Бичлэгийн тоо 2,391

ЭНД ХЭН БУРУУТАЙ ВЭ?

Уншсан 5981 vote 0 2008.07.03 15:48:46
Бичсэн: Eric Bat-Erdenet   
Пүрэв, 2008 07-сарын 03
Өчигдөржингөө сэтгэл, санаа үймрээд нэг тиймхэн байлаа. Эх орондоо ийм юм болно гэж хэзээ ч бодож байсангүй, бас олон хүн бас тэгж бодож байсан биз. Маш богино хугацаанд ийм зэрлэг, балмад үйл явдал болоод өнгөрлөө гэдгийг хол байгаа бид шооконд ортлоо хүлээж авч байгаа юм чинь, тэнд байгаа хүмүүс сэтгэл зүйн их дарамтанд орсон нь ойлгомжтой. Гэр лүүгээ ярьсан чинь манайхан бүгд сайн, хэн нь ч тийшээ зүглээгүйг сонсоод сэтгэл багахан ч гэсэн уужрав. Одоо манайхан ингээд энэ асуудалаас дүгнэлт хийгээд (хоорондоо хэрэлдээд (намууд) байхын оронд) хамтран ажиллах тал дээр анхаарлаа хандуулаасай. Дахиж ийм асуудал гаргахгүйн тулд, хамгаалалт, зохион байгуулалт, зөвшилцөл хийх тал дээрээ илүү ажиллаасай. Миний бодлоор бол энэ нийгэмд ямар их бухимдал хуралдсан байгааг харуулж байх шиг байна. Гадна талаас нь дүгнээд, согтуу, гэр хороололын төвшний хүмүүс байнa лээ, тэд Батзандан Магнай нарын турхиралтаар ийм балмад явдал гаргасан гэж хэлэх нь арай л өөрөөсгөл байна. Ийм олон хүн сонгуулийг дүнг эсэргүүцээд гудамжны тэмцэлээ жагсаал, цуглаанаар эхэлсэн нь, бас тэднийг эсэргүүцсэн хүмүүс байхгүй байсан нь нэг юм хэлээд байгааа юм бишүү. Мэдээж эрх баригчид цагдаа, хүчний байгууллагуудыг тушаалаар хөдөлгөхөө мэдэж байгаа. Тэд нэг бол тэдгээр хүмүүсийг дутуу үнэлсэн, эсвэл маш муу зохион байгуулалттай гэдгээ харуулчих шиг боллоо.

Аль эсвэл, за эднийг даамжруулж байгаад сайн дарж авья, ингэсэнээрээ бусдад том сургамж болно гээд тэдгээр эрх баригчид ордноосоо хараад сууж байсан ч магад. Энэ нь тэгээд манай улсад, манай нийгэмд, манай залуус, ард иргэд (хэсэг бүлэг хүмүүс)-ийн дунд ахуйн болон сэтгэхүйн ядуурал, ухамсаргүй байдал хэрхэн доод цэгтээ хүрсэнийг харуулчих шиг боллоо. Тэдгээр хүмүүс урлаг, соёлын бүтээлүүд, байгууллагуудийг эвдлэн сүйтгэж, тонон дээрэмдсэн бусармаг үйл ажиллагаа үйлдсэн нь хэзээ ч уучлашгүй. Гэхдээ нөгөөд талаасаа ийм байдалд хүртлээ ядууралд орсон нийгмийн энэ бүлгийг үл тоомсорлосон, тэдэнд амьдрах ямар ч боломж, бололцоо олгохгүй болтол нь доош нь хийсэн нь хэний буруу вэ? Мэдээж хэрэг манай урагшгүй эрх баригчид, төр засгийн толгойд идэж, уухийн төлөө, тэр идэж байхад би ч бас идэх эрхтэй, идмээр байна гэсэн өчүүхэн, хар амиа бодсон, янхан сэтгэхүйтэй, албан тушаалын боол болсон, хэсэг бүлэг хүмүүс, тэдний бууны нохой болсон тойрон хүрээлэгчид.

