Бичлэгийн тоо 2,391
 


 

 

"100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн хүрээнд иргэдэд жилийн зургаан хувийн хүүтэй зээл олгохоор  шийдвэрлэсэнтэй холбоотойгоор  орон сууцтай болох гэсэн иргэд бужигнаж эхлээд байна. Уг хөтөлбөрт хамрагдахын тулд  хаана хандаж, ямар бичиг баримт бүрдүүлэх талаар ОССК-иас дараахь мэдээллийг гаргаад байна.

ЗЭЭЛИЙН ШАЛГУУР

-Зээлдэгч нь анх удаа орон сууц худалдан авахаар хүсэлт гаргасан Монгол Улсын иргэн байна.

-Зээлдэгчийн сард төлөх зээлийн үндсэн болон хүүгийн нийт төлбөр нь тухайн өрхийн 1 сарын цэвэр орлогын 45 хувиас хэтрэхгүй байна.

-Зээлдэгч нь банк, санхүүгийн байгууллагад хугацаа хэтэрсэн зээлийн өргүй, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, зээлгүй байна.

-Хөтөлбөрт оролцогч арилжааны банкнаас тавих бусад шалгуурыг хангасан байна.

ЗЭЭЛИЙН ЗОРИУЛАЛТ, НӨХЦӨЛ

-Зээлийн зориулалт: "100 мянган айлын орон сууц"-ны жагсаалтад багтсан, 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй шинэ орон сууцнаас иргэд худалдан авахад зориулагдана.

-Зээлээр худалдан авах орон сууцны нийт талбайн хэмжээ: 55м2-аас дээшгүй.

-Зээлийн хэмжээ: 50 сая төгрөг хүртэл.

-Зээлийн хүү: Тогтмол бөгөөд жилийн 6 хувь.

-Зээлийн хугацаа: 20 хүртэл жил.

-Худалдаж авах орон сууцны урьдчилгаа төлбөр: Худалдан авах орон сууцны үнийн 10 хувь.

-Барьцаа: Зээлдэгчийн зээлээр худалдан авч буй орон сууц.

ЗЭЭЛ ОЛГОХ ҮЕ ШАТ

Нэгдүгээр үе шат:

Зээл хүсэгч нь дараахь мате­риалыг бүрдүүлж Орон сууцны санхүүжилтийн корпорацид хүсэлт гаргана:

1. Хүсэлт (ОССК-ийн www.ossk.mn вэб хаягаар орж татаж авч болно.)

2. Анх удаа орон сууцтай болох гэж байгааг нотолсон Үл хөдлөх эд хөрөнгийн архивын түүхчилсэн лавлагаа

3. 100 мянган айлын орон сууцны жагсаалтад багтсан, 50-иас дээш хувийн гүйцэтгэлтэй орон сууц захиалах буюу худалдан авахаар байгуулсан гэрээ

ОССК нь дээрх материалуудыг хянаж үзээд анх удаа орон сууц авч байгаа болон "100 мянган айлын орон сууцны жагсаалт"-д багтсан, 55м2-аас дээшгүй талбайтай орон сууц захиалах буюу худалдан авахаар гэрээ байгуулсан иргэдийн материал, нэрсийг хөтөлбөрт оролцогч арилжааны банкинд хуваарилан хүргүүлнэ.

Хоёрдугаар үе шат:

1. Зээл хүсэгч иргэн нэр, материал нь хуваарилагдсан банкин дээр очиж зээлийн судалгаанд хамрагдана. / Төрийн банк, Капитал банк /

2. Хөтөлбөрт оролцогч арил­жаа­ны банкны шаардсан мате­риа­луудыг бүрдүүлэх ба банк нь иргэдийн материалыг судалж, зээлийн шалгуур хангаж буй эсэ­хээс хамааран зээл олгох асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ.

