Бичлэгийн тоо 2,391

Nulimstai mungu

Уншсан 10122 vote 0 2008.09.14 23:49:25

...Өнөөдөр баасан гариг. Зогсолтгүй эцэж цуцатлаа ажилласан өдрүүд ард өнгөрч ажлын хөлсөө авна. Ажил-гэр, гэр-ажил энэ давтамж бол гадаадад ажиллаж байгаа монголчуудын хэллэг. Ажилдаа бүх анхаарлаа хандуулж, зөвхөн ажиллаж, өдөр хоног яаж өнгөрч байгааг ч үл анзаарна. Цаг хугацаа, сэтгэл, хөлс шингэсэн энэ мөнгийг гартаа атган харж суухдаа " би юуны төлөө ингэтлээ зүтгэнэ вэ?" гэж асуухуйд, "миний төлөө" гэх шиг харь мөнгөний дэвсгэртийн тохуутай дүрс сэтгэл сэрдхийлгэж, дотор давчдуулах аж. Харь газрын хатуу хэцүү, өөрийн хүсээгүй ажлыг бусдын тохуутай харцан дор хийж, хаа нэг хүртэх энэхүү мөнгөн дэвсгэрт хамаг л залуу нас амьдрал, эрүүл мэнд, хүсэл тэмүүллийг минь нугачин дарсны төлөөс мэт харагдана. Хөлсөө урсган, сэтгэлээ хиртүүлэн байж олсон энэ мөнгөө өөрөөсөө ч харамлан, орхиод ирсэн үр хүүхэд, сэглээд орхисон амьдралынхаа төлөөс болгон явуулахдаа "яагаад?", "яах билээ?" гэдэг асуултаар сэтгэл зүрхээ "урна".
Ганцаардаж шаналсан сэтгэл, өдрөөс өдөрт алдагдсаар байгаа эрүүл мэнд, холын холд тэнүүчлэх шаналгаа бүхэн өөртөө ч зориулах эрхгүй харь мөнгөн дээр "нулимс" болон дусална. ...Өнгөрсөн хавар болон саяхан надад, сэтгэлээ онгойлгож шаналлаа хуваалцах гэж бичиж ирүүлсэн 2 ч бүсгүйн захидал их зүйлийг бодогдууллаа.
Монгол төрийн харалган арчаагүй бодлогын улмаас гадаадад амьдарч ажиллаж байгаа болон одоо гадаад орон руу тэмүүлж байгаа монголчууд бид юуг олох гэж юугаа золиослоно вэ?
...Өнгөрсөн 8 сар гадаадад байгаа монголчуудын хамгийн ачаалалтай үе нь. Бүх шатны сургуулиудын хичээл эхлэх гэж байгаа болохоор хүүхдүүдийн хичээлийн бэлтгэл, сургалтын төлбөр, өвлийн бэлтгэл, хоол хүнс, өдрөөс өдөрт үнэ нь нэмэгдэж байгаа хэрэглээг хангахын тулд явуулсан мөнгөөр Монгол оронд "бороо асгарна". Энэ мөнгө Монгол орны эдийн засагт их жийрэг болж байхад үүнийг хэн ч анзаараагүй дүр үзүүлнэ. Харин ч тэд харь оронд ажиллаж байгаа монголчуудаа "эх орондоо хайргүй", ''хувиа бодсон", "урвагч" гэхчилэн цоллоно.
Харь орноос аав ээжийнхээ илгээсэн мөнгөөр Монголын боловсролын салбрын санхүүжилт, авилгал, урлагийн одонцруудын элдэв гоё нэртэй тоглолтууд, баар цэнгээний болон эрүүлжүүлэх газрын орлогыг бүрдүүлэх хүүхэд залуус.
Виз нь дарагдаж, гадаадад гарах боломжоо алдахгүй гэсэндээ өхөөрдөм бяцхан үрээ аав ээж, ах дүү, анд нөхдийн аль нэгэндээ даатган орхиж, амьдралаа дээшлүүлэх гэж харь мөнгөний төлөө алсад одох аав ээжүүд.
Тийм ээ! Энэ харь мөнгө монголчуудын минь амьдралыг сэглэж, эх үрсийг салган холдуулж, залуу нас, эрүүл мэнд, өөдрөг хүсэл тэмүүллийг нь "залгилж" байна.

