Бичлэгийн тоо 2,391

Сонгуулийн албан ёсны дүн гарлаа

• 2008.07.4, 12:15 • Топ мэдээ, Өнөөдрийн Монгол Энэ мэдээг 546 хүн уншсан. Өнөөдөр, 546 хүн уншаад байна.

Монгол Улс шинэ Үндсэн хуулиа өлгийдэж авснаас хойш тав дахь удаагаа ардчилсан сонгууль явууллаа. Энэ удаагийн сонгууль тайван явагдсан боловч дүнг албан ёсоор зарлаагүй байхад ялагдал хүлээсэн улстөрийн нам, нэр дэвшигчид хэсэг бүлэг хүмүүсийг турхирч жагсаал цуглаан хийж эмх замбараагүй байдлын өдөөж улс орон даяар онц байдал тогтоов. Монголчууд өмнө нь дөрвөн удаа сонгууль явуулахдаа ийм түгшүүртэй байдалд орж байсангүй. 1992 онд МАХН үнэмлэхүй ялалт байгуулж Засгийн эрхийг барьсан бол 1996 онд ардчилсан хүчнийхэн олонхи болж , ” ху” нам ялагдаж байв. 2000 оны сонгуулиар МАХН 72 суудал авч парламентад сөрөг хүчний дуу хоолой үгүйлэгдэж байлаа. Харин 2004 онд аль алийг гомдоохгүй гэсэн шиг ойролцоо суудал өгсөн юм. Анхны ардчилсан сонгууль явуулахад ард түмэн хаширлаж дээлийн шинэ нь, хүний хуучин нь дээр гэж хандан сонголтоо хийсэн. Дараагийн сонгуулиар нь ардчиллын салхийг Монгол орон даяар нэвт үлээлгэсэн ардчиллын залуустаа итгэл хүлээлгээд үзэе, хэр ажиллахыг нь харья гэж туршилтын сонголтоо хийж байлаа. Гэвч олон түмнийхээ итгэлийг даалгүй эрх мэдэл, албан тушаалд бялуурсан залуус хөнжил дотроо хөлөө жийлцэж, дөрвөн ч засгийн газрын нүүрийг үзэж, улс орны эдийн засаг улам уналтад орсон юм. Тиймээс монголчууд гурав дахь сонгуулиар эдгээр хөөргөн залуусаас салья гэж хэт нэг тал руу ханруулан сонголт хийсэн нь төрд хяналтгүй болгож нэг нам дур зоргоороо аяглах боломжийг олгосон юм. Харин дөрөв дэх буюу 2004 оны сонгуулиар хэт нэг тал руу хэлбийлгэвэл иймэрхүү байдалд хүргэдэг юм байна гэж үзсэн ч юмуу , эн тэнцүү болговол нзт нэгэндээ хяналт сайн тавьж, төрийн ажил урагштай байна гэж тооцоолсон уу улстөрийн нөлөө бүхий хоёр хүчинд ойролцоо суудал өгсөн юм.
Гэвч энэ нь эерэг үр дагавар олон байсан ч сайнаасаа саар нь ихдээд байв. Ашигт малтмал гээд улс орны хөгжилд доритой өөрчлөлт оруулах томоохон , чухал асуудлыг шийдэх гэхээр нэг нэгэндээ тээг, гогцоо тавиад ажил ураглуулахгүй гинжлээд байв. Тиймээс 2008 оны сонгуулиар Монголын ард түмэн дөрвөн удаа, дөрвөн өөр сонголт хийж туршлагажсан учир илүү нухацтай хандлаа. Улстөрийн голлох хоёр намд ойролцоо суудал өгөхөөр “жижиг” намууд сохорсон биш завшив гэгчээр гүйцэтгэх засаглалд шургалж, биеэ “үнэлээд” байсан учир тэднийг энэ удаа парламентын гадна үлдээв. Эх орон, ҮШН, БНН нэг ч суудал авч чадсангүй. Харин аливаа асуудалд нухацтай, буурь суурьтай, голчийг нь олж ханддаг ИЗН-ын дарга С.Оюуныг хувь хүнийх нь хувьд УИХ-д хэрэгтэй хүн гэж үзэн Сонгинхайрханчууд итгэл хүлээлгэлээ. Харин Баянгол дүүргээс Иргэний эвсэлийн тэргүүн Д.Энхбат, Баянзүрх, Налайх дүүргээс 25 дугаар телевизийн захирал З.