Дашрамд дуулгахад  "100 мянган айлын орон сууц" хөтөлбөрийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотод 75 мянга, хөдөө орон нутагт 25 мянган айлын орон сууц барихаар төлөвлөн ажиллаж байна. Өнгөрсөн онд улсын хэмжээнд 9835 айлын орон сууц ашиглалтад оржээ.   Өнгөрсөн онд иргэдэд олгосон нийт зээлийн 99 хувийг арилжааны банкууд олгосон бөгөөд банкны салбарын хэмжээнд 485.4 тэрбум төгрөгийн орон сууцны зээлийг 15 мянга гаруй өрхөд олгосон байна.   Эдгээрээс найман мянга гаруй зээлдэгч зээлээ эргүүлж төлсөн дүн гарчээ.

profile
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/5915129/3e8/trackback

my prinds

2012.03.16 13:14:03
*.142.194.53

solongost ajiillaj bga hvmvvs yaj awah we

profile

monh-monk

2012.03.24 11:44:50
*.183.107.15

[Даяар Монгол Сэтгүүл] Саритай*(1) хорчи Гуулин*(2) улсын ван Цой У*(3)-гийн элчийн мэдээг авмагц түрхэн буудаллаад байсан Кэгён*(4)-оос тус улсын умард хил дээрх цайз Кучжу*(5)-гийн зүг яаран сандран мордов. Замын туршид өчүүхэн ч амсхийсэнгүй, шавдуулан довтолголоо.

Итгэлийг гутааж, элчийг удаа дараа хөнөөн талсан*(6) Гуулин улсыг дайлан номтгохоор “Хааны зарлигийг сонс: Тэнгэрийн хүчин энэ байна. Тэнгэр өгүүлэх нь: Бид та нар бууж өгөх, эсхүл тэмцэлдэх үү гэдгийг асуулгахаар Саритай хорчийг явууллаа” хэмээх Их хаан Өгөөдэйн зарлигтай сүр хүчин төгөлдөр Хорчид тийн яарах нэгэн учир байжээ.

Тэрээр хагас жилийн өмнө Гуулин улсын ван Цой – У- гаас ял асуухаар их цэргийг дагуулан Амноккон мөрнийг түргэн урсгалаар нь гатлан тус улсын умард хил рүү хөл тавин орсоор анх түрүүнд Кучжу цайзад халдсансан. Гэвч огтоос санаанд оромгүй явдал болов. Нэгэн түм ч хүрэхгүй хүн амтай, хоёр мянга ч хүрэхгүй хамгаалах цэрэгтэй тус цайзыг Саритай хорчийн умард өмнийн олон хот балгадыг эвдэн дагуулсан их цэргийн гол хүчин харин огтхон ч хэлтэлсэнгүй бүтэн сар болж билээ. Саритай хорчи Дундад Азид ч, Умард Хятадад ч хэрэглэж асан дайтах урлагын олон аргыг хослуулан хэрэглэсэн ч тэр бүхэн нь уг бяцхан цайзын ядмагхан хэрэмний өмнө юу ч үгүй болон замхарч байлаа.

Монгол дайчдын долоо дахь дайралт амжилтгүй болсоны дараа Саритай хорчи дагаар орсон хэдэн солонгос ноёдыг цайзын дотор оруулж тус цайзын удирдагч, пёнмаса*(7) Пак Со*(8)-д даруй бууж өгөхийг ятган үнэмшүүл гэсэн авч Пак Со харин өнөөх элчидийнх нь толгойгоор хариу харваж билээ.

Хариуд нь Саритай хорчи цайзын эргэн тойрныг түймэрдэхээр шийдэж хуурай өвс ачсан зуун тэргийг хэрмийн зүг ойртуулав. Гэвч Пак Со тэрэгтэй өвсийг цайзын хэрэмд ойртохоос өмнө сумны тусгал хүрэх газар ирэнгүүт төмөр шоруудыг улайсган шидлэх тушаал өгчээ. Их гал гарч тэр нь Кучжу цайзын хэрэмд огтхон ч халдсангүй, харин ч монголчуудын хүрээ буудлыг хайлуулчих дөхөв.

Хорчи дараа нь царс модоор хөдөлгөөнтэй өндөр бат бэх цамхаг босгож түүнээ шарын арьсаар бүрээд, оройд нь шилдэг цэргээ суулган цайзын гол гол цамхагруу явуулав. Зарим цамхагын доор цайзын доогуур орох хонгил ухав. Пак Со тэр даруйд нь их тос, давирхай хайлуулан гал өгөөд ойртон ирсэн цамхаг руу шидэх оньсоор асгахад цамхаг тэр чигээрээ их түүдэг болон дүрэлзэн асч, оройд нь байсан цэргүүд зэр зэвсгээ хаялан бууж ил газар гарахад цайзын орой дээрээс Кён Соны харваачид мэргэн сумаар намнаж гарлаа.

