Бичлэгийн тоо 2,391
Салаа замын эхэнд  
2009 оны 08 сарын 12
Нэгдүгээр хэсэг толгойгооо маажиж зогссон нь:
Рио Тинто нь ч юм уу “Айвенхоу майнз” нь ч юм уу улсын их хуралд ингэж зааварчилжээ. Тиймээ, бид салаа замын эхэнд социалист далд колоничилолоос капиталист далд колоничлолын замд орох уу? Эсвэл? гэсэн зам дээр самбарын өмнө багшдаа хариулах үгээ бодоод учраа олохгүй тээнэгэлзэн толгойгоо маажаад зогсож байгаа сурагч шиг байгаа нь үнээн. Гэхдээ бүхэл бүтэн улсын их хуралд тэд ингэж захиа бичиж байна гэдэг чинь дэндүү биеэ тоосон, бүдүүлэг алхам аж. Харин манай ерөнхий сайдынхаар байдаг л нэг захиа, түүний идэвхитэй хөгжөөн дэмжигч Баабарынхаар бол зүгээр хэдэн мөр л ажээ.

Хэрэв нэг гадны нэг компани АНУ –ын сенат, Австрали, Канадын парламентэд иймэрхүү захиа явуулсан бол юу болох бол?

Монгол орон хоёр хуваагджээ. Нэг хэсэг нь Оюутолгойн гэрээг ямар ч үнээр хамаагүй байгуулах хэрэгтэй, нөгөө тал нь энэ гэрээ Монголд ашиггүй болж байгаа учраас зогсоох хэрэгтэй гээд нэгнийгээ хятадын талыг баримтлагч, Айвенхоугийн захиалгаар бичигчээс эхлээд янхан, авилгагчаараа дуудан арай илжиг, сармагчин гахай, нохойдоо тулаагүй байна.

Миний бодлоор хоёр талын үзэл бодол хоёулаа үндэстэй юм. Эхлээд энэ хоёр тал яагаад ингээд үзээд байгааг өөрийн зүгээс задлан тайлбарлая. Дараа нь өөрийн үзлээ хэлье.

1.    Гэрээний төлөө талын үзэл бодол

Эерэг үндэслэл нь:

Монгол оронд мөнгө хэрэгтэй байна аа. Бид энэ дэлхий ертөнцөд үнэхээр ядуу амьдарч байгаа нь үнэн ш дээ. Үндэсний нийт орлого Дэлхийн банкныхаар [1] бол  нэг хүнд оногдохоор тооцож гаргаснаар бол $1,680 байна. Энэ нь дэлхийд 151– р байрт байгаа юм. Өнөөдөр Монгол орны  32% [2] нь нэн ядуу амьдарч байна. Тэдэнд ажил, мөнгө хэрэгтэй байна. Тэд өнөөдрөө л яая гэж бодож байгаа болохоос ирээдүйд юу болох тухай сөгөөгүй байх нь аргагүй. Энэ давхаргын сэтгэл зүйн дарамт шахалтыг тооцоолсны улмаас энэ гэрээнд ач холбогдол өгөн Монгол талынхан шавдаж, Рио Тинто болон Айвенхоу Майнз манай талд даралт үзүүлэх гэж янз бүрийн арга хэрэгсэлээр үзэж тарж байна.

Өнгөрсөн жилүүдийн эдийн засгийн өсөлттэй хамт улсын төсөв маань хэд дахин өссөн. Өөрөөр хэлбэл Монгол хэмээх айлын идэж уух зардал нь өссөн юм. Гэтэл овоо олддог байсан мөнгө нь эдийн засгийн хямралаар тухайлбал ашигт малтмалын үнийн бууралтаар алга болчихсон байдаг. Нөгөө их идээд сурчихсан ходоод нь хуучин сайхан цагийнх шигээ хоолоо нэхээд байгаа тул энэ өлсгөлөнг дарах мөнгөгүйгээр манай төсөв “турж” үхэх гээд байна. Дээр нь сонгуулиар засаг баахан мөнгө амлачихсан байдаг нийгмийн нэн эмзэг хэсэг өнөө маргаашийг аргалах тэр мөнгийг хүлээж байгаагаас улс төрчид, засгийн газрынхан “араа” бодоод  “уур савсуулах” мөнгө олох арга замыг Оюутолгой гэж үзэж дотоодын нийт бүтээгдхүүн $5,000[3] хүрнэ гэж тооцоолжээ.

