харилцан солилцох тухай Монгол Улсын Засгийн газар, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийг 2007 оны долдугаар сарын 20-ны өдөр соёрхон баталсан.

Хэлэлцээрт дурьдсаны дагуу Монгол Улсын Нийг­мийн хамгаалал, хөдөлмө­рийн яам БНАСАУ-ын Гадаад худалдааны яамтай хэлэл­цээрийг хэрэгжүүлэх асуудал болон харилцан солилцон ажиллах хүчний тоо хэмжээг ойрын үед тохиролцох гэж байна. Тодруулбал, ажиллах хүчний тоо, хэрэгцээ, олгох цалин хөлсний доод хэмжээ /ам.доллараар/, хөдөлмөрийн нөхцөл /хэвийн, хэвийн бус/, нийгмийн хамгаалал /нийг­мийн даатгал/, зэрэг асуудлыг Солонгосын талтай удахгүй тохиролцох тул ажилчин авах хүсэлтэй байгууллагууд аж­лын байрны захиалгаа нэлээд нягт нямбай боловсруулж өгөх хэрэгтэй юм байна.

2009 онд БНАСАУ-аас ажиллах хүчин авах хүсэлтэй аж ахуйн нэгжүүд саналаа боловсруулж Үйлдвэр худал­дааны яаманд долдугаар сарын 23-наас өмнө ирүүлэх хэрэгтэй ажээ. Одоогоор хичнээн ажилчин авна гэсэн тоо заагаагүй, ажлын  байрны санал дээр тулгуурлаж захиал­гаа өгөх гэнэ.


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/536223/7cd/trackback

bilgesh

2008.07.19 15:07:59
*.32.9.3

ene chin yu gesen vg be bid ajilchin avna gedeg chin munguu gadagsh n aldaj  svirne gesen vg, bid gadnaas baraa avna ajilchin avna gedeg chin bvgdiigee gadagsh n ursgaad aldana gesen vg dee mongol hvmvvs minee bidnii saihan hudulmurch ard tvmen uursdiin garaar yumaa bvteegeed daraa n harj suuhad hechneen ueg bh bilee dee bvh material n mongol ugaasaa gadaadiin luivarchdiin baraa vzegdehgvi bna gedeg jinhene erh chuluu baharhah setgel Daanch
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
배너신청
자생병원

배너신청