Бичлэгийн тоо 2,391

Зэсийн ханш өнгөрөгч долоо хоногт

Хятадын эдийн засгийн өсөлт буурч буй нь зэсийн ханшид нөлөөлжээ

Мягмар гаригт БНХАУ-ын эдийн засгийн өсөлт цаашид буурч магадгүй гэсэн болгоомжлол нь хөрөнгө оруулагчдыг үйлдвэрийн металлаас татгалзахад хүргэв, Нью-Иоркийн бирж дээрх зэсийн ханшийг 2005 оноос хойш анх удаа 1 лб (1 lb=16 оunсеs=453.592 grams) нь хоёр ам.доллараас доош арилжаалагдахад хүргэлээ.

Энэ оны долдугаар сараас хойш 12 сарын зэсийн гэрээний үнэ 50 хувиар буугаад байгаа билээ. Эдийн засгийн энэ эргэлтийн үед үйлдвэрийн ба орон сууцны зах зээл улам муудаж байгаа нь зах зээлийг бодит түвшинд нь авчирахад гол нөлөөлж байгаа гэж судлаачид үзэж байна.

Лондоны металлын зах дээрх нэг тонн зэсийн үнэ 4500 ам.доллар буюу даваа гаригийн ханшнаас 4.7 хувиар буурч арилжаалагдсан ба энэ өдөр хамгийн доод талдаа 4430 ам.доллар хүрчээ. Томоохон шинжээчдийн үзэж байгаагаар зах зээлийг гол тогтоож байсан Хятад улсын эдийн засгийн өсөлт буурч байгаа нь хөрөнгө оруулагчдын итгэлийг улам бууруулж байгаа бөгөөд бусад металлтай харьцуулахад зэсийн ханш нь үйлдвэрийн өртөг шингээсэн үнээс өндөр байгаа ба ханшийн уналт цаашид үргэлжилнэ гэж үзэж буй аж.

Уул уурхайн харанга дэлдлээ

Лхагва гаригт хөрөнгийн зах зээлийн дахин уналтаас хамаарч зах зээлд оролцогчдыг металлын захаас дахин хөрөнгөө гаргахад хүргэн зэсийн ханшийг 10 орчим хувиар унахад гол нөлөөллөө. Лондоны металлын биржид тонн зэсийн ханш 4500 ам.доллараас 4040 ам.доллар хүртэл унасан байна. АНУ-ын хөрөнгийн зах зээл даэр санхүүгийн болон бусад секторын компаниудын улирлын орлогын мэдээ муу гарч байна. "Dow Jones industrial average" индексийг 556.1 буюу зургаан хувиар унагахад нөлөөлсөн бөгөөд бусад санхүүгийн захыг огцом хөдөлгөөнд орууллаа. Энэхүү зэсийн ханшийн огцом уналтаас шалтгаалан зарим үйлдвэрлэгч, олборлогчдын өмнө хүндрэлтэй асуудал тулгараад байна. Тухайлбал, дээрх өдөр Чилийн хоёр дахь томоохон уул уурхайн холбооны ерөнхийлөгч нь "Энэхүү ханшийн уналтаас шалтгаалан бид түгшүүртэй байдалд тулж ирлээ. Хэрэв энэхүү байдал цаашид үргэлжилбэл 2009 оны зэсийн үндэсний эдийн засаг, эрдэнэсийн санд нөлөөлөх нөлөөлөл нь огцом буурна" гэж мэдэгдсэн байна.

Дэлхийн санхүүгийн хямрал нь Нью-Иоркийн Таваарын бирж дээрх нэг фунт зэсийн ханшийг 2005 оны арваннэгдүгээр сараас хойш анх удаа 1.83 ам.долларт хүргэсэн билээ.

