Бичлэгийн тоо 2,391
DSC01404.JPG 2010.05.17. Тавдугаар са­рын бороо цас болон лавсах үүрээр Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын газрын төмөр хашааг даган хэдэн зуун хүн бороонд норсон хонь шиг бөмбийтөл чичрэн дугаарлан зогсоно. Картын барааны үед ч харагдаагүй уртын урт дараалалд чичрэн зогсоо тэд Монголд өнөөдөр сайхан амьдралын ганц алтан боломж болоод байгаа Өмнөд Солонгос руу ажиллах жагсаалтад бүртгүүлэх гэсэн хүмүүс. Гадаадад ажиллах хүч илгээх төв /ГАХИТ/ хэмээх төрийн агентлаг монголчуудаа тийш хар ажил хийлгэхээр бүртгүүлэхээр зар гаргаж, дүүрэг болгонд бүртгэж авч байгаа нь энэ. Дүүрэг болгоны гадаа Монголдоо хар хүчээрээ зүтгээд ч бор ходоодоо тэжээх цалин авах найдваргүй, бүр ажил хийх гэж тавхайгаа эргэтэл гүйгээд ч амиа тэжээх ажил олдохгүй байгаа хүмүүс өнжин хонон дугаарлаж байгаа юм. Дарааллаа алдахгүйн тулд тэд бүгд энд жагсаалаараа хоносон бөгөөд алхам холдвол эгнээнээсээ шахагдан гарах тул төмөр хашаанаас байдаг чадлаараа зууран зогсоо нь энэ. Ядарсан тэднийг цагдаа нар журам сахиулах нэрээр чирж гулдран, түлхэж зандрахыг хэлэх үү? Нүд халтьрам энэ дүр зургийг тансаг Төрийн ордонд хэхрэн суугаа эрхмүүд хардаг болов уу? Хардаг сан бол хүн л юм болохоор зүрх нь шимширдэг л баймаар. 
  
Энэ дүр зураг эхнийх биш. 2007.05.17. Мөн л Солонгост хар ажил хийхийг мөрөөдлийг дээд хэмээн зүтгэж байгаа мянга мянган монголчууд Төв цэнгэлдэх хүрээлэнд гурван өдөр, гурван шөнө дугаарлан зогссон юм.

Зөвхөн бүртгэл хийсэн гурван хоногийг энд хэлж байгаа хэрэг шүү дээ. Эртхэн дугаар авахын тулд зарим нь хоёр хоногийн өмнө ирж зогссон байлаа. Журам сахиулах нэрээр цагдаа нар энд тэндгүй дээс татан журамласан болохоор тэд зогссон байрнаасаа хөдлөхгүй тав хонож, аз таарсан нэг нь чулуу хашаа дэрлэн зүүрмэглэж, аз таарвал зогссон газраа “морь харж” ар гэрийнхэн нь дээс давуулан ширхэг талх, цэвэр ус шидэж өгч, голыг нь зогоож байлаа. Дөрөв таван хүн нийлээд олдсон ганц хагас литрийн цэвэр усаараа амаа чийглэж байсныг үүнийг бичигч нүдээрээ харсан билээ. Яг л аймшгийн зүүд шиг. Олон хүний хөлөөр дэгдсэн өлөн шороонд нүүр нь загалдан, ам нь холцруутсан мянга мянган залуус..., зарим нь халуун наранд ухаан балартан унах..., ар гэрийхэн нь цөхрөн хашгиралдах, овсгоотой нэг нь хамгаалалтын цагдаа нарыг аргалан дүүдээ, хүүдээ ганц цэвэр ус, талх, тариа дамжуулах гэж ханцуй дотроо “наймаалцан” цагдаа нарыг аргадах... Хаалганы орчимд үе үе, дугаарлагчид миегнэн хөдөлж, дуу шуугиан үүсгэнэ. Үе үе стадионы хаалгыг онгойлон нэг хаалгаар эмэгтэйчүүдийг, нөгөөгөөр нь эрэгтэйчүүдийг хэсэг, хэсгээр нь оруулж байгаа нь энэ. Хөлөө дааж ядан зогсох залуусыг арав, арваар нь хаалга руу түлхэн нүдчин оруулах нь Бухенвалдийн шоронгийн шатаах зуух руу хоригдлуудыг түлхэн оруулж асан киноны дүр зургийг санагдуулна. Энэ бол хэтрүүлэг биш, ХХI зуунд, тусгаар тогтносон эх орныхоо нийслэлд харсан энэ дүр зураг бидний уран сайхны киноноос л хардаг Ленинградын бүслэлтийн үеийн кинокадраас илүү эмгэнэлтэй байсан юм шүү. Тухайн үед энэ талаар халаглан бичиж байсан сурвалжлага “Ардын эрх” сонины хуудсанд өнөө ч дурайж буй. Төрийн ордонд тарвалзаж суугаад үүнийг харж байсан эрхмүүд зүрх нь багахан ч гэсэн ширхийсэн эсэхийг мэдэхгүй. Энэ бүртгэлийг Өмнөд Солонгосын тал өөрсдөө хийсэн бөгөөд бүртгэлийн хураамж хэмээн авсан мөнгөнөөс сохор зоос ч Монголын дансанд орж ирээгүй, татвар төлөөгүй гэсэн хэл ам дэгдэж байсныг санаж байна.   

