Бичлэгийн тоо 2,391

ТӨРИЙН СҮЛД ТУГ

Уншсан 7926 vote 0 2009.07.04 16:21:52
              Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлдэг бөгөөд энэ удаа төрийн туг хийгээд туг цэнгүүлэх дэг жаягын тухай сонирхоё. Монгол Улсын төрийн туг нь Монгол нутагт төр байгуулагдан ирсэн түүхтэй нягт холбоотой ба. төрийн тугийг эртний Хүннү улсын үеэс хэрэглэж ирсэн түүхтэй бөгөөд хамгийн их сүрлэг боловсронгуй болсон үе нь 13 дугаар зууны үе ажээ.

           Уламжлалт туг сүлдний хэлбэр нь дээд талд нь монгол угсаатны овог, аймаг, улсын эрхэмлэдэг зүйл болох нар, сар, гал, зэр зэвсгийн дүрсийг үйлдэн доор нь монгол хүний эрхэм хүлэг болсон адууны хялгасыг туглан цогцлуулж бас торгомсгоор чимэглэн, голоор нь ишинд бэхэлсэн байдаг билээ.

Сүлд тугийг улс гэр, цэргийн хүчийг бадруулах цог хийморийн бэлгэ тэмдэг хэмээн үздэг байна.Цагаан сүлдийг төрийн туг хэмээж, хар сүлдийг цэргийн туг болгон, алаг сүлдийг энхжин ба дайны үед хэрэглэж байжээ.

          Монгол улсын төрийн  үйлс мандан бадрахын бэлгэдэл нь Есөн хөлт цагаан туг сүлдэнд шингэжээ. Чингис хаан Их монголын тулгар төрөө байгуулж есөн хөлт, есөн хэлт, есөн манжлагат төрийн Их цагаан сүлдийг босгон тахиснаас эхлэн өнөөг хүртэл онголон шүтэн дээдэлж ирсэн билээ.
         Төрийн их  цагаан сүлдийг  мянган цагаан азарганы сүүлээр хийсэн нь мянган азарганы хүчээр төрөө  барьж  байх  бат  бэхийг бэлгэджээ. Сүлдний дээрх гурван сэрээг гангаар хийж галын дөл өөдөө гэдгийг бэлгэдэн хорин нэгэн шармал дөл бадрааж хоёр талд нь ган дөрвөн цагираг унжуулжээ. Энэ цагиргууд нь бат бэхийг бэлгэдэн шигширэг болдог зориулалттай. Сүлдэндээ их цагаан өргөөгөө дуурайлган бүрхүүл хийн цагаан хялгасаар торлон гэрийнхээ ханыг төлөөлүүлжээ. Есөн цагаан торгон бүч хийж түүнээс хөх манжлага /цацаг/ зүүжээ.
Их цагаан сүлд төрийн ордонд байнга байх учиртай ажээ.Есөн цагаан туг нь гол сүлд, түүнийг тойрсон найман элч бага сүлднээс бүрддэг.

         Догшин хар сүлдийг Чингис хааны эцэг Есүхэй баатраас эхлэн Мандухай Цэцэн, Батмөнх  Даян хааныг хүртэл цэргийн сүр хүчийг бэлгэдэн хэрэглэж иржээ. Түүнийг мянган хээр азаргын хөхлөөр хийдэг нь сүр хүчийг илтгэдэг бөгөөд  сүлд орой дээрээ ганц хурц илдтэй байдаг нь "Дайсныг ялъя гэвэл нэгэн үзүүрт сэтгэл бодлоор тэмцье" гэсэн санаатай. Доор нь байгаа ган дөрвөн цэцэг нь "Ган мэт бат, цэцэг мэт дэлгэрч байг "гэсэн утга санааг бэлгэджээ. Сүлдний туурга нь ес есөөр  байрлуулсан 81 сүвэгчтэй ба энэ нь 81 сүвэгчээр дайсныг оруулахгүй гэсэн утгатай. Бидний дөрвөн зүгт ямар санаатан байна гэдгийг харахыг бэлгэдсэн дөрвөн тийшээ харсан тольтой. Энэ сүлд нь дайны талбарт цэргийн сүр хүчийг бадраана.
        Энхжин ба цэргийн аль алинд хэрэглэдэг нэгэн сүлд нь алаг сүлд болно.Дээрх сүлдүүдээс ялгаатай нь гэвэл  жадан хэлбэр бүхий оройд нь долоон бурхан одны дүрсийг шингээс урласан байдаг. Хар цагаан өнгийн дэл сүүлээр алаглуулан хийсэн байдаг бөгөөд энэ сүлд нь найрамдлын бэлгэ тэмдэг болдог. Төр цэрэг хоёр найрамдалтай байх гэсэн санааг илэрхийлдэг байна. Төрийн их цагаан сүлдүүд төр түвшин, бат бэх байхын бэлгэдэл болж ирсэн уламжлалтай.