Цөхөрсөн сэтгэл
Харь орноос хөдөлмөрлөж олсон мөнгөө илгээж байгаа тэдний сэтгэл хөдөлмөрийг зөвөөр ойлгож тэдэндээ талархан баярлаж, амьдрaлаа, бас өөрийгөө хөгжүүлж сайнаар зарцуулж байгаа нэгэн байгаа байх. Харин энэ мөнгийг утга учиргүй үрэн таран хийж, "сэтгэлийн хорсол"-оо илэрхийлж буй мэт тансаглан зугаацаж байгаа нэгэн бас байгаа. Явуулсан мөнгөөр нь хямд үнэтэй байр худалдан авч байгаа хэмээн ээжийгээ хуурч, эцэс сүүлд нь энэ аргаар бусдыг залилсан хэрэгтээ нилээд хэдэн жилийн ял сонсож хоригдсон дөнгөж 18 нас хүрч байгаа охины тухай хэвлэлээс уншсанаа санаж байна. Эцэг эхийнхээ явуулсан мөнгөөр дэгжирхэн гангарч, бусадтай өрсөлдөн тансаглаж, элдэв муу зүйл руу хальтирч орсон охид хөвгүүдийн тухай бишгүй сонсогдож байгаа. Эцэс сүүлд нь мөнгөнөөс болж эцэг эх, хүүхдүүдийн хооронд зөрчилдөөн маргаан үүсэж, ойлголцож чадаагүйгээс болж "тангараг" тасрах нь бас бий.
Монгол эх үрийн хамгийн нандин "хүйн холбоос" нь тасарчихаар, алдагдсан тэр л хайр халамж, энэрэл, сэтгэлийг эргүүлж залгана гэдэг амаргүй. Учир мэдэхгүй ухаандаа сая саяар нь илгээх тэр мөнгийг амар хялбар олдож буй мэт төсөөлөх тэдний буруу бишээ. Орхиод ирсэнийхээ төлөө, санаж шаналах сэтгэлийнхээ төлөөс болгон хүссэн мөнгийг нь илгээх эхийн буруу бас бишээ. Амьдралын эрхээр дутуу дундуураа дүүргэх гэж, үр хүүхдээ бусдаас дутуугүй амьдрах боломжийн төлөө ийм зам руу түлхсэн төр засгийн буруу бий. Мөнгө бол хэрэгцээ болохоос сэтгэлийн холбоос бишээ.
Юу юунаас илүү яагаад ийм их мөнгө бидэнд хэрэгтэй болох тухай, ийм мөнгийг яаж олдог тухай, яаж зарцуулах тухай, энэ тэвчээр ямар сайхан ''амьдралд'' хүргэж болох тухай илгээсэн мөнгийг чинь гартаа авч зарцуулж байгаа үр хүүхэддээ ойлгуулах нь чухал байна. Таны мөнгийг тосч авахдаа, тэр л мөнгөн дээр дуссан таны хөлсний үнэр, нулимсны чинь үнэ цэнийг мэдэрч, зөв зарцуулж байх нь чухал байна. Тэр мөнгийг тойрсон олон муу "сүнснүүд" эргэлдэж байгааг бүү мартаарай.

