Бичлэгийн тоо 2,391

ХҮНИЙ НУТАГТ СУУГАА МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ /Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр/

• 2008.09.16, 22:29 • Sonin.mn, Топ мэдээ Энэ мэдээг 10096 хүн уншсан. Өнөөдөр, 476 хүн уншаад байна.

Хээрийн галуу нисэн үл хүрэх газарт аж төрөн суугаа угсаа гарваль, удам судар нэгт ахан дүүс Та нарынхаа амар амгаланг айлтган мэндчилье.

Монгол Улсын Засгийн газар харийн нутагт ажил амьдралынхаа мөрийг хөөж яваа элгэн садан Та нартаа хандаж байна. Ардчиллын ачаар Монгол орон хаяа сөхөн хаалгаа нээж, монголчууд дэлхийн дайдад хөл тавих болсон тэр өдрөөс эхлэн  хүний газар, гүний нутагт сайн ажил, сайхан амьдрал хайн одоцгоосон та нарыгаа эх орон, улс үндэстэн чинь аав, ээжтэй тань адил санан дурсаж, тосон хүлээсээр байгаа билээ.

Бидний монголчууд тэртээх газар орон, шинэ ертөнцийг танин мэдэхийн эрмэлзэл жигүүртэй төрсөн ард түмэн. Илдний ирээр ертөнцийг хураасан хүлэг баатруудаас эхлээд ном, номхролд гэгээрэхээр Жагар, Төвдийг зорьж, бурхны ариун сургаалыг түгээсэн хувраг мэргэдийг хүртэлх өвөг дээдсийн минь нэр алдар дэлхийн түүхэнд дурайж буй. Сумын шуудангаар гараад Зөвлөлт Улс, Европ тивийг зорьсон ХХ зууны сэхээтнүүдээс эхлээд жилийн дөрвөн улиралд нутаг сэлгэх малчин ардаа хүртэл ертөнцийг таньж, нүд тайлахыг оршин тогтнох хийгээд хөгжин дээшлэхийн нэгэн түлхүүр хэмээн эрт мэдэрсэн үндэстэн билээ, бид.

Соёл иргэншлийн их ертөнцөд нэвтрэх санал сэдэл, тэвчээр хатуужил, эрэл эгээрлийн “түүчээ” нь Та нар маань мөн. Олж авсан боловсрол мэдлэгтээ итгэж, хаа ч болов нутагшин амьдрах чадвартаа найдаж одсон Та нарыгаа манай үндэстний хамгийн зоримог, өөртөө итгэлтэй, юуг ч бүтээх увидастай тэр хэсгийн төлөөлөл хэмээн бид гүнээ хүндэлдэг.

Харийн нутаг, гадаад орчныг хөндлөнгөөс биш ойрын зайнаас, бүр дотроос нь харж нээсэн өнөө цагийн монголчуудын нүд Та нарынх л байсан. Хүмүүс урьд нь албан томилолт, арилжааны хэргээр л хааяа зорчдог байсан, эсвэл монгол хүн огт хүрч чадаагүй газар орон руу Та нар одсон. Хүний газар, гүний нутаг дахь монгол үндэстний нэгэн хэсэг, эзэн Чингисийн байгуулсан их голомтын тасархай нь Та нар маань билээ. Монгол гэдэг нэрийг толь бичгээс л харж мэддэг, мэдлээ гэхэд будилсан түүхийн бурангуй ойлголттой, аугаа дээдсийг минь “талын зэрлэгүүд” мэтээр төсөөлдөг харь хүмүүсийн дунд амьдрахаар явсан Та нарын эр зориг, аж амьдралын төлөөх гайхамшигт эрмэлзэл монгол хүний үр хойчдоо хэлэх үлгэр сургаал болон үлдэх учиртай.

“Харь халуун хоёрт зүтгэж яваа аав ээжийнхээ, ах эгчийнхээ хөлс шингэсэн мөнгийг чихэр, бурамнаас өгөхгүй, эрдэм мэдлэгт зориулна” хэмээн өхөөрдөм гартаа ном тэвэрч суугаа хүүхдийг харахад  хэний ч нүдэнд  нулимс хурна аа.

