Бичлэгийн тоо 2,391

Мэдэгдэл

 

2008 оны 7-р сарын 2-ны өдөр                                            Улаанбаатар хот

 

                       

2008 оны 7-р сарын 1-ний өдөр болсон олон нийтийн жагсаал цуглааны дараа бий болсон нөхцөл байдал нь хүчирхийлэлд хүрч хэд хэдэн хүний амь нас эрсдэн, олон хүний эрүүл мэнд хохирч, соёлын үнэт зүйлс, байгууллага, иргэдийн өмч хөрөнгө устсан явдалд гүнээ харамсаж байгааг илэрхийлж байна. Энэ нь олон жил Монголын нийгэмд бугшсан шударга бус явдал, авилгын эсрэг нийгмийн тодорхой хэсгийн уур бухимдалын туйлширсан илрэл гэж үзэж байна.

 

Нийгэмд эмх замбараагүй байдал үүссэн эгзэгтэй үед улс төрийн намууд өөрийн явцуу эрх ашгийг урьтал болгож, хүний амь нас, хүний эрх, эрх чөлөөг огоорч, улс төрийн ашиг хонжоо хайж байгаад харамсаж байна.

 

Үүссэн нөхцөл байдалд төр, засаг бодитой дүгнэлт хийж, зохистой арга хэмжээг шуурхай авч чадсангүй. Цагдаа, иргэдийн дунд мөргөлдөөн болсон нь зөрчлийг тайван замаар зохицуулах, жолоодох сэтгэл, ур чадвар цагдаа, хүчний байгууллагын удирдлагад илт дутсантай холбоотой гэж үзэж байна. 

 

Онц байдал зарласантай холбогдуулан хүний салшгүй эрхэд зарим хязгаарлалт хийгдэж байгааг зайлшгүй шаардлагатай гэж үзэхгүй байна.  ОНҮРТ-ээс бусад радио, телевиз болон мэдээллийн сайтуудыг хааж, төрийн цензур тогтоож,  иргэдийн мэдээлэл авах, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарласаныг зайлшгүй шаардлага гэж үзэхгүй байна.

 

Ийм онцгой байдлын үед баривчлан саатуулагдсан хүмүүсийн ар гэрээс эрүү шүүлтээс ангид байх хүний салшгүй эрх зөрчигдөж байгаа тухай мэдээлэл ирж байгаа нь бидний сэтгэлийг түгшээж байна. Баривчлагдан саатуулагдсан 700 гаруй гэх иргэний хүний эрхийн зөрчилд хяналт тавих боломжийг иргэний нийгмийн байгууллагуудад олгож тэдгээр иргэдийн өмгөөлүүлэх эрхээ эдлэх нөхцлөөр хангахыг шаардаж байна.

 

Зугатаж байгаа иргэний араас хөөж амь насыг нь хөнөөсөн жигшүүрт хэрэг үйлдсэн этгээдийг яаралтай тогтоохыг мөн шаардаж байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Онц байдал зарлах тухай зарлигийг үйл явдалд газар дээр оролцож байсан болон ажиглаж байсан хүмүүст төрийн зүгээс зохих ёсоор хүргээгүй байж хүч хэрэглэснийг хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзэж байна.

 

Хүний эрхийг дээдлэн асуудлыг шийдвэрлэх тайван арга зам Монголын нийгэмд байгаа гэдэгт итгэх итгэл суларсныг болсон явдал тод харууллаа. Иймээс ардчиллын үндсэн институциудыг бэхжүүлэх,  чөлөөт шударга сонгуульд итгэх иргэдийн итгэлийг сэргээхийн төлөө төр засаг, улстөрийн бүх хүчин, иргэд, иргэний нийгмийн байгууллагууд эрчимтэй хамтран ажиллахыг уриалж байна.

 


