Бичлэгийн тоо 2,391

“Монгол Морь”

Уншсан 5186 vote 0 2009.12.27 12:04:44

Бичсэн П.Батзориг  


Монгол морьдын туурай Eфрат мөрний усанд угаагдаж, хятад торгон дээр гишгэлэн явсаныг түүх мартаагүй бизээ. Монголын Их Гүрний хилийг Монгол Морьдын туурай хүрсэн газраар хэмжиж байсныг ч түүх гэрчлэх буйзаа. Харин одоо түүхийг түр азнаад Монгол морины тухай хэдэн дурсамж өгүүлье.

Эхний дурсамж: Эх орны 2-р дайнд Монголын ард түмнээс олон мянган агт морьдоо Зөвлөлтийн армид бэлэглэсэн билээ. Эх орны дайнд оролцсон нэгэн opoc өвгөнтэй хуучилсан юмaa.

Тэсгим хахир өвөл болж байлаа. Монголоос бэлэгний морьд ирсэн гэхээр нь манай сумангийнхан очиж үзвэл бүгд жижигхэн морьд байсан тул бид инээлдэж нэг их тоогоогүй. Удалгүй надад хээр зүсний Монгол морь хувиарлан өглөө.

Манай сумангийнхан намайг, илжиг унасан “Дон Кихот” гэж хочилдог болов. Манай суман тагнуулын суман бaйсан тул ой ширэнгэ аль л байгалийн бартаатай газраар явдаг байлаа.

Нэг удаа немцүүдийн отоонд орж буудуулахад миний морь хамгийн түрүүнд тэндээс сум шиг харван гарч билээ.

Чихээ хулмайгаад сунаж байхад нь би дээр нь арайхийж л тогтож явав. Морь маань намгийг үнэрлэж байгаад цөмрөхгүй газрыг олоод гараад явчихна. Нөгөөх өндөр морьд маань харин намагт шигдээд гаргах гэж их л ажил болдог байлаа. Би мориндоо “Монгол” гэж нэр өгсөн бөгөөд манай суманд “Монгол”-ийг мэдэхгүй хүн үгүй болов.

Бас нэг байлдаанд нэг цэргийн морь нь буудуулж дайсны галын дунд үлдэхэд би морьтойгоо эргэн давхиж тэр шархадсан цэргийг авахаар ойртоход “Монгол” маань бараг газарт наалдах шахам налж өгч би тэр цэргийг гуд татан урдаа тэгнээд галын шугамаас холдож билээ. Хожим сонсохнээ монгол морьд чоно авлалтанд явахдаа чононд ойртож налж өгхөд эзэн нь чоныг цохиж алдаг гэдгийг сонсож билээ. “Монгол” маань сумангаар барахгүй Дивизэд нэр нь түгсэн юм. Тагнуулын сумангийн хамгийн эхэнд “Монгол” бид хоёр явдаг болов. Тэр газрын бартаа, хаана юy байгааг анддаггүй, морь гэхээсээ илүү нохой шиг мэдрэмжтэй адуу байлаа.

“Монгол”-д би сахар, хар талх идүүлж сургав. “Монгол” бид хоёр байнга л хамт байдаг тул их дасал болцгоосон юм. Миний өврөөс сахар, хар талх үнэрлээд л мэдчихнэ, нэхнэ. Ийм сайн морио бэлэглэсэн малчин Монголчууд сайхан сэтгэлтэй хүмүүс юмдаа гэж би боддог байв.

Миний “Илжиг унасан Дон Кихот” гэдэг хоч маань өөрчлөгдөж “Ид шидийн морьтон Илья Муромец” гэдэг алдартай болов. Манай сумангийхан Монгол морьдтой болохыг хүссэн ч тэднийг их бууны ангийхан чирэгчээр аваад явсан байлаа.

Бусад цэргүүд маань өвлийн хахир хүйтэнд морьдоо хооллох гэж сандарч байхад би хээв нэг дугжирч байдаг байлаа. “Монгол” өөрөө цас ухаад өвсөө олоод идчихнэ. Тэд надад араархдагсан. Миний амийг “Монгол” олон удаа аварсан. Тэр бол миний сайн нөхөр минь байлаа.

Дайны дараа би “Монгол”-оо Москва хотын ойролцоо цэргийн аж ахуйн газарт хүлээлгэж өгөхдөө мэлмэртэл уйлж билээ. Дэлнээс нь хэдэн хялгас тасалж авсан юм. Би Монгол Улсад очиж Монгол морь унаж, үнэрийг нь нэг үнэртэх юмсан гэж бодож явдаг юмдаа гэж Федосевич гуай хуучилж билээ. Федосевич гуайн үзүүлж байсан Монгол морьний  хэдэн хялгасны адил бас нэгэн Монгол мориний дэлний хэдэн хялгас одоог хүртэл надад хадгалагдаж миний машины хүндэт нэгэн газарт залагдаж явдаг юм.