2004.09 сар. Буянт-Ухаа. Төрийн оролцоотой Зуучлах товчоо хэмээх байгууллага анх удаагаа бүтэн онгоц гаруй буюу 100 гаруй залуусыг албан ёсоор Өмнөд Солонгост ажиллуулахаар “баяр жавхлан”-тай үдэв. Манцуйндаа үнэгчлэн нойрсох төрөөд арав гаруйхан хонож байгаа үрээ аав нь үнэрлээд, хоргодон хоргодон гаалийн зүг алхана. Ээжийнхээ хормойд наалдан өмөлзөх хүүгээ “Аав нь зөндөө их мөнгө олоод эргээд ирнэ ээ” гэж аргадах зүрх шимрэм дүр зургийн талаарх сурвалжлага эдүгээ “Өдрийн сонин”-ы шарласан хуудсанд бий. Нисэх онгоцны буудлын шилэн хананд битүү хүмүүс шаван гааль руу алхаж байгаа хүү, дүү, аав, ах, эр нөхөр рүүгээ гар даллан, сарвалзаж, ээжүүд нулимсаа унаган сүүн цацлаа өргөж байсан. Тэдний хэд хэчнээн нь “мөрөөдөл”-өө биелүүлээд зөндөө их мөнгө өвөртлөн ирснийг хэлж мэдэхгүй. Хэд хэчнээн нь эрүүл биеэ сийчин байж мөрөөдлөө биелүүлснийг, хэд нь үүрдийн тахир дутуу болоод ирснийг мэдэхгүй. Элгэн садан, ээж аав нь тэнгэрт халихад эх нутагтаа ирж алтан шарилд нь атга шороо цацах эрхгүй хүний нутагт нулимсаа залгин суугаа олон хүн байдгийг би харин мэднэ. Эх нутаг дайн дажин болоогүй атал эцгээ танихгүй үр нь өсч, эрээ үгүйлэн бүсгүйчүүд өнчирч, эжий нь цацлаа өмнө зүгийг чиглүүлэн өргөдөг айл өрх өнөөдөр ч өч төчнөөнөөрөө олон бий гэдгийг би мэднэ ээ. Олон айлын хойморь хонхойж, алсад байдаг аав, ээжийнхээ сургаар нь “таньж”, явуулсан мөнгөөр нь л амьдарч өссөн бүхэл бүтэн нэгэн үеийнхэн бий болж, эдүгээ эхнээсээ эрийн цээнд хүрч байгааг мэднэ. Зурвас түүх сөхөхөд хүмүүсийг гадаад руу “импортлох” энэ ажлаа хүртэл ашиг орлогын нэг хэрэгсэл болгон, Зуучлах товчоо хэмээх байгууллагыг мэдэлдээ авах гэж тэмцэлдэж, эцэст нь тухайн үеийн Зуучлах товчооны дарга нь цаг бусаар амиа алдаж, ГАХИТ хэмээх байгууллага байгуулагдаж байсныг хор найруулж, хомхойрон тэмцэж байсан хүмүүс нь мартаагүй байгаа байх.