Саритай хорчийг ийнхүү мунгинаж байхад түүний баруун замын цэрэг Сочён мужид шалавхийн орж, 40 хот балгадыг буулган авч, Гуулин улсын умардын цэргийн жанжин Бок Воныг цэргийнх нь хамт дагуулсан байлаа. Нөгөө нэг замын цэрэг нь Хамчинсанд*(9) хүрч, мөн л олон хот цайзыг эвдлэн, Ким Ган, Сун Чхан*(10) зэрэг жанжидыг цэргийнх нь хамт дагуулан авав.

Гагцхүү цэргийнх нь гол хүч ийнхүү умард хязгаарын нэгэн бяцхан цайзын дэргэд бухимдуулан удтал саатсанд Саритай хорчи сэтгэл нэн зовниж, Адар жанжиныг цэргийнх нь хамт тус цайзыг харгалзуулан үлдээгээд Цой – У-гийн цэргийн гол хүчин цуглараад байсан Гуулин улсын нутгийн гүн рүү цөмрөн оров. Зам зууртаа Согён, Хванчжу, Пончжу /Тэр үеийн Солонгосын хотууд/ зэрэг хотуудыг дайлан явсаар Цой – У Вангийн их цэрэгтэй Тонсонёк өртөөний дэргэд тулгаран хиартал цохив. Цой – У вантан тэнд 3 түмэн шилдэг цэргээ алджээ. Үлдэгдэл цэргийг нь Анбуксон, Пхёнчжу, Кэгёнд дараалан л хядаж орхиод Цой – У –д элчийг илгээн бууж өгсүгэй гэсэнд тэрээр ихэд дуулгавартай болж, алт мөнгө, ангийн үс, агт морь зэрэг арвин их бэлэгтэйгээр ирж Саритай хорчийн өмнө өвдөг бохируулан, толгой гудайлгасан бөлгөө.

Хорчийн өмнө бүх Гуулин орон өвдөг сөхөрлөө. Ганцхүү өнөөх Кучжу цайз л бүтэн гурван сарын туршид өчүүхэн ч нугарсангүйд дагаар орсон Гуулин улсын үлэмжхэн цэргээр дэмжүүлэн өнөөх цайзыг их хүчээр довтолжээ. Олон хотоос авчруулсан 30 харвах оньсоор бул чулуунуудыг аадар мэт нүүлгэхэд цайзын хэрэм ар араасаа нуран унаж байлаа. Гэвч хамгаалагчид өнөөх чулуун сумдаар нь өмнөхөөс ч улам илүү бат бөх цайз босгон эсэргүүцжээ. Хэдэнтээ тулган шаардлага, сүрдүүлэг бүхий элчидийг явуулсан ч тусыг эс олов.

Гэвч цайзынхны хүчин нэгэнт барагдаж, шавхагдажээ. Саритай хорчи сүүлчийн дайралтыг хийлээ. Энэ дайралтыг цайзынхан тэсч чадахгүй болсон нь нэгэнт тодорхой болжээ. Дайралтын өмнө ойр хавийн бууж өгсөн хот тосгодоос үй олон олзлогсодыг авчран бамбай хийв. Гэтэл харин ч өмнөөс нь Пак Со цайзынхаа хаалгыг дэлгэн нээгээд хамаг цэргээ дагуулан цайзаас үхлийн сум шиг ойлон гарч ирээд олзлогсдын бамбайг нэвтлэн монгол цэргийн тэргүүн энгээнд шунган орчихов. Хомрогонд орсон чоно л эцсийн мөчид хүчээ шавхан ийнхүү эргэн дайрдаг билээ.

Манлайд нь улаан толботой цагаан морь унасан, хуяг дуулгагүй нэгэн хатингар эр хар үсийг салхинд хийсгэж, гянт илдийг гялалзуулан цавчлах нь аянга цахилгаан мэт амой. Тэр бол мөнөөх Пак Со ажээ. Ийм эр тахимыг нь тас цавчихаас нааш өвдөг сөхөрдөггүйг Саритай хорчи сайн мэднэ. Пак Со үхэхээр шийджээ.