Дараах дурсамж:

Би хотын хүүхэд ч гэсэн моринд хорхойсон 4-р ангиасаа Морин тойруулгын морин спортын дугуйланд орж суралцав. 4-р ангиас 10-р анги төгстөлөө энд суралцаж, мориор саад харайж, морины давхиан дунд бууж, харайж, морины хэнхэдгээр гарах зэрэг циркийн морин үзүүлбэрт суралцаж улмаар морин спортын мастер болсон юм. Москвад Цэргийн Дээд Сургуульд явахын тулд нэг жил хилийн заставт алба хаадаг байсан тул би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагааны отрядын 3-р застав (Холбоо Залаа) байлдагч болов. Надад нормын дагуу цавьдар үрээ өглөө. Цэргүүдийн ярьсанаар ааш гэж адсага.

Хазна, хайрна.  Хотоос ирсэн ганц цэрэг нь би. Намайг хотын хүүхэд гээд морь малд ойртуулахгүй л байлаа.

Хөдөөний цэрэг ах нар морь унан хөндлөн гулд давхилдана. Морь унамаар санагдах боловч намайг тоох хэн ч үгүй. Нэг өдөр Заставын гадаа дарга цэргүүд биеийн тамирын дасгал хийцгээж байлаа. Банзайгын хар хэмээx их дошгин морь байсан бөгөөд цаахна шонгоос уяатай харагдав. Би Заставын даргад илтгэлээ. Нөхөр ахмадад илтгэх нь, намайг морь унахыг зөвшөөрнө уу? гэхэд дарга аль морь гэж байна би Банзайгын харыг заахад дарга цэргүүд инээлдэв. Банзай түрүүч бүр илүү инээж байна.

За за хүсээд байгаа бол уна, хөл гараа бэртээв гэв. Одоо л өөрийгөө таниулж морь унах эрх олж авах цаг нь болсон тул би их яарч байлаа. Залуу насны онгиргон зан ч нэмээ л биз.

Банзайгийн хар хамраа сарталзуулан хачин байна аа. Би олмыг нь чангалангуут цэрэг эмээлийн урд бүүрэгнээс баттай барьж жолоо цулбуураа хумьж барингуут чүү гээд морио үргээхэд тэрээр дэр гээд давхив. Би урд бүүргэнд тохойгоо сойн хоёр хөлөө урагч өргөн хэсэг явсанаа газарт хөлөө цохин үсэрч моринд мордов.

Хар морь бухаж, бултаж аяглав. Цулбуурын үзүүрээр хар морийг тас тас ороолгож морины аашийг жигдэлж аваад Дэрстэйн хөндийрүү салхи таттал давхилаa. Ар талд Заставынхан маань хашгиралдана. Салхи нүүр илбэн, таана мангир үнэртэн, Лхачинвандад уул өмнө сүндэрлээд сайхан байлаа. За одоо ч морь унах үнэмлэхээ авчих шиг боллоо гэж дотроо бодож билээ.

Хилийн манаанд явж байхдаа цавьдар үрээндээ янз бүрийн юм cургах гэж үйлийг нь үзнэ. Зүүгдэнэ, чирэгдэнэ. Өвлийн шөнийн уртыг хэлэх үү, Талын хүйтэн жаврыг хэлэх үү. Үүрээр морьтойгоо хоёулаа бөмбийж цан хүүрэг болсон амьтад 3аставтаа ирдэгсэн. Цасан хунгарт уначихад хаяад явалгүй хажууд зогсож л байна. Ингээд бүтэн жилийг ардаа хийж зуны тэр нэгэн өдөр цэргийн сургуульд явахаар болж отрядаас намайг авахаар машин ирлээ.

Застав маань бүрэн бүрэлдэхүүнээрээ цугларч багахан банкет хийв. Дарга маань баруун хацар дээр минь үнсэж офицер хоромон гутал бэлэглэж, цэргүүд маань, сарын цалин болох арван төгрөгүүдээ надад өгч Москвад очиж чихэр авч идээрэй гэцгээв.

Дарга миний хүү Цавьдар морио нэг унаж хийморио сэргээгээд ижилд нь тавьдаа гэв. Цавьдартайгаа Хойт Дэрстийн хөндий, холбоо залаагийн наагуур цагаан тоос гозойтол давхилаа. Цавьдарын дөрвөн туурай пижигнэнэ. Нүдэнд минь нулимс бүрэлзэн юм үл харагдана.

