Бичлэгийн тоо 2,391

Монголоос зайлцгаах уу?

Уншсан 1314 vote 0 2009.02.07 22:24:54

Орой ажлаасаа тарж хотын угаараар амьсгалах бүрийд Монголд буцаж ирсэн шийдвэрээ зөв байсан эсэхэд улам бүр эргэлзэх боллоо. Бидний бахархан ярих дуртай хөх тэнгэр, уудам нутаг, хаа байна??? Түй ч алга. Монголд одоо там болсон хэдэн зам, угаартаж үхмээр хар утаа, ууртай хүмүүсээр дүүрсэн, дампуу улс төрчидтэй урагшаа биш хойшоо явж байгаа нийгэм л байх шив дэ.

Энд залуу хүн юунд найдаж, юу хүсэж амьдрах юм бэ? Сургуулиа төгсөөд нэг ажил олж хийсэн болно. Цалин гэж өдрийн хоол, хужаагаас голдуу ирсэн хэдэн хувцас аваад цөөн цаас үлдэх бол идэж уугаад дуусаа. Дэлгүүр хэсч юм авна гэдэг хөгжилтэй оронд өөрийгөө баясгах хэлбэр байдаг бол энд бараг уйтгар гуниг. Өнөө хэдэн цаасаа өөрөөсөө харамлан харамлан байж ганц гутал авна, гэтэл маргааш нь автобусанд алалцаж байгаад оёдлоороо зад ш**на. Тэгээд концерт дуусаа.

Ээж аав нь бололцоотой бол тал мөнгийг нь гаргаад үлдэх хэсгийг нь банкнаас зээл аваад байртай болж болох хэдий ч 8-10 жилийн турш цалингаа бүгдийг нь зээлд өгөөд дуусна. Хүнд байр сууцнаас гадна өөр олон хэрэгцээ байдаг, тэр тусмаа залуу хүнд. Эсвэл чи түмний нэг бол хахууль авч, луйвар хийгээд шоронд орчихгүй бол яахав нэг муу юм амьдарсан болно.

Миний нэг таньдаг хүүхэн гэр хороололд очиж хонож л дэ. Тэгсэн нөгөө залуу нь шөнөжингөө босч гал түлсэн гэж байгаа юм. Бас тансаглаад дан нүүрс түлсэн гэж байгаа юм. Ёоо, онигоо гэхэд хаашаа юм, гэхдээ амьдрал өнөөдөр ийм л байна штэ.

Эд хөрөнгөө алдсан бол багыг алдсанд тооц, эрүүл мэндээ алдсан бол бүхнийг алдсанд тооц гэдэг үг байдаг. Өнөөдрийх шиг утаатай нэг өвлийг ардаа хийж болно, 2 өвлийг бас тэслээ гэж бодъё, харин 3 дахь өвлөө эрүүл саруул давж чадах уу? Жил бүр хэдэн мянган хүн цаазаар авдаг Хятад улсад хүний эрхтэн хамгийн хямд гэдэг. Уушиг гэхэд л 150,000 доллар. Яс юман дээр 10 доллар ч их мөнгө. Тэгээд та уушиг худалдан авч чадах уу? Эсвэл үхэх үү?

Үүнээс гадна Монголын нийгмээс ирж байгаа нүдэнд харагдахгүй угаарыг тоочоод байвал барагдахгүй. Одоо гадуур баахан хямдрал зарлаад байгаа. Тэр чинь бүгдээрээ луйвар. Манай найз хямдралаар гутал худалдаж аваад хэд хоногийн дараа очтол хямдралаар зарсан үнээсээ хямд зарж байсан гэсэн. Хямдрал нэрийн дор үнээ өсгөж луйвар хийж байсан байгаа юм.

Бид Америкт шал угаадаг хүний сарын цалингийн тал /800,000/-г авдаг байтлаа тэндэхийн бараанаас хамаагүй муу зүйлийг хэд нугалсан үнээр авдаг. Худлаа гэвэл томоохон дэлгүүрийн веб сайтаар ороод үз. Хэчнээн чанартай бараа, хүнсний зүйл хэчнээн бололцооны үнэтэй байна? Харин Монголд яаж үхтлээ шулуулж байгаагаа нэг ч гэсэн удаа бодоод үз.

Одоо байгаа Төр засгаа хар. Улсын хэмжээний ганц төрөх газар нь өнгөр, хөгзөнд идэгдээд дуусч байхад ямаанд 30 тэрбумыг өгч л байдаг. Харсаад байтал мөнгө тарааж байгаад сонгогдсон төрийн түшээ байхад Цагдаа, Авилгалтай тэмцэх нэртэй сүржин байгууллага нь өөрсдийнхөө сайн ажилласныг гайхаад сууж байдаг.