Тэд яаж дээшээгээ долигнож, зусардаж хэдэн халтар дойлуур долоохоо маш сайн мэднэ, бас тэгээд яаж местээрээ ард, иргэдийг чирэгдүүлэн, ажил албыг нь алдуулан байж хэдэн зоос саахаа сайн мэднэ. Яг л ногоо гоожуурын хэлсэнчлэн жингэр болтолоо ухамсараа уландаа гишгэсэн хүнэнцэрүүд. Ер нь тэгээд эдгээр хүмүүст хамаг бурууг тохоод, муу муухайгаар нь дуудаад байх нь эргээд нийгэмд үзэн ядалт даамжирахын нэмэр юм биш үү. Яг үнэндээ бол манайд амьдрал маш хэцүү байгаа шдээ. Тэдэнд алдах зүйл юу ч алга. Алдах зүйл байгүй болтол, байлгах боломжгүй болтол амьдралыг нь дордуулсан нь үнэн. Энэ бол бүгд тэдний буруу биш. Тэд чинь бас хүн, бусдын адил сайхан амьдрах гээд яаж ч хичээгээд барахгүй байна, яаж ч зүтгээд анхнаасаа нийгмийн доод ангид ортлоо доошоогооо чихүүлчихсэн хүмүүс чинь дахиад сэхээд гарч ирнэ гэж маш хэцүү, бараг л боломгүй зүйл болтол нь нийгмийг гажуудуулчихсан юм чинь. Тэд бухимдах нь аргагүйээ.

Одоо манайд хэсэг бүлэг хүмүүс, тэдний тойрон хүрээлэгчид, гэр бүлийхэн хэт баяжаад, хөдөөнөөс орж ирсэн маш олон хүмүүс болон гэр хороололыхон хэт доошоогоо орчихсон хэтэрхий тэнцвэргүй байдал үүссэн, үүнийг төр, засаг маань үл ойшоосон бодлого явуулаад олон жил боллоо. Хүмүүс гомдох, гутрах, цөхрөнгөө барах нь бас аргагүй. Тэд чинь бас л хүн юм болхоороо сайхан амьдрая гээд яаж ч хичээгээд эрх, баригчидын бодлогод боомилуулаад үнэхээрийн сачий нь хүрэхгүй байна. Надад бас ийм байдалтай ах дүү, найз нөхөд бий, тэд яг л ийм юм ярьж байна. Нийгмийн дундаж давхрага гэсэн хүмүүс бараг үгүй болоод байгаа. Байсан нь ёс суртахуунаа ичин байж худалдаж амьдрахаас өөр аргагүй болтолоо хавчигдаж байна, бизнесээ булаалгаж байна, ажил төрөл нь танилгүйгээсээ болоод бүтдэггүй ингээд тоочоод байвал дуусахгүй. Энд хэн буруутай вэ?

Нам гэсэн нэрийн доор мафи болтолоо ялзарсан хэсэг бүлэг хүмүүс. Ийм ч учираас би Монголд амьдарч чадахгүй гэдгээ эрт мэдэрсэн. Ийм ч учраас би эх орондоо (маш харамсалтай нь) орон зай олоё гэвэл ёс суртахуунаа уландаа гишгэх шаардалгатай юм байна гэдгийг мэдэрсэн. Тийм ч учраас би монголыг орхисон. Миний сэтгэл өвдөж байна, шаналж байна, бие, сэтгэлээрээ хохирсон, хэлмэгдсэн хүмүүсийг өрөвдөж байна, соёл, урлагийн үнэт зүйлс сүйдсэнд харамсаж байна, ийм байдалд хүргэсэн эрх баригчдад уур хүрч байна, эх орон маань ямар байдалд орчихвоо гэдгийг ойлгож, ухаарах гээд оролдож байна, эрх зүйн, болон төр засгын тогтолцооны гажуудал, ард иргэдийн ухамсарын ядуурал хэрхэн доод цэгтээ хүрсэнийг харлаа, ядуурал гэдэг юу ч гаргаж чадах үл харагдагч өдөөгч, турхирагч, ухамсаргүй байдалын үр үндэс юм байна гэдгийг харлаа