Найманы эрэлхэг дайчин Хүчүлүг*(11), Сартуулын хаан, ган болд мэт нугарч, цөхрөшгүй галзуу догшин Желал – Ад - Дин*(12), Ортарын эзэн, хүнд гарт Мелик - Төмөр*(13) болон Зүрчидийн Алтан улсын цөс ихт дайчин баатар эрстэй илдийг зөрүүлж явсан Саритай хорчийн зангидсан хөмсөг тэнийж, харцанд нь оч гялалзав.

Хорчийн сэтгэл нэн тэнүүн болжээ. Тэрээр их цэргээ хураах бүрээ үлээхийг тушаахад Адар болон Удай зэрэг олон баатад нь ихэд эгдүүцэн “Биднийг энэ хатингар эрээс сүрдэв хэмээх биш үү. Одоохон түүнийг нохой мэт гав хийтэл цавчлан хаялах мөч ирсэн атал Хорчи Та юунд цэргээ хураанав” хэмээн хэдэнтээ ээрэв. Тачир баатрын цөс цалгиж “Надад энэ цагаан нөмрөгт эртэй илдний ирийг тэнсэх мөчийг өгсү. Өмнөдөөс умардыг хүртэл туулсан ч илд минь зэврэх шахав. Ирлэж өгөх эр эс олдов. Харин энэ эр илдний минь зэврээг арилгаж, үений минь чилээг гаргах аж” хэмээн шавдуулан гуйсан ч Саритай хорчи цэргээ бүрэн хураагаад алсад ухраав.

Үхлийнхээ дайралтаа хийсэн цайзынхан ялан дийлэгчид гэнэтхэн тийн ухарсанд мэл гайхаж цэл хөхөрсөн билээ. Саритай хорчийн энэ шийдвэрийн учрыг хэн ч үл ухав.

Монгол цэрэг Кучжу цайзыг зөнд нь орхиод ялалтын жагсаалаар Гуулин улсын нийслэл Кэгёны замд орлоо. Эцэж туйлдсан Кучжу цайзынхан хэрэмнийхээ орой дээрээс туг хуараа салхинд хийсгэж, жад сэлмээ тэнгэрт сэрэлзүүлсээр алсад далд орох монгол цэргийн араас гайхах, баярлахаа эс мэдэн алмайран харсаар үлдэв.

Кэгёнд ирэхэд ван Цой – У болсон явдлыг сайтар мэдэж, болдоггүй тэрсүүд Пак Со – гийн өмнөөс ихэд гэмшин, бэмбэгнэж байлаа. Саритай хорчи түүнийг чачиртаа дуудан ирүүлээд хэлсэн нь “Их хаан Өгөөдэйн зарлигаар Саритай хорчи миний бие элч Чхан Ко Ё-гийн өшөөг авахаар энэ газар шороон дээр ирэв. Гуулин улсын ван Цой – У чи өршөө хэмээн намайг дагасан бөлгөө”. Цой - У вантан түүнийг ихэд зөвшөөн тэргүүнээ дор мэхийв. “Чи болон бусад их бага вангууд, жанжид, баатарууд мөнхүү өлмийн минь өмнө өвдөг сөхрөн дагасан” гэв. Цой – У вантан тэргүүнээ улам бөхийлгөв. Саритай хорчи хэсэг чимээгүй сууснаа “Пак Со ч мөнхүү адилаар үйлдэх ёстой” хэмээн огцом цочмог хэлэв. Перс газрын хивсэнд дух нь хэдийнээ хүрсэн Цой – У вантаны алаг ооч нь сөрвөгнөн чичирхийлэв.

Тэр даруйдаа Цой – У вантан бүх ван ноёд, жанжид, сайдууд зэрэг эрхтэн дархтнууд болон гурван мянган шилдэг цэргээ дагуулан Кучжу цайзын зүг хөдөлжээ. Цайзынхан их вангаа урамгүйхэн угтлаа. Монгол цэргүүдийг буцсаны хойно тэдний өнөөх дайны сүр хүчин, омог төгөлдөр нь салхины замд өртсөн чандар мэт ор мөргүй хийсэн алга болж, бүслэлтийн туршид хэмжээлэшгүй ихээр туйлдан ядарцгааснаа сая л мэдэрцгээжээ. Цайзынхаа хаалга үүдийг ч сахин хамгаалсангүй. Бүгдээр дуугаа хураан дүнсийцгээж байв. Монгол цэргүүдийн гэнэт тийнхүү одсоныг цэргийн ов мэх биз хэмээн эргэлзэх ч хүн гарсангүй.