Зэсийн ханш хамгийн доод түвшинд хүрэв


Пүрэв гаригт зэсийн ханш сүүлийн гурван жилийн хамгийн доод түвшинд хүрсэн ба АНУ-ын хувьцааны ялимгүй өсөлтөөс шалтгаалан ханш эргэж өсч хаагдсан байна. Хөрөнгийн захын хувьцааны үнэ гурав орчим хувиар өссөн боловч уул уурхайн секторын "ВНР Вilliton", "Rio Tinto" компаний хувьцаа нь 6.2 ба 6.5 хувийн уналттай байв. Лондоны металлын бирж дээрх тонн зэсийн ханш хамгийн доод тал нь 3815ам.долларболсон ба буцаж өсөн 4040 ам.долларт хаагдсан.

"Barclays Capital”-ын металлын шинжээчийн үзэж байгаагаар гол нөлөөлж буй хүчин зүйл нь макро эдийн засгийн байдал ба ихэнх металл нь үйлдвэрийн өртөг шингээсэн ханш буюу түүнээс доош арилжаалагдаж байна гэж үзжээ. Тэрбээр "Энэхүү уналт богино хугацаанд үргэлжлэх ба цаашид тогтвортой арилжаалагдана" гэж тайлбарлажээ. Зэсийн ханш энэ оны долдугаар сарын оргил ханш болох 8940 ам.доллараас 50 хувиар, никкель 80 хувиар унасан байна.

 

Дэлхийн эдийн засаг зогсонги байдалд орлоо гэсэн хөрөнгө оруулагчдын айдас нь ам.долларын ханшийг улам чангаруулж, хөрөнгийн захыг улам тогтворгүй болгосон ба зэсийн ханшийг баасан гаригт 2005 оны есдүгээр сараас хойшхи хамгийн бага түвшинд хүргэлээ. Лондоны металлын бирж дээрх тонн зэсийн ханш 4040 ам.долларас 3665 ам.доллар хүртэл навс унасан ба 1977 оноос хойш долоо хоногийн хамгийн өндөр уналт буюу 20 хувиар буурчээ. Хөрөнгө оруулагчдын зах зээлийн итгэл буурсан нь хөрөнгийн захыг Ази, Европ болон Америкт хямруулахад нөлөөлөөд зогсохгүй бусад захыг хямралд оруулаад байна. Шинжээчид зэсийн ханшийн энэ огцом уналтыг тайлбарлахдаа онолын хувьд гол нөлөөлөгч эдийн засгийн болон бусад хүчин зүйлийн хамаарал багассан, зөвхөн бусад санхүүгийн захыг дагаж хямарч байна гэж үзсэн байна.

Валютын ханш өнгөрөгч долоо хоногт
Өнгөрсөн долоо хоногийн эхээр ам.долларын ханш чангарсан үзүүлэлттэй байсан ба АНУ-ын холбооны нөөцийн сангийн тэргүүн Веn Веrnankийн мэдэгдэл том түлхэц болсон байна. Тэрбээр Конгресст тайлагнахдаа "Зах зээлд бий болоод буй хямралыг бүрэн даван туулахын тулд хоёр дахь дахин сэргээх төлөвлөгөөг хэрэгжүүлэх хэрэгтэй. Хэдийгээр энэ нь манай улсын төсвийн алдагдлыг нэмэгдүүлэх ч гэсэн ингэхээс өөр арга зам үгүй" хэмээн мэдэгдсэн нь ам. долларын ханшид эерэгээр нөлөөлсөн нэг хүчин зүйл байлаа. Мөн Ази, Европ болон АНУ-ын хөрөнгийн захын индексүүд өсөлттэй байсан нь зах зээлд оролцогчид эрсдэл үүрч байгааг харуулж буй ч зарим валютын хувьд энэ нь нөлөөллөө үзүүлээгүй. Японы иений хувьд энэ өдөр ам.долларын эсрэг 0,1 хувиар унаж 101,79-д хүрсэн бол еврогийн ханш 1,3530 болтлоо өссөн хэдий ч 1,3322 болж хаалтын ханш нь тавигдсан байна. Мягмар гаригт ам. долларын ханш сүүлийн 20 сарын хамгийн өндөр төвшинд хүрч өслөө. Энэ нь зах зээлд оролцогчид бүхэлдээ нэгдсэн улсаас бусад томоохон улсын бодлогын хүү илүү буурна. Ингэснээр тус бүрийн эдийн засгийн өсөлтийг хангах болно гэсэн нь ам.долларын эрэлтийг огцом өсгөсөн байна.