Та нар маань хүний газар хөлөө олж ажиллаж амьдраад зогсохгүй, эх орныхоо мянга мянган өрх бүлийг тэжээн тэтгэж, түм түмэн хүүхдийг сайхан ирээдүйтэй нь золгуулж байна. Та нарын хөлс шингэсэн мөнгөөр олон арван орон сууц ашиглалтад орж, зуу зуун гэр бүлийн амьжиргаа өөдлөн дэгжиж байдаг аа.

Эзэн Чингисийн тал нутагт түгэн дэлгэрч, сумыг аймагтай, малчны хотыг нийслэлтэй нь холбон тэлж байгаа орчин үеийн холбоо мэдээллийн технологийн шинэчлэлийн үр дүн та нарт минь ч ач тусаа өгч, Монголынхоо тухай шинэ соргог мэдээ мэдээллээр байнга хангагдаж яваа  гэдэгт итгэж байна.

Манай эх орон өөрийн гэсэн нүдээр харвал өндийж, өөдөлж явна. Арван найман жилийн өмнө дундаж цалин 5 ам.доллар байсан бол өдгөө доод хэмжээг нь 100 болгон тогтоогоод байна. “Чамлахаар чанга атгах” хэмжээний л мөнгө. Ерөөс өнгөрсөн жилүүдэд бид бэрхшээл хүндрэл багагүй амссан ч, цөөнгүй амжилт олж бас чадсан. Үүнийгээ бид чамлах биш харин бататгах хэрэгтэй. Мөн даяаршин нягтарч байгаа хүн төрөлхтөнтэй мөр зэрэгцэхийг хичээн чармайх ёстой.

Хүн төрөлхтний гадаад бодлогын түүхэнд “Pax Mongolica” буюу “Монголын их энх амгалан байдал” гэсэн хэллэг хүртэл бий. Түүх сөхвөөс, бид дэлхийн хоёрдугаар дайнд ялагч гүрнүүдийн эвслийн бодитой гишүүний нэг байлаа. Өдгөө манай хөвгүүд Ирак болоод дэлхийн халуун цэгүүдэд энхийг сахиулах их үйлсэд оролцож, даян дэлхийн амар амгаланд хувь нэмрээ оруулж байна. Бидний монголчууд хөгжлийнхээ эрэмбэ, эдийн засгийн далайцаараа тэргүүлэгч болж хараахан чадаагүй хэдий ч ертөнц дахины үйл хэрэгт хэр чинээгээрээ нэмэртэй яваа нь бидний бахархал.

Хэдхэн хоногийн өмнө “Бээжин-2008” олимпоос манай тамирчид  бидний мөрөөддөг байсан баяр хөөрийг бэлэглэж, энгэртээ хос алт, хос мөнгө, дөрвийн дөрвөн медальтай ирлээ. Энэ гайхамшигт цаг мөчүүдэд та нар минь эх орноороо хэчнээн их бахархаж “Би монгол хүн шүү” хэмээн хүний нутгийг цочтол хашгирмаар, цээжээ дэлдэн гүймээр байсныг би сэтгэл зүрхээрээ мэдэрсэн.  Би ч гэсэн та нараасаа ялгаагүй л байв даа.

Ердөө гуравхан хоногийн өмнө Паралимпийн байт сурын төрөлд Баатаржав маань бас дахин алтан медаль зүүлээ.

Олимп хэмээх хүн төрөлхтний спортын их наадам алив улс үндэстний цог хийморь, золбоо жавхлангийн хэмжүүр байдаг. Та бидний эх орны хийморь лундаа өөдөө байгааг цөмөөрөө харж  урамшлаа.

Та бидний эх орон Монгол Улс маань хөгжлийнхөө нэгэн том бэлчирт ирлээ. Энэ бэлчрийг аль гарцаар нь туулахаас хамаг юм хамаарах болоод байна. Манай орны ашигт малтмалын аугаа их нөөц баялаг, Евро-азийн  ирээдүйн авто болон өнөөгийн агаарын замын уулзварт оршсон байрлал, ардчиллын үрээр бүрэлдсэн нээлттэй гадаад бодлого гэхчлэнгийн олон таатай хүчин зүйлс  биднийг богино хугацаанд огцом өөдлөх, хөгжлийн дээд эрэмбэ рүү хөтлөх үүд хаалгыг нээж байна.

Гэхдээ хаалга нээгдэж байгаа ч гэлээ, бид тэр хаалганы босгыг давж амжаагүй байна.