Нийтээрээ ядуу монгол оронд таны хүүхэддээ илгээсэн мөнгийг хуваалцах, хэрхэн зарцуулахыг зааж зөвлөх, үлгэрлэн дагуулах, санаа тавих "сайхан сэтгэлт" найз нөхөд, ах дүүс, асран халамжлагчид мундахгүй олон байгаа. Тэд мөнгө бол аз жаргалын түлхүүр , мөнгөгүй бүтэх юм гэж хаач үгүй, мөнгөнд дургүй хэн ч байхгүй гэдэг дууг таны хүүхдэд зааж өгч байгаа. Алсад байгаа эх үрсийн сэтгэлийн болон хүйн холбоос энэ бүхнийг давж гарч чадахгүй бол та гэртээ харь даа. Хүүхдээс үнэтэй мөнгө гэж хаа ч байхгүй.
Таны хүүхэд өдөр бүр таны царайг харж сэтгэлээ нар мэт гэрэлтүүлэхийг хүсч байна. Амьдралын оноо алдаа, баяр гуниг бүртээ таны л хайр зэмлэлийг хүсч байгаа. Хоосон ядуу ч гэлээ хамтдаа байж эрхэлж нялхархахын жаргалыг хүсч байгаа. Тэдний эцэг эхээ үгүйлж санасан сэтгэлийг энэ мөнгө төлж дийлнэ гэж үү. Өсөж яваа энэ л насандаа үгүйлж байгаа хайр халамж магтаал зэмлэлийг энэ мөнгө орлож чадна гэж үү? Монгол оронд маань бүтэн мөртлөө хагас "өнчин" бүхэл бүтэн нэгэн үе өсч өндийж байнаа. Тэдний хүсч байгаа хагасхан хайр халамж, амхаарлыг энэ мөнгө төлж чадахгүй ээ.

Сэглэгдсэн амьдрал
Гадаадад гэр бүлээрээ амьдарч байгаа хүмүүсийн хувьд элдэв асуудал шаналал зовлон арай л бага. Харин ганцаараа их зорилго, их мөнгөний төлөө багагүй цаг хугацааг элээн хөдөлмөрлөж байгаа хүмүүсийн хувьд байнгын ганцаардал, цөхрөл, шаналал эргэлдэж байдаг. Хайр сэтгэлийн халуун илчинд, аз жаргалаар бялхаж асан сэтгэл, цаг цагийн урсгалд бүдгэрч аажим аажмаар холдоно. Яг л араа шүд мэт тасралтгүй эргэлдэх харь газрын хатуу амьдрал, сэтгэл итгэлийг нь тасчин 'сэмрээнэ". Аргагүйн эрхэнд дутагдаж буй хайр халамж, нөмөр нөөлөг, ганцаардаж шаналсан сэтгэлээ "хамтран амьдрагч"-аар орлуулна. Учиргүй хайрлаж дурлахгүй мөртлөө, үгүйлгэдэн дутагдаж буй бүхэн ийм л сонголтод хүргэдэг. Хэн хэн нь ил гаргаж хэлэхгүй ч сэтгэл зүрхэндээ битүүхэн шаналах.
Аажим аажмаар уусан дасах заримынх нь амьдрал тэр чигтээ "тасарч" эргэн залгаж чадахгүйд хүрнэ. Зарим амьдрал харь мөнгөний золиос болон 'арилжигдана". Анхандаа санаж, аажимдаа шаналж, алсдаа холдох сэтгэл харь мөнгөний өмнө хүчгүй.
Өглөө бүр хайртай хүнийхээ өвөрт эрхлэн сэрж, өдөр бүр санан бэтгэрч, үдэш бүр эрхлэн жаргаж асан тэр л сайхан хайр энхрийлэл, өдгөө санаа алдах сэтгэлийн амьсгалд дурсамж болон бүдгэрнэ. Явуулсан мөнгөөр нь худалдаж авсан тансаг байрандаа хайртай хүнээ хүлээсэн сэтгэл нойр хулжааж, өнчин дэрэн дээр дусал нулимс чийг татан сэтгэл жиндээнэ.
Нэгэнтээ Солонгост байгаа миний танил залуу "анх ирээд монголчуудтайгаа тааралдахад яагаад ч юм бэ тэдний нүдний гал нь унтарчихсан юм шиг харагдсан" гэж билээ. Хүний сэтгэлийн гал нь унтрахаар нүдний гал нь унтардаг юм даа. Амьдралаа сүйрүүлчихгүй гэсэндээ хүүхдүүдээ хувааж авч 2 өөр оронд амьдарч байгаа монголчууд цөөнгүй. Хаа нэг ярих яриа нь хүртэл бишүүрхүү тэдний сэтгэлийг энэ харь мөнгө хэзээ нэгэн цагт сэргээх болов уу? Хоосон ядуу байхдаа ч бялхаж асан хайр сэтгэл, тэр л амьдралыг энэ мөнгө эргүүлж өгч чадах болов уу?
Тийм ээ!  Хайр сэтгэлээс үнэтэй мөнгө, амьдралаас үнэтэй мөнгө гэж үгүй ээ.
Монгол оронд минь өдгөө хуваагдсан хагас амьдрал, багана нь хазайсан өрх гэр ч олширч байна. Үүнийг энэ харь мөнгө дүүргэж тэгшилж чадахгүй ээ.
Ядахнаа л энэ төр засаг амлаад байгаа ажлын байр, рекламдаад байгаа 40000 айлын орон сууцаа баривал олон ч айлын амьдрал нь өндийж багана нь тэгшрэхсэн дээ.