Алтай нар парламентын босгоор алхахаар болов. Энэ удаагийн сонгуульд МАХН ялалт байгуулж, парламентад 45 суудал авсан бол АН 28, “Иргэний эвсэл”, ИЗН, бие даагч нар тус бүр нэг суудал авсан байна. Нэг нам давамгай суудал авсан учир хийхээр төлөвлөснөө хэрэгжүүлэх боломж ч нээлттэй болж гацаанд орох нь багасах бизээ. Энэ удаагийн парламент нэг нам давамгайлснаас гадна хүчтэй сөрөг хүчинтэй болох дүр зураг харагдаж байна. Ард түмэн ачааны хүндийг МАХН-д үүрүүлж, АН-д хянах, ажиглагчийн үүрэг хүлээлгэж, З.Алтайд ард түмэндээ үнэнийг нуулгүй хүргэж байх даалгавар даалгаж сонгожээ гэж хэлж болохоор байна. Гэхдээ зарим тойрог дээр будилаан, санал луйвардсан, мөнгө тараасан нь батлагдаж, нотлогдвол хуулийн дагуу дахин сонгууль, санал хураалт явуулахыг үгүйсгэх аргагүй. Улстөрийн хүчнүүдтэй зөвшилцөх ажлын хэсэг байгуулаад ажлаа эхлээд байгаа. Энэ удаагийн сонгуулиар олон түмний итгэлийг хүлээсэн 76 хүнээс 36 нь 2004 оны сонгуулиар сонгогдсон төрийн түшээд байна. Халаас зузаан, бэлтэй олон бизнесмэнийг 2008 оны их сунгаанд МАХН, АН болон бусад намууд сойсон боловч олонхи нь бүдэрчээ. Энэ нь наймаачдыг төрд гаргахаар түмнийхээ төлөө бус бизнесээ цэцэглүүлэх гэж улайрдаг гэсэн ойлголт нийгэмд түгсэнтэй холбоотой бололтой. Бизнесмэнүүд хайр найргүй хөрөнгө цацаж, мөнгөөр бүхнийг “зодоод” бүтээнэ гэж бодсон ч хашир суусан олон түмэн тийм ч амархан молигодуулсангүй. Цөөнгүй наймаачид хоёр тэрбум төгрөгөөс ч их хөрөнгө зарлагадсан ч парламентын зөөлөн сэнтийд заларч дийлсэнгүй. Гэхдээ баруун солгойгүй хөрөнгө цацаж, тулгамдсан асуудлыг нь газар дээр нь шийдэн өгч олонхийн итгэлийг татсан “Нарантуул” захын босс Ш.Сайхансамбуу тэргүүтэй нэлээд хэдэн бизнес амжилттай эрхэлж яваа хүмүүс төрийн түшээ болох нь ээ. Сонгуулийн 21 дүгээр тойрог буюу Хан -Уул, Багануур, Багахангай дүүрэг, 25 дугаар тойрог буюу Баянгол дүүргийн санал хураалтын дүн маргаантай байсан учир тодорхой бус байсан юм. Харин өчигдөр эцсийн дүн гарч хэн ялалт байгуулсан нь тодорхой боллоо. 21 дүгээр тойрогт заргач гэдгээрээ алдартай МАХН-аас нэр дэвшигч Д.Загджав УИХ-ын гишүүн Д.Идэвхтэнгээс таван саналаар илүү гарч ялалт байгуулав.
Баянгол дүүрэгт МАХН-аас нэр дэвшигч Н.Баяртсайхан, АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ хоёр дөрөв дэх мандатын төлөө ан мана үзэлцэж байсан ч С.Эрдэнэ ялалт байгуулж УИХ-ын гишүүн болох эрхийг өвөрлөсөн байна. Сонгуулийн тойргийн хороонууд санал хураалтын албан ёсны дүнг зарлаж, ялалт байгуулсан нэр дэвшигчдэд УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг гардуулан вгч байна. УИХ-ын сонгуулийн 14 дүгээр тойрог буюу Төв аймагт МАХН-аас нэр дэвшин ялалт байгуулсан дөрвөн хүнд мөн 21 дүгээр тойрогт олонхийн дэмжлэг авсан Лу. Болд, Д.Загджав нарт өчигдөр УИХ-ын гишүүний түр үнэмлэхийг гардууллаа.

