Бичлэгийн тоо 2,391
Сэтгэлгээний ядуурал бол мөхлийн зам мөн
  Эх орныхоо төлөө санаа тавьдаггүй,сэтгэл зовнидоггүй хүн гэж хэн байхав.Хүмүүсийн хэлдэгээр би амьдралын эрхээр БНСАУ-д ажиллаж амьдарч байна. Төрийн төлөө боож үхдэг оготнын адилаар би бээр боож үхсэн ч бэлхэн байна.
  Залуус нь эх орондоо сайхан амьдрах амьдралын баталгаагүй,эмс охид нь харийн хэн нэгэн баяныг сонгож түүнтэйгээ хувь заяагаа холбож,төрийн хариуцлагатай албан тушаалтнууд нь түрийвчээ түнтийлгэх гэж элгэн садан,эгч дүүс,элс шороогоо ч арилжиж солихоос буцахгүй болсон энэ бүх үнэн байдал эх орныг минь хөгжүүлэх битгий хэл бүр ч улам туйлдуулан доройтуулж байна.
  Саяхан Монголд 10н жил амьдарсан Кимура Аяако гэгч ухаантай япон бүсгүй ёстой л үнэнийг хэлжээ. Тэрбээр Монголчуудыг **ТАРХИНЫ ТУРААЛТАЙ**гэж  үнэн бөгөөд гашуун үгтэй дориун нийтлэл бичсэн байсныг би олж уншсан.Зарим хүмүүс  намайг энэ япон бүсгүйг ухаант бүсгүй гэж хэлсэнтэй минь санал нийлэхгүй биз.
  Мөхөс миний ойлголтоор бол ҮНЭНИЙГ шударга хэлж чаддаг хүн л хамгийн ухаант хүн гэж боддог билээ. Ертөнцийн хүний амьдралд тэгш дүүрэн зохирол зохицол гэгч бүрэн дүүрэн бүрэлддэггүй нь хэн бүхэнд ойлгомжтой.Гэлээ гэхдээ амьдрал,эх орны хөгжил цэцэглэлтийг нөгөө л **Учрыг нь олж,хужирыг нь тунгаана** гэгчээр хэрэв хоолоор зүйрлэж хэлбэл шорвог ч биш,мөн амнаас унах гэсэн үлбэгэр амттай ч биш тийм л амттай хоол хийчихдэг зөв сэтгэлтэй,чадвартай боловсон хүчнийг олшруулбал арай л ахицтай,арай л илүү үр дүнтэй юм боловуу гэж би бодох юм,Ийм хүмүүсийг олшруулахын тулд хамгийн гол нь мэдээж мэдлэг боловсролтой байх нь чухал хэмжүүр гэхдээ хүний хамгийн гол сайхан чанар болох үнэнч шударга,ёс суртахууны маш өндөр боловсрол болох амин хувийнхаа эрх ашиг бус зөвхөн эх орныхоо эрх ашигийг дээдэлдэг ухамсартай тийм хүмүүжлийг дээр дооргүй эзэмшмээр санагдах юм.
  Эх орны хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулахын тулд 1-рт:Хүн нэг бүрийг эх орныхоо төлөө хар амиа хичээлгүй,үнэнхүү зүрх сэтгэлийн гүнээсээ тэмцэж чаддаг байх тийм л ухамсарыг тархи оюунд нь ягштал ойлгуулах.
  2-рт:Төрийн хууль цаазаа ягштал мөрддөг,хуулиа дээдэлдэг,хуулийнхаа өмнө ямар нэгэн баян ч юмуу эрхтэн дархтан эгэл жирийн иргэд ч бай өчүүхэн байх.