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/470613/374/trackback

INTERNET-KOREA

2011.04.08 12:24:35
*.128.72.188

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
2390 Эндүүрлийн хорвоод ирсэн 14 Далай ламын нэг нь монгол [7] 1221 2008-06-27 11075
2389 ВX Солонгост тоглоно. [6] 96843226 2008-06-27 8805
2388 ~~~~ [3] husu 2008-06-28 7023
2387 tusalna-한우리외국인동자지원센타 [2] amisgal 2008-06-28 6805
2386 КИРИЛЛЭЭР бичдэг юм. file [3] 96843226 2008-06-28 9936
2385 Агаар дутагдаж, угаардалтын байдлаар үхдэг байна.Болгоомж 1 96843226 2008-06-28 9696
2384 хөлөөрөө хадаасан дээр гишгэвэл [6] 96843226 2008-06-28 15722
2383 СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ file ABAP 2008-06-28 9594
2382 busdiig sonsie.setgel bwal bygdiig byteene........sanaa onoo [1] cheonan_mgl 2008-06-28 4081
2381 GISHUUN MINII SANAA ONOO... [4] Õèéìîðü 2008-06-28 7421
2380 Munkh file [2] 96843226 2008-06-29 8048
2379 Сонгуульд ялах башир аргууд [1] 1221 2008-06-29 7805
2378 mongoloro vldexsen [2] i love mgl 2008-06-29 4199
2377 xoorxii bid [2] i love mgl 2008-06-29 5091
2376 MGL -CLUB [3] soselo 2008-06-29 4746
2375 Иргэд сонгуульд идэвхтэй оролцож байна [2] -IRMUUN- 2008-06-29 8033
2374 KTF UNEGUI UTAS !!!! INTERNET UNEGUI HOLBONO>> [1] MGL гишүүн 2008-06-29 9818
2373 Тарни [3] 1221 2008-06-29 18574
2372 АДМИН АА!!! [4] CMYK 2008-06-29 5440
2371 songuuliin tuhai [7] sh.jargal20 2008-06-30 4487
2370 Hey songuuli yu bolson bol??? [5] jaalhuu 2008-07-01 4503
2369 Gazriin achaa bainga avna. [3] master_9009 2008-07-01 3601
2368 Шуурхай мэдээ [5] daruuhan01 2008-07-01 6560
2367 MAXH-II BAIR SHATAJ DUUSJ BNA [4] say ye 2008-07-01 3558
2366 EH OROND MINI YU L BOLOOD BNA DAA???? [1] MGL гишүүн 2008-07-02 6500
2365 Албан мэдээллээр 4 хүн амь үрэгджээ. [1] MGL гишүүн 2008-07-02 5556
2364 Ерөнхийлөгч онц байдал зарлалаа [2] MGL гишүүн 2008-07-02 6794
2363 Энэ сонгуульд хамгийн их мөнгө цацсан хүмүүс [1] 1221 2008-07-02 6526
2362 MONGOL FOTO [11] MGL гишүүн 2008-07-02 4137
2361 Шатахууны үнэ 2000-д хүрэхэд гайхах хэрэггүй 1221 2008-07-02 10896
2360 Монголчууд эрх чөлөөтэй, амар амгалан, сайн сайхан амьдрах эрхтэй [3] 1221 2008-07-02 5940
2359 Hunii erhiin chigleleer ajilladag Irgenii niigmiin baiguullaguudaas hiisen medegdliig hevlel medeelleer damjuulahgui baina, ta buhen ali boloh olon hund taraaj ugnu uu oronzai 2008-07-03 6855
2358 ВX-н ТОГЛОЛТЫН БИЛЕТ ЭНДЭЭС АВЧ БОЛНО [2] 96843226 2008-07-03 5597
» ЭНД ХЭН БУРУУТАЙ ВЭ? [1] Мичид 2008-07-03 5981
2356 Agaariin bolon gazriin achaa avna. [2] master_9009 2008-07-03 2885
2355 Gvnee haramsaj bna [1] ***Энхриймаа*** 2008-07-03 2761
2354 gun emgenel ilerhiilie [1] sh.jargal20 2008-07-03 3490
2353 Emgenel ilerxiilj bna... SETGELZUICH 2008-07-03 3444
2352 Монгол номын санг Солонгосын хойг дээр байгуулах гэж байна. 96843226 2008-07-04 6918
2351 SONGUULIIN BULHAI [6] Coral 2008-07-04 2223
2350 JAGSAALD OROLTSSON HUNII YARIA Coral 2008-07-04 6547
2349 Ц.Элбэгдорж: Яаж хүний өөдөөс буудаж чаддаг байна аа [6] MGL гишүүн 2008-07-04 9242
2348 Буудуулж нас барсан хүмүүсийн хэргийг цагдаагаар шалгуулахгүй MGL гишүүн 2008-07-04 6703
2347 Миний дүүг буудаж алчихаад задлан шинжилгээ хийсэн байна MGL гишүүн 2008-07-04 6660
배너신청
자생병원

배너신청