Бичлэгийн тоо 2,391
Олимпийн тоглолтыг үймээн самуунгүй зохион байгуулах бодлогын хүрээнд Хятадын эрх баригчид үндэсний цөөнх төвдүүд болон Шинжааны уйгуруудын эсрэг нэлээд өргөн хүрээтэй арга хэмжээ авч байгаа билээ.

Хамгийн сүүлд гэхэд л өнгөрсөн 7-9-ний өдрүүдэд Шинжаан Уйгурын Автономит мужид 82 хүнийг алан хядах ажиллагаа үйлдэх гэж байсан хмээн баривчилсан юм. Харин наадмын өмнөх өдрүүдэд “Reuters” агентлагийн мэдээлсэнийг үзвэл хятадууд зөвхөн төвд, уйгуруудыг ч биш өвөрмонголчуудын эсрэг нэлээд эрчимтэй ажиллаж байгаа бололтой. Хүний эрхийн олон улсын байгууллага, Хятадын зарим тэрс үзэлтнүүдийн мэдээлж байгаагаар бол Хятадын эрх баригчид монголчуудын тухайд явуулж буй үйл ажиллагаагаа дэлхийн олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслийн нүднээс далдуур, тун нарийн аргаар зохион байгуулж байгаа аж.

Он гарсанаас хойш хүний эрхийн төлөө тэмцдэг, салан тусгаарлах үзэл бодолтой гэгдсэн олон арван монгол хүнийг Хятадын Аюулаас хамгаалахынхан чимээ шуугиангүй баривчилж хорьсон, энэ нь одоо ч үргэлжилсээр байгаа гэнэ. Нью-Йоркод төвтэй “Өмнөд Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Төв” хэмээх байгууллагын зохион байгуулагч Т.Энэбат “Reuters” агентлагийн сурвалжлагчид ярихдаа, “Миний мэдэхээр хятадууд өнөөдөр монгол айлын гэрт зэвсгийн чанартай зүйл байлгахыг больсон. Саяхан болтол л дэлгүүрийн лангуун дээр чөлөөтэй зарагдаж байдаг байсан мод сийлдэг хутгыг хүртэл хурааж авч байна гээд бод доо. Өвөрмонголоос Бээжинд очиж буй монголчуудыг нэгд нэггүй сэжиглэн шалгадаг болсон. Бээжингийн зочид буудлуудад өвөрмонгол хүн буулгахгүй байгаа” гэжээ.

Мөн түүний хэлсэнээр, өнгөрсөн гуравдугаар сард Өвөр Монголд хан үндэстнийг олноор нүүлгэн шилжүүлэхийг ил тодоор эсэргүүцэн тэмцдэг М.Наранбилигийг цагдаагийнхан баривчилж гэрийн хорионд оруулжээ. Мөн түүнтэй зэрэгцээд Цэвэгжав, Зина нарын хүмүүсийг гэрийн хорионд оруулсан одоо ч хэвээр бөгөөд Зина нь Өвөр Монголын хамгийн алдартай тэмцэгч Хадаагийн эхнэр аж. (Хадааг 1996 онд хаалттай шүүх хурлаар тасалж 15 жил хорих ял оноосон бөгөөд түүнийг салан тусгаарлах үзэл дэлгэрүүлсэн, тагнуул хийсэн, үндэсний цөөнх монголчуудад оногддог суурь эрхийг нэмэгдүүлэхийг шаарддаг Өмнөд Монголын Ардчилсан Холбоо хэмээх байгууллагыг дэмжсэн хэмээн буруутгасан билээ) Олимпийн тоглолт ойртох тусам Аюулаас хамгаалахынхан тэдгээр хүмүүсийн араас тавьдаг хяналтаа илтэд чангаруулж байгаа гэнэ.

“Reuters” агентлагийн мэдээлсэнээр өвөр монголчуудын дунд өөрсдийнх нь эсрэг чиглэсэн эдгээр арга хэмжээнээс айж эмээсэн шинж төлөв илэрхий байгаа аж. “Reuters”-ийн сурвалжлагчтай Хөх хотын үзвэр үйлчилгээний газруудад уулзаж ярилцсан олон хүн айдас хүйдэст автаад байгаагаа илэрхийлжээ. Төвдүүдийн хувьд оюун санааны удирдагч нь Далай лам, уйгуруудад “ард түмний эх” хэмээгддэг Рэби Кадир бий бол өвөр монголчуудад ийм удирдагч алга. “Далай ламыг мэдэхгүй хүн гэж үгүй. Тэгвэл бидэнд ийм удирдагч үгүйлэгдэж байна. Бидэнд удирдагч ч алга, бидний зовлонг ойлгодог мэддэг нь ч дэлхийд ховор юм” гэж Хөх Хотын дарханы газрын ажилчин Урсгал “Reuters”-ийн сурвалжлагчид халаглан ярьсан байна.