Энэ алтан босгоор эвээ нийлүүлж, эрхэм хүслээ нийтгэн алхаж орох зорилгыг эш болгон МАХН, АН-ын хамтарсан Засгийн газар байгуулахаар бид зөвшилцөн шийдвэрлээд байна. Үүсэн ужгирсан бэрхшээлийг гэтэлж, өөдлөн дэвжихийн саруул замаар замнахын тулд бид нэгдсэн бодлого, нийлэн нягтарсан хүсэл зоригтой байх нь монгол түмэнд тохиосон түүхэн сонголтын өгөөжийг үр ашигтай амсан хүртэх гол нөхцөл мөн гэж үзсэний учир бид энэ алхмыг хийлээ. Бид эвтэй байхдаа ямагт хүчтэй байсан ард түмэн.

Чухам тийм ч учраас монголчууд эв нөхөрлөлийг эрхмийн дээд гэж үзсээр ирсэн зон олон. Бие биеийн эрдэм ухаан, боломж нөөцөд түшиглэж, нэгэн санаа нэгдмэл зорилготой байх энэ монгол ухаан харийн нутагт аж төрөн суугаа Та бүхэнд ч хамаатай гэдгийг хэлүүлэх юун. Монголын үр сад эх орондоо ч, хүний нутагт ч дэм дэмэндээ амьдрах чин сэтгэлтэй байгаасай гэж миний бие хүсэж байна.

Өнөөдөр Монголын иргэд дэлхийн өнцөг булан бүхэнд хүрчээ. Казахстан, Солонгос, АНУ-д хэдэн арван мянгаараа ажиллаж, амьдарч, сурч байна. Монгол хэлээр гардаг сайтуудаар орж байгаа хандалтыг ажиглавал дэлхийн 188 орноос өдөр болгон сэтгэлийн үгээ илгээж байгаа нь харагдлаа. Англи, Герман, Японоос эхлээд Тонга, Коста Рика, Сенегал улсаас хүртэл өдөрт зуугаас дээш хандалт бүртгэгдэж байх юм. Хүний газар зүтгэж, зовж олж байгаа олз ашиг чинь энд бидний халаасалж болохоос илүү байгаа учраас л та нар маань хүлэг морь янцгаасан хээр талдаа ирж чадахгүй байгаа билээ.

Хүний нутагт дуссан хөлс чинь одоохондоо унасан газартаа унагаснаас ахиу үнэлэгдэж байгаа болохоор л Та хэд маань Цагаан сарын Шинийн нэгэнд цэнхэр хангайнхаа овоонд мөргөж чадахгүй бэтгэрч суугааг тань бид ойлгодог.

Ингэж яваа нь та нарын буруу биш ээ. Хэрвээ зоригоо чангалан холыг зориогүй бол бэтгэртлээ санаж суугаа үр чинь хоолоор дутуу, жил жилийн Цагаан сарын идээ будаанаасаа “хүүгийн минь хишиг” хэмээн хадгалж байгаа аав ээж тань бэлээр гуцуу явах байсан.

Та нар тэндээ хэр боломжоороо, ямар ч байсан энд байсантайгаа харьцуулахад “арай дээр” амьдарч байгаа  болохоор эргэн харьж чадахгүй байгааг чинь бид мэднэ. Бас буурал дээдсээ буцах замд нь үдэж, Бурхны оронд залах ёсонд ирж чадалгүй элгэндээ бэтгэрсэн нь олон гэдгийг бас гадарлана. Учир нь, талын монгол айл шиг ирсэн зочин болгонд нохойгоо хорьж, үүдээ нээж өгч, цайгаа даргилуулдаггүй ихэмсэг гүрнүүдэд нуугдаж хаагдахын гачланг та нар минь амсаж яваа. Нэг гаргавал эргээд оруулдаггүй оньс хатуу үүдийг нь бүрмөсөн хаалгачихгүйн тулд тийнхүү зовлонгоо нууж, жаргалыг хурайлан суугааг чинь мэдэрч байна. Гэхдээ улс орноо, өрх бүлээ тэтгэн тэжээх гэж яваа ариун үйлс, үнэн сэтгэлийг тань монгол нутгийн тэнгэр Чингис  хааныг ивээсэн шигээ ивээнэ ээ. Бас “Усыг нь уувал ёсыг нь дага” гэсэн эцэг дээдсийн ариун сургаалыг дагасны хүчинд болж, бүтэж яваагаа мартахын учиргүй биз ээ.

