Бичлэгийн тоо 5

"Ханзарсан хэтэвчээ яаж оёх" вэ гэсэн асуултын хариуг олох гэж эдийн засагчдыг мунгинаж суух хооронд энэ долоо хоногт валютын зах зээл дээр ямар үйл явдал болсон талаар хүргэе.

Өнгөрсөн даваа гаригт ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг Монголбанкнаас 1372 төгрөг зарласан. Харин энэ өдөр "Голомт" банк нэг ам.долларыг 1405 төгрөгөөр авч 1435 төгрөгөөр зарж байлаа. Мөн "Худалдаа хөгжлийн банк" энэ өдөр "ноён" долларыг 1386 төгрөгөөр авч 1440 төгрөгөөр арилжаалж байв. Дээрх гурван банкны зарласан ханш өнгөрсөн пүрэв гаригаас эхлэн савлаж эхлэв. Тодруулбал, "Голомт" банк энэ өдөр нэг ам.долларыг 1415 төгрөгөөр авч 1460 төгрөгөөр зарж байв. Үүнийг өнгөрсөн даваа гаригийн ханштай харьцуулахад авах нь арав, зарах ханш нь 25 төгрөгөөр нэмэгдсэн байна.

Харин "Худалдаа хөгжлийн банк" өнгөрсөн пүрэв гаригт "ноён" долларыг 1386 төгрөгөөр авч 1460 төгрөгөөр зарж байсан нь гурван өдрийн өмнөхтэй харьцуулахад зарах ханш нь 20 төгрөгөөр нэмэгдсэн байв.

Өнгөрсөн мягмар гаригт БНХАУ-ын юанийг "Голомт" банк 206 төгрөгөөр авч 215 төгрөгөөр зарж байлаа. Харин өчигдөр авах ханшид ямар нэгэн өөрчлөлт ороогүй ч зарах ханш таван төгрөгөөр нэмэгдсэн байв.

"Найман шарга" валют арилжааны төв өчигдрийн 12.20 цагийн үед нэг ам.долларыг 1460 төгрөгөөр авч 1468 төгрөгөөр зарж байлаа. Энэ ханшийг банкуудын зарласан ханштай харьцуулахад авах нь 74, зарах нь найман төгрөгийн зөрүүтэй байлаа. Харин юанийг тус валют арилжааны төвийн ченжүүд 214.50 төгрөгөөр авч 215.80 төгрөгөөр зарж байлаа.

profile

Manaach01B

tag
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1221250/f2a/trackback

bluest

2009.02.02 08:16:53
*.149.54.248

heden naimaachid n valutiin hanshiig hudulguj baidag teneg yumaa!!! gehdee tednii tsaana bankniihan uursduu baidag geed baigaa yum daa. mongol gej hereg algaa..........
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
5 БНАСАУ байлдааны бүрэн байдалд оржээ [2] Manaach01 2009-03-10 9848
4 Сайн ном их гарч байгаа ч, хадгалахад хэцvv болжээ [1] Gvnjee Mongol 2009-02-07 9771
3 SMS zar [1] Gvnjee Mongol 2009-02-07 24139
2 БНЧУ-д хөдөлмөр эрхлэх виз олгохоо зогсоов [2] id:mglclub 2009-02-02 9543
» Валютын ханш савлаж эхэллээ !!!! [1] id:mglclub 2009-02-02 11089
배너신청
자생병원

배너신청