Застав дээрээ ирж цавьдарынхаа дэлнээс хэдэн хялгас аваад эмээл, хазаараа аван тавилаа. Ингээд Газ-66 машин дээр суун хөдөлхөд Заставынхан маань бүгд намайг гаргаж өгөхөөр морьдтойгоо араас давхилдахад тэдний дунд цавьдар үрээ минь сөөвийтөл цогиж яваа нь харагдаж билээ. Тэр жилээ би Москва хотод Цэргийн Дээд Сургуульд суралцав.

Бүтэн сайн өдөр чөлөө өгдөг бөгөөд би гэдэг амьтан Беговая хэмээх морин тойруулгыг зорино. Адууны үнэр нэг л сэтгэлд дотно. Нэг удаа очиход манежан дотор ёстой гоё хилэн хар морийг урт уяагаар тойруулан байгааг харав. Тэр хатирч байгаа нь.....

Би хир удаан тэр морийг харсанаа мэдсэнгүй.

Гэтэл хажууд нэг эмэгтэй ирсэнээ. Нөхөр курсант моринд их дуртай юмаа даа гэж асуухад нь би, “Маш” их гэж хариулав. Тэрээр хаанаас ирсэн бэ? Казахстанаас уу? гэхэд нь би Монголоос ирсэн гэвэл эмэгтэй нухацтай харсанаа. Чи энэ хар морийг унахыг хүсч байна уу? гэхэд би толгой дохив. Эмэгтэй Монгол хүнийг морьгүйгээр төсөөлдөггүй гэдэг байхаа гээд инээмсэглэснээ. морь хөтлөгчийг дуудаж, морио эмээллээд энэ хүүд унуул, жаахан ширүүн аллюраар явуулаарай гэв. (Аллюр-Морины явдалыг хэлнэ)

Миний баярласан гэж......

Удалгүй би өндөр хар морин дээр мордлоо. Ам нь их зөөлөн, жолооны хөдөлгөөнөөр хөнгөн хөдлөнө. Би шогшуулсанаа хатируулж улмаар зөөлөн цогиуллаа. Давирхад (гутландаа шопор давируул хийсэн байв.) хар морь хурдаа нэмж давхилаа нилээд хэд тойрсоны дараа санаа минь амарч би бууж билээ.

Хожим сонсохнээ энэ эмэгтэй бол Олимпийн аврага гавъяат тамирчин Петухова байсан юм.

Сүүлийн дурсамж:

Би Америкт 9-н жил амьдрахдаа олон хотод, олон янзын л ажил хийж явлаа.

Нэг хэсэг пизза зөөдөг ажил хийж байлаа. Надад шар өнгийн хуучин машин байB. Ямбий л даа. Гэвч Монгол хүн унаж яваа машин тэргээ морьтойгоо зүйрлэдэг болохоор би машинаа засаж арчилна. Нэг удаа би машиныхаа ар талд кирилл үсгээр томоос томоор “Гал Шарын Унага” гээд биччихсэн юм.

Дараагийн өдөр нь пизза зөөгөөд давхиж явтал араас машин чангаар сигналдав. Гайхаад хартал хажуугаар гоё ганган тэрэг зэрэгцэн орж ирхэд дотор нь хэдэн Монгол залуучууд суусан байх бөгөөд бүгд инээлдэн эрхий хуруугаа гозойлгоод нэг нь цонхоо онгойлгоод ах хүү болж байна шүү! Баярлалаа гэцгээгээд давхин одоцгоож билээ.

Бид ч адуугаа их санадаг хүмүүс юм даа. Намар оройхны айраг хэдэн шаазан уучихаад, морин дээрээ үл мэдэг хэлтгий суучихаад, амандаа дуу аяланхан цэнхэрлэн харагдах талаараа салхи сийгтэл, гөлмөө дэрэвтэл нь халтируулахсан. Давхихсан!