Өнөөдөр мөн л эмгэнэлт дүр зураг үргэлжилсээр. ГАХИТ 5900 хүнийг Солонгост ажиллуулахаар илгээсэн бөгөөд энэ жил 3100 хүн явуулна гэх. Энэ баярт мэдээ мөн үү? Амьдрах гэж ядаж байгаа монголчуудад бол энэ тоо тэнгэрийн умдгийг атгах мэт бол “мөрөөдөл”. Гэвч тэд хүсэн тэмүүлсэндээ, жаргалтай сайхандаа ингэж харь орныг зүдэн зүтгэж байгаа гэж үү? 

Хоёрхон сая хүнийг сайхан амьдруулах тийм хэцүү биш, харин муу амьдруулах нь ямар ч тэнэг хүн хийж үл хүчрэх “хэцүү” ажил гадныхан толгой сэгсэрдэг юм билээ. Харин “манайхан” харьд хүмүүсээ хар ажил хийлгэхээр явуулахдаа “алтан боломж” олгож байна гэж андуураад байх шиг?

Байгалийн баялгаар орж ирж байгаа эхний мөнгөөрөө Богд боов тарааж байгаа юм шиг 70 мянган төгрөг өгч гийгүүлэхдээ, “Ийм мөнгө авах гэж өнжин хонон оочерлоод байхдаа яах вэ дээ” гэж тамшаалах “эрхэм”-тэй таарч байлаа. Өнөөдөр ч түүнд Солонгост очиж, шал угааж сардаа 800 мянган вон авахын төлөө үхэлдэн тэмцэлдэж байгаа нь эмгэнэлтэй бус инээдэмтэй санагдаж байх вий.

Үнэндээ бол тэр “эрхэм”-ээс илүүтэй хүний нутагт шал угааж, тоосго зөөж байгаа тэд ар гэрийнхнийгээ тэжээж, бүр Монголынхоо эдийн засагт ч хувь нэмэр оруулж байгаа. Тэд бас өнөөдөр төмөр хайснаас зууран дугаарлаж зогсоо энэ залуус, сайхан амьдралын төлөө мэрийн зүтгэж байгаа. Өөрийн нутгаасаа олоогүйг хүний нутгаас хайх тэдэнд эх орноо гэх элгэн халуун сэтгэл байгаа. Гунигтай ч гэсэн тэдэнд аз болж хэлний шалгалтдаа тэнцээд, солонгос эзэн нэрийг нь сугалж таараад их мөнгө олоод эх орондоо эрүүл саруул, энх мэнд эргээд ирээрэй гэж ерөөе дөө.     

Үнэндээ бол гурав, үгүйдээ 20 жилийн дараа Монголд хүмүүс ирж ажиллах гэж дараалан зогсч байхыг бид хүсч байна. Гурван жилийн дараа яг үүн шиг хүмүүсээ харь орон руу заяа нь мэдэг гэж туух мөрөөрөө туухгүй, хонь шиг бөөвийлгөж, нохой шиг арцалдуулж байх ахул эрх баригчид гээд байгаа усан нүдэт цусан зүрхт нөхөд рүү элс байтугай хутга шидэхэд буруутахгүй биз ээ.

Яагаад эх орондоо нохой шиг биш хүн шиг амьдрах хувьгүй ард түмэн юм бэ, монголчууд бид? Үүний буруутан нь хэн бэ? Та нар хэл дээ... 
Файл оруулах
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3175599/cff/trackback

profile

jack22

2010.05.24 16:42:05
*.143.152.36

 

hera

 

“HERA”

                                   Гоо сайхан аврана!!!

Та хөөрхөн сайхан залуухан харагдая гэвэл

Та туранхай гоолиг болоё гэвэл

Та эрүүл чийрэг болж залуужая гэвэл зөвхөн манайдл ир

Бид гоосайхан эрүүлмэндийн бүх төрлийн үйлчилгээг 1цэгт төвлөрүүллээ!!!!

