Бичлэгийн тоо 2,391

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг Солонгосын хөрөнгө оруулалттай “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн дарга 83 настай Пэ Со Тонг эмч найман настай хүүгийн эмчилгээг буруу хийснээс хүү амиа алдсан.  Энэ талаар түүнээс тодруулах гэсэн боловч тэрбээр туслахаараа дамжуулан “уулзах боломжгүй” гэж хэлүүлсэн. Магадгүй өөрийнхөө бурууг мэдсэн болохоор  хийсэн эмчилгээнийхээ зардлыг хүртэл аваагүй биз.

Гэтэл тус эмнэлэгт ажилладаг монголчууд түүний “бууны нохой” болоод өмгөөлөн хайцаалж, “зугтах” боломж олгосон нь харамсалтай.

Түүгээр ч тогтохгүй эмнэлгийн хөрөнгийг хамтран эзэмшигч, монгол талын эзэн нь Эрдэс баялаг, эрчим хүчний яам (хуучнаар Үйлдвэр худалдааны яам)-д томоохон албан тушаал хашдаг бололтой нэгэн (нэрийг нь нууцлав) “Сонгдо эмнэлгийн дарга буруу эмчилгээ хийгээд хүний аминд хүрсэн талаархи мэдээллийг битгий гаргаач” хэмээн хэвлэлийнхний амыг таглахыг хичээн, наагуур цаагуур гүйж үзсэн.

Хамгийн сүүлийн мэдээллээр Пэ Со Тонг эмчийн буруу эмчилгээ хийсэн гэдэг нь хэвлэлээр цацагдах тэр даруйд л хамаг юмаа баглаад, товолсон хагалгаагаа ч цуцлан хил даван, нутаг буцсан хэмээн эх сурвалж өгүүлж байгаа. Хагалгаагаа больсон нь ч болж. Эс бөгөөс бас хэний ч амиар тоглох байсан юм билээ бүү мэд.

Түүнийг хил давсан эсэх талаар лавлахаар Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газарт хандахад “Хэрэв гуч хоногийн визтэй бол манайд бүртгэгдэх ёстой. Харин манай улсад оршин суух зөвшөөрөлтэй бол ямар ч асуудалгүйгээр хил давж болдог. Ямар нэгэн эрүүгийн хэрэгт холбогдсон, шалгагдаж байгаа бол бидэнд мэдээлсэний дагуу хил давахыг нь хориглодог юм. Харин “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн эмчийн талаарх мэдээллийг манайд өгөөгүй болохоор хил давахад нь бид саад хийж чадахгүй” гэв.

Бүх хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүүхдийн аминд хүрсэн солонгос эмчийн тухай гарсаар байтал эрх бүхий байгууллагынхан түүнийг зүгээр л хил давуулчихлаа гэж үү. Арга ч үгүй биз дээ түүн шиг өндөр өртгөөр хүн эмчилдэг эмч одоохондоо манай улсад байхгүй болохоор хэдэн бор төгрөгөөр бидний хэдэн монголчуудын амыг нь таглачихаа байлгүй дээ. Тэгээд л өнөөдөр юу ч болоогүй юм шиг эх орондоо амар жимэр алхаж яваа болов уу.

Харин энд бид хэдэн биенээ хэмлээд хоцорлоо. Пэ Со Тонгийн буруугаас болоод хүү амиа алдсан гэх мэдээг гарах үед Эрүүл мэндийн яамныхан “Хэрэв “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн даргын буруу гэдэг нь тогтоогдвол хуулийн дагуу арга хэмжээ авна” хэмээн хариулж байсан. Харин одоо хэрэгтэн эмч хил даваад явчихаар тэд хэнд, яаж хариуцлага тооцох юм бол. Лайг нь үүрч үлдсэнээрээ эмнэлгийн монгол эмч, ажилчид л ажилгүй болж хоцрох биз. Гэхдээ “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн хаалгыг нь барьж байвал дээдийн заяа болно байх даа.

Гадаад харилцаа хариуцагчид нь өөрийн улсын иргэнийхээ эрх ашгийг хамгаалах байтал “хоёр улсын дипломат харилцаа” энэ тэр гэж найр тавьсаар иргэн ч үгүй, нэр хүнд ч үгүй, чимээ хүлээсэн хэдэн хүмүүс л байгаа. Гэтэл түүний араас Эрүүл мэндийн яам нь орж байх шиг. 