Шинжээчдийн үзэж буйгаар АНУ дахин санхүүжилтийн шинэ төлөвлөгөө бэлтгэж байгаа бөгөөд энэ улсын эдийн засаг хамгийн түрүүнд сэргэх болно гэсэн хүлээлтийг олон нийтэд төрүүлж байна. Иймээс ч хөрөнгө оруулагчид илүү эрсдэл багатай валют болох доллар, иен, франк руу ихээхэн хошуурах болсон байна. Энэ нөлөөлөл нь тухайн өдрийн хөрөнгийн биржүүдийн уналтаас харагдаж байлаа. Ам.долларын ханш эл өдөр еврогийн эсрэг 2,2 хувиар чангарч 1,3053-т хүрч арилжаалагдсан бол еврогийн ханш иений эсрэг 130,66 болсон нь 2005 оны зургадугаар сараас хойш анх удаа хүрч буй түвшин юм. Мөн энэ өдрийн нэг онцлох үйл явдал нь Английн төв банкны ерөнхийлөгч олон нийтэд "Манай улс сүүлийн 16 жилийн турш байгаагүй хямралын үед тулж ирээд байна" гэсэн нь фунтын ханшийг 1,67-оос доош буюу 2003 оны арваннэгдүгээр сараас хойшхи хамгийн доод түвшинд хүргэсэн.

Долоо хоногийн дундуур дэлхийн эдийн засгийн байдлыг хүн бүр ярих болсон нь хөрөнгийн биржүүдийг унахад хүргэсэн ба иений ханш огцом чангарлаа. Ам.долларын ханш ч мөн адил бусад гол валютуудын эсрэг сүүлийн хоёр жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Хөрөнгө оруулагчид эрсдэл өндөртэй хувьцаанаас аль болох татгалзаж санхүүжилтийн эх үүсвэрээ төлөх бэлтгэлээ базааж иен болон ам.долларыг их хэмжээгээр худалдан авч байгаа нь энэ өдрийн хөдөлгөөний гол хучин зүйл байлаа. Еврогийн ханш долларын эсрэг 1,2740-д хүрсэн нь 2006 оны намар хүрч байсан түвшин юм. Мөн Английн фунт 1,6153 -д хүрч 2,7 хувиар унасан нь сүүлийн таван жилийн хамгийн доод ханш боллоо. Ам.долларын бусад гол валютын эсрэг жигнэсэн индекс 85,921 болж сүүлийн хоёр жилийн хамгийн өндөр түвшинд хүрсэн.

Хэдийгээр долларын ханш чангарч байсан ч ганц Японы иений эсрэг 2,7 хувиар унаж 97,66-д хүрч арилжаалагдсан байна. Австрали, Шинэ Зеланд долларуудын ханш ч мөн адил энэ өдөр огцом унасан.

Долоо хоногийн сүүлээр ам.долларын ханш дахин чангарлаа. Английн фунтын хувьд энэ өдөр 1992 оноос хойш анх удаа нэг өдрийн дотор долларын эсрэг ханш нь 10 центээр унасан. Баасан гаригийн нээлтийн ханш нь 1,6308 байсан бол өдрийн доод ханш нь 1,5265-д хүрч арилжаалагдсан байна. Ам.долларын индекс сүүлийн хоёр жилийн хамгийн өндөр түвшин болох 86,965-д хүрсэн. Еврогийн ханш мөн л сүүлийн хоёр жилийн доод түвшин 1,2567-д очсон. Ийнхүү ам.долларын ханш чангарахад гол нөлөөлсөн хүчин зүйл нь хөрөнгө оруулагчид өөрсдийн капиталаа илүү найдвартай байршуулж болох валютуудын нэг гэж үзэж байгаатай холбоотой юм. Мөн өнөөдрийн байдлаар Японы иен бол яах аргагүй эрсдэл багатай хөрөнгө оруулалт гэдэг дээр ихэнх шинжээчид санал нэг байна. Иений ханш энэ өдөр долларын эсрэг 98,00-аас 90,90 болтлоо чангарсан. Еврогийн эсрэг 10 гаруй хувиар чангарч 113,82 болж арилжаалагдсан байна.