Гадаад орнуудад сурч, ажиллаж, амьдарч яваа монголчуудынхаа эрх ашгийг хамгаалах Монгол төрийн бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх нь хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны нэгэн чухал зорилт байх болно. Та нартаа эдийн засгийн хийгээд эрх зүйн туслалцаа үзүүлэх, тусгаар Монголын иргэний тань хувьд эрх ашгийг чинь дээдлэн хамгаалах, Үндсэн хуулиар олгогдсон хүний эрх, эрх чөлөөгөө эдлэхэд тань туслах зэрэг асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ-ын гишүүний хувьд хууль санаачлан батлуулахын төлөө би ажиллах болно.

Улсын хийгээд өрх бүлийн орлого ундарч эхлэх сайхан ирээдүй бидэнд байна. Таны тэнд олдог мөнгийг энд адил хэмжээтэй авч чадахгүй ч ядаж талыг нь тоолон өвөртөлж болох боломж бүрдэж байна. Өнөөдөр авч чадахгүй гэлээ ч маргааш авч чадах боломж харагдаж эхлэв. Хэдийгээр бэрхшээл, хүндрэл чамгүй байгаа ч манангийн цаана мандах нар байгаа нь ойлгомжтой. Монголчууд  мэдрэмжтэй, зөнтэй ард түмэн. Найман зууны тэртээ Онон голын хөвөөнд өнчин өрөөсний зовлон дунд загас, мангирханаар Тэмүүжин хүүгээ тэжээж суусан Өүлэн эх түүнийг хожмоо дэлхийн эзэн болохыг мэдэрч л байв даа.

Аавын бийд хүн таньсан, агтын  бийд газар үзсэн та нарын тус эх оронд чинь өдгөө хэрэгтэй байна. Та нар хөгжингүй улс үндэстний дотоодод хөндлөнгөөс орсон хүмүүс учраас тэдний хөгжлийн нууц, дэвшлийн гогцоог хэвшил, дэвшилдээ дассан өөрсдөөс нь илүү тод харж байгаа биз. Та бүхэн эх нутагтаа байгаа бидэнтэйгээ харьцуулахад хөгжлийн дээд эрэмбэ рүү шилжин, нүд тайлсан шинэ цагийнхан тул энд бидний юу нь болохгүй, ямар юман дээр буруутах гээд байгааг хамгийн соргог мэдэрч байгаа нь дамжиггүй.

Та нар суугуул холын нутгаасаа уугуул төрөлх орон гэртээ нэг л сайхан өдөр эргэж ирнэ. Хүний газар бөхийж олдог мөнгийг эх орондоо гэдийж олдог болчихлоор аавын хүүхдүүд төрсөн голомт, өссөн үүрэндээ буцаж ирэлгүй хаачнам билээ.

Тэр цагт та бүхний сурсан, мэдсэн бүхэн Монголын минь хөгжил дэвшилд алттай жишимгүй үнэтэй болохын учир энэ захидлыг илгээж байгаа юм. Сурсан мэдсэн гэхээр зөвхөн бакалавр, магистрийн диплом санаанд буудаг нь өрөөсгөл ойлголт биз ээ. Хүний газар ажиллаж амьдрахдаа сурсан харсан бүхэн, байшин шавардахаас эхлээд байгаль орчинд ээлтэй технологи эзэмших хүртэл, хүн хуурч, ажил оромдохыг жигшихээс эхлээд хуулийн хүрээнд амьдарч сурсан чинь хүртэл энд байгаа бидэнд хэрэгтэй болж байна. Архи дарсгүй амьдарч байсан аж төрөх хэвшлээс тань эхлээд ажиглаж мэдэрсэн бүхэн чинь бидэндээ үлгэрлэх жишээ болох нь байна.