Алдагдаж байгаа цаг хугацаа
Гадаадад ажиллаж байгаа монголчуудын олонхи нь гадаад болон монголдоо дээд болон тусгай мэрэгжил эзэмшсэн хүмүүс. Тэдэнд мэргэжлээрээ ажиллах боломж үгүй учраас олдсон ажлаа хийж аажимдаа "мэргэшинэ". Moнгол оронтой харьцуулахад боломжийн юм шиг хэрнээ тухайн орондоо хүнд хэцүүд тооцогддог энэ ажлууд ихэвчлэн хүний эрүүл мэндэд багагүй муу нөлөөтэй. Ажлын өдрүүд нэг л мэдэхэд өнгөрч, авч буй мөнгөө тооцож байхдаа, алдагдсан хугацаа амьдрах наснаас хороож байгааг үл анзаарна. Аажим аажмаар эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж, алсдаа ямар болохыг ч үл төсөөлнө. Ажил-гэр , гэр-ажил гэсэн энэхүү хэмнэлт амьдралын нугачаанд олж авсан жаахан мөнгө нь алсдаа эрүүл мэндийн алдагдлаа нөхөхөд зарцуулагдах вий гэдэг бяцхан айдас дагуулж байдгийг нуух юун.
Энэ л амьдралаар амьдарч байгаа сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлж болох бас сайнаар төлөвших насандаа яваа сайхан залуусыг харахад харамсахгүй байхын аргагүй. Ажил хийж сурч байгаа нь сайн хэдийч амьдралын утга учир нь зөвхөн мөнгө юм гэж ойлговол яах вэ? Хаа нэгтээ олдох чөлөө цагаа хаа хамаагүй баар цэнгээний газар наргиж өнгөрөөх залуу нас нь тэдэнд "мөнх юм шиг" санагдавч үнэндээ "үүлэн чөлөөний нар шиг" гэж ойлгуулах хэцүү. Бусдыг бодвол мөнгөтэй бас эрх чөлөөтэй энэ залуус хожим хойно "тэр л үедээ сурч хөгжиж байх минь яав даа" хэмээн харамсвал хэн буруутан болох бол.
Алдагдсан цаг хугацаа болгон эргэж хэзээ ч олдохгүй.