Алт, мөнгөний ханш өнгөрөгч долоо хоногт

Ам.доллар ханш алтныхыг "дарамталж” байна

Хөрөнгө оруулагчид ханшийн зөрүүнээс алдсан алдагдлаа хаахын тулд их хэмжээний борлуулалт хийсэн нь өнгөрөгч долоо хоногт алтны ханшийг найм орчим хувиар унагаад байсан билээ.

Долоо хоног эхлэхэд дээрх ханшийн өөрчлөлттэй холбоотойгоор алт, үнэт эдлэлийн үнэ буураад байсан бөгөөд Ази дахь үнэт эдлэлийн дэлгүүрүүдийн борлуулалтын орлого даваа гаригт гурав дахин өссөн ба Дивалид болж буй Хинду фэстивальтай холбоотойгоор биет алтны эрэлт нэмэгдсэн. Энэхүү биет алтны эрэлтийн өсөлт нь тухайн өдрийн Азийн зах зээл дээрх алтны ханшийг нэг ам.доллараар өсгөсөн бол Лондоны зах зээлд гурван ам.долларын нөлөө үзүүлсэн байна. Нийлүүлэлтээ бууруулах талаар ОПЕК-ийн гишүүн орнуудын сайд нар хуралдсантай холбоотойгоор гаарын тосны үнэ 2.40 баррелиар өссөн зарэг нь алтны ханш чангарах үндсэн шалтгаан байв. Мөн ам.долларын ханш чангарсан нь алтны ханшид муугаар нөлөөлсөн ч дээрх эерэг хүчин зүйлүүд давамгайлснаар долоо хоног алтны ханшийн өсөлтөөр эхэллээ. Даваа гаригийн өглөө алтны ханш 780.90 ам.доллар дээр нээгдсэн бол үдээс хойших Нью-Йоркийн зах зээл дээр өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн хаалтын ханшаас 3,3 хувиар өсч 808.00 ам.долларт хүрсэн нь энэ өдрийн төдийгүй долоо хоногийн хамгийн өндөр ханш байсан юм.

Өнгөрсөн долоо хоногийн ам.долларын ханшийн огцом чангаралт нь алтны ханшид ихээхэн дарамт үзүүлж байна. Ам.долларын ханш ийнхүү чангарч байгаа үед үнэт металл, түүхий эдээс илүү тогтмол өгөөж бүхий Засгийн газрын үнэт цааснуудын эрэлт хэрэгцээ ихсэх болно хэмээн шинжээчид үзэж байна. Мөн ОПЕК нийлүүлэлтээ бууруулсан ч Азийн орнуудын газрын тосны эрэлт буурсан тухай мэдээлэл гарсан нь алтны ханш буурахад тодорхой нөлөө үзүүлжээ. Мөн дэлхийн хамгийн том алт, мөнгөний нөөц бүхий "SPDR Gold Trust", "iShare Silver Trust" арилжааны сан өөрсдийн биет алт, мөнгөний нөөцийг бүх цаг үеийнхээ хамгийн өндөр түвшинд дөхөж очоод байгаа тухай мэдээлэл гаргав. АНУ, Европ болон Азийн томоохон автомашин үйлдвэрлэгчдийн борлуулалтын орлого их хэмжээгээр буурсан тухай мэдээлэл цацагдсан нь цагаан алт зэрэг бусад үйлдвэрлэлийн үнэт металлуудын ханшид сөрөгөөр нөлөөлжээ.