  3-рт:Монголчууд бид өнөөдрөөрөө бахархдаг болох хэрэгтэй.
   Өнөөдөр бид **ИХ ЭЗЭН  ЧИНГИС ХААН**гээд л цээжээ дэлдэх нь холгүй бахархах юм,би түүхээ үгүйсгэж байгаа юм биш шүү.Бидэнд яг одоо дэлхийн бусад оронтой эх орноо харьцуулж үзэхэд яг үнэндээ ярих бахархах зүйлгүй ичсэндээ л 13-р зуунаа эргэн санагалзаад байгаа ч юм боловуу гэх бодол өөрийн эрхгүй тархинд минь зурсхийх юм.
  Олимпийн наадмаас алтан медаль авах бахархал мөн,гэхдээ дэлхийн хэмжээгээр Олимп гэдэг наадам бүхэл бүтэн нэгэн зууныг элээсний дараа 2 алт гэхээр надад бас жаахан чамлалттай санагдсан. Гэхдээ цөөхөн ч их ч хүлээлгэсэн ч чанартай 2 алтан медальд би хайртай.Тэр 2 алт бол хүн юу хийж чаддагыг харуулсан буурай хөгжилтэй манай орны бахархал мөнөөсөө мөн болой.
  Монгол төрийн удирдлагууд мөн буруу сэтгэж байгаа хүмүүс бүгд нэг ичдэг ч болоосой,ичих ч цаг болсон. Миний Монголд өнөөдөр үнэн юм алга,бахархах юм ч алга өнгөрсөн түүхээрээ бахархах нь зүйн хэрэг гэвч дэлхийн одоогийн хөгжил дэвшил тэр чигээрээ тэмцэл өрсөлдөөний талбар болжээ,яг л олимпийн алтан медалийн төлөөх үхэн хатан тэмцэлдэх тамирчны нэгэн адил.Би түрүүн дурдсан хүн бүрийн оюун санаанд эх орныхоо төлөө гэх чин үнэн итгэл үнэмшил сэтгэлгээг суулгаж өгөх хэрэгтэй гэж.Тиймдээ ч Д.Сүхбаатар жанжин маань эх орноо хөгжүүлэхэд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй бөгөөд тэрхүү хүчин чармайлт нь та бидний сэтгэлийн чин зориг мэднэ гэж хэлсэн үг нь одоо ч үнэ цэнээ алдаагүй билээ.
  Монгол эх орон маань яг одоо 12-р зууны дунд  үе буюу сүүлч үе шиг надад санагдах юм.
                Одтой тэнгэр орчиж
                Олон улс байлдаж
                Орондоо унтах завгүй
                Олзлолдон булаалдаж байв
                Хөрст дэлхий хөрвөж
                Хөвчин улс хямралдаж
                Хөнжилдөө унтах завгүй
                Хөнөөлдөн тэмцэлдэж байв гэх МНТ-ны утга санаа нь манай энэ цаг үетэй адил ч юм шиг сэтгэлд буух юм.