Төгсгөл
...Өнөөдөр баасан гариг. Ажлын хөлсөнд авсан харь мөнгөний дэвсгэрт дээр алжааж ядарсан магнайны минь хөлс дусална. Хэн нэгнийгээ санаж шаналсан сэтгэл, өөртөө ч зарцуулах эрхгүй, өрөөл бусдад илгээх харамсал нулимс болон дусална. Хааяахандаа "би хэний төлөө юуны тулд ингэж явна бэ?" гэж өөрөөсөө асууна. "Хүн ер нь юуны төлөө амьдардаг юм бэ?"гэж бусдаас асууна.
Харь оронд эцэж цуцатлаа ажиллаад хагартлаа баяжсан хэн нэгэн бий билүү.
Эх орондоо айж шаналах зүйлгүй, элэг бүтэн, хүссэн бас хийж чадах ажлаа хийж тайван амьдарх эрхтэй улсаа бид.
-Монгол руугаа буцах уу? гэсэн асуултанд минь олон монголчууд "буцмаар л байна, харин очоод яаж амьдрах вэ?" гэсэн асуултаар хариулна.
Хувь заяат монгол орны минь эрх барьж тоглож байгаа эрхмүүд газрын доорхи баялаг бүх монголчуудын өмч, одоо хамтдаа баяжиж сайхан амьдрах болноо гэж ухуулж байна. Баялгаар бус хөдөлмөрөөр баяжиж сайхан амьдардаг гэдгийг зөвхөн гадаадад байгаа монголчууд илүү сайн мэднэ. Өөрсөддөө байгаа боломжоо олж харан, бие биеэ дэмжиж ,бодол санаагаа нэгтгэх нь өнөө үед юу юунаас илүү чухал байнаа. Бүх зүйлийг арай өөрөөр харах цаг ирж байх шиг.
Харнууд овгийн Гомбосүрэнгийн Галбадрах.
e-mail: gala_mn@yahoo.com   2008-09-12