Үгүй ээ, амьдрал гэж ийм байдаггүй юм. Хүн өглөө босоод гадагшаа гарахдаа угаартаж үхэхээс айхгүй байх хэрэгтэй, цалингаа аваад инээд алддаг болохоос яаж хүргэх вэ гэж гунигладаггүй байх ёстой, нэр төртэй шударга амьдрах боломжтой байх хэрэгтэй, мөрөөдөлтэй, тэр нь биелэгддэг нийгэмд амьдрах хэрэгтэй.

Би Монгол хүн, Монголдоо хайртай. Ингэлээ гээд дуугай байж байгаад хордож үх гэсэн үг биш. Энэ их утаа ойрын 4 жилдээ лав ихсэнэ үү гэхээс багасахгүй. Өнгөрсөн жил тасалгаан дотор үнэртдэггүй байсан утаа одоо үнэртэж байна. Дараа жил маск зүүгээд ч нэвтрэнэ. Ямар ч байсан энэ дампуу газраас зайлахдаа нэг зайлна. Чухам хэзээ вэ гэдэг л байна.

Бололцоогоо ашиглаад гадагшаа гар. Хүмүүс яаж ажиллаж, яаж амьдардгийг хар. Хамаа алга, очоод ачигч хий, шал угаасан ч яадаг юм. Хөдөлмөрийн үнэ цэнийг ойлго. Өглөө ажилдаа ирсэн болж хов жив уншиж байгаад орой 6-тай уралдаад харьдаг, тэрийгээ ажил хийсэн гэж ярьдаг бол өөрөөсөө ичээрэй. 25-30 насны тэгээд татлаа түлхээ багатай бол эртхэн аяа бодсон нь дээр. Харин 2-3-н хүүхэд цувуулчихаад гадагшаа гарч шинэ амьдрал зохионо, мөнгө төгрөг олж амьдарлаа өөд нь татна гэдэг юм уу, сурч боловсроод сүйд болгоно гэж ярьж байгаа бол уучлаарай тийм юм ерөөсөө байхгүй гэдгийг бас хэлье.

Гадагшаа гарах гэж байгаа бол ядаж нэг сургууль төгсөх хэрэгтэй. Хар багаасаа мөнгөний мөр хөөсөн хүүхдүүд дэндүү харалган болдог. Яаж мөнгө олох вэ гэж бодохоос яаж хүн шиг амьдрах вэ гэж боддоггүй, атгын чинээ тархиныхаа хэмжээнд сэтгэдэг гэх үү дэ. Харин хөгшин баагий нар очоод авгайгаа хаяад, хүүхдээ өнчрүүлээд лалартаад эхэлдэг. Анх явахдаа болно бүтнэ, болгоно бүтээнэ гэдэг биз, гэхдээ хэдэн цаас олоод юм үзэж нүд тайлаад ирэхээрээ юун наадам юун цагаан сар... Харин бага ч гэсэн номын дуу сонссон, худлаа ч гэсэн ажил хийж үзсэн хүний хувьд арай дээр. Тэд мөнгө хөөж хэсэг яваад, өөрийгөө хальтхан үнэлээд бичиг үсэг мэдэхгүй шахам Мексик голдуу цагаачдаас зайгаа барьж хүн шиг амьдрахыг боддог. Ингээд бичээд байвал үлгэрийн далай болох нь...


----Яг тиймээ блогоос----


khukh

2009.02.08 11:24:34
*.6.64.49

YAG GOLOOR  IN BODIT BAIDLIIG BICHSEN BA...
profile

sarmisxan...

2009.02.08 14:57:18
*.158.115.180

esse........yag  unen  helsen  bnashuu..mgl-d  bhad  utaand  ogiod  yuruusuu  yavj  chaddagui   bsan.gert  tonh ongoilgoogui  bhad  aimar  unertdeg.hamag  huvtsas  nil  utaa.utaatai  ulaanbaatar  geed  bichsen  chin  humuust  aluulah  shahsan sht..utaatai  ch  uniartai  ch  eh  oron  min  geed  hutsaj  ugdug  bnasht..ene  teneguud.
profile

sarmisxan...