  Тиймээ өнөөдөр Монгол эх оронд минь эмх замбараа,эх цадиг гэж байхгүй болжээ харамсмаар.Юм үзээгүй юм шиг социалист нийгмийн айхтар хүлээснээс ангижран уяагаа тасар татсан нохой чөмөгний яс харсан адил шүлсээ савируулан эх орон,элгэн саднаа умартан эд баялагын төлөө амь насаа золихоос ч сийхгүй болсон юм шигээ.Миний Монголоос шударга ёс,хүнлэг сэтгэл,ардчилсан төр үнэртэх байтугай хамгийн адгийн ялзрал үнэртээд байх шиг.Архидалт янхандалт хүний наймаа золбин хүмүүс бол бүүр ч өнгөрсөн хэрэг. Өнөөдөр миний Монгол төөрч байна нэгэн үйл эхэлбэл лам бөө,эсвэл гадны мундаг эрдэмтний заавар зөвлөгөө,эхнэр нөхөр авахад ч тэр,гадаад дотоодод явахад ч тэр бүх зүйл мухар гэмээр сүжиг бишрэлээр бүтдэг болоод ч байгаа юмуудаа. Өөрөө өөрийгөө мэдэхээ байсан ой ухаангүй хүмүүс шиг нь өнөө л хүний гар харж бэлэнчлэх сэтгэлгээ.
   Өнөөдөр ариун зам мөр заагч лам шидтэнгүүд нь лам шиг байж чадахгүй,хэдий сэхээтэн гэх авч үлгэрлээд дагуулж байх ёстой дарга нар нь ч дарга шиг байж чадахгүй байна цаашлаад ард түмэн нь ч ард түмэн шиг байж чадахгүй байна,зөвхөн л өнөөдрийн үмх мах улаан мөнгөний төлөө тархи сэтгэхүй нь ажиллана.Магад өнөөдөр төрж буй нялх хүүхэд нь ч хүүхэд шиг хүүхэд төрж чадаж байгаач юмуудаа үгүй юу.
  Би үүгээрээ Монгол ахуй,Монгол цус,Монгол гэх бүх юм,Монгол улс мөхлийн замруу мөлхөж яваа,мөхлийн эрмэгт тулчихжээ гэж хэлэх санаа байна.
 Би аугаа их Нагаржуна багштаны нэгэн  4-н мөртийг онцлон хэлмээр санагдлаа:
          Хамуугаа маажихад таашаал төрөвч
          Хамуугүй бол түүнээс ч таатай.
          Ертөнцийн хүсэл шуналын жаргалаас
          Ерөөсөө шуналгүй нь илүү жаргалтай. гэж айлдсаныг ямар үнэн хүчтэй үг вэ? гэж биширдэг бөгөөд бас л өнөөгийн Монголын амьдралтайгаа чадан ядан холбоё уу гэж бодож байна. Өдгөө Монгол эх орон маань хамуугүй биш бүр ужигрсан, ширэлдэж ширшсэн хамуутай болжээ.Бүр загатнаад л загатнаад л,маажаад ураад ч нэмэр болохоо байсан тийм л дагтаршсан хамуутай юм шиг мөхөс би сэтгэнэм. Гэхдээ энэ нь зөвхөн Оюун санаа сэтгэлгээний цэвэр хамуу юм шүү!
  Тархины өлсгөлөн бол ходоодны өлсгөлөнгөөс ч хэдэн мянга дахин их хүнийг хордуулж алж чадах чадалтай аюултай хор юм.Энэ бол сөнөх тавилантай сүйрлийн зам шүү! ҮНЭНИЙГ ХЭЛЭЕ. Монголчуудын сэтгэлгээг өөрчилье,нэгэн цагт дэлхийн талыг эзэлсэн АУГАА ЭЦЭГ ӨВГӨДИЙН НЭРЭЭР нэгэнтээ залбирмуй.
  Сүүлд нь би бүхнийг үгүйсгэе гэсэнгүй шүү.Эндүү ташаа санагдвал хүлцэл өчсүү!
    Бас Баабар ахын үгийг ганц удаа зээлчихэе. БҮҮ МАРТ МАРТВАЛ СӨНӨНӨ!
  