Цой – У ванг Пак Со цайзынхаа төв дэх талбайн голд зэр зэвсэг ч үгүй нөмгөн угтав. Ард нь Пак Со-гийн чин зүтгэлт эрс болох Кён Сон, Чок Он нар зогсоно. Пак Со эзэн вангийнхаа өмнөөс уй гуниг дүүрэн нүдээр хараад тэргүүн гудайн хүндэтгэв. Харин Цой – У –гийн омог хилэн нэн их байлаа. Тэр даруйд Пак Со болон бусад цэргийн ноёдыг баривчлуулав. Тэгээд Пак Сог төвөггүйгээр буулган авсан төдийгүй түүнийг цаазлан түмний өмнө гэсгээхээр зэхэж байгаагаа Саритай хорчид мэдэгдэхээр элчийг довтолгоод, мөнөөх төв талбайд цаазын индэр босгууллаа. Цайзынхан эзэн вангийнхээ энэ мэт үйлдлийг үл ойлгож, гагцхүү ядарч, цөхөрсөн нүдээр алмайран ширтэцгээнэ.

Саритай хорчийн Кэгёноос Кучжу цайзын зүг нэн яаравчлан довтолгосны учир энэ бөлгөө. Хорчи агшинд ч сааталгүй нисэх мэт довтолгосоор цайзын хаалгаар хийсгэн орж очиход мөнөөхөн талбайд хэдийнэ цаазын ажиллагаа эхэлсэн байлаа. Цой У вантан цайзынхан болон хавь ойрын тосгод хот балгадынхныг тэрсүүдийг цээрлүүлэх явдлыг харуулахаар цуглуулсан нь талбайг дүүргэжээ. Талбайн голд цаазын тавцанг өндөрт засаад эргэн тойронд шилдэг цэргээ гурван давхар эгнүүлэн зогсоосон нь сүрлэг. Тавцангийн нэгэн этгээдэд Кён Сон, Чок Он*(14) нарын толгойгүй болсон эрэлхэг чийрэг биес гэмээ ихэд хүлцэн наминчилсан мэт гулдайн хэвтэцгээнэ. Гар хүлэгтэй Пак Со зандалчны өмнө өвдөг сөхрөн суусан ч хатан чийрэг нуруу нь чивчиртэл татсан хөгжмийн чавхдас мэт цэх, сормуусан дороос очтон гялалзах харц нь чанх уригш ширтэх авч хараа тогтсон нь үгүй. Пак Со-гийн журамт цэрэг эрс нь жанжныхаа эцсийн мөчийг чимээгүйхэн харцгааж байв.

Цой – У вантан өндөр дуугаар түүний ял зэмийг дуудаж байх агшинд агсам хангал хилэн хар азарга унаж, час улаан нөмрөг хийсгэсэн Саритай хорчи цугласан олныг ханаруулсаар талбайн гол руу гарч ирэв. Хорчийг гэнэтхэн ийнхүү ирнэ хэмээн санаа ч үгүй вангийн царай хувьсхийсэн авч түүний өмнө дарагдашгүй тэрсүүдийг дарсан гавьяатай гэдгээ сэтгэн санав. Гэвч Хорчи юунд ингэж яаравчлан ирнэв??

Саритай хорчийг харсан Пак Со-гийн уур хилэн давирхай цацан гал оруулсан монгол цэргийн цамхаг мэт дүрэлзэн асав. Үхлийг минь харах гэж ийнхүү яаравчилсан дайсныхаа өмнө үхлийн муугаар үхэж дээ хэмээн бодоод ихэд гутрав. Тэгээд Пак Со Саритай хорчийг тогтоон харлаа. Идэрмэг залуухан Хорчийн царай чигч шударгуу шинжтэй. Сайхан хар нүд нь хар хоргүйг илтгэнэ. Хэдий өстөн дайсан ч жавхаалаг сайн эр ажээ. Хулчгар тогтворгүй, өөрийн ухаан бодолгүй Цой – У - гийн зандалчны сүхэнд тасчуулсанаас энэ цоглог эрийн илдэнд сүлбүүлсэн бол арай ч дээр үхэл байхсан. Гэвч эр зоригтой байсных нь, чин үнэнч шударгуу зүтгэснийх нь шан энэ ажээ. Хувь заяа Пак Со-д талгүй байна. Тэрээр ингэж бодов.