Түүний дарханы газар болон гэрт гэхэд л өнгөрсөн дөрөвдүгээр сард Аюулаас хамгаалахынхан дайран орж нэгжлэг хийжээ. Өвөр Монголын хувьд эрх баригчдаас олгосон автономит эрх нь нэлээд өргөн тэгээд ч стратегийн чухал бүс нутагтай хиллэдэг учраас Бээжин монголчуудыг нэлээд хатуу гараар барихыг хичээдэг билээ. Сүүлийн олон арван жилд эрх баригчид хан үндэстнүүдийг олноор шилжүүлэн суурьшуулсанаас болж өвөр монголчууд өөрийн нутагтаа цөөнх болж хувирсан юм. Өнөөдөр ӨМӨЗО-ны 24 сая хүний ердөө 20% нь л монголчууд байгаа билээ. Үндэсний цөөнхийнхөө эсрэг Хятадын эрх баригчдын явуулдаг бодлого Төвдийн бослогын үрээр олон улсын анхааралд нэлээд хүчтэй орж ирсэн хэдий ч энэ нь өвөр монголчуудын хувьд бол туйлын хангалтгүй байгаа ажээ. “Reuters”-ийн сурвалжлагчтай уулзсан Хөх Хотын нэгэн их сургуулийн эрдэмтэн “Дэлхий биднийг мартсан бололтой” гээд нэрээ гаргахгүй байхыг хүссэнийг агентлаг мэдээндээ иш татсан байна. Олимпийн наадамтай холбоотойгоор үндэсний цөөнхийнхөө эсрэг явуулж буй Хятадын эрх баригчдын арга хэмжээнд Монголын иргэн хүртэл өртсөн нь саяхан билээ. Хятадад тэрслүү үзэлтэн гэгдэж хавчигдаж байгаад Монголын иргэн болсон өвөрмонгол залууг хятадууд өнгөрсөн дөрөвдүгээр сард баривчилсан юм.

Өвөр Монголд төрсөн Жирэнбаярын Соёлт хэмээх тэр залуу Монголын иргэн болсоноосоо хойш компани байгуулж бизнес хийж байсан бөгөөд бизнесийн ажлаар дөрөвдүгээр сарын 6-нд Бээжинд очиход нь Хятадын Аюулаас хамгаалахын ажилтнууд нисэх онгоцны буудал дээрээс баривчлан авч явсан юм. Энэ талаар Өмнөд Монголын Хүний Эрхийн Мэдээллийн Төв (ӨМХЭМТ) хэмээх байгууллага тавдугаар сард дэлхий дахинд хамгийн түрүүнд мэдээлсэн. Ж.Соёлт нь 1981 оны Өвөр Монголын оюутньг хөдөлгөөнийг толгойлж байсан юм. Энэ хөдөлгөөн нь Өвөр Монголд хан үндэстнийг олноор нь суурьшуулах Хятадын Засгийн газрын бодлогыг эсэргүүцэн тэмцэж байсан билээ. Тэрбээр 1992 онд Монголд ирж орогнол хүссэн бөгөөд 1997 онд иргэний харьяалал олж авсан юм. Ж.Соёлтыг баривчилсан явдал даруй нэг сарын дараа олон нийтэд ил болсоны учир нь Хятадын эрх баригчид түүний гэр бүлийг сүрдүүлсэнтэй холбоотой байв.

“Хятадууд түүний гэр бүл болон найз нөхдийг “Дуугүй байхгүй бол байдал улам хүндэрнэ шүү” хэмээн сүрдүүлсэн бөгөөд гэрийнхэн нь түүнийг удахгүй суллачих байх хэмээн найдсаны тул cap гаруйн хугацаанд чимээгүй явж ирсэн” хэмээн тухайн үед ӨМХЭМТ-ийн тараасан мэдээнд дурьдсан байв. Бээжинд суугаа Монголын ЭСЯ-ны ажилтнууд тухайн үед ийм явдал болсоныг нотолсон боловч тайлбар хийхээс татгалзаж байв. Харин Улаанбаатарт суудаг түүний эхнэр хүүхэд, гэр бүлийнхэн нь хүнийхээ араас уйгагүй хөөцөлдөн удаа дараа хүсэлт тавьсаны үр дүнд Ж.Соёлтыг өнгөрсөн сарын сүүлээр сулласан билээ. Өвөр Монголын тэрс үзэлтэн гэгддэг залуучууд 1990-ээд оны эхээр Монголд олноор орж ирсэн юм.