Нээлттэй нийгэм форум

Хүний эрх, хөгжил төв

Глоб интернэшнл

Филантропи хөгжлийн төлөө төв

Хүний эрх хууль төв

Монголын эмэгтэйчүүдийн сан

Ардчиллын төлөө олон улсын иргэний нийгмийн чуулганы Азийн төлөөлөгч

Хүний эрх, ардчиллын судалгааны төв

Хүчирхийллийн эсрэг үндэсний төв

Иргэдийн альяанс төв

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/469812/311/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
2390 Эндүүрлийн хорвоод ирсэн 14 Далай ламын нэг нь монгол [7] 1221 2008-06-27 11075
2389 ВX Солонгост тоглоно. [6] 96843226 2008-06-27 8805
2388 ~~~~ [3] husu 2008-06-28 7023
2387 tusalna-한우리외국인동자지원센타 [2] amisgal 2008-06-28 6805
2386 КИРИЛЛЭЭР бичдэг юм. file [3] 96843226 2008-06-28 9936
2385 Агаар дутагдаж, угаардалтын байдлаар үхдэг байна.Болгоомж 1 96843226 2008-06-28 9696
2384 хөлөөрөө хадаасан дээр гишгэвэл [6] 96843226 2008-06-28 15722
2383 СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ file ABAP 2008-06-28 9594
2382 busdiig sonsie.setgel bwal bygdiig byteene........sanaa onoo [1] cheonan_mgl 2008-06-28 4081
2381 GISHUUN MINII SANAA ONOO... [4] Õèéìîðü 2008-06-28 7421
2380 Munkh file [2] 96843226 2008-06-29 8048
2379 Сонгуульд ялах башир аргууд [1] 1221 2008-06-29 7805
2378 mongoloro vldexsen [2] i love mgl 2008-06-29 4199
2377 xoorxii bid [2] i love mgl 2008-06-29 5091
2376 MGL -CLUB [3] soselo 2008-06-29 4746
2375 Иргэд сонгуульд идэвхтэй оролцож байна [2] -IRMUUN- 2008-06-29 8033
2374 KTF UNEGUI UTAS !!!! INTERNET UNEGUI HOLBONO>> [1] MGL гишүүн 2008-06-29 9818
2373 Тарни [3] 1221 2008-06-29 18574
2372 АДМИН АА!!! [4] CMYK 2008-06-29 5440
2371 songuuliin tuhai [7] sh.jargal20 2008-06-30 4487
2370 Hey songuuli yu bolson bol??? [5] jaalhuu 2008-07-01 4503
2369 Gazriin achaa bainga avna. [3] master_9009 2008-07-01 3601
2368 Шуурхай мэдээ [5] daruuhan01 2008-07-01 6560
2367 MAXH-II BAIR SHATAJ DUUSJ BNA [4] say ye 2008-07-01 3558
2366 EH OROND MINI YU L BOLOOD BNA DAA???? [1] MGL гишүүн 2008-07-02 6500
2365 Албан мэдээллээр 4 хүн амь үрэгджээ. [1] MGL гишүүн 2008-07-02 5556
2364 Ерөнхийлөгч онц байдал зарлалаа [2] MGL гишүүн 2008-07-02 6794
2363 Энэ сонгуульд хамгийн их мөнгө цацсан хүмүүс [1] 1221 2008-07-02 6526
2362 MONGOL FOTO [11] MGL гишүүн 2008-07-02 4137
2361 Шатахууны үнэ 2000-д хүрэхэд гайхах хэрэггүй 1221 2008-07-02 10896
2360 Монголчууд эрх чөлөөтэй, амар амгалан, сайн сайхан амьдрах эрхтэй [3] 1221 2008-07-02 5940
» Hunii erhiin chigleleer ajilladag Irgenii niigmiin baiguullaguudaas hiisen medegdliig hevlel medeelleer damjuulahgui baina, ta buhen ali boloh olon hund taraaj ugnu uu oronzai 2008-07-03 6855
2358 ВX-н ТОГЛОЛТЫН БИЛЕТ ЭНДЭЭС АВЧ БОЛНО [2] 96843226 2008-07-03 5597
2357 ЭНД ХЭН БУРУУТАЙ ВЭ? [1] Мичид 2008-07-03 5981
2356 Agaariin bolon gazriin achaa avna. [2] master_9009 2008-07-03 2885
2355 Gvnee haramsaj bna [1] ***Энхриймаа*** 2008-07-03 2761
2354 gun emgenel ilerhiilie [1] sh.jargal20 2008-07-03 3490
2353 Emgenel ilerxiilj bna... SETGELZUICH 2008-07-03 3444
2352 Монгол номын санг Солонгосын хойг дээр байгуулах гэж байна. 96843226 2008-07-04 6918
2351 SONGUULIIN BULHAI [6] Coral 2008-07-04 2223
2350 JAGSAALD OROLTSSON HUNII YARIA Coral 2008-07-04 6547
2349 Ц.Элбэгдорж: Яаж хүний өөдөөс буудаж чаддаг байна аа [6] MGL гишүүн 2008-07-04 9242
2348 Буудуулж нас барсан хүмүүсийн хэргийг цагдаагаар шалгуулахгүй MGL гишүүн 2008-07-04 6703
2347 Миний дүүг буудаж алчихаад задлан шинжилгээ хийсэн байна MGL гишүүн 2008-07-04 6660
배너신청
자생병원

배너신청