2009.02.08 17:54:46
*.158.115.180

chansv

2009.02.10 00:03:54
*.127.100.145

emoticoneooo   yg  vnenchdee  emoticonemoticonemoticonemoticonsetgegdelee  bichii  geheer  emoticonemoticoningeed  bna  hairan  minii  mongoliin  ard  tvmen  mindee  hezee  1  sanaa  amar  amidrah  yum  boldoo 
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569
546 Кадима ганц саналын зөрүүтэй ялалт байгууллаа [2] Munkh-munkh 2009-02-12 1255
545 Yooh!!! [3] jaalhuu 2009-02-12 1281
544 БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 15 [1] Munkh-munkh 2009-02-12 1162
543 Монгол хүүгийн аминд хүрсэн солонгос эмч хил даван “зугтжээ” [5] Munkh-munkh 2009-02-11 1983
542 Тагнуулын ажилтныг бүлэглэн зоджээ [5] Munkh-munkh 2009-02-11 2028
541 Барак Обама тангараг єргєх ёслол дээр хэлсэн vг [1] nikes 2009-02-11 1201
540 Сиймхий ч гэсэн гэртээ ир хүү минь... [1] daruuhan01 2009-02-11 1039
539 Даварсан хужаа нар Нийслэлд хилийн баганаа зоочихлоо [1] daruuhan01 2009-02-11 1347
538 Баабар: Шашныг өмөөрөхүй III Levi`s 2009-02-11 2215
537 Газрын хөрс эмсийн хэвлийд нь хятад vр цацах замаар л Монголыг эзэлж болно [7] oron_zai 2009-02-10 1693
536 meddeg hun baival helj ogch tuslanuu [2] mas 2009-02-09 1184
535 Saihan setgeleer Yavdag Mongolchuud ta bvhend [2] Manaach01 2009-02-08 8330
534 Солонгосчууд Монголыг секс жуулчлалын томоохон тєв хэмээн vзэх болжээ [11] oron_zai 2009-02-08 2450
533 Anxaapyylga: Mongol Ulc Mini 3 jildee gazriin hemjeegee togtoohod baga [1] Manaach01 2009-02-08 13090
532 Хvvхэдтэй болгодог хєшєє !! Ta Enend Itgeh uu ? [2] Manaach01 2009-02-08 9134
531 БНСУ-ын санхүү, эдийн засгийн хямрал Cолонгос дахь Монгол иргэдэд хэрхэн нөлөөлж буй тухай [1] Manaach01 2009-02-08 13148
530 Zaaval Unshih zuil shuu !!! Хүний наймаачны шүүх хурлыг хойшлууллаа [2] Manaach01 2009-02-08 11827
529 SOLONGOS HELNII UNEGUI SURGALT [2] BATNEGDEL 2009-02-07 1200
» Монголоос зайлцгаах уу? [4] nikes 2009-02-07 1314
527 БНСУ-ын санхүү, эдийн засгийн хямрал [1] finepix 2009-02-07 1055
526 Дэлхийн хамгийн том жижэг хүн [1] nikes 2009-02-07 1507
525 messenger mendchilgee [2] 95865101 2009-02-07 1107
524 Сайн ном их гарч байгаа ч, хадгалахад хэцvv болжээ [1] Gvnjee Mongol 2009-02-07 9771
523 SMS zar [1] Gvnjee Mongol 2009-02-07 24143
522 Тоормос ажиллагаагүй болсон үед машинаа хэрхэн зогсоох вэ? deanna 2009-02-07 8974
521 Үнэт эдлэлээ хэрхэн цэвэрлэх вэ? [2] deanna 2009-02-07 8867
520 Мөнгө үрэхгүйгээр ажилчидыг шагнах 10 арга [2] deanna 2009-02-07 8848
519 Өөрийгөө зоригжуулахын тулд хааяа ч болов урсгал сөрөн сэлж ингэж амьдраарай. nikes 2009-02-06 1136
518 Medej avahad Ilvvdehgui zuil !!!!!(Shortcut товчийг ашиглах нь ) deanna 2009-02-06 8837
517 ӨР [2] Мичидмаа 2009-02-05 968
516 А.Свияш "Карма- Хорвоотой зохицон амьдрахуй" номоос [5] nikes 2009-02-05 2629
515 Хуурамч багаа хуулсан хужаагийн vнэн дvр [3] oron_zai 2009-02-05 1112
514 ZA ENE BUUR DENDELEE GEHED DENELEE (Дорнодод 270 гаруй хvvхэд гэнэт алга болсныг хэн ч мэдсэнгvй) [4] deanna 2009-02-05 8999
513 Таалагдахгvй байна, баяртай (gej olon Hun Vrnej bn Ene buh yum dendej bn!!!!! [1] deanna 2009-02-05 8597
512 ♣♣..**Монгол улсын шинэ ерөнхийлөгч хэн бэ?**..♣♣ [46] daruuhan01 2009-02-05 17803
511 Хар тамхины наймаачин оросуудыг шүүлээ [1] deanna 2009-02-05 8785
510 Цахилгаан дулааны нэмэгдсэн төлбөрийг төлөхгүй [1] deanna 2009-02-05 8846
509 Хэрхэн LCD дэлгэцээ аюулгүй цэвэрлэх вэ? (Ta Bvhend heregtei shvv!!) [1] deanna 2009-02-05 8789
508 Zaluu nas.................. [1] javkhlan_s 2009-02-04 1371
507 Hyamralaa gej......... [1] javkhlan_s 2009-02-04 910
506 Bi neg yum asuuh gesiimaa~ ad-uudaa hariulaach? [1] javkhlan_s 2009-02-04 908
505 Монголчуудын хангуг солиорол [5] luxury 2009-02-04 1895
504 Anhaar Bulangaa zov ashiglaasai. [6] moderator 2009-02-04 1471
503 ДОX-ийн халдвар тараагч ГОМО-нууд сөнөөсэй! [3] .Sarnai. 2009-02-03 2826
502 medeh hun baival helj ugch tus bolno uu. [1] 02020202 2009-02-03 910
배너신청
자생병원

배너신청