Мөн энэхүү гэрээ хэрэгжсэнээр зөвхөн төсвөө нөхөөд зогсохгүй дагалдах бизнесийн орчин, дэд бүтэц бий болж Монголын бизнес орчинд бужигнаан үүсч ажлын байр, үйлдвэрлэл нь нэмэгдэн эдийн засагийн өсөлт бий болох нь зайлшгүй юм.

Улс төр талаасаа гадаад ертөнцөд Монголчууд асуудлыг шийдэж чаддаг, гадаадын хөрөнгө оруулалтыг дэмждэг, гадны хөрөнгө оруулалтад таатай улс гэсэн эерэг дүр төрхийг батжуулна. Нөгөө талаар гуравдагч хөрш гэсэн 1990-ээд онд бий болсон, одоогийн ерөнхий сайдын идэвхитэй оролцоотой алсын хараатай ухаалаг бодлогын дагуу хоёр их гүрний улс төр, эдийн засгийн дарамтыг сөрж зогсох нь хүсүүштэй билээ.

Техник, технологийн тэргүүнд явж байгаа улс, гүрнүүдээс суралцах, тэдний бизнесийн соёлыг нэвтрүүлэх ач холбогдолтойг ихэнхи Монголчууд ойлгож байгаа байх.

Сөрөг тал нь:

Хэт яарсанаараа хэлэлцээнийн ширээний нөгөө талд байгаа тоглогоч нартаа сэтгэл зүйн давуу тал бий болгож байна. Тэдний өмнө хэт буулт хийж нэг талдаа дэндүү ашигтай нөхцөлүүд тавигдаж байна.

2.    Гэрээг шүүмжлэгч талын үзэл бодол:

Эерэг үндэслэл нь:

a.    Гэрээг Монгол талаас ихээхэн буулттай хийснээр ирээдүйд байгуулах олон гэрээнд буруу үлгэр дуурайл болно гэдэгт эмээж байна.  Жишээ нь: Бороо Голд-ын гэрээ
b.    Гэрээний дагуу тийм ч бага биш хүүтэй ихээхэн хэмжээний зээл авснаар өрийн дарамтанд орох, эдийн засгийн үр ашгаа хүртэж чадахгүй удах болно гэж шүүмжилж байгаа.
c.    Харьцангуй урт хугацааны гэрээ байгуулснаар өндөр хөгжсөн техник, технологитой өнөө үед татварын болон бусад хөнгөлттэй гэрээнд заасан хугацаанд үндсэн баялагаа өгөөд хөнгөлөлт дуусан үед үйлдвэрийн үр ашиг эрс багассан, эсвэл нөөцийн үлдэгдэл маш бага болсон байна гэж тооцоолж байгаа.

Сөрөг тал нь:

Энэ гэрээ байгуулагдаж чадахгүйд хүрвэл гуравдагч этгээд оролцож болох нөхцөл бий болох юм. Тэр нь хэн бэ гэдэг нь тодорхойгүй байна.

Боломжит хувилбар нь:

Солонгосуудын консорциум нь саяхан манай улсад 260 миллиард  доллар оруулах бололцоотой тухай мэдээлэл өгснөөр тэд байж болох нэг хувилбар байна.

Үндсэндээ гол хэрэглэгч нь зайлшгүй болох Хятад улс чимээгүй байгаа боловч хаяандаа байгаа баялагт асар их сонирхол тавьж байгаа нь ойлгомжтой. Ингэснээр шууд хэрэглэгчидтэйгээ хамтарч ажилж болох давуу тал байгаа боловч улам бүр өссөн нэмэгдэж байгаа аврага гүрний сүүдэрээс зайлсхийх арга замгүй болохоор байгаа нь алсдаа улс төр, эдийн засгийн хүрээнд манай улсад өсөж тэлэх, бие даасан бодлого явуулахад чухал хэрэгцээтэй гуравдагч орнуудын “нарны гэрлийг” хааж болзошгүй талтай. Ер нь шуудхан хэлэхэд урьд Оросын хараанд байгаад хаширсан улс одоо чонын амнаас гараад барын аманд орчих вий гэж түгшиж байгаа нь нууц биш юмаа.