Тойрог Аймаг, дүүрэг Мандатын тоо  Ялагч
Нэр дэвшсэн нам эвсэл      Хувь
1            Архангай         гурав                  Н.Батбаяр Р.Гончигдорж С.Ламбаа
АН АН АН                            55.4 49.3 48.21
2            Баян-Өлгий    гурав                  Х.Жекей А.Тлейхан Х.Баделхан
МАХН МАХН МАХН         56.4 55.7 49.9
3            Баянхонгор    гурав                   Х.Баттулга Г.Занданшатар Батж.Батбаяр
АН МАХН АН                      54.5 51.6 54.5
4            Булган             хоёр                     Э.Мөнх-Очир Ц.Цэнгэл
МАХН МАХН                      63.8 42.9
5             Говь Алтай    хоёр                      Ж.Энхбаяр, Ц.Дашдорж
МАХН МАХН                      68.61 63.31
6             Дорноговь, Говьсүмбэр хоёр    Я.Батсуурь Ж.Батсуурь
АН МАХН                            55.1 46.61
7             Дорнод         гурав                     Т.Шинэбаяр Д.Алтангэрэл Д.Одбаяр
МАХН АН МАХН                40.7 39.4 37.5
8            Дундговь        хоёр                      Х.Наранхүү Р.Раш
МАХН МАХН                       54.2 47.8
9            Завхан        гурав                        Д.Балдан-Очир Ш.Сайхансамбуу Д.Оюунхорол
МАХН МАХН МАХН          57.7 49.7 47.6
10    Өвөрхангай    дөрөв                         Г.Батхүү Д.Зоригт З.Энхболд Д.Лүндээжанцан
АН АН АН МАХН                55.6 52.7 49.3 49.1
11           Өмнөговь      хоёр                        Х.Бадамсүрэн Ц.Баярсайхан
МАХН АН                             54.7 40.5
12           Сүхбаатар    хоёр                        Ч.Улаан Р.Буд
МАХН МАХН                        65.3 50.1
13           Сэлэнгэ        гурав                       С.Баярцогт О.Чулуунбат Э.Бат-Үүл
АН МАХН АН                        58.3 53.8 49.4
14     Төв               дөрөв                             М.Энхболд Н.Энхболд Су.Батболд Д.Дондог
МАХН МАХН МАХН МАХН  58.7 58.2 57.5 45.8
15            Увс              гурав                      Ч.Хүрэлбаатар Б.Чойжилсүрэн  Ц.Нямдорж
МАХН МАХН МАХН            57.3 62.3 55.1
16            Ховд            гурав                       Бямбацогт Д.Дэмбэрэл Р.Амаржаргал
МАХН МАХН АН                   58.1 41.9 40.3
17     Хөвсгөл       дөрөв                      Л.Гүндалай  Ц.Сэдваанчиг Ө.Энхтүвшин ЦДаваасүрэн
АН АН МАХН МАХН болзол биелүүлсэн
18            Хэнтий        гурав                       Н.Ганбямба Б.Бат-Эрдэнэ Д.Арвин
МАХН МАХН МАХН             48.3 47.5 42.2
19        Дархан-Уул    гурав                    Л.Гансүх Д.Хаянхирваа Ж.Сүхбаатар
АН МАХН МАХН                   50.2 44.4 37.8
20        Орхон               хоёр                     Д.Дамба-Очир Д.Одхүү
МАХН АН                              48.7 47.9
21.      Хан-Уул            хоёр                    Лу.Болд Д.3агджав
АН МАХН                           одоогоор тодорхойгүй
22  Баянзүрх, Налайх  дөрөв     З.Алтай Ч.Сайханбилэг Ц.Батбаяр Д.Ганхуяг
Бие даагч АН МАХН АН       56.9 52.6 39.2
23        Сүхбаатар        гурав                  С.Баяр Сү.Батболд Лу.Гантөмөр
МАХН МАХН АН                   61,9 47,7 45,6
24    Чингэлтэй            гурав                 Ц.Элбэгдорж  Д.Очирбат Г.Баярсайхан
АН МАХН АН                         54,8 36,1 35,5
25     Баянгол       дөрөв                   Х.Тэмүүжин Ц.Мөнх-Оргил Д.Энхбат С.Эрдэнэ
АН МАХН Иргэний эвсэл АН  тодорхойгүй
26    Сонгинохайрхан дөрөв   Д.Батбаяр Д.Тэрбишдагва Н.Алтанхуяг С.Оюун
АН МАХН АН ИЗН               58,9 41,3 39,3 36,8

