Бичлэгийн тоо 500
ПХЕНЬЯН. /ИТАР-ТАСС/. Наймдугаар сард Өмнөд Солонгосын тэнгисийн болон агаарын цэргийн хүчин Шар тэнгисийн 5 арлын орчимд хийх гэж байгаа цэргийн сургуулилтыг Умард Солонгосын усан хилд цэргийн хүчээр халдсан хэрэг гэж БНАСАУ үзэх болно. Энэ тухай Умард Солонгосын ардын армийн баруун фронтын командлалын төлөөлөгч мэдэгджээ.
    Хээрийн энэ сургууль нь Шар тэнгист хууль бусаар тогтоосон Умардын зааглах шугамыг хэвээр байлгах зорилготой улс төрийн учир шалтгаан бүхий ажиллагаа мөн гэж Пхеньян үзэж байна. Өмнөд Солонгосын “Чхонан” хөлөг онгоц сөнөсөнтэй холбогдуулан Сөүлээс БНАСАУ-ын эсрэг дэгдээсэн худал хуурмаг кампанит ажил нь маш бүдүүлэг өдөөн хатгалга байсан бол одоо хийх гэж байгаа цэргийн сургуулилтыг цэргийн халдлага хэмээн үзвэл зохино гэж тус улсын армийн баруун фронтын командлалын мэдэгдэлд онцлон тэмдэглэжээ.
    Өмнөд Солонгосын цэргийн сургуулилтын хариуд БНАСАУ шийдвэртэй арга хэмжээ авах болно гэж баруун фронтын командлал анхааруулж байна. Д.Жаргал
profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3500678/125/trackback