Миний зүгээс гэрээнд үнэлэлт дүгнэлт өгөхөд:        

Тохиролцоонд хүрвэл сайн байна гэхдээ хоёр талдаа ашигтай хэлбэрээр. Тийм боловч ойлгомжгүй зүйлс их байна.

a.    Жишээ нь: Монгол компани алт зэрэг ашигт малтмалын олборлолт хийхээр үг дуугүй татваруудаа төлөөд л явдаг биз дээ. Гэтэл гадаад компаниуд болохоор яагаад эхний таван жил татвараас чөлөөлөгддөг мөртлөө өөр давуу нэмэлт эрхүүд, хөнгөлтүүд шаарддаг юм бэ? Жишээ нь : Оюутолгойн гэрээнд алдарт 68% -ийн татвараас чөлөөлөх энэ тэр гээд л зөндөө юмнууд байх юм. Эндээс харвал Монголчууд та нар ашигт малтмалаа бүү олборло та нарт ямар ч хөнгөлөлт үзүүлэхгүй гэсэн бодлго, гадаадынханд давуу эрх өгье та нар Монголчуудаас давуу эрхээр ашигт малтмал, алт тэргүүтнүүдийг олборлооч гэсэн санаа байгаа юм шиг. Бид гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж байгаа ч гэсэн өөрсдөөсөө илүү тавьдаг чинь нөгөө алдарт Монгол хүний зочломтгой найрсаг, гэнэн цагаан сэтгэлээ харуулж байгаа юм уу?
b.    Үндсэн хуульд Монгол улсын газрын доорхи баялаг Монголын ард түмний өмч гэж заасан заалт байтал бид Рио Тинтог, Айвенхоу майнз хоёрыг гуйж гувшиж 34%-ийг нь хүүтэйгээр (1.7 миллиард) зээлж аваад буцаад төлөхийг юу гэж ойлгох вэ? Бид Канад, Австралийн нутаг дээрхи уул уурхайн компани хувьцааг худалдаж авах гээд гуйгаад байгаа биш шүү дээ!
c.    http://www.Sonin.mn –ний (2009/03/12-нд хандаж авлаа) Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийн 1.1.-д зааснаар бол 30 жил, 1.6.-д зааснаар бол гэрээ дууссанаас 1 жилийн дотор харилцан тохиролцсоны дагуу 16%-аар Монгол тал нь өсгөж магадгүй аж. Гэтэл Ройтерийн [4] мэдээнд дурдснаар бол  жилд 1,000 миллиард паунд (pounds) зэс, 330,000 унц (ounces) алтыг 35 –аас доошгүй жилд ашиглана гэжээ! 16.8.-д болохоор хөрөнгө оруулагч нь хүсвэл гэрээг 2 хоёр удаа 20 жилийн хугацаагаар шууд сунгана гэж заасан. Энэ мэдээллийн дагуу бол орд маань 36 дахь жилдээ дуусаж болох аж. Мөн хөрөнгө оруулагч тал хүсэхгүй бол бид 50%-даа хүргэж болохгүй гэж ойлгогдож байна.
d.    7.10.3.-д нь “...замын засвар үйлчилгээг цаг тухайд нь гүйцэтгэх үүргийг Засгийн газар хариуцна...” гэснээр уул, уурхайн хүнд даацын машин техникийн явдаг замыг Монгол тал засах ажлыг хүлээнэ гэдэг чинь асар их зардалтай байхаар байна.
e.    8.4.-д “Оюутолгой төслийн барилгын ажлыг гүйцэтгэх болон өргөтгөлийн үе шатанд нийт ажиллагсдын 60-аас доошгүй хувь нь Монгол ажилчид байх талаар хөрөнгө оруулагч нь хүчин чармайлт гарган ажиллана.”
f.    8.5. “Үйлдвэрийн үйл ажиллагаа эхэлснээс хойш Оюу толгой төслийн нийт ажиллагсдын 90-ээс доошгүй хувь нь Монгол Улсын ажилчид байх талаар Хөрөнгө оруулагч нь хүчин чармайлт гарган ажиллана.” Эдгээр “e”,”f” –д заасан заалтуудыг харахад нэг тал нь чармайн гэсэн үүрэг авдаг гэрээ байж болдог юм уу?
g.    1.8. –д “...34 хувьтай тэнцэх хэмжээний энгийн хувьцааг Засгийн газарт олгосноор ... хөрөнгийн биржээр хувьцаа арилжаалахтай холбоотой үүргээс (Ашигт малтмалын тухай хуулийн 5.4,5.6 дугаар зүйлд заасны дагуу хүлээх үүргийг оролцуулан) Хөрөнгө оруулагчийг бүрмөсөн чөлөөлнө.” Энийг Монгол тал нь хөрөнгө оруулагчдаа хяналт тавьж чадахгүй хэрэв тэд хүсвэл Хятадын засгийн газарт ч юм уу? Хэн нэгэн хуулийн этгээдэд өөрсдийн хувьцаагаа дураар зарж болно гэж ойлгож болохоор мэт!
h.    3.15. “Зэс хайлуулах үйлдвэрийг Хөрөнгө оруулагч ... барих эсвэл гуравдагч тал барихад хэрэв Засгийн газар хүсэлт гаргавал Хөрөнгө оруулагч нь харилцан тохирсон нөхцөлөөр Рио Тинтогийн ... Оутокумпу компанитай хамтран эзэмшдэг флеш хайлуулах болон флеш хувиргалт хэмээх боловсруулалтын төхнологийг ... тааламжтай нөхцөлөөр ашиглуулах зорилгоор нийлүүлнэ.” Энд зааснаар үзвэл Монгол тал өөрийн дураар зэс хайгуулах үйлдвэр байгуулж болохгүй гэж үзэхээр болжээ.
i.    “1.3”, “2.1.4.”, “2.12.”, “2.19.1.”, “2.19.3.”,”2.21.”, “2.25.-аас  2.25.3. хүртэл,” “7.10.2” гэх мэт заалтуудад зөндөө хөнгөлөлт авахаар болсоныг бичлэг маань нүсэр болчих гээд байгаа тул орхие.

