Бичлэгийн тоо 2,391

JAGSAALD OROLTSSON HUNII YARIA

Уншсан 6547 vote 0 2008.07.04 09:35:07
Болсон явдлыг нүдээр үзэж, халуун үйл явдлын дунд нь байсан хүний хувьд үнэнийг бичиж байна. Өдөр 12- 14 цагийн хооронд СЕХ руу жагсаал очоод эргэж СБ-ын талбай дээр ирсэн юм. Энэ жагсаалыг анх талбай дээрээс СЕХ руу удирдаж авч явсан гол хүн нь “Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч” Намын дарга Төмөр????? хэн ч гэлээ нэг нөхөр байсан. Харин жагсаалын явцад замаас ИХН-ын дарга Ж.Батзандан нийлсэн. Тэгэхдээ жагсаал удирдах ямар ч үйлдэл гаргаагүй. Зүгээр л жагсагчдын нэгэн адил алхаж явсан. Энэ үед жагсаал маш тайван байсан.
Ингээд МАХН-ын байрны үүдэнд 15 цагаас эхлэн жагсаал, цуглаан үргэлжилсэн. Энэ үеэр БНН-ын дарга УИХ-ын гишүүн Б.Жаргалсайхан,ИХН-ын дэд дарга О.Магнай нар ирж ард иргэдийг соёлтой, тайван байхыг уриалж байгаад 16 цагын үед жагсаал цуглааныг тарахыг уриалаад өөрсдөө явцгаасан. Харин О.Магнай хэсэг залуучуудыг дагуулан МАХН-ын байр руу дайрч орох гэсэн боловч чадаагүй. МАХН-ын байрны шилэн хаа лга хагарсан. О.Магнай АН-ын байр руу явсан.Тэр үед жагсаал дундаас зарим нэг хүн чулуу шидэж цонх хагалсан. Энэ үеэс эхлэн дураар авирлагчид ихэссэн. Үүнээс хойш жагсаалыг удирдах хүнгүй болж хэн дуртай нь юу дуртайгаа хийж эхэлсэн. Гэвч цагдаа нар олигтой арга хэмжээ авахгүй байсан. АН-ын зүгээс ганц ч хүн энэ жагсаал, арга хэмээнд оролцоогүй.
Энэ жагсаал бол сонголтоо луйвардуулсан гэж үзсэн мянга мянган хүний сайн дураараа эвлэлдэн нэгдсэн бөөгнөрөл байсан.
Жагсаалд оролцогчид МАХН-ын удирдлагуудыг гарч ирж уулзахыг шаардаж байсан. Ганц ч хүн гарч ирээгүй. Харин жагсагчдын эсрэг цагдаа хүчний байгууллагынханыг сөргүүлөн тавьсан. Цагдаа нар жагсагчдын зүг хайр найргүй резин сумаар болон, бортогтой нулимас асгаруулагч сумаар галлаж эхэлсэн. Энэ үед олон хүн биендээ гэмтэл авсан. Тэр ч байтугай хүний нүд сохорсон. Толгой нь хагарч улаан цусанд будагдсан хүн олон байсан. Цус харсан хүмүүсийн уур уцаар улам бүр ихэссэн. Энэ байдал жагсагчдыг улам ихээр цухалдуулж, улмаар тэмцэл хорсол болж хувирсан. Энэ байдлыг хөндлөнгөөс сонирхох байдлаар очсон байсан маш олон хүн гарт тааралдсан болгоныг хэрэглэн тэмцэж эхэлсэн. Үнэндээ жагсаалыг бага дээр нь намжаах боломж маш их байсан. Гэтэл тийм аргыг хэрэглэлгүй, харин ч үе үе өдөх байдлаар улам бүр хөгжүүлсээр, сүүлдээ үймээн самуун болж хувирсан. Миний бодлоор байдал улам бүр хүндрээд, нүдэн дээр нь гал түймэр тавиад байхад онцын арга хэмжээ авахгүй, үе үе буудацгаагаад их л зугаатай байх шиг байсан энэ цагдаа нар. Үнэндээ маш олон удаа цагдаа нарт боломж олдож л байсан. Учир нь тэднийг буудаад давшихлаар нь бүгд л зугатаагаад, цагдаа нарыг буцаад ухархаар нь эргэж дайраад л байсан шүү дээ. Хэрвээ үнэхээр МАХН-ын байрыг хамгаалая гэсэн бол маш олон удаагийн дайралтаараа олж авсан байршлаа хамгаалан жагсагчдыг урагш ахиулахгүй байх боломж их байсан. Гэтэл тэд ухарч байрандаа оччихоод, дахиад л жагсагчдаар түймэр тавиулах , тонон дээрэмдэх боломж олгоод л байсан.