Цугласан олон ч Хорчийн сүр хүчнээс эмээв. Хорчи цаазийн тавцан дээр морьтойгоо үсэрхийлэн гараад Цой – У вантны зүг гар сунган “Цой – У чи юуны тулд энэ эрэлхэг баатар эрсийн голыг самнанам билээ. Чамд чин үнэнч байсных нь төлөө юу? Эр зоригтой байсных нь төлөө юу?” хэмээн тасхийтэл тулган асуув. Хорчийн дуун аянга мэт агаад цайзаар дүүрэн цуурайлав. Цой – У ванд хариу үг байсангүй. Аянгын нүргээний дараа нам гүм болдгын адил цайз даяар нам гүм болов. Гагцхүү шинэхэн цусны аагтай үнэр авсан батганын дүнгэнэх сонстоно. Цой – У биеэ ихэд барьж, хоолойгоо шахаад “Сүр хүчит Хорчи таны .... э ... ээ ... ээс ...” хэмээн ээрэн гацав. Цааш хэлэх гэсэн үг нь түүний хоолойг давсангүй.

Саритай хорчи “Бүгдээр сонсоцгоо. Бүгдээр мэдэцгээ. Үнэнч албатаа эзэн нь үрийн үрдээ дуурсган хэлж өгсүгэй. Чин журамт эрсийн зүтгэлийг чин сэтгэлээр тоссугай. Эс тэгвээс хүний ёсон тоос болон замхармуй”. Хорчийн зарлигийг сонсоод ард түмэн бүгдээр намрын хуйд дайрагдсан тариан түрүү мэт ханаран сөхөрцгөөв.

Хорчи Цой – У –д хандан “Пак Согийн илдэнд олон зоригт эрс минь сүлбүүлсэн. Пак Со эзэн ван Цой – У – даа үнэнч билээ. Ийм үнэнч эрс мөнх тэнгэрийн дор эрж хайвч ховор. Ийм албаттай эзэн их эзэн байж чадна. Харин Цой – У чамд тийм гавьяа алга. Чамд чин зүтгэл таарахгүй аж. Тиймд чи Пак Со-гийн амийг хөнөөх нь хувь заяаны зарлигийн зөрчиж, тэнгэрийн хилэнг төрүүлнэ” гэв. Тэгээд цугласан олонд хандаж “Пак Со-гийн алдар гавьяаг үеийн үед дуурсган түгээсүгэй” гэлээ. Түмэн олон нэгэн дуугаар “Түгээсүгэй, Пак Со-гийн алдар бадартугай” *(15) хэмээн цайз дүүрэн түрхэрэн дагав. Тийнхүү бүгдээр Саритай хорчийг эзлэн түрэмгийлэгч бус эзэн ноёнтон нь мөнөөс мөн болохыг хар зөнгөөрөө хүлээн дагав.

Пак Со-гийн баруун нүднээс нэгэн том дусал гарч, ихийг туулсныг гэрчлэх зовхиных нь гүн үрчлээн дээгүүр торолгүй бөмбөрсөөр сөрвөгөр оочных нь үзүүрт очин тогтчихов. Дээш харваас намар цагийн өндөр хөх тэнгэр амгалан агаад дүнсгэр. Пак Со өөрийн эрхгүй “Ээ, Мөнх хөх тэнгэр минь” хэмээн шивнэжээ.*(16)

Их хаан Өгөөдэйн хорчи Саритай, Солонгосын ард түмний домогт эр Пак Со хоёрын нөхөрлөсөн түүх энэ бүлгээ.

Тайлбар

Саритай хорчи *(1) - Монголын их хаан Өгөөдэйн Гуулин улсыг дайлах цэргийн жанжин. Тэрээр 1231 оны 9 сарын эхээр Гуулин улсад цөмөрч 5 сар гаруйхан хугацаанд тус улсын байлдан дагуулжээ. Солонгосын сурвалж бичгүүдэд түүний цолыг Са Ли Тай буюу “Саадагт” хэмээн тэмдэглэжээ.