Саяхан даа “БНХАУ-аас сайн эмч нар ирлээ. Ямар ч өвчнийг эдгээдэг “бурхан” юм аа” л гээд байсан даг. Гэтэл яасан. Мэргэжлийн бус хятадууд тусгаар тогтносон Монгол Улсын нийслэлд тааваараа тарьвалзаж байгаад, “Хүн эмчилж байгаа” нэрээр олон ч хүнийг эрүүл мэнд, амь насаар нь хохироогоод буцсан. Тухайн үед тэдэнд хариуцлага тооцох нь байтугай эгцхэн хараад загначих ч хүн олдоогүй юм шүү. Харин өнөөх хятадууд нь дээрх солонгос эмчийн адилаар мөнгөнд нүдээ ухаад өгчих шахсан хэдэн монголчуудын буянаар нутаг буцацгаасан даа. Тэр үед Эрүүл мэндийн яам байтугай Засгийн газар юу ч хийж чадаагүй.

Үүнтэй л адилхан “Хэний хоолыг иднэ, түүнийхээ төлөө хуц” гэдэг зүйр үгийг хамгийн сайн биелүүлж байгаа улс бол “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн монгол эмч, орчуулагчид юм. Хэдий тийм байлаа ч ядаж үндэс угсаагаа бодож болмоор доо. Харамсалтай нь тус эмнэлгийн хаана нь ч очсон хэл амаа билүүдсэн хэдэн монгол хүүхнүүд солонгос эмч нараа өмгөөлөн, монгол хүний амийг юман чинээ бодохгүй байгаа нь юутай гутамшигтай.

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1272987/024/trackback

seda

2009.02.11 22:06:44
*.94.117.100

profile

sarmisxan...

2009.02.12 00:40:19
*.158.99.74

yah  gej  hudlaa  bichdeg  bna  aa.pai  emch  73  nastai.ter  hun  mgld  bjil  bna.yamar  negen  yalnaas  zugatsan  yum  alga.ene  emnelgiin  salbar  ni  seouliin  yagsug  yogiin  7  nomeriin  haalgaar  garaad  baruun  tiish  5  minut  yavahad  songdo  geed  bdag  yum.huugiin  huvid  gevel  turulhiin  emgeg  uvchtui  bsan.1000  hund  1  tohioldoh  gehuudee.songdo  bol  huuhdiin  emneleg  bish.buduun  shuluun  gedesnii  onoshilgoonii  tuv  emneleg.ene  emnelegt  ajildag  tungalag  gedeg  huuhnii  duugiin  huuhed  bsan  yum.ter  duugee  guij  bj  hevtuulsen  yum.ene  emnelgiin  talaar  mgliin  sonin  hevlel  veb  siteuudaar  bicheegui  gazar  gej  bhgui. pai  emch  50  jil  mes  zasliin  emch  hiisen  mash  chadaltai  emch.olon  ch  hunii  ami  avarch  yavsan  hun.ednii  emnelgiin  durangiin  tasag  gehed  2008  ond  8000  hund  uzleg  hiisen.edgeer  humuusiin  70%  urgatsagtai  bsan  buguud  800  orchim  hund  havdariin  mes  zasal  hiisen.mgliin  emnelgiin  5  jild  hiih  ajiliig  1  jild  hiisen.mash  olon  huniig  emchilj  edgeesen  gazar.end  ajildag  humuus  tiimch  muuhai  aashtai  bish.harin  ch  uudniihee  haruulaas  ehleed  bugd  l  chadah  chineegeeree  hund  tusaldag  mash  tsever  orchin  ueiin  tohilog  emneleg  gej  bolno.mglchuud  mini  yah  gej  ingej  1  hunii  bichsen  yumaar  tuilshrana ve? ter  8  nastai  huu  yopon  eej  mgl  aavtai  huuhed  bsan.tiim  bolohoor  mgl  emnelegt  ochihgui  so  emnelegt  uursduu  guij  huuhdee  hevtuulsen  yumaa.songdo  emnelegt  seheenii  tasag  gej  bhgui...ene  emneleg  onoshilgoonii  tuv  buguud  shuluun  gedes  hodoodnii  chigleleer  uil  ajilgaagaa  yavuuldag  emneleg  yum.mgliin  hun  amiin  80%  havdaraar  nas  bardag  gesen  sudalgaa  bdag,tiim  bolohoor  end  undur  huchin  chadaltai  tehniktei ,bas  mash  sain  emch  suvilagch  nariig  beldej  bgaa,ednii  emneleg  so-d  bdag  songdo  emnelegtee  dadlagajih  jurmaar  ajilchdaa  surgadag  yum.
profile

