Бичлэгийн тоо 2,391

Р.Гончигдорж, Н.Энхбаяр хоёрын нүүдэл

Казиногийн болон Зоригийн хэргийн талаар хүч тавьсаны дүнд нэлээд дөхүүлээд авчээ. Б.Энхмандах казиногийн хэрэгт баригдчихаад нэлээд суусныхаа дараа 20 мянган долларыг Л.Байгалиас зээлж, махны наймаанд оруулсан гэж мэдүүлжээ. Ямар боловч сэжүүр гарч, түүнийг нь цагдаагийнхан шалгатал 20 мянган доллар авснаас бусад нь худал байжээ. Махны наймаа хийдэг нь уг нь үнэн боловч Л.Байгалиас авсан мөнгө нь өөр тийшээ явчихсан байжээ. Байцаасаар Б.Энхмандахыг улайлгав. Өнөөх нь Л.Байгалиас авсан мөнгөө Н.Энхбаяртай Унгарт хуваасан гэдгээ хүлээлээ. Цагдаагийнхан бүх баримтыг гартаа оруулж авчээ. Л.Байгальд явуулсан Н.Энхбаярын гарын үсэгтэй мөнгө хүссэн бичиг, мэндчилгээ, мөнгө өгсөнд талархсан бичгийг ч олж авсан байна.

Бичгүүдийг намын нэрээр явуулсан боловч гайхалтай нь 20 мянган доллар намынх нь дансанд биш дарга нарынх нь халаасанд орсон байжээ.

Сонинууд шуугиж одоогийн хөрөнгийн биржийн захирал Р.Содхүү, цэцийн дарга Ж.Бямбадорж, хууль зүйн сайд Ц.Нямдоржтонгууд ч хардлагад өртөж байсныг сонинуудаас уншиж болно. Р.Содхүү ийм юм дуулангуутаа тэвдэж, Л.Энэбишийн гэр уруу утасдаж, "Дарга аа би хахууль аваагүй шүү, манайхнаас өөр хүмүүс л авсан байх гэж бухаж, манай даргын /Н.Энхбаярын/ нэр л их явж байна билээ" гэж матжээ.

Энэ бүхэн Н.Энхбаярт тодорхой болмогц Ж.Наранцацралтыг 5-р сарын 15-наас өмнө л огцруулахгүй бол болохоо байчих гээд байлаа. Ж.Наранцацралт энэ тухай гаргаж тавих гэсэн боловч Да.Ганболд хаагаад байлаа. "Хандивлагчдын зөвлөгөөний дараа энэ асуудлыг оруулъя. Эдийн засгийн тусламж дэмжлэгийн талаар маш чухал юм ярих гэж байхад ОУ-ын тавцанд нэр хүндээ унагаж яах юм бэ!" гэжээ

Гэтэл казиногийн хэрэгт Да.Ганболдын нэр холбогдсонд л хамаг учир нь байжээ. Н.Багабанди үүнийг нь мэдээд Н.Энхбаяр, Да.Ганболд нарыг ихэрлүүлчихгүй гэж хичээсэн үү, яасан Да.Ганболдыг Ерөнхий сайд болгоогүй бололтой.

1999 оны 5-р сарын 15 гэхэд Н.Энхбаяр, Да.Ганболд хоёрыг УИХ-аас түдгэлзүүлэн баривчлахаар цагдаагийнхан нууцаар төлөвлөсөн нь задарчээ. Н.Энхбаяр, Да.Ганболд, Р.Гончигдорж хоёртой хуйвалдаж "гурамслав". Учир нь Да.ГШанболд Ерөнхий сайд, Р.Гончигдорж Ерөнхийлөгч болох хүсэлтэй байжээ.