Гуулин улс*(2) - XII-XIII зууны үед монголчууд өнөөгийн Солонгос улсыг ийн нэрлэж байжээ.

Цой У*(3) - Гуулин улсын ван 1229 - 1235 онуудад тус улсын эзэн ван байв.

Кэгён*(4) - Гуулин улсын нийслэл

Кучжу*(5) - Одоогийн Кэсон хот

Итгэлийг гутааж, элчийг удаа дараа хөнөөн талсан*(6) - Монголын их хаан Өгөөдэйгээс Гуулин улсад илгээсэн элч Чхак Ко Ё учир битүүлэг шалтгаанаар алагдсан байна.

пёнмаса*(7) - Тухайн үеийн Солонгосын цэргийн түшмэлийн албан тушаал

Пак Со*(8) - Солонгосын ард түмний дунд домог болсон баатар эр.

Хамчинсан*(9) - Одоогийн Ыйчжоу хот.

Бок Вон, Ким Ган, Сун Чхан*(10) - 1231 оны 10 дугаар сард Гуулин улсын цэргийн жанжид, нөлөө бүхий томоохон ноёд болох эдгээр хүмүүс монголын цэрэгт огтхон ч эсэргүүцэл үзүүлэлгүйгээр цэрэг армийн хамт бууж өгчээ.

Хүчүлүг*(11) - Найманы хаан Таяны хүү.

Желал – Ад - Дин*(12) - Хорезмийн шахын хүү, монголчуудын түрэмгийллийн эсрэг хамгийн шаргуу тэмцсэн домогт эр болой.

Мелик - Төмөр*(13) - Ортарын эзэн ноён энэ хүн монголын армид анх удаа хүчтэй цохилт өгсөн юм

Кён Сон, Чок Он*(14) - Пак Согийн цэргийн ноёд. Тэр цагт Кён Сон Чончжугийн, Чок Он нь Сон Сакчжугийн цэргийг толгойлж байжээ.

“Түгээсүгэй, Пак Со-гийн алдар бадартугай” *(15) - Монголчуудын байлдан дагууллын үед Кучжу цайзад үнэхээр ийм нэгэн явдал болсон агаад энэ тухай Солонгосын түүхийн сурвалжуудад нэн тодорхой тэмдэглэсэн байна.

Пак Со өөрийн эрхгүй “Ээ, Мөнх хөх тэнгэр минь” хэмээн шивнэжээ.*(16) – XIII зуунд Монголчууд дэлхий дахиныг хүчин чадал, эрх сүрээр дагуулан номхотгож билээ. Үүний учир шалтгааныг олон түүхчид тухайн үеийн монгол үндэстний сэргэн мандалт, хүчин чадал, Чингис хаан болон түүнийг залгамжлагчдын цэрэг дайны урлагын гойд чадвар гэх зэрэг олон зүйлийг тоочдог. Тэр ч бүү хэл тооны олонд дулдуйдсан хэмээн үздэг нь бий. Гэвч нэгэн чухал учир шалтгааныг орхигдуулсаар байгаа мэт санагдана. Энэ нь цог золбоо, өөрөөр хэлбэл сэргэн мандлын уг шалтгаан болсон үй олон түмэн, янз бүрийн үндэстэн ардын сэтгэлийг дагуулан татах чин шударгад баттай суурилсан ертөнцийг үзэх үзэлд байсан болов уу. Сэтгэлийн уг мөн чанарт нэвтэрвээс тэр нь мөнхүү чанар, туйлийн итгэл болж, хэнийг ч сөгтгөн, юуг ч даван туулах шидийг өгдөг ажээ.
 