Munkh-munkh

2009.02.12 13:45:07
*.185.27.117

Sorry bi ene medeelliig unsha ad unen zuv gedegiig magadlakh geegui ym. Kharin Mongold ed tsever bisnes  khiij baigaag medsen ym. Chi  ch uuruu khellee Mongold khavdar  ikh baidag  geed. Tegeed ed zuvkhun uursdiin olj avsan medlegeeree mungu olj baina. /Khund bolon khundevter khavdariig ed emchildeggui/ . 800  urgats  ch gekh  shig ene bol tsever bisnes baisan.Mongol ulsiin  neg emnelegiin 5 jiliin khagalgaag ed 1 jild khiisen ym uu esvel yuruusuu  l 5 jilin ajliig  1 jild khiisen ym uu? ene bugdees bodood uz. Emneleg gedeg bol uildveriin baraa shig tegj norm biyluulene gej baidaggui  bailtaa bil ee. Mongold baigaa SONGDO  bol zugeer l shine baishin, tuunees bish bi shine  uilchilgee , emchilgee olj kharaagui shuu. Burkhanaas ugsun ur chadvar bolomjoo kheterkhii ikh unelsen  ny ta uilchluuleed  l medekh bolno.

telmuunee

2009.02.13 09:47:46
*.140.66.168

73 gej yasan ondor nastai yum be? So-d tetgevertee garch ajilgui bolchihood Mgl-d ochij biznes hiin buyan ch bolj bug ch bolj yavaa aihtar l ovoo bn daa