Миний санал, шүүмжлэл:
 
Шүүмж:

Гэрээ хэлэлцэх асуудал дуусаагүй байхад:
a.    Ерөнхий сайд нь гэрээний нөхцөлийг их хурал хүлээн зөвшөөрөөгүй буцаасан учраас эрх минь байсан бол энэ их хурлыг тараах асуудал тавьдаг болох юмсан гэж ойлгогдохоор мэдэгдээд байгааг юу гэж үзэх вэ?

b.    Хэлэлцээ хийж буй сайд нь Рио Тинто, Айвенхоу нар тэгж үзэж байгаа, улсын их хурлын тавьсан шаардлага эсрэг тал хүлээн авахад хэцүү гэж ярилцлага удаа дараа өгөөд л хэлэлцээнд ороод байгаа нь Монгол улсын талыг биш, Айвенхоу майнзын талыг баримталж байна гээд үзэж болох уу? Ямар ч наймаа хэлэлцээ нь сэтгэл зүйн асар хүнд тулаан дор явагддаг атал эрхэм сайд Зоригт нь анхнаасаа тэдний саналыг хүлээж авахгүй бол тэд гарна, их хурлын санал бол бүтэхгүй гэж  мэдэгдээд хэлэцээний ширээний ард суудгийг гэнэн гэх үү? тэнэг гэх үү? Хөзөр (ялангуяа покер) тоглож байгаа жирийн хүн муу модтой мөртлөө ч гэсэн эсрэг талдаа сайн модтой дүр үзүүлж хожино, ялна гэж сэтгэл зүйн тоглолт хийж сайн модтой хүнийг буулгаж авахыг оролдон заримдаа амжилтан хүрж хождогийг мэдэхгүй гэж үү?

