Ер нь хүний амьдрал нэгэн хэвийн хэвшмэл байдлаар үргэлжилдэг бол ямар ч сонирхолгүй биздээ. Гэр ажил, гэр ажил гэсэн маршрутаар гэр ажил хоёрынхоо дунд жим үүстэл явхаас өөр юм мэдэхгүй байх нь залуус бидэнд зохихгүй зүйл гэж би боддог. Ядаж л өөрөө ч мэдэлгүй бөөн бөөн стресс хуримтуулна, тэр стресс нь яваандаа цагаан үс, духны үрчлээ, мэдрэлийн ядаргаа л болж хувирах байх даа.
Иймээс хаяа ч гэсэн “дүрэм”-ээ зөрчиж байх хэрэгтэй. Тэгвэл таньд цоо шинэ мэдрэмж, цоо шинэ эрч хүч аяндаа л хуримтлагдахыг мэдэх болно.
Хаяа ажлын цагаар ажлынхаа хажуугийн кафед пиав уугаад сумо үзэх сайхан шүү тэ. Хүмүүс ажилаа хийгээд хөмсөгнийхөө дунд уул овоо шиг атираа үүсгэчихээд компьютерээ ширтэцгээгээд сууж байхад та л ганцаараа маасайтал инээгээл пиав шимэнгээ сумо үзэж байна гээд боддоо. Сайхан мэдрэмж.
Заримдаа шартах сайхан тэ. хэхэ. Шөнөжин сэгсийтэлээ шоудчихаад маргааш нь бүрзийтлээ бэлэн хоол идээд хөлсөө арчаад суужаах ч сайхан шүү. Өчигдөр яаж пакталснаа хамт шоудсан найз нартайгаа яриж инээлдээл. Чи тэгсэн шүү. Тэр ингэсэн шүү гээл.
Хаяа нэг үед гадаад, дотоодоор хараал урсгах ёстой кайфтай. Уг нь соёлтой боловсон ярих нь зүйн хэрэг боловч тэр нь эргээд биднийг баригдмал байдалд оруулдаг юм. Тиймээс заримдаа дургүй хүргэсэн юмуудыг элдвээр хэлэх ч сайхан шүү. Дургүйг чинь хүргэсэн хүн олдохгүй бол зурагтаар гарч байгаа улс төрчдийг зүх, муул.
Заавал домбороотой царай гаргаж хүн болгонд таалагдах гэж мэрийх хэрэггүй. Үхсэн яады зус гээд өөрийнхөөрөө бай. Угаасаа хүнд таалагдах гэж амьдрах хэрэггүй. Харин бусад хүмүүсийг чамд таалагдах гэж мэрийдэг болгох хэрэгтэй. Уурлаад хэлмээр санагдсан юмаа заримдаа галтай цогтойхон шиг гал манартал нь аваад хаячихдаг байх хэрэгтэй.
Би багш хүн, би дарга хүн, би төрийн албан хаагч, би настай хүн ч гэдэг юм уу тиймэрхүү баригдмал бодлуудаа хаяа ч гэсэн авч хаяад өөрийнхөөрөө наргиж цэнгэ, дуртай зүйлсээ хий, сэтгэлийн гүнд байдаг мөрөөдөл хоббинуудаа биелүүл, хэрэгжүүлэх хэрэгтэй. Тэгэж байж гэмээ нь та өөрийнхөө доторх жинхэнэ хүнээ аварч үлдэх болно шүү. Тэгэхгүй бол насаараа багтай амьдарсаар дуусна. Хүмүүс таныг дурсахдаа зөвхөн багний чинь талаар ярилцахаас биш жинхэнэ хүн гэдэгээр чинь дурсахгүй л болов уу.
За тэгээд “дүрэм” зөрчиж байж л ихэнхдээ хар цагаан хоёрхон өнгөөр дүрслэгддэг байсан орчлон хорвоог олон олон өнгөтэй юм байна гэдгийг мэдэж авна шүү дээ