            Төрийн туг цэнгүүлэх ёслол тун дэг жаягтай болдог. Энэ талаарх видео бичлэгийг дараа оруулах болноо.
Их Монгол Улсын
800 жилийн ойн баяр наадмаар эзэн Чингисийн есөн хөлт цагаан тугийг 32 морьтон баатар төв талбайд залсан билээ. Төрийн тугийг цэнгүүлснээр ард иргэд амар тайван байхыг билэгддэг байна. Урьд жилүүдэд төрийн тугийг зөвхөн баяр наадмын өглөө л цэнгүүлж байсан бол 2006 онд бүтэн нэг өдрийн турш ард түмэнтэй цэнгүүлэхээр төв талбайд ёслол төгөлдөр залсанаар төрийн тугандаа мөргөж, хүндэтгэл үзүүлэх боломж монголчуудад бий болсон юм. Төрийн туг цэнгүүлэх ёслолыг монголчуудаас гадна гадаадынхан ч хошууран сонирхдог билээ. 

            Дашрамд сонирхуулахад Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн үеэр дэлхийг донсолгон байлдан дагуулж байсан Эзэн Чингисийн хөшөөний нээлт давхар болсон бөгөөд Чингис хааны төрсөн нутаг Дэлүүн болдогийн шороо чулуу, Онон гурван нуурын ус, Бурхан халдуны хөрс шороо гээд түүхт газруудынхаа рашаан, хөрс шороог шингээн байж төрийн ордны өмнө шав тавьж,. Уг шав дээр нь манай ур ухаантай уран бүтээлчдийн оюун ухаан шингэсэн сүрлэг хөшөө сүндэрлэжээ.
Эзэн Чингисийн хөшөөг суумал байдлаар дүрсэлсэн бөгөөд урлагийн гавьяат зүтгэлтэн уран барималч Болд тэргүүтэй монголын урдаа барьдаг уран бүтээлчид Эзэн Чингисийн хөшөөг бүтээсэн билээ. Чингисийн хөшөөний нээлтээр дэлхийд гайхагдсан 2 чавхдаст морин хуураар эртний сайхан монгол аялгуу хөг эгшиглүүлж, уртын дуу, морин хуурын эгшгээр орчинг цуурайтуулсан билээ.

                Монгол Улсын Үндсэн хуулийн Арван хоёрдугаар зүйлд заахдаа:

1. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн.

2. Төрийн сүлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ.

4. Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн гэжээ.


  ...Төрийн сүлд туг хийморьлог байж, монгол төрийн үйл ариун байх болтугай.  