c.    Монгол улсын их хурал шаардлагаа тавьж эхлэмэгц л хэдэн нийтлэлч нар нь Айвенху, Рио Тинто нар Монголоос гарлаа гэж бахиралдаад л их хурлын гишүүдийг авилгал горьдогчоос эхлээд Хятадын талын тагнуул хүртэл нь доромжлоод байгааг юу гэж ойлгох вэ? Улсын их хурал эсрэг саналаа, нөхцөлөө тавьж болохгүй анх хэлснээр нь уг дуугүй баталж орхивол жинхэнэ Монгол хүн, эх орон ч болох байсан уу?  Тэр болгоны тоогоор чинь наад компаиуд чинь гараад явчихгүй буцаад л гүйж ирээд байгаа биздээ? Аливаа гэрээ хэлцэл чинь хэзээд ч анх нэг талын тавьсан саналаар явдаггүй заавал хэлэлцэж тохирч өөрчлөгддөгийг дээрхи хүмүүс мэддэггүй юм бол уу? Тэдний анх тавьсан саналаар үг дуугүй явах байсан юм уу? Тэгвэл улс гэж  байтугай хүн гэж байгаад яах юм бэ? Хулгай ч хүн хулгайчийг бариарай гэж хамгаас түрүүнд чангаар орилдог шиг гадаадын компанийн хөрөнгийг дээрэмдэх нь гэж тайлбарлах нь инээдэмтэй юм шиг.

d.    Байгал орчин, гүний усны талаарх үнэлэлт дүгнэлтийг олон нийтэд хэвлэж тарааж болохгүй юу? Говийн ус нь гүний усаараа тэжээгддэг, хэрэв гүний ус доошлох, эс бөгөөс шавхагдвал Говь маань цөл болох магадлалтай юм биш үү? Тэр ус чинь магадгүй хэдэн зуугаас, сая жилийн турш бүрэлддэг үү? үгүй юу?

Саналууд:

1.    Өөрийн байгалийн баялагийг хувьцаа маягаар худалдаж авах замаар хөрөнгө оруулах бус 10-20% -ийн үнэ төлбөргүйгээр шууд авах хэрэгтэй гэж үзэж байна. Учир нь Монгол улсын Үндсэн хуулийн заалтын дагуу газрын хэвлий дэх баялаг нь бид бүхний өмч аж. Хэрэв энэ санал буруу гэж үзвэл Үндсэн хуулиа өөрчлөх эсвэл хууль зөрчиж буй хүмүүсээ шийтгэх хоёр арга зам байна. Бид яах гэж тэр газар нутгийг хамгаалж цэрэг, цагдаа суулган захиргаа байгуулж өчнөөн жил зардал гарган зарим тохиолдолд өвөг дээдэс маань цусаа урсгаж байсан нь ойлгомжгүй болжээ.
2.    Ашиггүй бол заавал тэдэнтэй байгуулах албатай юм уу? Тэд дэндүү шуналтай байна. Аврага хэрэглэгчийн хаяанд байгаа хямд зэсээс ашиг олох саналаас өөр тэдэнд юу хэрэгтэй юм бэ? Одоогийн төрийн түшмэдүүд гадныханы өмнө жижигдээд байвал боловсорч мэргэжсэн дараа үеээ иртэл хойшлуулж болох мэт.
3.    Олон улсын төсөл боловсруулж өөрсдөө мөнгөө, гүйцэтгэх байгууллагаа, мэргэжилтэнгүүдээ олж чаддаг компаниудад хандвал яасан юм бэ?
4.    Эсвэл бүтээгдхүүн хуваах гэрээ байгуулж болох арга байна.
5.    Үнэт цаасны зах зээлд Монгол улс өөрсдөө, чадахгүй бол зуучлагч байгууллагаар дамжин хувьцаа зарж мөнгөө босгох арга засгийн газар хайж болох юм.

Эцэст нь хэлэхэд: Ямарч байсан хэрүүл уруултай, маргаантай байгаа ч гэсэн Монголчууд бид бүгдээрээ нэг багийн тоглочид, нэг завин дээр сууж байгаа, энэ завин дээрээ үймэлдээд эхлэвэл завь мань хөмрөөд бүгдээрээ живж үхэх магадлалтай. Харин бидний эсрэг багийнхан маань бол гадаадын хөрөнгө оруулагчид юм. Иймд тэдний эсрэг хамтдаа тоглоцгооё!