Та хэрэглээл үз

 Манайх Дэлхийд алдартай БНСУ-ын Amore-гийн албан ёсны борлуулагч бөгөөд HERA, V=Bprogram, PRIMERA, Sulwhasoo, мөн 100% галбиржуулж тураах хувцас

(lirikos, O HUI, ) болон бусад бүх төрлийн брендийн гоо сайхан, эрүүл мэндийн бараа бүтээгдэхүүнийг байнга худалдан борлуулж байна! Мөн гоо сайхан цогц үйлчилгээг түргэн шуурхай чанартай хийж байна!

              Үүнд: Эрэгтэй, Эмэгтэй үс засалт (гоёлын)

     Нүүр ГарҮсний массаж

    Нүүр будалт Хумас засалт

  Батга сэвх нүхжилт сорви арилгах

 Зэрэг бүх төрлийн гоо сайхны үйлчилгээ

Жич: Зөвөлгөө Оншилгоо (үнэгүй

                   Байнгийн хямдрал урамшуулал бэлэгтэй

                   Гэрээр үйлчилнэ

                  Хаягаар болон шуудангаар хүргэж өгнө (үнэгүй)

                 100% найдвартай чанартай бүтээгдэхүүн

                 Баталгаа өгнө


Мөн аман болон бичгийн орчуулга, хөтөч зуучилалын ажилыг чанартай түргэн шуурхай хийж үйлчилнэ!!!

                  Манайхаар үйлчилүүлсэн таньд баярлалаа!

Хаяг: 제기동 ёг 5-р гарц () building 3н давхар HERA төв

                         Салбар:Монгол Таун 706

                                       Утас: 01031999195   01085638818

                                              Энд дарж бүтээгдэхүүн болон үнэтэй танилцана уу!!!

1000 сонсхоор 1 үз!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

MAIIM AMERICAN 100% ийн үйлчилгээ мөн 100% чанарыг зөвхөн танд

AMERICAN 100% ийн үйлчилгээ мөн 100% чанарыг зөвхөн танд Photobucket

Хаяг: Монгол Таун
Утас: 01031999195  01085638818 

 

 