Дээрх сөрөг мэдээллүүдтэй холбоотойгоор алт болон бусад үнэт металлуудын ханш долоо хоногийн сүүлийн дөрвөн өдөр дараалан унасан ба бүх металлын ханш дор хаяж сүүлийн нэг жилийнхээ хамгийн доод түвшинд хүрсэн юм.

Ихэнх металлуудын ханш унаж байхад мөнгөний ханш харин мягмар гаригт чангарсан нь анхаарал татаж байсан хэдий ч дараа өдрөөс нь эхлэн суларсаар баасан гаригийн үдээс өмнө гэхэд 8.63 ам.доллар болсон нь 2006 оны нэгдүгээр сараас хойших хамгийн доод түвшин нь байлаа.

Алтны ханш ба “SPDR Gold Trust”-ийн алтны нөөцийн өөрчлөлт

Зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт зогслоо

Дэлхийн уул уурхайн акул, Англи австралийн хамтарсан хөрөнгө оруулалттай Rio Tinto дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг болох Африкийн Гвиней улсын 5|тапс1ои ууланд орших хүдрийн ордыг ашиглахаар зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын гэрээг тус улсын Засгийн газартай хийх үйл ажиллагаа харилцан тохиролцоонд хүрэхгүйгээр зогсолтын байдалд орлоо. Rio Tinto компани нь дэлхий даяар хөнгөн цагаан, зэс, алмаз, алт, хүдэр ашигт малтмалын түүхий эдийн хайгуул, олборлолт, боловсруулалтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дэлхийд томоохонд тооцогдох 2,25 тэрбум тонн хүдрийн нөөцтэй Simandou уулны уул уурхайн хайгуулын ажилд 2006 оноос хойш 400 сая ам.доллар зарцуулаад буй. 2008 оны наймдугаар сард Гвинейн эрх баригчид 2006 онд олгосон хайгуулынхаа лицензийн 50 хувийн газар болох 738 ам км газрыг Rio Tinto компанийн хайгуулын эрхээс хурааж авснаар хөрөнгө оруулагчид болон эрх баригчдын хооронд маргаан үүсч, өнөөг хүртэл харилцан шийдвэрт хүрч чадсангүй.

Гвинейн уул уурхайн сайд Lounceny Nabe Rio Tinto компаний Гвиней улсад цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлээсэй гэж хүсч байгаагаа илэрхийлээд маргаантай асуудал болох газрын асуудал, хайгуулын үр дүнгийн тайлан мэдээллийн асуудлуудыг хурдан шийднэ гэдэгт итгэлтэй байна гэжээ. Есөн сая хүн амтай, түүний 53 хувь нь амьдралын түвшний нэн ядуу хэсэгт багтдаг Африкийн оронд зургаан тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт дэлхийн санхүүгийн хямрал, ашигт малтмалын үнийн бууралттай энэ төвөгтэй үед эдийн засагт нь хүчилтөрөгч шиг хэрэгтэй байгаа. Гвиней нь хөнгөн цагааны түүхий эдийн экспортоороо дэлхийд нэгд ордог бөгөөд уул уурхайн хөгжил нь хараахан иргэддээ хүртээл болж чадаагүй байгаа нь авилгал газар авсан, төрийн муу менежменттэй шууд холбоотой аж.

Нөгөө талаас Rio Tinto компани мэдэгдэхдээ бид байнга Гвиней улсын бүх хууль захирамжид өнөөг хүртэл захирагдаж ирсэн ба үүссэн асуудалд эрх баригчид олон нийтэд нээлттэйгээр бидэнтэй харилцан зөвшилцөөсэй гэж хүсч байна гэжээ. 2006 онд харилцан тохиролцсон гэрээний дагуу 400 сая ам.долларыг хайгуулын ажилд зарцуулсан учир олборлолтыг хайгуулын лицензийн заасан газарт явуулж өргөн хэмжээгээр олборлолт явуулж байж хөрөнгө оруулалтаа нөхөж авах ёстой гэдгийг тэд бас сануулж байна.