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2586584/83c/trackback

ji he

2009.12.28 00:01:23
*.32.84.86

profile

999999999_

2009.12.28 01:59:26
*.232.130.117

mgldevochka

2009.12.28 23:14:57
*.225.58.90

mgldevochka

2009.12.28 23:15:31
*.225.58.90

mgldevochka

2009.12.28 23:17:11
*.225.58.90

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
2166 ТУСЛАМЖ ХҮСьЕ. [1] 96843226 2008-08-24 5284
2165 Баян болох арга замууд [6] finepix 2009-02-16 5275
2164 9-нөөс 8 дугаар сарын 31-ныг хүртэл Өмнөд Солонгосын томоохон худалдаа арилжаа явагддаг [1] 96843226 2008-07-18 5273
2163 Мөнгө олох гэж явсан залуус маань Солонгосоос гомо болчихоод буцаж ирдэг боллоо [9] boltugai 2009-05-12 5243
2162 archaagui mongolchuudaa gej???????/? oron_zai 2008-07-05 5236
2161 Би эх оронодоо байна. [5] 96843226 2008-08-14 5222
2160 МОНГОЛД СОНГУУЛЬ ШУДРАГА ЯВАГДСАН УУ. [1] Мичид 2008-07-05 5222
2159 УЛАНГАССАН УЛААН ТҮЙМЭРЧИД fgfdg 2008-07-15 5216
» “Монгол Морь” [5] uvgun 2009-12-27 5186
2157 관리자님 [1] narao 2008-07-05 5176
2156 ТЭД ТАНЬТАЙ ГЭРЛЭСЭН ХОЙНОО ЖИНХЭНЭ ХЭРЦГИЙ ЗАНГАА ГАРГАНА [7] daruuhan01 2009-02-02 5172
2155 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА.7 Munkh-munkh 2008-09-08 5170
2154 ГАЗРЫН АЧАА БАЙНГА ДУУДЛАГААР АВНА АЙЛ НҮҮЛГЭНЭ 010-2672-6188 [1] 999gold 2008-08-18 5164
2153 Х.Тэмvvжин Паркинсоны хууль болон монгол парадокс [3] nikes 2009-04-29 5163
2152 АЯЛАЛД УРъЖ БАЙНА. daruuhan01 2009-06-17 5110
2151 Америкийн сайн чанарын жин нэмэгдүүлэх болон дасгалын уураг.... VENERA salon skin_salon 2008-07-22 5110
2150 xoorxii bid [2] i love mgl 2008-06-29 5091
2149 Өрх толгойлсон эмэгтэйчүүд [6] Ээж минь 2011-05-08 5085
2148 ♣♣..**Гишvvдэд**..♣♣ daruuhan01 2008-08-31 5082
2147 Японд амьдарч байгаа монгол иргэдийн нэрс [1] [1] Ээж минь 2011-03-13 5049
2146 Монгол залуус Мvvний шашны гар хєл болж байна [4] oron_zai 2008-09-16 5049
2145 ТООЛЛОГО 2010 [1] monh-monk 2010-10-12 5047
2144 Төр биднээс НӨ татварийг луйвардаж байна. Levi`s 2009-08-31 5021
2143 Б.Лхагвасүрэн : Нулимастай дурсамж [6] daruuhan01 2009-03-06 5010
2142 Хөрөнгө зоорь хэр их байвч зовлон ихтэй. [1] 96843226 2008-08-10 4994
2141 Хятадын эрх баригчид Олимпийн наадмаар дулдуйдан Өвөрмонголчуудыг хүчирхийлж байна ☆☆☆ 2008-08-08 4968
2140 ХҮНИЙ НУТАГТ СУУГАА МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ /Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр/ daruuhan01 2008-09-17 4966
2139 ”Олдох”-ын олдохгүй байгаа 24 хүүхдийн хувь заяа monh-monk 2010-04-07 4965
2138 cekc ba hair durlal [2] ismiraldo 2009-01-28 4954
2137 beijing olimpic funny movie [1] pitty1 2008-08-20 4953
2136 ЗӨВ БИЧИХ ДҮРЭМ [3] Munkh-munkh 2009-05-27 4951
2135 Эр хүн шиг байцгаая аа хөө [4] monh-monk 2010-05-13 4938
2134 Иргэний бүртгэл мэдээлэл [1] mgIcIub 2011-10-10 4937
2133 ''Ханиа зөв сонгохыг ''айлдсан нь. [1] 96843226 2008-08-10 4915
2132 З.Бат-Отгон: Дэлхийд танигдсан түүхээ давтах цаг болсон. [3] daruuhan01 2009-04-02 4906
2131 Жамухын өчил [1] uvgun 2009-11-10 4894
2130 Солонгосын түүх [1] uvgun 2009-10-27 4886
2129 bair Oddiinzug 2008-07-06 4847
2128 Монгол үндэсний бөхийн барилдаанд хүрэлцэн ирэхийг урьж байна [2] :::БӨХ::: 2009-03-16 4843
2127 ХАР, СААРАЛ ӨДРҮҮДИЙН ТЭМДЭГЛЭЛ [1] fgfdg 2008-07-15 4798
2126 Бизнес санаа байна уу? [4] finepix 2009-02-19 4786
2125 МОНГОЛ УЛС, БНСУ-с ГЭРЭЭГЭЭР АЖИЛЧИН АВНА. monh-monk 2010-10-29 4759
2124 ger bvl ajild abna [1] ts_adda 2008-08-17 4758
2123 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 6 [2] Munkh-munkh 2008-09-05 4754
2122 Би эх орондоо байна.3. [1] Munkh-munkh 2008-08-17 4752
배너신청
자생병원

배너신청