Намайг бага байхад чулуун байлдаан гэж нэг иймэрхүү юм их болдог байсан. Нэг ёсондоо хүүхдийн наадгай юм л даа. Яг л тэр шиг юм болж байсан. Сүүлдээ нөгөө тоглоом нь шоглоом болно гээч болсон. Гал түймэр ч хүч хүрхээргүй болж, дээрэм тонуул ч замбараагаа алдсан. Жагсагчдад архи, мөнгө өгсөн гэж худал үлгэр зохиож байх шиг байна. Тийм юм огт байгаагүй. Харин МАХН-ын байранд ороод авдар авдараар нь архи, виски, дарс, чихэр гээд л бөөн бөөнөөр нь гаргаж ирээд уух нь уугаад , хагалах нь хаглаад л байсан. Энэ байдлыг хэн ч зохицуулах боломжгүй болсон. Тоглоом тоотой нь дээр, толгой мөлжүүртэй нь дээр гэдэг.
Энэ цагдаа нар их л тоглож наадсан шүү дээ. Тэгчихээд одоо болохоор сонин сонин юм яриад байх хэрэг байхгүй.
МҮОНТВ-ээр нэг л их дайнд орсон баатрууд эмнэлэгт байгаа юм шиг жүжиг найруулаад л, энэ чинь хэнд хэрэгтэй юм. Үүгээрээ юу гэж хэлэх гээд, цаашаа юу төлөвлөх гээд байгаа юм бэ?
Үнэхээр үйл явдалд хариуцлагатай байж чадаагүй байж өнгөрсөн хойно нь онц байдал майдал ч гэх шиг шогын юм хийдгээ больмоор юм. Худлаа газар хийсэн хэргээ хаацайлах гэсэн арга юм уу, юу юм? Гартаа зэвсэггүй зүгээр зугатааж явсан, учраа мэдэхгүй залуу хүний халуун амийг галт зэвсгээр буудаж хороочихоод энэ тухайгаа нэг ч ярихгүй байгааг юу гэж ойлгох ёстой юм. Харийнханы гар хөл болж эх орноо худалдаж олсон бузар мөнгөөр олж авсан галт зэвсгээрээ монголынхоо ирээдүйд санаа нь зовж, түүнийхээ төлөө дуу хоолойгоо илэрхийлж явсаныг нь буруутгаж буудан алж байгаа яргачдыг юу гэж ойлговол зохих ёстой юм.
Цааш нь улстөржүүлмээргүй байна. Хэлбэл хэлэх юм маш их байна. Ямар би ганцаараа тэнд байсан биш. Цаашдаа үнэн ялж худал балрах байлгүй. Ажиглаад байхад монголын улс төрд шинэ агаар оруулахыг эрх баригчид хүсэхгүй байгаа учраас болсон явдлын буруутнаар шинэ үеийн улстөрчдийг цоллож, туг тахихаар санаархаж байх шиг байна. Ийм бусармаг бузарын санаа олигтой үр дүн авчрахгүй байх шүү. Санаа муу бол заяа муу гэдэг.
Настай хүний хувьд, болсон явдлыг үзсэн хүний хувьд үнэнийг хэлэх нь зүйд нийцнэ гэж бодож үүнийг тэрлэлээ. Ухаант ард түмэн минь үнэн хүчтэй, худал балай гэдгийг сайтар тунгаана бизээ.