Simandou уулын үйлдвэрлэлт 2013 оноос эхлэх бөгөөд жилд 70 сая тонн хүдэр үйлдвэрлэж, жил болгон Гвиней улсад 300 сая ам.долларын рояалти, нутгийн хөгжлийн санд 20 сая ам.доллар, гурван тэрбум ам.долларын татвар орж ирэх ажээ. "Хэрвээ ямар нэгэн компани хэдэн тэрбумаар нь хөрөнгө оруулалт хийж байгаа бол тэдэнд баталгаа л хэрэгтэй. Баталгааг өглөө болгон гэрээг шинэчилснээр өгч чадахгүй. Гвиней улс хийсэн гэрээнийхээ хүчин төгөлдөр байх орчинг хангаж хууль эрх зүйн тогтвортой орчинг бүрдүүлэх ёстойг уул уурхайн ажиглагчид Гвинейд сануулж байгаа" гэж олон улсын хуульч Аlpha Diallo мэдэгдэлдээ дурьджээ.

Rio Tinto компани нь Монгол Улсад "Айвенхоу Майнз" компанитай хамтран Оюутолгой төсөл дээр таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээр Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард суугаад өдгөө таван жилийг өнгөрөөгөөд байгаа билээ.

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/847072/db8/trackback

profile

Tsogtoo01

2008.10.30 13:21:51
*.97.239.212

Oortei chine sanal neg gishuun baina.E-mail hayagaa uldeene  uu?
profile

Munkh-munkh

2008.10.30 17:49:03
*.254.121.80

aaatravel39@yahoo.co  
Japan- Y -n  l ikh chamgaraad baina daa.Gekhdee Japanii khuvid gazar baikhgui bolj baigaa uls, USD$ changaralt bol US  turuus avsan arga khemjeenii ur dun, kharin ene ny khiisver  zuil baikh bii  dee.Ediin zasgiin bolon sankhuugiin uzuulelt ny medeelleer bol gaigui  l geed baigaa, gekhdee khoorondiin kholboo ny  sain  medegdekhgui  l baigaa ym  daa.
Za tegeed khar ukhaanaar  bid lai mungun temdegteer khurunguu khadgalakh be? USD & Y& W &...?