Тэгээд Эрдэнэтийн тухай зохиомол захиа гарган ирж Засгийн газрыг огцруулахаар шийджээ. Уг захиа тийм ч айхтар ач холбогдолгүй, зохиомол захиа байсан юм. Р.Гончигдоржийн хүн З.Энхболд л олж ирсэн болж жүжиглэсэн байдаг юм. "Оросууд нэг ийм захиа надад өглөө. Энэ бол Монгол Улсын эрх ашигт тун харш, хохирол учруулахуйц захидал байна. Тиймээс ийм захиа бичсэн Ж.Наранцацралтыг огцруулах ёстой" гэсэн юм яриад явчихжээ. Тэр Төрийн Өмчийн хорооноос зайлуулагдсан хонзонгоо л авах гэсэн болохоос Н.Энхбаярыг казиногийн хэргээс аварч байгаа гэж зүүдлээ ч үгүй явсан хэрэг.

Гэтэл захиа нь ил гаралгүй удлаа. Учир нь захиаг Н.Энхбаяр бүрэн зохиож амжаагүй байжээ. УИХ-ын танхимд битүү хардлагын уур амьсгал үүсч, энэ нь нийгэмд ч халдварлав. Парламент өнөөг бодвол хэвлэлийнхэнд нээлттэй байсан цаг.

Хандивлагчдын зөвлөгөөн 6-р сарын сүүлчээр болох байжээ. Энэ хооронд захйдлыг боловсруулж дуусгах боломж байсан хэрэг.

Гэнэтхэн нэгэн өдрийн үдээс хойшохи хуралдаан эхэлмэгц МАХН-ын бүлгийн ахлагч Н.Энхбаяр УИХ-ын дарга Р.Гончигдоржоос үг хэлэх зөвшөөрөл хүсч, Монгол Улсын эрх ашигтай холбоотой ноцтой асуудлыг сөхмөөр байна гэв.

Галт тэрэг хөдөллөө. УИХ-аар бөөн юм болж, захидлыг авч хэлэлцлээ. Энэ захидлын талаар гишүүдийн олонхи ямарч ойлголтгүй байжээ. Гагцхүү хэд хэдэн нөхөр ихэд идэвхийлэн асуудлыг дэвэргэж байжээ. Энэ удаад Н.Энхбаярыг аврах үүргийг Ц.Нямдорж гүйцэтгэсэн байдаг юм. Тэр энэ захидал улсын эрх ашигт харш, хувийн эрх ашгийн шинжтэй захидал гэж батлаад, аягүй бол ЗГХЭГ-ийн бичиг баримтанд бүртгэгдээгүй байгаа гэж оношлов.

Тэгээд "Алив очиж бүртгэл шүүе, надтай хамт нэг нь яв" гэж олонхиос нэгийг нь чирээд гарчээ. Тун удалгүй үнэхээр бүртгэгдээгүй байна гэсээр орж ирэв. Хуурамч бичиг яаж бүртгэгдэх вэ дээ? Гэтэл хүн гэдэг хачин амьтан, толгой нь эргэсэн УИХ-ынхан хуурамч баримт учраас бүртгэгдэхгүй гэсэн тайлбарыг чихнийхээ хажуугаар өнгөрөөгөөд Ц.Нямдоржийнхоор зүтгээд явчихжээ.

Н.Энхбаяр хамаагүй юм ярьж болохгүй тул Ц.Нямдорж төрд хэрэгтэй зайрангийн дүрд тоглов. Ж.Наранцацралтыг огцруулах эсэхээс Н.Энхбаярын хувь заяа шалтгаалах болоод байв. Тэр өнөөх казиногийн хэдийн араас арилаад өгч магадгүй байлаа.

Р.Гончигдорж Н.Энхбаярыг гартаа оруулж авсан учраас өөрийнхөө давхар нүүдлийг хийж эхлэв. Тэр захиагаар далимдуулж Ерөнхийлөгчийг ч огцруулж болох юм байна гэдгийг харжээ.

Хэрвээ Н.Багабанди огцорвол УИХ-ын дарга байсан тэр Үндсэн хуулийн заалтын дагуу "Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч" болох байлаа. Тэндээсээ хугацаанаас нь өмнө ерөнхийлөгчийн сонгууль явуулж өөрөө сонгогдох боломжтойг тул зорилгоо хэрэгжүүлэхийг оролдов. Өөрийн тооцоондоо сэтгэл нь хөдлөсөн тэр "Бага байхад ч барабан дээрхи өрөм долооход мөн сайхан даа" гэсэн алдарт үгээ хэлжээ.

