Бичлэгийн тоо 2,391

МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД ЭЭ!

Уншсан 2759 vote 0 2009.03.29 23:42:54
Намайг Намхайн Нацагням гэдэг. Би Англид найман жил электроникийн инженерээр ажиллаж С, ассемблер хэл дээр олон программыг яаж зэрэгцээ ажиллуулдагийг буюу RTOS (Real Time Operating System) системийг хэд хэдэн микропроцессор дээр программчилж сурлаа. Өөрөөр хэлбэл, дэлхийн зах зээл дээр зарагдаж байгаа электрон барааг хийж сурлаа. Тиймээс эх орондоо харьж үндэснийхээ инженерүүдийг дэмжиж, Монголд инженерийн хувьсгал хийх саналыг мэргэжил нэгтнүүддээ уриалж байна.


Ерөнхий сайдын “Импортыг орлуулах” бодлого, Ерөнхийлөгчийн “Шинэ гудамж” төсөл биднийг дэмжиж, биднээс тусламж хүсэж байхад бид дуугүй сууж байгаа нь үнэхээр зохимжгүй явдал. Манай Ерөнхийлөгч “Шинэ гудамж” төслөө “Шинэ хот”, “Шинэ улс” болгон өрөгжүүлэхийн тулд үндэсний инженерүүдээсээ шинэ санаа, шинэ бүтээл хүлээж сууна. Ийм байхад бид нойрноосоо сэрж Монголдоо инженерийн олон төрлийн төсөл зохиож, Ерөнхийлөгчийнхөө төслийг дэмжицгээе.

Ерөнхий сайдаас Элчин сайд нартаа үүрэг даалгавар өгч гадаадад суугаа монгол инженерүүдийг судлуулж улмаар тэднийг нутагтаа ирж их үйл бүтээхийг санал болгож байна.

Жишээ нь, Англид суугаа суугаа манай Элчин сайд Б.Алтангэрэл миний ажилтай танилцаад Английн электроникийн үйлдвэрлэлийн дүр зургийг авч улмаар намайг Монголдоо тийм үйлдвэр байгуулахыг дэмжин тусалж байна.

Хэдийгээр манай инженерүүд одоохондоо зах зээлд эзлэх байр суурьгүй, сул зогсолтын байдалд байгаа нь өөрсдийн буруугаас бус тендер нэрээр импортлогчид ба тэднийг дэмждэг манай элитүүдийн гаж дон юм. Ийм байдал Японд ноёрхож байсан бол тэд өдийд Монгол Улсаас илүү ядууралд нэрвэгдсэн, сул дорой улс орон байх байсан гэж Японы NEC-ын ахлах инженер Стив Икей онцлон тэмдэглэж байсан. Би монгол инженерүүддээ заавар зөвлөгөө өгч, Англид байдаг бараа бүтээгдэхүүнийг зохион бүтээхийг санал болгоно. Тэдний нэг хэсэг миний хэрэглэгч болж байхад нөгөө нь нийлүүлэгч байх юм. Электроникийн үйлдвэрлэлийн бааз суурь ингэж инженерийн бүх салбарын оршин тогтнох эх үндэс болдог.

Жишээ нь, манай хэсэг инженер нано технологи ашиглаж эрчим хүч үйлдвэрлэлээ. Тэдэнд зайлшгүй хэрэгтэй автоматикуудыг би асар бага зардлаар зохион бүтээж нийлүүлж болно. Үйлдвэрлэсэн цахилгаан энергийг нь чанарын өндөр түвшинд хүргэх, доргилтын үед хүчдэлийг тогтворжуулах, үүсгэгч бүрт ачааллыг жигд хуваарилах зэргээр тэд нарт зайлшгүй шаардлагатай автоматикуудыг хангалттай зохион бүтээж нийлүүлж чадна.

Манай хэсэг инженер түлш болон цахилгаан эрчим хүчээр ажилладаг троллейбус зохион бүтээж Казахстан улсад нийлүүлсэн тухай уншлаа. Тэгвэл тэдний удирдлагын хэсгийн автоматикуудыг зохион бүтээж нийлүүлэх боломж байна. Учир нь би эсэргүүцэл конденциатор индукцлэлийн ороомог оролцсон ямар ч электроникийн хэлхээг программ хангамжийн аргаар хийж чадна.

Хэрвээ та хүнсний тоног төхөөрөмжийн инженер бол ямар нэгэн төхөөрөмж зохион бүтээгээрэй. Би түүнийг чинь цахилгаан автоматжуулалтыг нь хийж өгье. Ер нь бидэнд мэдэхгүй чадахгүй зүйл гэж байх учиргүй ээ. Учир нь бүх төрлийн инженержүүлэлтийн анхан шатны жишээ загвар, бүх мэдээлэл интернэтэд үнэгүй байдаг ба IEEE (International Electrical Electronics Engineering) гэдэг сэтгүүл дээр бүх мэдээлэл бий. Энэ сэтгүүл интернэтэд тавигдсан байгаа. Зарим электрон бараа бүтээгдэхүүний хийц загвар, тавил тохируулагийн тоо хэмжээг тухайн улсынх нь Засгийн газрын хуульчлан хатуу зааж өгдөг. Тиймээс бидэнд ямар ч үнэ төлбөргүй техникийн шийдлүүд бэлэн байна. Эдгээр хууль тогтоомж нь интернэт дээр үнэгүй байдаг. Хэрэв бид тэр улсад экспортлоё гэвэл тэдгээр хууль тогтоомжд заагдсан стандартад нь нийцүүлсэн байх ёстой.