Б.Номинчимэд

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
2030 2012 онд галав юүлэхгүй monh-monk 2012-11-28 1484
2029 Xарцаар удирдах технологийг танилцуулав monh-monk 2012-11-28 1309
2028 "Бурханы бөөм"-ийг нээсэн гэв үү monh-monk 2012-11-28 1476
2027 Хүүдээ бичсэн захидал monh-monk 2012-11-20 1820
2026 bugd uunruu anhaarlaa handuulna u huyagaa2012 2012-11-18 1338
2025 Алдсан утсаа олох арга эди хугда 2012-10-30 1866
2024 Баабарын дөрөвний нэг... monh-monk 2012-10-28 2022
2023 Ганц бие хүмүүст эди хугда 2012-10-15 1853
2022 Соёмбо үсэг & соёмбо хэмээх архи [3] monh-monk 2012-10-14 3369
2021 БНСУ-д монгол компани байгуулах monh-monk 2012-10-13 1623
2020 Стресстэй тэмцэх хувилбарууд эди хугда 2012-10-10 1352
2019 korea.d suugaa elchin [8] hwan 2012-10-05 1412
2018 Аз жаргал инээмсэглэлээс эхэлдэг [2] эди хугда 2012-09-15 1548
2017 Цагаачлалын албаныханд зодуулж амиа алдсан монгол залуугийн гэрийнхэн хоёр хүүхдийг нь насанд хүртэл тэжээх мөнгө нэхэмжлэхээр болов [1] edi hugda 2012-09-10 1722
2016 Солонгост амиа алдсан залуугийн асуудлаар УИХ-ын гишүүн О.Баасанхүүд хандлаа [1] edi hugda 2012-09-10 1581
2015 mongol jolooni unemlehiig yaj solongos jolooni unemleheer solih we? [1] anhaa_ts 2012-08-03 1564
2014 yaraltai asuult asuuya [1] moot 2012-08-03 1726
2013 LONDON 2012 monh-monk 2012-07-29 1476
2012 --Yaraltai-- Tuslaach zolushinka 2012-07-28 1548
2011 meddeg hyn b.val tuslaarai [1] Itachi uchiha 2012-06-13 1999
2010 zaluusaa neg tus bolooch meddegui ee hehe [8] bubaaa 2012-05-17 3604
2009 무신 tuuhiig mushgian guibuulsan kino gargahaa bolioyo [2] ALEKS 2012-05-13 2202
2008 Хавар ба бүсгүй хүн [15] эди хугда 2012-05-02 2380
2007 elchin Gerelt [8] ok200 2012-04-20 2988
2006 asuult asuuy [1] moot 2012-04-16 1746
2005 Хэрэв таны эхнэр жирэмсэн бол үүнийг уншаарай [1] эди хугда 2012-04-12 2798
2004 Би их азтай эр хүн. [10] эди хугда 2012-04-03 3414
2003 tuslaach [2] batdelger 2012-03-29 2263
2002 asuuh zuil baina [3] batdelger 2012-03-28 2687
2001 yaraltai asuuh zuil baina [2] batdelger 2012-03-28 2065
2000 ЭНЭ ЗАР БИШ ЭНЭ БИДЭНД ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЭЛ БИШ ГЭЖ ҮҮ? [2] monh-monk 2012-03-24 9409
» Жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл авахад ямар материал бүрдүүлэх вэ [2] Ээж минь 2012-03-13 2938
1998 Зураач Omar Ortiz - эротик бүтээлүүдээс Ээж минь 2012-03-13 4494
1997 www.mglclub.com-гоо дэмжиж саналаа өгөөрэй! [1] monh-monk 2012-03-04 3638
1996 hariult heleech [1] bbl 2012-02-24 1879
1995 hej uguuch bataa 2012-02-24 1656
1994 ХҮН ТӨРЛӨХТНИЙ ХИШИГ ХҮРТЭЦГЭЭЕ МОНГОЛЧУУД АА [9] monh-monk 2012-02-19 2761
1993 KOxrtFMykQc [1] monh-monk 2012-02-19 1649
1992 Монголчуудаа эх оронд ирцгээ!! [10] Mongolia 2012-02-19 3767
1991 Tuslaarai Ganaa 2012-02-17 2218
1990 Сайхан гэж юуг хэлэх вэ? [4] Ээж минь 2012-02-11 2765
1989 yamar chigleleer hamtarah um be [7] eros1 2012-02-10 2517
1988 ЭНЭ ҮНЭН ҮҮ? [2] monh-monk 2012-02-05 8058
1987 КАРГО ЮУ ЭСВЭЛ...? monh-monk 2012-01-28 4459
배너신청
자생병원

배너신청