List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
2390 Хүмүүс яагаад чинээлэг болдоггүй вэ? [12] Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2014-06-22 1193
2389 meddeg hyn b.val tuslaarai [1] Itachi uchiha 2012-06-13 1999
» ... АНХААР МОНГОЛЧУУДАА БИТГИЙ СОЛОНГОСТ ИР... file [1] maksimus 2010-05-21 5331
2387 ВИЗ ОЛГОХ ЖУРАМ (2010.01.01 өдрөөс хэргэжиж эхлэнэ) [1] monh-monk 2010-01-26 31125
2386 Захидал: “Миний охин ээждээ заавал эргэж төрөөрэй. Ээж нь үнэн голоосоо хүсье”..нэрээ нуусан бүсгүй..apii [4] daruuhan01 2009-12-18 2315
2385 ♣♣..**Улсаны хотын монголчуудаа**..♣♣ [1] daruuhan01 2009-11-03 1357
2384 Шатар ба Монгол оюун [3] uvgun 2009-10-25 5402
2383 Чингис хааны амжилтийн үндэс [2] Levi`s 2009-09-22 3509
2382 МОНГОЛ УЛСААС БНСУ-д СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМАНД [1] Monh-monh 2009-08-22 24302
2381 Ванга хүн төрөлхтний түүхийг 2008-3797 он хүртэл зөгнөжээ [8] mgldevochka 2009-06-23 3681
2380 Amidrald murduh zarchim [1] azjargal789 2009-05-01 2132
2379 Солонгост байгаа охиндоо хэлэх vг [7] bluest 2009-01-31 2068
2378 Монгол улс БНАСАУ-аас ажиллах хүч авна. [1] selenge_good 2008-07-19 8527
2377 Ц.Элбэгдорж: Яаж хүний өөдөөс буудаж чаддаг байна аа [6] MGL гишүүн 2008-07-04 9242
2376 АЖЛЫН БАЙРНЫ САНАЛУУД БАЙНА [1] AJILKOREA 2016-08-15 533
2375 Seould er arbait ajil hiinee [1] nub 2016-06-21 579
2374 Seould er arbait ajil hiinee nub 2016-06-21 491
2373 › "ЗАЙСАН КАРГО"ГАЗРЫН АЧАА ӨДӨР БҮР ДУУДЛАГААР ОЧИЖ АВНА. /1КГ ~1000ВОН/ OBM 2016-10-24 703
2372 НУРУУ НУГАС ҮЕ МӨЧНИЙ МЭРГЭЖЛИЙН ЭМНЭЛЭГ nanoori 2016-06-13 584
2371 GGE ANGLI HELNI SURGALTIN TOV ZUNI SURGALTAND BURTGEJ BAINA gggg5 2016-06-06 549
2370 Бүх төрлийн орчуулга хийнэ. /Сол-Мон, Мон-Сол/ Happy55 2016-12-09 601
2369 › "ЗАЙСАН КАРГО"ГАЗРЫН АЧАА ӨДӨР БҮР ДУУДЛАГААР ОЧИЖ АВНА. /1КГ ~1000ВОН/ OBM 2016-10-24 736
2368 zarna js2424 2016-07-02 519
2367 НУРУУ НУГАС ҮЕ МӨЧНИЙ МЭРГЭЖЛИЙН ЭМНЭЛЭГ nanoori 2016-05-31 515
2366 Бүх төрлийн орчуулга хийнэ. / Сол-Мон, Мон-Сол/ Happy55 2017-01-01 546
2365 өдөр 1 цаг хүртэл, орой 7 цагаас хойш 40,000вон тарааж байна 40myanga 2016-07-02 560
2364 Гэрлэлт ба гэрлэлт цуцлалт найдвартай маш хурдан хийж өгнө( монголд) Гэр бүл,хуримын f-6 виз,зөвлөгөө 2016-05-27 513
2363 harlaad erh ni neegdsen huniig solongosruu gargaj ugch chadah hun bnuu 99840645 mongolbagsh 2016-12-07 646
2362 Mongol buh huuhduudig urij baina. gggg5 2016-05-26 606
2361 Gazar hyamd zarna [1] gebe 2016-05-26 625
2360 Ажлын байранд байнга найдвартай зуулчилна. Solongoss 2016-08-15 566
2359 UURIINHUU OROND EMNELGIIN SHINJILGEEND HAMRUULNA Zoy 2016-05-21 474
2358 Дагалдах виз авч өгнө. 010-4894-1333(mongol) 010-7168-0090korea Анд Хууль Зүйн Фирм 2017-07-12 304
2357 ☆ Ansaand mash ih mongo huraah bolomj bn ★ dongpump 2016-03-07 672
2356 НУРУУ НУГАС ҮЕ МӨЧНИЙ МЭРГЭЖЛИЙН НАНҮРИ ЭМНЭЛЭГ nanoori 2016-08-05 484
2355 ANGLI SOLONGOS HELNI ANGID BURTGEJ BAINA gggg5 2016-10-05 680
2354 OHUI COSMETICS ohui 2016-02-12 654
2353 Гуанжуд мегны уйлдвэрт Эр хун авна.010-7350-8587 Littlelamb 2016-02-09 566
2352 Bair bn 1 uruu Бөмбүүлээ 2016-11-13 772
2351 AJIL BNA [4] Ertontsiin hyzgaar 2016-01-27 709
2350 БУУДЛЫН АЖИЛ БАЙНАА. Ertontsiin hyzgaar 2016-01-27 534
2349 Бүх төрлийн орчуулга хийнэ Happy55 2016-12-04 637
2348 Солонгос хэлний орчуулга маш хямд түргэн шуурхай найдвартай. 한-몽, 몽-한 전문번역 입찰 서류, 계약서, 계획서, 논문, 진단서 oomoohom 2016-01-18 531
2347 Солонгос хэлний орчуулга 한-몽, 몽-한 전문번역 oomoohom 2016-01-18 507
배너신청
자생병원

배너신청