Эцэст нь бид электроникийн хувьсгал хийж инженерийн бүх салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэх техникийн бүрэн боломжтой боллоо. Гэтэл бидэнд нэг том саад бий. Юу байж болох вэ? Үүнийг дараачийн цувралдаа толилуулах болно.

 

 

Миний товч намтар

2000-2007 онд ALSTOM POWER CONVERSION LTD

CONVERTEAM LTD компанид електроник, программ хангамж,

эрчим хүчний реактив чадлын автоматжуулалт, тогтворжилт, реле-хамгаалалтын  зохион бүтээгч инженер

 

2007.03-2007.09 онд NEC Electronics LTD компанид хүчний електроник, программ хангамж, моторын удирдлагын автоматжуулалт асуудал эрхэлсэн ахлах инженер

 

2007.09-аас одоо хүртэл Castle Care-Tech LTD компанид интернет, радио холбоо, дохиололын систем зохион бүтээгч програм хангамжийн инженер

 

Илгэгч:

Намхай овогтой Нацагням

26/03/2009

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1503672/0ba/trackback

profile

эди хугда

2012.11.16 13:23:41
*.199.161.214

edi hugda

2012.12.09 11:40:57
*.199.160.145

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569

Enhbayar gj hen be? [4]

Италийн төв хэсэгт хүчтэй газар хөдлөлт боллоо [1]

  • Smaro
  • 2009-04-08
  • Уншсан 1915

Долдугаар сарын 1-ний үймээний “сайн тал” [1]

  • Smaro
  • 2009-04-08
  • Уншсан 2056

БНАСАУ-ыг ану болон бусад улс эсэргүүцэж буйн утга учир [1]

  • Smaro
  • 2009-04-08
  • Уншсан 1753

Умард солонгос зөөгч пуужин хөөргөв [1]

  • Smaro
  • 2009-04-07
  • Уншсан 1625

БНАСАУ-ын хиймэл дагуул: Зөрчилтэй баримтууд [1]

  • Smaro
  • 2009-04-07
  • Уншсан 1480

mgl-ee bagashig zar ustgad baigarai [3]

  • Smaro
  • 2009-04-07
  • Уншсан 1525

DMB gej yu we? [3]

  • bathuu
  • 2009-04-06
  • Уншсан 1865

Танд хэрэгтэй мэдээлэл

  • bolor2
  • 2009-04-05
  • Уншсан 1864

Уур бухимдлаа хянах хүчирхэг 4 арга [1]

Johnson & Johnson хүүхдийн шампуниас химийн хор илэрлээ

Нэгэн таавар

Иргэдийн захидал: Монгол улс устах уу?, vлдэхvv?

З.Бат-Отгон: Дэлхийд танигдсан түүхээ давтах цаг болсон. [3]

haan bank naidbargui um bna . [3]

  • paya
  • 2009-04-02
  • Уншсан 2809

Та урьд насандаа хэн байсан бэ? (шинжлэх ухааны тест) [4]

Хүний төрсөн он сар өдрийг таах. [1]

Рокер зурхай [3]

Танд зургийн ямар аппарат хэрэгтэй вэ? [1]

  • jooyo
  • 2009-03-31
  • Уншсан 4566

Өргөн хэрэглэгддэг Интернэт өвөрмөц хэллэгүүд [1]

  • jooyo
  • 2009-03-30
  • Уншсан 2927

Admin-d handaj heleh ug...!!! [7]

Хэрхэн төгс сайн хосууд болох вэ ? [2]

Бямбын Ренчингийн хэлмэгдсэн түүх

Tureesluulne [1]

  • ajil48
  • 2009-03-30
  • Уншсан 5677

МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД ЭЭ! [2]

arslan bar hoer [2]

  • chonsaa
  • 2009-03-29
  • Уншсан 2880

az jargaltai xos [2]

  • chonsaa
  • 2009-03-29
  • Уншсан 1950

Тэвчээр хатамж, сэтгэл, урамшил магтаал [2]

  • jooyo
  • 2009-03-28
  • Уншсан 3991

2009 ONI EREGTEI US ZASALTIIN CHIG HANDLAGA

sain baitsgaana uu [3]

Гэр бvл яагаад салдаг вэ? [2]

Ардчилсан намын “тэнэглэл” [2]

Mongold Шатахууны үнэ 160 хүртэл төгрөгөөр нэмэгдлээ [2]

ХООЛНЫ ЧИНЬ ЦААНА ЯМАР ҮНЭН НУУГДАНА ВЭ [2]

  • vege
  • 2009-03-28
  • Уншсан 2139

Анжелина Жоли нєхрєє асрагчтайгаа байхад нь 'барьжээ' [2]

Buh erchuudiin aidas 6 [2]

  • chonsaa
  • 2009-03-27
  • Уншсан 1842

П.Нэргүй: Монгол улс хямралын шатанд бус, сүйрэл сүйтгэлийн шатанд явж байна, [2]

Амьдралын гайхамшигт түүх - 90н саяын Гансүх [2]

  • finepix
  • 2009-03-25
  • Уншсан 4061

Өмнөд Солонгос улс руу визгүй зорчихгүй [1]

  • finepix
  • 2009-03-25
  • Уншсан 2701

Жаргалын төлөөх зовлон [1]

Хэрцгий аллага гарч, цагдаагийн дарга нар түргэн авчээ [1]

Жижиг зүйлээр маргахын гай [1]

Доошоо харж унтдаг хүн бусдын төлөө төрсөн хүн мэт байдаг [6]

tsag hugatsaa bugdiig heLdegee"UURD hadgaL sugai " [1]

TA MEDEH UU*^^* [1]

  • chonsaa
  • 2009-03-23
  • Уншсан 1599
배너신청
자생병원

배너신청