Халуун амиа алдсан хайран сайхан залуус минь амар амгалангийн орондоо амар тайван нойрсоорой
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/473907/ea5/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
51 uuniig unshaad negiig bodostgoono bizdee [1] sabrag 2008-07-04 6194
50 arai l dendvv ymaa [1] ***Энхриймаа*** 2008-07-04 4304
49 “Дэнжийн 1000″-ын албадан саатуулах газарт хоёр хүн нас барсан бололтой [1] MGL гишүүн 2008-07-04 6585
48 Сонгуулийн албан ёсны дүн гарлаа MGL гишүүн 2008-07-04 7142
47 О.Магнай: Гал тавьж, соёлын үнэт өвүүдийг шатаа гэж турхирч, уриалаагүй шүү MGL гишүүн 2008-07-04 7334
46 Үймээн дэгдээгчдийг 1280-д мэдээлээрэй MGL гишүүн 2008-07-04 5610
45 Миний дүүг буудаж алчихаад задлан шинжилгээ хийсэн байна MGL гишүүн 2008-07-04 6660
44 Буудуулж нас барсан хүмүүсийн хэргийг цагдаагаар шалгуулахгүй MGL гишүүн 2008-07-04 6703
43 Ц.Элбэгдорж: Яаж хүний өөдөөс буудаж чаддаг байна аа [6] MGL гишүүн 2008-07-04 9242
» JAGSAALD OROLTSSON HUNII YARIA Coral 2008-07-04 6547
41 SONGUULIIN BULHAI [6] Coral 2008-07-04 2223
40 Монгол номын санг Солонгосын хойг дээр байгуулах гэж байна. 96843226 2008-07-04 6918
39 Emgenel ilerxiilj bna... SETGELZUICH 2008-07-03 3444
38 gun emgenel ilerhiilie [1] sh.jargal20 2008-07-03 3490
37 Gvnee haramsaj bna [1] ***Энхриймаа*** 2008-07-03 2761
36 Agaariin bolon gazriin achaa avna. [2] master_9009 2008-07-03 2885
35 ЭНД ХЭН БУРУУТАЙ ВЭ? [1] Мичид 2008-07-03 5981
34 ВX-н ТОГЛОЛТЫН БИЛЕТ ЭНДЭЭС АВЧ БОЛНО [2] 96843226 2008-07-03 5597
33 Hunii erhiin chigleleer ajilladag Irgenii niigmiin baiguullaguudaas hiisen medegdliig hevlel medeelleer damjuulahgui baina, ta buhen ali boloh olon hund taraaj ugnu uu oronzai 2008-07-03 6855
32 Монголчууд эрх чөлөөтэй, амар амгалан, сайн сайхан амьдрах эрхтэй [3] 1221 2008-07-02 5940
31 Шатахууны үнэ 2000-д хүрэхэд гайхах хэрэггүй 1221 2008-07-02 10896
30 MONGOL FOTO [11] MGL гишүүн 2008-07-02 4137
29 Энэ сонгуульд хамгийн их мөнгө цацсан хүмүүс [1] 1221 2008-07-02 6526
28 Ерөнхийлөгч онц байдал зарлалаа [2] MGL гишүүн 2008-07-02 6794
27 Албан мэдээллээр 4 хүн амь үрэгджээ. [1] MGL гишүүн 2008-07-02 5556
26 EH OROND MINI YU L BOLOOD BNA DAA???? [1] MGL гишүүн 2008-07-02 6500
25 MAXH-II BAIR SHATAJ DUUSJ BNA [4] say ye 2008-07-01 3558
24 Шуурхай мэдээ [5] daruuhan01 2008-07-01 6560
23 Gazriin achaa bainga avna. [3] master_9009 2008-07-01 3601
22 Hey songuuli yu bolson bol??? [5] jaalhuu 2008-07-01 4503
21 songuuliin tuhai [7] sh.jargal20 2008-06-30 4487
20 АДМИН АА!!! [4] CMYK 2008-06-29 5440
19 Тарни [3] 1221 2008-06-29 18574
18 KTF UNEGUI UTAS !!!! INTERNET UNEGUI HOLBONO>> [1] MGL гишүүн 2008-06-29 9818
17 Иргэд сонгуульд идэвхтэй оролцож байна [2] -IRMUUN- 2008-06-29 8033
16 MGL -CLUB [3] soselo 2008-06-29 4746
15 xoorxii bid [2] i love mgl 2008-06-29 5091
14 mongoloro vldexsen [2] i love mgl 2008-06-29 4199
13 Сонгуульд ялах башир аргууд [1] 1221 2008-06-29 7805
12 Munkh file [2] 96843226 2008-06-29 8048
11 GISHUUN MINII SANAA ONOO... [4] Õèéìîðü 2008-06-28 7421
10 busdiig sonsie.setgel bwal bygdiig byteene........sanaa onoo [1] cheonan_mgl 2008-06-28 4081
9 СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ file ABAP 2008-06-28 9594
8 хөлөөрөө хадаасан дээр гишгэвэл [6] 96843226 2008-06-28 15699
7 Агаар дутагдаж, угаардалтын байдлаар үхдэг байна.Болгоомж 1 96843226 2008-06-28 9696
배너신청
자생병원

배너신청