Тухайлбал Тэмцэлт гэдэг залуу 1991 онд Монголд ирж компани байгуулан нэлээд хөлтэй наймаа эрхэлж байгаад баруунд гарч сураггүй болсон. Мөн “эсэргүү” нарын толгойлогчдын нэг Д.Мөрөн гэгч Монголд сүүлийн арваад жил амьдарч байв. Тэрбээр хэвлэлийнхэнтэй нэлээд ойр дотно байсан бөгөөд манай цагдаагийнханд ч нэг бус удаа баривчлагдан шалгагдаж байсан билээ. Тодорхой орлогогүй, нэлээд ядруухан амьдарч байсан тэрбээр 2001 онд Швейцарьт цагаачлан гарсан боловч тун удалгүй тэндээ үл мэдэгдэх этгээдүүдийн гарт амь үрэгдсэн гэх мэдээ ирсэн билээ.

Мэдээг Тэргүүн сониноос авав.Олимпийн тоглолтыг үймээн самуунгүй зохион байгуулах бодлогын хүрээнд Хятадын эрх баригчид үндэсний цөөнх төвдүүд болон Шинжааны уйгуруудын эсрэг нэлээд өргөн хүрээтэй арга хэмжээ авч байгаа билээ.

Мэдээг Тэргүүн сониноос авав.
Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/607536/f2a/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569

ger bvl ajild abna [1]

  • ts_adda
  • 2008-08-17
  • Уншсан 4758

Mongolchuudaa zaawal orj vzej zowlogoo ogch tuslaach [2]

  • solla
  • 2008-08-16
  • Уншсан 3233

Өрөвч Галандага ба хэдэр сармагчингийн үлгэр [1]

Суут хүн алдсан алдаагаараа хойч үедээ суут хүнийг төрүүлж өгдөг”, [1]

  • 96843226
  • 2008-08-16
  • Уншсан 15653

Би эх орондоо байна.2-p [1]

(SKT)LG-SH650 iim utas mgl d taarahuu [2]

mgl club sonoj baix shig baina... [2]

  • fater
  • 2008-08-15
  • Уншсан 2221

mgl ruu huuhed [1]

үнэн дээ [1]

даанч дээ [1]

Би эх оронодоо байна. [5]

Хэрэв ухаант мэргэд өшөөт хүнээ

Бурхан Бурхан гэдэг үг нь "БУДДХА" гэсэн санцкрит үг

Duu tatah tuhai [1]

Монгол номын сан байгуулахаар болсонг та бүхэн мэдэх биз дээ

Задлангийн эмч бусдад хорлогдсон байж магадгvй [1]

Визэн дээр анхаарна уу [1]

  • ABAP
  • 2008-08-11
  • Уншсан 5773

www.mglclub.com-g KHUDALDAJ AVAKH SONIRKHOL BAINA. [3]

MGLs hun tatuulna

Зарим хэрэгт өвc мэт доош дарагдвал зохих

Uuchilaarai mash ingiin zuil asuuya [1]

''Ханиа зөв сонгохыг ''айлдсан нь. [1]

Хөрөнгө зоорь хэр их байвч зовлон ихтэй. [1]

UTBAI AVYAAAA [1]

  • d&s
  • 2008-08-09
  • Уншсан 3390

"Udahgui FM radiotoi bolno" [1]

BAYARLALAA MONGOL NZUUDDAA [1]

  • bilgesh
  • 2008-08-09
  • Уншсан 2358

****ИНТЕРНЕТ ҮНЭГҮЙ СУУРИЛУУЛЖ ӨГНӨ***HYAMD COM ZARJ BNAA>>> [1]

gar utas zasbar yilchilgee . kartnii utas hudaldaa [1]

  • dj girl
  • 2008-08-08
  • Уншсан 3985

Монгол цэцэрлэг [1]

Хятадын эрх баригчид Олимпийн наадмаар дулдуйдан Өвөрмонголчуудыг хүчирхийлж байна

♣♣..**Хайрласаан чамайгаа **..♣♣

Солонгос хэлний сургалт [1]

suwond em ajil haij bna [1]

hi mgl chuudaa

  • 1037
  • 2008-08-07
  • Уншсан 2235

Riot in Mongolia Part 1 2 3 [1]

buh turliin mahni hudaldaa

  • GER BUL
  • 2008-08-04
  • Уншсан 2487

mongol uls tusgaar togtonoson uls mun uu? [2]

BUSGUI TANII GOO SAIHAND...

  • nuskin_
  • 2008-08-02
  • Уншсан 2358

VENERA salon

♣♣..****..♣♣

buh turliin mahnii hudaldaa

  • GER BUL
  • 2008-08-02
  • Уншсан 3202

zaluusaa temtselee ehelie,,, suvaraa,,,,,, secret

  • suvarAA
  • 2008-08-01
  • Уншсан 174

Монголын тамирчид Бээжингийн олимпод Хятадыг төлөөлж оролцоно [2]

araichdee [1]

Энэ бол крилээр бичхэд зориулан бутээгдсэн юм шүү.

배너신청
자생병원

배너신청