                            БНСАУ. Сөүл хотоос  Д.Мөнхтогоо.   2010он 11сарын7
..........
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/3860958/7f5/trackback

muka-muka

2010.12.03 16:29:02
*.251.214.206

kyukuy

muka-muka

2010.12.03 16:29:13
*.251.214.206

kyukk

hi

2010.12.08 20:19:27
*.223.7.106

sain unshlaa,uneniig bichsend bayarlalaa.

profile

notorious

2013.08.27 13:38:58
*.144.45.87

kkkkkkkkkkkkk

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
2031 Buh doloo honogiin ishlel [1] ji he 2009-12-26 3688
2030 Ванга хүн төрөлхтний түүхийг 2008-3797 он хүртэл зөгнөжээ [8] mgldevochka 2009-06-23 3681
2029 Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн индекс Monh-monh 2009-12-19 3666
2028 Өмнөд хөршид хориглосон “Саньлу”-гийн сүүнээс болгоомжлоорой [1] oron_zai 2008-09-16 3666
2027 ta bid mongol hun ,bas negiig bodoh tsag bolson um bish uu [5] uuls_uuls 2009-07-30 3661
2026 Гуравдагч, илүүдэл биш гэж үү? [6] Маралгоо 2009-03-23 3649
2025 Бахархал хийгээд үндэсний үзэл Маралгоо 2009-03-12 3645
2024 www.mglclub.com-гоо дэмжиж саналаа өгөөрэй! [1] monh-monk 2012-03-04 3638
2023 ЧИНГИС ХААН МОНГОЛЫГ ДАХИН БАЙЛДАН ДАГУУЛЖ БАЙНА Monh-monh 2009-08-19 3621
2022 НИЙСЛЭЛ УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭД ТА БҮХЭНД ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСьЕ [1] Monh-monh 2009-10-30 3615
2021 Амиа хорловол яах вэ? [2] mgldevochka 2009-06-17 3608
2020 zaluusaa neg tus bolooch meddegui ee hehe [8] bubaaa 2012-05-17 3604
2019 AHXAAP. SOS AIDS 96843226 2008-07-19 3604
2018 Gazriin achaa bainga avna. [3] master_9009 2008-07-01 3601
2017 ♣♣..**Хайрласаан чамайгаа **..♣♣ daruuhan01 2008-08-08 3594
2016 Топ модель Д.Пүрэвсүрэнгийн эротик зураг өндөр үнээр зарагджээ lollipop976 2009-07-06 3591
2015 iH mongol zoogiin gazar hudaldana [1] Lg_sonata 2008-08-27 3581
2014 Huviaraa amjiltand hyreh bolomj [1] amjilt9 2008-07-05 3580
2013 mglclub. com khamtrakh bolov uu? Munkh-munkh 2009-02-19 3566
2012 MGLs hun tatuulna zolboolog 2008-08-10 3562
2011 MAXH-II BAIR SHATAJ DUUSJ BNA [4] say ye 2008-07-01 3558
2010 hackerdaj ugwol shagnaltai Dayar Mongol hudulgoon. 99150705, [2] Munkh-munkh 2008-09-04 3551
2009 Солонгос улсад ажиллаж амьдарч буй гадаад иргэдэд анхааруулах нь [2] ***5- CAP** 2011-04-14 3547
2008 Хүмүүсээ миний Буянаад урам хайрла [2] bayarmaa_korea 2010-11-01 3540
2007 БНСУ-д ажиллаж байгаад эх орондоо(Монголдоо) суурьшиж байгаа гадаадын ажилчдын дунд хэрхэн ажил төрөл эрхлэн амжилтанд хүрсэн тухай сэдвээр эссэ, нийтлэл бичих уралдаан зарлаж байна. [1] monh-monk 2011-06-07 3536
2006 "Udahgui FM radiotoi bolno" [1] huudelchin 2008-08-09 3519
2005 Амьдралаа, ирээдүйн монголыг бодож л байгаа бол битгий буц. Монгол улс өнөөдөр онц аюултай байдалд байна. [9] monh-monk 2011-10-23 3515
2004 Чингис хааны амжилтийн үндэс [2] Levi`s 2009-09-22 3509
2003 Гар утас - таны амьдралыг устгана [3] Ээж минь 2012-01-10 3496
2002 Энэ өвөл ямар хувцас мод болох вэ? [1] Hotel California 2008-11-03 3496
2001 mongold xuchirhiilel yavagdaj bna [2] sarmishan1989 2008-07-05 3490
2000 gun emgenel ilerhiilie [1] sh.jargal20 2008-07-03 3490
» Эх орны хөгжилд-Миний оролцоо уралдаанд [4] ajilchin_zalyy 2010-11-09 3487
1998 Монгол хүүхэн ба Солонгос эр [2] i_love_you 2010-09-22 3464
1997 odoo tundemund uulzaya [1] shagaiiii 2008-08-24 3456
1996 Emgenel ilerxiilj bna... SETGELZUICH 2008-07-03 3444
1995 www.mglclub.com-g KHUDALDAJ AVAKH SONIRKHOL BAINA. [3] 96843226 2008-08-11 3427
1994 Хайрын домог(англи) [2] Маралгоо 2009-03-17 3426
1993 ГЭР БҮЛ БА СТРЕСС [2] Маралгоо 2009-03-13 3426
1992 Австралид Бизнес Эрхлэх & Солонгост бол мэдэхгүй!!! [1] Monh-monh 2009-08-07 3416
1991 Би их азтай эр хүн. [10] эди хугда 2012-04-03 3414
1990 oilgoxgvi bn shvv! take it easy 2008-07-05 3407
1989 ХАРИЙН ХүНИЙ ӨВӨР ТҮШИЖ САЙХАН АМЬДРАЛ МӨРӨӨДСӨН УХАМСАР ДОРОЙ ЭМС ОХИД ИЧИХ ЁСТОЙ [19] ***Энxзaяa*** 2009-09-23 3398
1988 butsah zamiin zardal [3] ngerlee 2008-07-09 3395
1987 ЧИНГИС ХААНЫ ТVVХЭН ОН ДАРААЛАЛ [3] nikes 2009-12-30 3393
배너신청
자생병원

배너신청