AHAPMAA

2009.02.16 20:50:53
*.131.230.130

munkh-munkh  chi  yasan  ineedtei  yum  be? mgl-d  bdag  songdo  emneleg  biznes  hiidegui....minii  ah end  shuluun  gedesnii havdariin  mes  zasald  orson..5 udaa  himi  emchilgee  hiisen..ahiig maani  hol  deer  ni  bosgoj  ogson  songdo  emnelgiin  altan  gartaa  emch  nart  bayarlaj  yavdagaa  helmeer  bna.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
546 Кадима ганц саналын зөрүүтэй ялалт байгууллаа [2] Munkh-munkh 2009-02-12 1255
545 Yooh!!! [3] jaalhuu 2009-02-12 1281
544 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 15 [1] Munkh-munkh 2009-02-12 1162
» Монгол хүүгийн аминд хүрсэн солонгос эмч хил даван “зугтжээ” [5] Munkh-munkh 2009-02-11 1983
542 Тагнуулын ажилтныг бүлэглэн зоджээ [5] Munkh-munkh 2009-02-11 2028
541 Барак Обама тангараг єргєх ёслол дээр хэлсэн vг [1] nikes 2009-02-11 1201
540 Сиймхий ч гэсэн гэртээ ир хүү минь... [1] daruuhan01 2009-02-11 1039
539 Даварсан хужаа нар Нийслэлд хилийн баганаа зоочихлоо [1] daruuhan01 2009-02-11 1347
538 Баабар: Шашныг өмөөрөхүй III Levi`s 2009-02-11 2215
537 Газрын хөрс эмсийн хэвлийд нь хятад vр цацах замаар л Монголыг эзэлж болно [7] oron_zai 2009-02-10 1693
536 meddeg hun baival helj ogch tuslanuu [2] mas 2009-02-09 1184
535 Saihan setgeleer Yavdag Mongolchuud ta bvhend [2] Manaach01 2009-02-08 8330
534 Солонгосчууд Монголыг секс жуулчлалын томоохон тєв хэмээн vзэх болжээ [11] oron_zai 2009-02-08 2450
533 Anxaapyylga: Mongol Ulc Mini 3 jildee gazriin hemjeegee togtoohod baga [1] Manaach01 2009-02-08 13090
532 Хvvхэдтэй болгодог хєшєє !! Ta Enend Itgeh uu ? [2] Manaach01 2009-02-08 9134
531 БНСУ-ын санхүү, эдийн засгийн хямрал Cолонгос дахь Монгол иргэдэд хэрхэн нөлөөлж буй тухай [1] Manaach01 2009-02-08 13148
530 Zaaval Unshih zuil shuu !!! Хүний наймаачны шүүх хурлыг хойшлууллаа [2] Manaach01 2009-02-08 11827
529 SOLONGOS HELNII UNEGUI SURGALT [2] BATNEGDEL 2009-02-07 1200
528 Монголоос зайлцгаах уу? [4] nikes 2009-02-07 1314
527 БНСУ-ын санхүү, эдийн засгийн хямрал [1] finepix 2009-02-07 1055
526 Дэлхийн хамгийн том жижэг хүн [1] nikes 2009-02-07 1507
525 messenger mendchilgee [2] 95865101 2009-02-07 1107
524 Сайн ном их гарч байгаа ч, хадгалахад хэцvv болжээ [1] Gvnjee Mongol 2009-02-07 9771
523 SMS zar [1] Gvnjee Mongol 2009-02-07 24143
522 Тоормос ажиллагаагүй болсон үед машинаа хэрхэн зогсоох вэ? deanna 2009-02-07 8974
521 Үнэт эдлэлээ хэрхэн цэвэрлэх вэ? [2] deanna 2009-02-07 8867
520 Мөнгө үрэхгүйгээр ажилчидыг шагнах 10 арга [2] deanna 2009-02-07 8848
519 Өөрийгөө зоригжуулахын тулд хааяа ч болов урсгал сөрөн сэлж ингэж амьдраарай. nikes 2009-02-06 1136
518 Medej avahad Ilvvdehgui zuil !!!!!(Shortcut товчийг ашиглах нь ) deanna 2009-02-06 8837
517 ӨР [2] Мичидмаа 2009-02-05 968
516 А.Свияш "Карма- Хорвоотой зохицон амьдрахуй" номоос [5] nikes 2009-02-05 2629
515 Хуурамч багаа хуулсан хужаагийн vнэн дvр [3] oron_zai 2009-02-05 1112
514 ZA ENE BUUR DENDELEE GEHED DENELEE (Дорнодод 270 гаруй хvvхэд гэнэт алга болсныг хэн ч мэдсэнгvй) [4] deanna 2009-02-05 8999
513 Таалагдахгvй байна, баяртай (gej olon Hun Vrnej bn Ene buh yum dendej bn!!!!! [1] deanna 2009-02-05 8597
512 ♣♣..**Монгол улсын шинэ ерөнхийлөгч хэн бэ?**..♣♣ [46] daruuhan01 2009-02-05 17803
511 Хар тамхины наймаачин оросуудыг шүүлээ [1] deanna 2009-02-05 8785
510 Цахилгаан дулааны нэмэгдсэн төлбөрийг төлөхгүй [1] deanna 2009-02-05 8846
509 Хэрхэн LCD дэлгэцээ аюулгүй цэвэрлэх вэ? (Ta Bvhend heregtei shvv!!) [1] deanna 2009-02-05 8789
508 Zaluu nas.................. [1] javkhlan_s 2009-02-04 1371
507 Hyamralaa gej......... [1] javkhlan_s 2009-02-04 910
506 Bi neg yum asuuh gesiimaa~ ad-uudaa hariulaach? [1] javkhlan_s 2009-02-04 908
505 Монголчуудын хангуг солиорол [5] luxury 2009-02-04 1895
504 Anhaar Bulangaa zov ashiglaasai. [6] moderator 2009-02-04 1471
503 ДОX-ийн халдвар тараагч ГОМО-нууд сөнөөсэй! [3] .Sarnai. 2009-02-03 2826
502 medeh hun baival helj ugch tus bolno uu. [1] 02020202 2009-02-03 910
배너신청
자생병원

배너신청