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/475082/e1c/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569

uuniig unshaad negiig bodostgoono bizdee [1]

  • sabrag
  • 2008-07-04
  • Уншсан 6194

arai l dendvv ymaa [1]

“Дэнжийн 1000″-ын албадан саатуулах газарт хоёр хүн нас барсан бололтой [1]

Сонгуулийн албан ёсны дүн гарлаа

О.Магнай: Гал тавьж, соёлын үнэт өвүүдийг шатаа гэж турхирч, уриалаагүй шүү

Үймээн дэгдээгчдийг 1280-д мэдээлээрэй

Миний дүүг буудаж алчихаад задлан шинжилгээ хийсэн байна

Буудуулж нас барсан хүмүүсийн хэргийг цагдаагаар шалгуулахгүй

Ц.Элбэгдорж: Яаж хүний өөдөөс буудаж чаддаг байна аа [6]

JAGSAALD OROLTSSON HUNII YARIA

  • Coral
  • 2008-07-04
  • Уншсан 6547

SONGUULIIN BULHAI [6]

  • Coral
  • 2008-07-04
  • Уншсан 2223

Монгол номын санг Солонгосын хойг дээр байгуулах гэж байна.

Emgenel ilerxiilj bna...

gun emgenel ilerhiilie [1]

Gvnee haramsaj bna [1]

Agaariin bolon gazriin achaa avna. [2]

ЭНД ХЭН БУРУУТАЙ ВЭ? [1]

ВX-н ТОГЛОЛТЫН БИЛЕТ ЭНДЭЭС АВЧ БОЛНО [2]

Hunii erhiin chigleleer ajilladag Irgenii niigmiin baiguullaguudaas hiisen medegdliig hevlel medeelleer damjuulahgui baina, ta buhen ali boloh olon hund taraaj ugnu uu

  • oronzai
  • 2008-07-03
  • Уншсан 6855

Монголчууд эрх чөлөөтэй, амар амгалан, сайн сайхан амьдрах эрхтэй [3]

  • 1221
  • 2008-07-02
  • Уншсан 5940

Шатахууны үнэ 2000-д хүрэхэд гайхах хэрэггүй

  • 1221
  • 2008-07-02
  • Уншсан 10896

MONGOL FOTO [11]

Энэ сонгуульд хамгийн их мөнгө цацсан хүмүүс [1]

  • 1221
  • 2008-07-02
  • Уншсан 6526

Ерөнхийлөгч онц байдал зарлалаа [2]

Албан мэдээллээр 4 хүн амь үрэгджээ. [1]

EH OROND MINI YU L BOLOOD BNA DAA???? [1]

MAXH-II BAIR SHATAJ DUUSJ BNA [4]

  • say ye
  • 2008-07-01
  • Уншсан 3558

Шуурхай мэдээ [5]

Gazriin achaa bainga avna. [3]

Hey songuuli yu bolson bol??? [5]

  • jaalhuu
  • 2008-07-01
  • Уншсан 4503

songuuliin tuhai [7]

АДМИН АА!!! [4]

  • CMYK
  • 2008-06-29
  • Уншсан 5440

Тарни [3]

  • 1221
  • 2008-06-29
  • Уншсан 18574

KTF UNEGUI UTAS !!!! INTERNET UNEGUI HOLBONO>> [1]

Иргэд сонгуульд идэвхтэй оролцож байна [2]

MGL -CLUB [3]

  • soselo
  • 2008-06-29
  • Уншсан 4746

xoorxii bid [2]

mongoloro vldexsen [2]

Сонгуульд ялах башир аргууд [1]

  • 1221
  • 2008-06-29
  • Уншсан 7805

Munkh file [2]

GISHUUN MINII SANAA ONOO... [4]

busdiig sonsie.setgel bwal bygdiig byteene........sanaa onoo [1]

СӨҮЛИЙН МОНГОЛ НААДАМ file

  • ABAP
  • 2008-06-28
  • Уншсан 9594

хөлөөрөө хадаасан дээр гишгэвэл [6]

  • 96843226
  • 2008-06-28
  • Уншсан 15699

Агаар дутагдаж, угаардалтын байдлаар үхдэг байна.Болгоомж 1

배너신청
자생병원

배너신청