profile

monh-monk

2010.08.09 22:45:11
*.179.20.133

Сүрдүүлэг дагуулсан цэргийн сургууль үргэлжилж байна
13 цаг 14 минутын өмнө
Өнөөдөр Солонгосын хойгийн баруун эрэг орчимд Шар тэнгист эхлэх Өмнөд Солонгосын цэргийн сургуулийн хариуд Умард Солонгос арга хэмжээ авахаа мэдэгдэж, байлдааны болон иргэний зориулалттай хөлөг онгоцуудыг тус бүс нутгаас зайлсхийхийг анхааруулсан. Пхеньян тийнхүү сүртэй анхааруулга хийсэн нь АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын зөвлөх Роберт Эйнхорн Сөүлд айлчлахдаа БНАСАУ-д дахин хориг арга хэмжээ авах гэж байгааг зарласантай холбон тайлбарлаж байна. Шинэ арга хэмжээ нь Умард Солонгосын удирдагч Ким Чен Ирийн гадаадын банкууд дахь нууц дансуудыг хааж, эрх мэдлээ залгамжлагчдаа шилжүүлэх санхүүгийн бааз суурийг нь үгүй болгох учиртай ажээ.  Өмнөд Солонгосын цэргийн сургуулийн өмнө Солонгосын хойгийн ойролцоо Хятадын агаарын цэргийн хүчин түүхэндээ хамгийн томд тооцогдох сургууль хийж эхлээд байна.
    Умард Солонгосын ЦТАК агентлагаас тараасан мэдэгдэлд тэмдэглэснээр, БНАСАУ наймдугаар сарын 5-9-нд Солонгосын хойгийн баруун эрэгт болох Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн сургуулийг ариун тэнгист нь цэргээр халдан довтолсон илэрхий баримт гэж үзэж байна.
    Дайсны шумбагч хөлөг онгоцны болзошгүй халдлагад хариу авах зэрэг янз бүрийн ажиллагаа явуулахаар төлөвлөсөн жил тутмын ээлжит сургууль Пхеньяны илэрхий дургүйцлийг хүргэжээ. Энэ нь сүүлийн долоо хоногт болу буй цэргийн хоёр дахь сургууль болж байгаа бөгөөд долдугаар сарын сүүлээр Япон тэнгист болсон АНУ, Өмнөд Солонгос хоёр хамтарсан сургууль хийсэн нь 1976 оноос хойших томоохон сургуульд тооцогдож байгаа юм. Вашингтон, Сөүл хоёр өнгөрсөн гуравдугаар сард Шар тэнгист Өмнөд Солонгосын "Чхонан" хөлөг онгоц сүйрсэнтэй холбогдуулан сургууль хийсэн билээ.
    Пхеньяны сүрдүүлэг даваа гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын зэвсэг үл дэлгэрүүлэх, зэвсэглэлд хяналт тавих асуудал хариуцсан тусгай зөвлөх Роберт Эйнхорныг Сөүлд айлчлах үеэр хийсэн нь ажиглагдын анхаарлыг татаж байгаа юм. Тэрбээр ойрын өдрүүдэд АНУ Пхеньянд хориг арга хэмжээ авна гэж мэдэгдсэн билээ. Үүнтэй холбогдуулан Америкийн дипломатч Пхеньянд үзүүлэх дарамт шахалтаа мэдэгдэхүйц хүчтэй болгох уг арга хэмжээг дэмжихийг Сөүлд уриалсан байна.
    Сөүлд Роберт Эйнхорны хийсэн уулзалт, зөвлөлгөөн хаалттай болсон хэдий ч, Пхеньянд үзүүлэх дарамт шахалтаа хүчтэй болгох талаар ямар арга хэмжээ авах тухай тодорхой мэдээлэл Өмнөд Солонгосын мэдээллийн хэрэгслүүдэд
ирсэн байв. Өмнөд Солонгосын нөлө бүхий "Чосон ильбо"сонинд мэдээлснээр, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолд заасан хориг арга хэмжээ цөмийн болон пуужингийн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд оролцсон Өмнөд Солонгосын компани, хувь хүмүүст хмаатай байсан бол АНУ-ын сая дангаар авсан хориг арга хэмжээ нь зэвсэг, мансууруулах бодис, хуурамч валют нууцаар наймаалсныхаа ачаар олон саяын хөрөнгөтэй болсон Умард Солонгосын удирдагч Ким Чен Ирийн нууц бизнесийг таслан зогсооход чиглэх ёстой юм. Швейцарь, Люксембургийн эрх баригчдын дэмжлэгтэйгээр АНУ Кимийн гэр бүлийн мөнгийг хадгалж байгаа Европын банкуудад зарга мэдүүлэх бодолтой байна. "Чосон ильбо" сонины мэдээлснээр, зөвхөн энэ оны гуравдугаар сард Умард Солонгосын удирдагч Люксембургээс Швейцарь руу 4 тэрбум доллар гуйвуулжээ. Үүнтэй холбогдуулан Өмнөд Солонгосын мэдээллийн хэрэгслүүд шинэ хориг арга хэмжээг эрх мэдлээ гурав дахь хүү Ким Чон Ынд шилжүүлэхэд шаардагдах Ким Чен Ирийн  санхүүгийн бааз суурийг нь бааз суурийг үгүй хийх учиртай аж.
    Ингэснээр шилжих шатандаа явж байгаа Умард Солонгосын дэглэм либералчлагдаж магадгүй гэж Вашингтон, Сөүл хоёр найдаж байгаа юм. Харин ажиглагчид хориг арга хэмжээ авах замаар байдалд нөлөөлөх гэсэн оролдлого үр дүнтэй болно гэдэгт эргэлзэж байна. "Ким Чен Ирийн хөрөнгө янз бүрийн улсад нууцлагдсан байгаа, тэр болгоныг олох амаргүй" гэж Москвагийн их сургуулийн Солонгос судлалын төвийн захирал Павел Лешаков тайлбарлажээ.
profile