Нарны эрт, насны залууд газар үзэж нүд тайлсан хэсэг нь улс үндэстнийхээ хөгжлийн түүчээ болдог нь уламжлал. ХХ зуунд Монголын мянга мянган залуус хуучин Зөвлөлт Улс болон Зүүн Европын орнуудад боловсрол эзэмшсэн байдаг. Чухамдаа тэд л өнөөгийн тусгаар тогтносон, соёлжиж иргэншсэн Монгол орны хөгжлийн “түүчээ” болсон. Тэд боловсрол мэдлэгээр үлгэрлээд зогсоогүй боловсон  амьдралын хэв маяг, эс ширхэг бүрийг биеэр дэлгэрүүлэгчид байлаа. Үе тэнгийнхэн нь тэднийг хүндэтгэн бахархаж, даган дуурайсаар соёлжиж, иргэншсэн билээ. Харин өдгөө та нарын ээлж ирж байна.

Ази хэлбэрийн хөгжлийн удирдлагаас эхлээд Америк маягийн  хөгжингүй ардчилал, Англи саксоны ёсорхуу шинэтгэл, аль нь давуу болоод онцлог шинжтэйг дотроос нь Та бүхэн харж байгаа билээ. Тэдний аль нь манайд дэвшил болохыг, аль эсвэл “монголчлоод” буруугаар эргүүлчих гэмтэйг ч бас бодолхийлэн тунгаасан болов уу. Чухам энэ үзсэн мэдэрсэн мэдлэгээрээ туслахыг эх орон чинь хүсэн хүлээж байна.

Та нар ар гэр, ах дүүсийнхээ амь зуулгыг амжилттай тэтгэж ирсэн шигээ өдгөө эх орноо мэдсэн сурсан, харсан үзсэнээрээ гийгүүлэн мялаах цаг ирлээ гэж Монгол Улсын Засгийн газар үзэж байна.

Тал нутагтаа өөрийн бизнесээ цэцэглүүлж, хүний газар хүйтэн халуунд зүдэн олдгоосоо илүү их баялгийг бүтээж, хишиг буяныг нь хүртэх, хурдан хөлгийн шандас шалгасан талаараа хуй салхи мэт дураараа давхин амсхийх цаг нэгэнт ойртжээ. Энүүхэн гүвээний цаана байгаа тэр цагийг авчрах их үйл хэрэгт та нарын минь оролцоо, зүтгэл үнэхээр хэрэгтэй байна.

Иймд Та бүхэн өөрсдийн санаж бодсон, ойлгож мэдэрсэн, олж харсан, ер нь Монгол эх орноо хөгжүүлэхэд яахын аргагүй нэмэр болно гэж үзсэн мэдлэгээ, тэр ч бүү хэл давтагдаж мэдэх алдаа завхралын талаарх сэрэмж сэлтээ, бага жижиг гэлтгүй бизнес хийх арга хөтөлбөр, бүтэн төслөөс эхлээд ганц өгүүлбэрт багтах саналаа хүртэл Монгол Улсын Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны
press.office@prime.pmis.gov.mn
, эсвэл
info@open-government.mn
хаягаар ирүүлнэ үү?

Та нарыгаа санан хүлээх элгэн садан, эх орон, улс үндэстнийг тань төлөөлж хүндэтгэн ёсолсон,