Түүний эргэн тойрныхны дотор ийм яриа болжээ. Батж.Батбаяр ерөнхийлөгчийг огцруулахаас өөр замгүй гэж итгэжээ. Гэтэл Бадамдамдин "Ерөнхийлөгчийн огцрохоор хэн ерөнхийлөгч болох юм бэ?" гэхэд Баабар тэндээс "Үндсэн хуулийн дагуу манай Гончигоо дарга ерөнхийлөгч болно" гэж хуулийн тайлбар хийв.

Ингээд тэр үеийн МСДН-ынхэн үйл явдлын тогоо уруу харайгаад орчихжээ. Өрөөндөө Ж.Наранцацралтыг дуудаж, ороод ирэнгүүт нь тэнд байгсадын нэг Баабар: "Энэ захиаг ерөнхийлөгчийн гуйлтаар бичсэн гээд л хэлчих. Тэгээд л Ерөнхий сайдаа хийгээд яв. Үүнээс цаашхыг нь бид хариуцъя" гэж шахжээ. Гэтэл Ж.Наранцацралт: "Үүнд ерөнийлөгч ямар ч хамаа байхгүй, би хүн гүтгэж чадахгүй" гэжээ. Өнөөдүүл нь "Тэгвэл яв, яв" гэж хөөжээ.

Арав орчим минутын дараа Баабар: "Одоо цаадах чинь өрөөндөө очоод жаахан юм бодсон байх. Ахиад дуудчих" гэж. Ж.Наранцацралт ч хөөрхий комиссараа дагуулаад л ороод ирж. Харин түүнтэй цуг олонхийн бүлгийн ахлагч Ц.Элбэгдорж цуг орж иржээ. Тэр орж ирмэгцээ Р.Гончигдоржид "Та яах гэж балиартаад манай муу Нарааг огцруулах гээд байгаа юм бэ" гэж. Р.Гончигдорж: "Би огцруулах гээгүй. Манай намын /МСДН/ улс төрийн зөвлөлийн шийдвэр гарсан. Сөрөг хүчин санал тавьсан юм" гэж өөрөөсөө зайлуулав. Тэгэхэд нь Б.Баабар, цаад өрөөнөөс нь гарч ирсэн З.Энхболд хоёр огцрохгүй байх ганц боломж байна гээд ахин өмнөхөө ярьж эхэллээ. Ж.Наранцацралт огт зөвшөөрсөнгүй. Өнөөдүүл нь ятгаж ядаад уурандаа "Тэгвэл одоо хохь чинь" гээд гаргажээ. Ингээд чуулганы хуралдаанд орцгоожээ. Шөнө орой болсон байлаа.

Санал хураахын өмнө Ерөнхийлөгч саналаа хэллээ. Өмнөхийн адил "Ж.Наранцацралтыг огцруулах үндэслэлээ та нар эргэж нэг сайн хараач. Огцруулах үндэслэл чинь нэг л биш юм биш үү" гэж хэллээ. Үгийнхээ төгсгөлд энэ захиаг миний гуйлтаар бичсэн гэж үзэж байгаа юм байна. Би 'Монгол Улсын Их хурлын индрээс ард түмэндээ хандаж үүнтэй ямар ч холбоогүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэв.

Ерөнхийлөгчийн үгний дараа танхимын уур амьсгал эргэчихлээ. Ерөөсөө Ж.Наранцацралтыг огцруулах зорилгын учрыг мэдсэн тун цөөхөн хүн байж.

Бүр хожим цөөнхийн нөлөө бүхий цөөн хүмүүс тухайлбал Д.Дэмбэрэл гишүүн "Ж.Наранцацралтыг ощруулах ямар ч сонирхол манай намын бүлэгт байгаагүй, зүгээр нэг сайн айлгаад л орхиё гэж бодож байсан, хаа очиж Ж.Наранцацралт нь гайгүй ажиллаж байсан юм" гэж ярьсан байдаг.