monh-monk

2010.08.09 22:47:32
*.179.20.133

БНАСАУ-ын хөл бөмбөгийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ким Чен Хун ӨАБНУ-д болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд багийнхаа оролцсон байдлын төлөө хатуу шийтгүүлжээ. Хятадын хэвлэлд мэдээлснээр, түүнийг Пхеньяны нэгэн барилга дээр албадан ажил хийлгэхээр явуулсан байна.
    Эх орондоо буцаж ирмэгцээ үндэсний шигшээ багийн гишүүдээс нэг нь ч харигслалд өртөөгүй байна. Гэвч одоо цөн түрж эхэлжээ. БНАСАУ-ын удирдлага тухайлбал, Ким Чен Ир ӨАБНУ-д багийнхаа хийсэн тоглолтын үр дүнг өөрийг нь гутаан доромжилсон хэрэг гэж үзжээ. Тус баг гурав тоглож, гурав хожигдсон. Ингэхдээ Португалын шигшээ тус багийг 7:0 харьцаатайгаар бут ниргэсэн билээ.
    Одоо Ким Чен Хун хоногт 14, түүнээс илүү цагаар биеийн хүнд хүчир ажил хийж байгаа аж. Түүний “дутагдлыг засах” ажил хэдий хэр удаан үргэлжлэхийг Хятадын сэтгүүлчид мэдээлээгүй байна. Тоглогчдын тухайд тэдний хувь заяа одоогоор тодорхойгүй байна. Гэвч нам, улсын удирдлагын уур хилэн тэдэн дээр эрт орой хэзээ нэгэн цагт буух нь лавтай.
    Байдал ингэж эргэхийг Умард Солонгосын багийг эх орондоо буцаж ирсний дараахан ч тааварлаж болох байв. Пхеньяны Ардын ордонд эрх баригчид хөл бөмбөгчид дасгалжуулагчдыг жинхэнэ ёсоор саатуулжээ. 400 гаруй хүн зургаан цагийн турш багийг “байцааж”, гэм буруугаа хүлээхийг шаардаж байв. Японд оршин суудаг хоёр хөл бөмбөгч л энэ доромжлолд өртөөгүй байна.
    Эцсийн дүнд баг муу амжилт үзүүлсний гол буруутанг дасгалжуулагч гэж үзжээ. Тэр Солонгосын хөдөлмөрийн намын гишүүний батлахаа олны өмнө ширээн дээр тавьж, “нам, эх орон, ард түмний өмнө хийсэн алдаагаа” ажил хөдөлмөрөөр засахаар явсан байна. Ким Чен Хун ямар нэг хэмжээгээр харин ч хөнгөн шийтгүүлжээ. 1966 онд БНАСАУ-ын шигшээ баг Англид болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шөвгийн наймд шалгарч Португалын багт хожигдсон юм. Их жолоодогч Ким Ир Сен бүх тоглогч, дасгалжуулагчийг гэр бүлийнх нь хамт хорих газарт илгээсэн гэсэн яриа ч бий.
profile

monh-monk

2010.08.11 09:54:46
*.179.20.143

Ким Чен Ир ирэх сард халаагаа өгнө
2010-08-10 өдөр

ТОКИО. /ИТАР-ТАСС/. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ирийн гурав дахь хүү Ким Чен Ун ирэх сарын эхээр Солонгосын Хөдөлмөрийн намын дээд удирдлагын бүрэлдэхүүнд сонгогдоно гэж Бээжин болон Пхеньян дахь эх сурвалжуудынхаа мэдээлснийг Японы мэдээллийн Киодо агентлаг уламжиллаа.
Тус агентлагийн мэдээлснээр, удахгүй болох намын дээд удирдлагын хурлаар Ким Чен Ун Солонгосын хөдөлмөрийн намын Төв хорооны гишүүнээр сонгогдож, дараа нь Төв хорооны бүгд хурлаар Төв хорооны Улс төрийн товчоо, СХН-ын ТХ-ны УТТ-ны тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд сонгогдоно. Одоо 1980 онд таван хүний бүрэлдэхүүнтэй сонгогдсон ТХ-ны УТТ-ны тэргүүлэгчдийн цорын ганц гишүүн нь ерөнхий нарийн бичгийн дарга Ким Чен Ир хэвээр байна.
Энэ үйл явдал Ким Чен Уныг эцгийнхээ халааг авах хүнээр зарлан тунхаглах шийдвэрлэх алхам болно гэж эх сурвалжууд үзэж байна. Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /ЦТАК/ зургадугаар сарын сүүлээр намын дээд удирдлага сонгогдоно гэсэн товч мэдээ өгч байсан юм.
СХН-ын их хурал Ким Ир Сений халааг Ким Чен Ир авахыг албан ёсоор танилцуулсан 1980 оноос хойш болоогүй юм. Дараагийн их хурал 2012 онд, Ким Ир Сений мэндэлсний 100 жилийн ойгоор болж, тэр хурал дээр Ким Чен Уны томилгоог зарлана гэж эх сурвалжууд үзэж байна. Тус улсын одоогийн удирдагчийн эрүүл мэндийн байдлаас болоод уг арга хэмжээг наашлуулж магадгүй гэж олон улсын шинжээчид тэмдэглэжээ.

Эх сурвалж: “Монцамэ”

profile

monh-monk

2010.08.11 10:00:16
*.179.20.143

Пхеньян өмнөд хөршийнхөө ойролцоо буудав

Хойд Солонгосын хээрийн сургууль. Фото ©AFP

БНАСАУ наймдугаар сарын 9-нд Өмнөд Солонгостой ойролцоох Шар тэнгист их буугаар 100 удаагийн буудлага хийсэн тухай "Ренхап" агентлаг мэдээлэв. Маргаантай гэх хилийн шугамын районд Сөүлийн хийсэн хээрийн сургуулийн дараа Пхеньян буудлагаа хийжээ. Түүний шалтгаан нь тодорхойгүй.