Эх сурвалжуул:

1.    http://siteresources.worldbank.org/DATASTATISTICS/Resources/GNIPC.pdf
2.    http://www.eagle-tv.mn/mn/index.php?option=com_content&view=article&id=1576:2009-05-29-06-40-43&catid=83:2008-09-04-09-54-41&Itemid=364
3.    http://www.news.mn/news/section=home/page=index#0.756910752769101
4.    http://www.vancouversun.com/business/fp/Ivanhoe+Mines+tumbles+investment+deal+delay/1386816/story.html

Ё. Гантулга

2009 оны 8 дугаар сар 12
profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2077232/31a/trackback

profile

sarmisxan

2009.08.13 00:15:29
*.158.100.27

mgl  ulsiin  usrengui  hugjil  irlee  geed  gutsaad  bgaashtee...
profile

Monh-monh.http://www.nominsan.webs.com

2009.08.13 01:50:45
*.56.2.80

Солонгосууд гэдэг хувилбар сонирхолтой санагдаад байгаа. Нэг жилийнхээ төсвийн бараг тал хувиар гээд байгаа, Солонгосууд.
Энэ асуудал ганц Оюу толгой биш монголын уул уурхайд Солонгосуудын хандах хандлага юм болов уу гэж бодож байна.
Монгол казакстан биш шүү дээ, тиймээс Солонгосууд монголд орж ирж болох юм. Ажил эхлэлээ гэхэд туслах болон гүйцэтгэх ажилд монгол компанууд орох масс нилээн бий. БНСУ-д ажиллаж, сурч амьдарч байсан монголчуудын тоо, тэдний мэдлэг , дадал, харьцах чадвар нь нөлөөлж болох юм.
Миний бодол:
1-рт, Үнэхээр л ашиглахаас өөр замгүй бол Японыг оролцуулвал гэж боддог юм. Уул, уурхай, ашиглах дадал зуршил муу л гэх юм хүмүүс японыг. Тэдний сэтгэхүй, техник, технологи монголд үлдэх юм шүү дээ. (зөвхөн оюу тойлгой биш л дээ). Дэлхийд байг гэхэд Ази даа л бид өсөж өөдлөх нэг зам энэ шүү.
2-рт, Байгаль дэлхий ч эвгүй байна шүү дээ. Үүнийг бие сэтгэлээрээ мэдэрсэн ард түмэн бол Япончууд шүү. Тэгэхлээр энэ байгаль орчины аюулгүй байдал гэдэг дээр Япон монгол хоёр нийлсэн байхад дэлхийд гайхагдах юм хийх бүх нөхцөл одоо л бүрдээд байх шиг санагдах юм.
3-рт, уурхайг ашиглаад дуусахад Япон арал усанд бараг ороод дууссан байх юм шүү дээ. Дорно дахины ухаанаар аль аль нь сайн тооцоод үзвэл (бид дийлдэшгүй өрөнд  ороод газраа өгчихгүй бол... түг түг түг)