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1896381/85e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
2301 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 3 [4] monh-monk 2009-11-04 8556
2300 Монгол улс БНАСАУ-аас ажиллах хүч авна. [1] selenge_good 2008-07-19 8527
2299 ДУНДГОВЬ [2] ДУНДГОВЬ 2008-09-01 8474
2298 Би эх орондоо байна.5 [2] 96843226 2008-08-28 8370
2297 Saihan setgeleer Yavdag Mongolchuud ta bvhend [2] Manaach01 2009-02-08 8330
2296 Монгол орны ирээдүй улам л хар африк өнгөтэй л харагдаад болохоо болилоо шүү та минь ээ!!! [1] bmbm 2008-09-11 8327
2295 **З.Бат-Отгон докторын товч намтар** [8] daruuhan01 2009-04-09 8315
2294 ээж Б.Цэнддолгороос Солонгост амьдарч буй хvvхдvvд Батдэлгэр, Болд нарт(ОЛДЛОО!!!) [4] Monh-monh 2009-07-23 8288
2293 Би эх орондоо байна.2-p [1] 96843226 2008-08-16 8254
2292 Youtube дээр видеогоо байршуулахыг зааж өгье. [1] 96843226 2008-08-27 8229
2291 --Авилгал -- [1] 나이키 2008-09-01 8169
2290 Монголыг Хятадын нэг хот гэв үү? [5] Levi`s 2008-08-27 8145
2289 www.songuuli.mn Munkh-munkh 2009-05-25 8079
2288 Монголын Тагнуулын газар үүргээ гүйцэтгэж чаддаг уу? [2] Manaach01 2009-03-03 8067
2287 ЭНЭ ҮНЭН ҮҮ? [2] monh-monk 2012-02-05 8058
2286 Хятадын Шань дүн мужид 3 тэрбум тонн бүхий нөөцтөй нүүрсний том орд илрүүлжээ [1] Manaach01 2009-03-10 8057
2285 Munkh file [2] 96843226 2008-06-29 8048
2284 Хэн, хаана, хэдэн хувьцаа эзэмшдэг вэ? Seoul News 2010-04-02 8039
2283 ГЭРЭЭГЭЭР НЭГ Ч МОНГОЛ АХИН БНСУ-д ИРЭХГҮЙ [18] monh-monk 2010-10-19 8035
2282 Иргэд сонгуульд идэвхтэй оролцож байна [2] -IRMUUN- 2008-06-29 8033
» ТӨРИЙН СҮЛД ТУГ mgldevochka 2009-07-04 7926
2280 Гадаадад суугаа Монголчуудад эх орны хишгийг хүртээх тухай [8] monh-monk 2010-04-16 7918
2279 БНСУ-д байгаа Бурханы шашинтан Монголчуудад (урилга) [3] Monh-monh 2009-08-14 7862
2278 Хямрал дуусах хугацааг хэлжээ [1] Manaach01 2009-03-08 7845
2277 Сонгуульд ялах башир аргууд [1] 1221 2008-06-29 7805
2276 Баяраар түлээ, нүүрсний үнэ нэмэгдэв [2] Manaach01 2009-03-03 7711
2275 А-80 1510, дизель түлш 1920 төгрөг болж [1] Munkh-munkh 2008-08-20 7708
2274 Солонгосын хил орчимд мөргөлдөөн гарч болзошгүйг анхааруулав !!! [2] Manaach01 2009-03-03 7696
2273 Гадаадад ажиллаж амьдарч буй Монголчууддаа уриалах нь [4] daruuhan01 2010-05-22 7659
2272 Хэрэв ухаант мэргэд өшөөт хүнээ 96843226 2008-08-14 7654
2271 Ардыг тэжээхүй РАШААНЫ ДУСАЛ Munkh-munkh 2008-08-18 7584
2270 Хэрэм аюултай амьтан гэдгийг хэн бvр мэддэггvй [3] Маралгоо 2009-03-14 7566
2269 Автотехникийн улсын үзлэг энэ сарын 15-нд эхэлнэ [2] Manaach01 2009-03-03 7547
2268 Хятад цахилгаан тогоо дэлбэрчээ [1] Manaach01 2009-03-04 7524
2267 Хачирхалтай үнэн [1] 나이키 2008-09-01 7487
2266 Шинийн 15-нд Майдар бурхныг зална [1] Manaach01 2009-03-08 7483
2265 GISHUUN MINII SANAA ONOO... [4] Õèéìîðü 2008-06-28 7421
2264 Төрийн дууллаас түүсэн алдаа, төрсөн бодол [5] daruuhan01 2009-08-04 7398
2263 О.Магнай: Гал тавьж, соёлын үнэт өвүүдийг шатаа гэж турхирч, уриалаагүй шүү MGL гишүүн 2008-07-04 7334
2262 http://eminent.blog.banjig.net/post.php?post_id=117179 Munkh-munkh 2008-12-29 7323
2261 Битүүний барилдаан сайхан болж өндөрлөлөө [2] Manaach01 2009-03-03 7185
2260 Австралийн Ногоон карт-PR [1] Monh-monh 2009-08-10 7164
2259 Сонгуулийн албан ёсны дүн гарлаа MGL гишүүн 2008-07-04 7142
2258 Анхаар!!www.sonin.mn вэбсайт дэндэж байна. [4] bmbm 2008-09-28 7126
2257 ЭРЛИЙЗҮҮДЭД ДАМЖУУЛААРАЙ??? бодох тун ???санахтун??? [1] l am here 2008-07-04 7050
배너신청
자생병원

배너신청