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/721831/222/trackback

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
2346 Duu tatah tuhai [1] numiin hovch 2008-08-13 11901
2345 Mongol hun mongoliin zurh- unshaad uzeerei humuusee [9] Klady 2008-07-28 11873
2344 Zaaval Unshih zuil shuu !!! Хүний наймаачны шүүх хурлыг хойшлууллаа [2] Manaach01 2009-02-08 11827
2343 Гайхамшигт монгол адуу [3] daruuhan01 2009-09-05 11164
2342 Валютын ханш савлаж эхэллээ !!!! [1] id:mglclub 2009-02-02 11089
2341 Эндүүрлийн хорвоод ирсэн 14 Далай ламын нэг нь монгол [7] 1221 2008-06-27 11075
2340 Шатахууны үнэ 2000-д хүрэхэд гайхах хэрэггүй 1221 2008-07-02 10896
2339 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 5 [6] monh-monk 2009-11-07 10867
2338 Гадаад улс орнуудад амьдарч байгаа Монголчуудын сайт [1] ӨДРИЙН МЭНД 2010-05-13 10623
2337 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 1 [1] monh-monk 2009-11-04 10513
2336 2010 0ны 5 сарын 6 -с эхлэн 8 сарын 31 хүртэл ,солонгос улсад хууль бусаар ажилллаж амьдарч буй гадаадын иргэдийг эх оронд нь албадан буцаана. [5] Levi`s 2010-05-03 10459
2335 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 2 [4] monh-monk 2009-11-04 10440
2334 УРЛАГИЙН ИХ НААДАМ daruuhan01 2009-06-26 10395
» Nulimstai mungu [3] Bond007 2008-09-14 10122
2332 2236 монгол бүсгүй Солонгос иргэнтэй гэр бүл болсон бөгөөд тэдний 12 хувь нь Солонгос Улсын иргэншлийг авсан аж. [2] Munkh-munkh 2008-09-02 9979
2331 КИРИЛЛЭЭР бичдэг юм. file [3] 96843226 2008-06-28 9936
2330 ХАРАНГА СОЛОНГОСТ ( санал, асуулга) [14] Monh-monh 2009-08-06 9892
2329 Дорилгжав : С.ЗОРИГ агсны хэргийг хаах хэрэгтэй гэж ээ monh-monk 2010-03-10 9882
2328 Өсхөөс сурсан үндэсний хэл мартаж болошгүй соёл/ Munkh-munkh 2008-08-31 9875
2327 БНАСАУ байлдааны бүрэн байдалд оржээ [2] Manaach01 2009-03-10 9848
2326 KTF UNEGUI UTAS !!!! INTERNET UNEGUI HOLBONO>> [1] MGL гишүүн 2008-06-29 9818
2325 Сайн ном их гарч байгаа ч, хадгалахад хэцvv болжээ [1] Gvnjee Mongol 2009-02-07 9771
2324 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 6 [4] monh-monk 2009-12-02 9705
2323 Агаар дутагдаж, угаардалтын байдлаар үхдэг байна.Болгоомж 1 96843226 2008-06-28 9696
2322 СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ file ABAP 2008-06-28 9594
2321 БНЧУ-д хөдөлмөр эрхлэх виз олгохоо зогсоов [2] id:mglclub 2009-02-02 9543
2320 Цалин багатай байгаль хамгаалагчдын ажлаас ямар үр дүн гарах бол? [1] Manaach01 2009-03-10 9530
2319 ЭНЭ ЗАР БИШ ЭНЭ БИДЭНД ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ БИШ ГЭЖ ҮҮ? [2] monh-monk 2012-03-24 9409
2318 Ц.Элбэгдорж: Яаж хүний өөдөөс буудаж чаддаг байна аа [6] MGL гишүүн 2008-07-04 9242
2317 Хvvхэдтэй болгодог хєшєє !! Ta Enend Itgeh uu ? [2] Manaach01 2009-02-08 9134
2316 Гаалиар 30 кг ачаа татваргүй гаргах бололтой [2] Manaach01 2009-02-13 9133
2315 Данзанравжаа. Ичиг,ичиг [4] mgldevochka 2009-06-21 9096
2314 Япон бүсгүйн амийг бүрэлгэсэн сэжигтнийг илрүүлжээ [3] Manaach01 2009-02-13 9091
2313 ZA ENE BUUR DENDELEE GEHED DENELEE (Дорнодод 270 гаруй хvvхэд гэнэт алга болсныг хэн ч мэдсэнгvй) [4] deanna 2009-02-05 8999
2312 Тоормос ажиллагаагүй болсон үед машинаа хэрхэн зогсоох вэ? deanna 2009-02-07 8974
2311 Үнэт эдлэлээ хэрхэн цэвэрлэх вэ? [2] deanna 2009-02-07 8867
2310 Мөнгө үрэхгүйгээр ажилчидыг шагнах 10 арга [2] deanna 2009-02-07 8848
2309 Цахилгаан дулааны нэмэгдсэн төлбөрийг төлөхгүй [1] deanna 2009-02-05 8846
2308 Medej avahad Ilvvdehgui zuil !!!!!(Shortcut товчийг ашиглах нь ) deanna 2009-02-06 8837
2307 ВX Солонгост тоглоно. [6] 96843226 2008-06-27 8805
2306 Хэрхэн LCD дэлгэцээ аюулгүй цэвэрлэх вэ? (Ta Bvhend heregtei shvv!!) [1] deanna 2009-02-05 8789
2305 Хар тамхины наймаачин оросуудыг шүүлээ [1] deanna 2009-02-05 8785
2304 МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ. 4 [3] monh-monk 2009-11-04 8725
2303 БАЙРНЫ ҮНЭ БУУЛГАХ МОНГОЛ АРГА [16] monh-monk 2011-04-25 8723
2302 Таалагдахгvй байна, баяртай (gej olon Hun Vrnej bn Ene buh yum dendej bn!!!!! [1] deanna 2009-02-05 8597
배너신청
자생병원

배너신청