Сүүлийн үеийн байдлаас Баабар л эвгүй байдалд орчих шиг болох юм даа, ухаантай хүн өөрөө мэдэж л байдаг байх даа.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
1626 Дэлхий яг одоо ч сөнөж болзошгүй! [3] chelsa 2010-02-10 2283
1625 ЭЛЧИН САЙДАА НААДАМ ХИЙХ ҮҮ? Munkh.D [4] Munkh-munkh 2009-07-10 2279
1624 ТҮРГЭН ТУСЛАМЖ БУЮУ ГҮЙХ НОХОЙД ГҮЙХГҮЙ НОХОЙ СААД [1] Monh-monh 2009-08-16 2277
1623 zuwlogoo ogooch [3] gegeen_mgl 2011-10-16 2276
1622 Хөөмий Монголын өв мөн эсэхийг шийднэ. [2] 현아 2010-05-31 2275
1621 Цагаан бар жилийн өнгө, мөр гаргах, засал [1] Унаагаар үйлчлэнэ. 2010-02-12 2274
1620 Аймаг, нийслэлийн засаг дарга нар БНСУ-д мэргэжил дээшлүүлнэ [3] power23 2009-09-26 2273
1619 Хэрцгий аллага гарч, цагдаагийн дарга нар түргэн авчээ [1] Маралгоо 2009-03-25 2273
1618 Танилгүй монголын ажил бүтэхгүй Levi`s 2008-09-22 2272
1617 Нөхөр чинь худлаа ярьдаг уу? [1] i_love_you 2010-10-14 2271
1616 Louis Vuitton түүх Маралгоо 2009-06-23 2271
1615 IRGEDEES TORSON TERBUMTAN [3] zurgaa 2009-06-08 2271
1614 Гэрийн нөхцөлд эхнэр хэрхэн тэжээх вэ? [7] i_love_you 2010-09-28 2270
1613 dansandaa hamgiin ih mungutei gishuud [2] haar 2009-04-14 2269
1612 “ЭХ ОРОНДОО ИРЭГСДИЙГ ДЭМЖИХ ТӨВ”(Ñîëîíãîñò àìüäàð÷ áàéñàí ìîíãîë÷óóäûí ñàéí äóðûí õîëáîî) monh-monk 2010-08-24 2268
1611 Тэрбум тэрбумаар нь мөнгө залгигчдын жагсаалт цааш үргэлжилнэ. nikes 2010-03-23 2267
1610 Орон сууц авах боломж танд бий [5] ӨДРИЙН МЭНД 2010-02-23 2267
1609 БИ МОНГОЛ ДОО ИРЛЭЭ [8] Monh-monh 2009-09-05 2267
1608 tuslaach [2] batdelger 2012-03-29 2263
1607 Монголын Их Хатдын түүхийг яагаад нууцлав…? uvgun 2009-10-23 2260
1606 tuslaach humuusee [2] bertsetseg_09 2011-04-08 2259
1605 Н.Энхбаярын ээж, аав хоёрын амьдардаг бас нэг авлигын байрны баримт [2] Munkh-munkh 2009-05-19 2252
1604 БИ ЭХ OРOНДOO БАЙНА. 11 [1] Munkh-munkh 2008-10-24 2251
1603 4.Хоёрдугаар бүлэг: Н.Энхбаярын эрх мэдэлд хүрсэн түүх Munkh-munkh 2009-05-03 2249
1602 Єглєєнєєс тvvгээд хоёр шуудай л болгосон [1] malchinhuu 2008-09-28 2248
1601 Төгс аллагын зэвсэг самурай сэлэм татаруудын бүтээл үү? [1] Munkh-munkh 2009-05-16 2246
1600 Аборт хийлгэсний дараах жирэмслэлтийн хүндрэлүүд i_love_you 2010-09-22 2239
1599 mongoliig harah [2] SooKooo 2011-03-18 2238
1598 ҮЕР ЭХЛЭЭД ХОТЫН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРГААНД БОЛЖ [1] Munkh-munkh 2009-07-22 2238
1597 Нүд нь харахгүй болоод өнгөрсөн бол би түүнтэйгээ гэрлэх байсан… [8] daruuhan01 2009-11-11 2237
1596 МАШ НУУЦ зөвхөн монголчуудад [3] Munkh-munkh 2009-06-22 2237
1595 Mongoloos Solongost suugaa ilchin saidiin yaamnii web siteiig heleed ogooch [1] Sweet_Dream 2010-05-04 2235
1594 hi mgl chuudaa 1037 2008-08-07 2235
1593 Рокер зурхай [3] Маралгоо 2009-04-02 2233
1592 Сэтгэлийн хат, ухааны тэнцвэр эр хүнд л байдаг [1] daruuhan01 2009-03-19 2232
1591 ОРОН НУТГИЙН СОНГУУЛь Munkh-munkh 2008-10-07 2231
1590 Өв залгамжлагчид [2] ....Badr Hari..... 2008-10-03 2231
1589 Эрчүүдээ өмөөрхөн........... [10] i_love_you 2010-09-24 2226
1588 Тийм ээ, өөрчилмөөр байна [1] Munkh-munkh 2009-05-16 2225
» Салаа замын эхэнд [2] Monh-monh.http://www.nominsan.webs.com 2009-08-12 2224
1586 Цаг бол алт [1] Маралгоо 2009-03-15 2223
1585 SONGUULIIN BULHAI [6] Coral 2008-07-04 2223
1584 Солонгос дахь Монгол "Bar"-ууд [2] Маралгоо 2009-06-26 2222
1583 mgl club sonoj baix shig baina... [2] fater 2008-08-15 2221
1582 Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн сэтгэлзүйн ялгаа [1] nikes 2009-02-13 2220
배너신청
자생병원

배너신청