Монгол Улсын Ерөнхий сайд Санжаагийн Баяр

2008 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр     Улаанбаатар хот

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/734279/bb6/trackback

æàâàð

2008.09.22 13:16:45
*.230.217.53

ali deer ueiin medee suuliin ueiin medee sonorduulna uuu
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
231 Бэрхийг давж амьдар [2] oron_zai 2008-10-13 1936
230 ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,орчлон гэдэг,,,,,,,,,,,,,,,, ....Badr Hari..... 2008-10-12 1645
229 Польш Улс руу гэрээт ажилд зуучилж байна. [1] R.Agii 2008-10-09 2682
228 ОРОН НУТГИЙН СОНГУУЛь Munkh-munkh 2008-10-07 2231
227 БНСУ-ын Хүнсний .. "Сникерс",­"Марс", "M&M", "Kит Кат" ..меламин илэрсэн Munkh-munkh 2008-10-07 2449
226 “Чукагийн гудамж”-наас салмааргүй л байлаа... [1] 나이키 2008-10-06 2850
225 Зав алгаа Баабар ахаа /хуулан бичлэг [1] bmbm 2008-10-06 2463
224 solongosiiin gutamshig [1] hjoe 2008-10-04 2588
223 Өв залгамжлагчид [2] ....Badr Hari..... 2008-10-03 2231
222 Нэрний эхний үсгээр зан чанарыг тодорхойлох [1] ora77 2008-10-03 2936
221 Орон сууцны үнэ 15-30 хувиар хямдарчээ /2008-10-01/ jaalhuu 2008-10-02 2687
220 "Lotte Koala" жигнэмэгээс меламин SOS SOS SOS [3] Munkh-munkh 2008-09-29 3073
219 MAXH ogoh zovlogoo [2] ismiraldo 2008-09-29 2074
218 Huuchin bairnii une......arai l.... [3] jaalhuu 2008-09-29 17134
217 Єглєєнєєс тvvгээд хоёр шуудай л болгосон [1] malchinhuu 2008-09-28 2248
216 Анхаар!!www.sonin.mn вэбсайт дэндэж байна. [4] bmbm 2008-09-28 7126
215 Харийнхан Монголд, манайхан харьд ямар хэрэг үйлддэг вэ? [1] malchinhuu 2008-09-28 3150
214 HELJ OGCH TUSLAACH ARD TUMEEEN [3] guree_g 2008-09-27 1369
213 Монголын сүү ч аюулын харанга дэлдэж байна. [2] oron_zai 2008-09-26 2839
212 " IVEEL " MAHNII MONGOL DELGUUR [2] GER BUL 2008-09-26 1478
211 Mongol zaluuchuuddaa [7] Hansuk 2008-09-26 1687
210 ( Монголын ) Уран Гулгалтын Холбоо Munkh-munkh 2008-09-25 2936
209 Монгол улс хөгжил хэзээ Өмнөд Солонгосын өнөөгийн хэмжээнд очих бол. Munkh-munkh 2008-09-25 3287
208 АЯ ЗОХИОГЧ НАРТ [2] Мичидмаа 2008-09-25 2414
207 таван жил мєрдєн шалгаж, хорьчихоод ''Уучлаарай, бид андуурчихжээ''... [6] bmbm 2008-09-25 2636
206 Солонгост байгаа ч гэсэн Монгол Munkh-munkh 2008-09-24 2373
205 BOLDOG BOLVUU [2] 양&나 2008-09-23 1686
204 Танилгүй монголын ажил бүтэхгүй Levi`s 2008-09-22 2272
» iim zuiliig xaana bichix ve ХҮНИЙ НУТАГТ СУУГАА МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ /Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр/ [1] Capxvv 2008-09-22 2415
202 БИ ЗОРьСОНДОО ХҮРНЭ ГЭДЭГТ ИТГЭДЭГ. Munkh-munkh 2008-09-21 2665
201 ХҮНИЙ НУТАГТ СУУГАА МОНГОЛ АХАН ДҮҮСТЭЭ /Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр/ daruuhan01 2008-09-17 4966
200 Надаас үл хамаарч эрүүл мэнд минь сүйдсээр [2] oron_zai 2008-09-16 3722
199 Монгол залуус Мvvний шашны гар хєл болж байна [4] oron_zai 2008-09-16 5049
198 Өмнөд хөршид хориглосон “Саньлу”-гийн сүүнээс болгоомжлоорой [1] oron_zai 2008-09-16 3666
197 UILDVERIIN TONOG TUHUURUMCH <MASHIN> [1] KORSCO 2008-09-16 2329
196 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 09 [1] Munkh-munkh 2008-09-15 6982
195 Nulimstai mungu [3] Bond007 2008-09-14 10122
194 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 8 Munkh-munkh 2008-09-13 5764
193 Хойд Солонгосын удирдагчийн тархинд цус харвасныг ... [1] Munkh-munkh 2008-09-11 6316
192 Монгол орны ирээдүй улам л хар африк өнгөтэй л харагдаад болохоо болилоо шүү та минь ээ!!! [1] bmbm 2008-09-11 8327
191 Zarim Mongolchuud min yamarch khetsuu boloov de [2] Hansuk 2008-09-09 2556
190 АНУ-д Жорж Вашинг­тоны нэрэмжит их сур­гуу­лийн төлбөр нь жилийн 39240 ам.доллар Munkh-munkh 2008-09-09 5697
189 ХҮРТЭХҮЙН УХААН ХИЙГЭЭД ЭНЕРГИЙН ЭРДЭМ [1] Мичидмаа 2008-09-08 5906
188 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА.7 Munkh-munkh 2008-09-08 5170
187 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 6 [2] Munkh-munkh 2008-09-05 4754
배너신청
자생병원

배너신청