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
276 Mongol zoogiIn gazar zarna [2] jgaa 2008-11-03 1184
275 Одоо бол жинхэнэ дамын наймаа явж байгаа Munkh-munkh 2008-11-03 1610
274 Хөх Тэнгэрийн Агуу Их Эзэн Монголын ард түмэнд [1] Tsetsegekh 2008-11-02 1417
273 Solongos ruu yavah humuust!!! [1] R.Agii 2008-11-01 6236
272 ПУМ, САПУД энэ хямралын үер хямдарвал та бүхэн дотроо бодоорой. [3] Munkh-munkh 2008-10-30 2561
271 Монгол Улс 2008 онд 6 сая Ам.долл зарцуулсан байна. Munkh-munkh 2008-10-30 1279
270 Монголын арилжааны банкууд 500-600 сая ам. долларын алдагдал хүлээнэ [2] jooyo 2008-10-30 1658
269 мянган монголчууддаа хүргэх үг [1] jooyo 2008-10-30 1574
268 er em ajil bna [1] nu 2008-10-30 1429
» Ази, Европ, Америк бүхэлдээ хямарлаа [2] Munkh-munkh 2008-10-29 2210
266 Эх оронч эдийн засагч нартаа [3] Munkh-munkh 2008-10-29 1398
265 3 сая төгрөгөөр ажлын байр бий болгое. [4] aaznag 2008-10-29 1163
264 Орон сууцны ам метрийг 400-500 ам.доллар болгон Munkh-munkh 2008-10-29 1422
263 Мөнгөний төлөө хүнтэй унтах нь [1] ....Badr Hari..... 2008-10-29 1905
262 Меламин өндгөнд илэрчээ [1] jooyo 2008-10-28 1022
261 Bolgoomjil humuusee!!!!!!!!!!!! [1] R.Agii 2008-10-28 961
260 АЖИЛД АВНА.ЦАЛИН ӨДРИЙН 10 000-45 000 ТӨГРӨГ Munkh-munkh 2008-10-28 1457
259 SOLONGOSIIN IH DEED SURGUULIUDAD DARAAHI MERGEJLUUDEER ZUUCHILNA [1] surguuli_d 2008-10-28 893
258 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 12 [2] Munkh-munkh 2008-10-27 1465
257 "IVEEL"MAXNII DELGUUR [2] GER BUL 2008-10-26 939
256 3 SAR UNEGUI INTERNET ...skylife tv suuriluulna.... BATALGAATAI COMPYUTER....CAMERA [1] MGL гишүүн**** 2008-10-26 1650
255 Монголчуудыг бөхөлзүүлж, хятадуудыг давруулсан монголын нефть oron_zai 2008-10-26 1861
254 hyatad hunii sanaa, shunal hoyor [2] jooyo 2008-10-25 2004
253 TANIIG MONGOL HUN GEDGIIG UL ZOWSHOORNO. [1] sungirl 2008-10-25 1009
252 Ерөнхий сайд С.Баярын бичсэн "Та нар маань", "Та нар маань"гэсэн ил захидлыг уншаад харьд суугаа би бараг л уйллаа. [4] Munkh-munkh 2008-10-25 2377
251 Энхсайхан үнэхээр Хятад хүн юм болов уу? гэж бодлоо. [3] Munkh-munkh 2008-10-24 2098
250 Компьютерээс хэрхэн эрүүл мэндээ хамгаалах вэ? [1] jooyo 2008-10-24 1891
249 БИ ЭХ OРOНДOO БАЙНА. 11 [1] Munkh-munkh 2008-10-24 2251
248 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА . 10 [2] Munkh-munkh 2008-10-24 2677
247 medej bval helj ogoorei [2] stimorol 2008-10-23 1335
246 meddeg hvn baival helj ogooch [1] oyunaa03 2008-10-23 1054
245 tsenbeger tsagan acsent zarna! [1] msp 2008-10-23 1469
244 huh mongoliin ur sad [1] sarmisxan555 2008-10-22 1354
243 nadad tuslaachee emegteichuudee [1] sainbileg_88 2008-10-21 1434
242 Сайн хүн санаж мэдэж, муу хүн үзэж мэдэхийн учир Мичидмаа 2008-10-20 2589
241 ХУВАНЦАР САВ ҮЙЛДВЭРЛЭДЭГ МАШИН БАЙНА.. KORSCO 2008-10-20 1965
240 Солонгосчуудад найр тавьсан Ерөнхий сайд буруутай юу- Levi`s 2008-10-20 2304
239 mongol hun bilee bi [2] oneboy 2008-10-20 1583
238 !!! eh orondoo TAX tulj oroh gej uu?!!!! [2] hjoe 2008-10-19 1323
237 2008 Гадаад ажилчдын “Эв нэгдлийн өдөрлөг”2008 이주&#48 2008-10-18 1404
236 ajil bna [2] selii 2008-10-16 1395
235 Газрын тосны үнэ хоёр ам.доллараар нэмэгдлээ [2] ....Badr Hari..... 2008-10-15 1880
234 Нобелийн эдийн засгийн шагналтан тодорлоо [1] ....Badr Hari..... 2008-10-15 2404
233 HEY SARRO GEGCH BOLIOSO HVNII MEDEELEL COPYDOHO !!!!!!!!!!! TeckTonik 2008-10-15 1460
232 Ээж аав, нутаг ус, эх орон элэг зүрхэнд минь л эгшиж байдаг юм шүү дээ Munkh-munkh 2008-10-14 1481
배너신청
자생병원

배너신청