Энэ үеэр ВВС News 10 буудлага хийгдэж сумнууд нь Хойд Солонгосын усанд туссан гэж дамжуулсан байна. Уг буудлагыг орон нутгийн цагаар 17:30-д хийжээ.
Өмнөд Солонгосын Тэнгисийн цэргийн хээрийн сургууль наймдугаар сарын 5-наас Өмнөд тэнгисийн уснаа явагдсан бөгөөд түүнд 4,5 мянган цэргийн албан хаагч, 29 усан онгоц болон 50 нисэх онгоц оролцсон байна. Тэр нь гуравдугаар сард Хойд Солонгосын шумбадаг онгоцны торпедад өртөн живсэн “Чхонан” онгоцны сүйрлийн хариу  байсан гэж болно.

Наймдугаар сарын 4-нд “Чхонан” онгоц сүйрэх үеэр Хойд Солонгос зенитийн пуужингийн цогцолборыг хийлийн орчим байрлуулж, Өмнөд Солонгосын онгоцны нислэгт саад учруулж байсан нь тодорхой болсон юм.

sky blue

2010.09.11 15:06:10
*.160.21.133

ENE  UDURIIN  MEND 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
480 Соёмбо үсэг & соёмбо хэмээх архи [3] monh-monk 2012-10-14 3369
479 БНСУ-д монгол компани байгуулах monh-monk 2012-10-13 1623
478 LONDON 2012 monh-monk 2012-07-29 1476
477 ЭНЭ ЗАР БИШ ЭНЭ БИДЭНД ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ БИШ ГЭЖ ҮҮ? [2] monh-monk 2012-03-24 9409
476 www.mglclub.com-гоо дэмжиж саналаа өгөөрэй! [1] monh-monk 2012-03-04 3638
475 ХҮН ТӨРЛӨХТНИЙ ХИШИГ ХҮРТЭЦГЭЭЕ МОНГОЛЧУУД АА [9] monh-monk 2012-02-19 2761
474 KOxrtFMykQc [1] monh-monk 2012-02-19 1649
473 ЭНЭ ҮНЭН ҮҮ? [2] monh-monk 2012-02-05 8058
472 КАРГО ЮУ ЭСВЭЛ...? monh-monk 2012-01-28 4459
471 Тийм ээ, бид Монголдоо очиж амьдрах дуртай [3] monh-monk 2012-01-17 3049
470 ДЭЛХИЙН МОНГОЛЧУУД ДАА ДЭМ ТӨВӨӨС МЭНДЧИЛЖ БАЙНА [1] monh-monk 2011-12-31 2337
469 МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛДЫН ХИЛИЙН ЧАНАДАД БУЙ МОНГОЛЧУУДДАА ИЛГЭЭСЭН МЭНДЧИЛГЭЭ monh-monk 2011-12-31 2574
468 Кимvра Аяако - "Тархины тураал" monh-monk 2011-12-25 2452
467 Амьдралаа, ирээдүйн монголыг бодож л байгаа бол битгий буц. Монгол улс өнөөдөр онц аюултай байдалд байна. [9] monh-monk 2011-10-23 3515
466 Өлсгөлөн яв. Жолоогүй амьдар. Их баярлалаа” гэж Стив Жобс [5] monh-monk 2011-10-19 5662
465 САЙХАН НААДААРАЙ monh-monk 2011-07-08 2693
464 БНСУ-д байхдаа МОНГОЛД ажилламаар байна уу? [18] monh-monk 2011-06-11 19209
463 БНСУ-д ажиллаж байгаад эх орондоо(Монголдоо) суурьшиж байгаа гадаадын ажилчдын дунд хэрхэн ажил төрөл эрхлэн амжилтанд хүрсэн тухай сэдвээр эссэ, нийтлэл бичих уралдаан зарлаж байна. [1] monh-monk 2011-06-07 3536
462 Монгол дахь ажлын байрны нээллтэй өдөрлөг Солонгост-2011 [5] monh-monk 2011-06-07 4178
461 буян үйлдэж 49 хоногийн ном хурах үйл ажиллагаа monh-monk 2011-04-27 3007
배너신청
자생병원

배너신청