Шууд санал хураалт явуулбал Ж.Наранцацралт үлдэх нь тодорхой болжээ. Хуйвалдагчид Ерөнхийлөгч Н.Багабандийг суудалдаа очоод суунгуут нь бөмбөгдөх асуултуудаа нарийн хуваарилан бэлтгэчихээд байлаа. Баабар, А.Ганбаатар, Батж.Батбаяр нар лав асуулттай байлаа. Хэрвээ ингэвэл асуултаар ороогоод танхимын уур амьсгалыг эргүүлж, ерөнхийлөгчийг огцруулах санал хураалт явуулах боломж ч бас байжээ. Асуудлыг ЗГ-тай "паралельный" явуулна шүү гэж тохирцгоосон байж. Н.Энхбаяр эвслийнхний энэ явууллагыг мэдэхийн цаагуур мэдэж байсан ч өөрийгөө аварч гарах нь юунаас ч чухал байжээ. Гэтэл нарийн учрыг мэдэхгүй нэгэн эмэгтэй ерөнхийлөгчийг аварчээ. Үүнийгээ тэр өөрөө ч мэдээгүй л яваа. УИХ-ын гишүүн Наранцэцэг захидлын тухайд сэтгэгдлээ илэрхийлэх гэж олон юм яриад сүүлдээ яриандаа төөрөөд учраа олохгүй 10 минут чалчиж орхидог байгаа. Энэ хооронд Н.Багабанди гараад явчихав.

Бачимдсан хуйвалдагчид араас нь "Бидэнд Ерөнхийлөгчөөс асуух зүйл байна, яагаад хурал хаяад явчихав" гэж хашгиралдаад үлдэж. Н.Энхбаяр ч ерөнхийлөгчийг буцаагаад дуудаж болно шүү дээ гэж хүч нэмлээ. УИХ-ын дарга Р.Гончигдорж сэхээ авч "Ерөнхийлөгчийн тамгын газраас хүн байна уу?" гэхэд, танхимын арын суудлаас С.Баяр сонин барьсан гараа даллан өөрийгөө байгааг мэдүүлжээ.

"Та ерөнхийлөгчийг хуралдаанд урьж ирнэ үү" гэж явуулав. С.Баяр гараад өрөөндөө орсон ч юм уу, үгүй ч юм уу тун удалгүй орж ирээд үндсэн хууль, ерөнхийлөгчийн хуулийн заалтын дагуу Монгол Улсын ерөнхийлөгч УИХ-ын хуралдаанд тааллаараа оролцох учиртай. Тиймээс хүрэлцэн ирэх боломжгүй гэж хэллээ" гээд амыг нь таглав.

"А" төлөвлөгөө балран хуйвалдагчид бухимдацгааж, бүх зүйл бүтэхээ больчих тийшээ хандаад явчихваа. Ц.Элбэгдорж "Их хурлын даргаа! Олохийн бүлэг завсарлага авъя" гэж хүслээ. Төлөвлөгөө нь нурж "Ерөнхийлөгч" алдуураад явчихсанд яахаа мэдэхээ байсан Р.Гончигдорж "Санал хураалт явуулчихаад завсарлая" гэв. Хэрэв тэгвэл Наранцацралт бас үлдчих байлаа. Гэвч бусад нь зүтгэсээр санал хураалтаас өмнө завсарлага авч дөнгөв... Одоо яах вэ?

"Б" төлөвлөгөө зохиолоо. Завсарлагаар УИХ-ын дарга Р.Гончигдорж сайд нарыг дуудаж "Шударга бус ерөнхий сайдтай хамтран ажиллахгүй гэсэн бичигт гарын үсэг зур, тэгвэл Ж.Наранцацралт огцорсон ч та нар хэвээрээ үлдэнэ" гэж наймаалцаад гарын үсэг цуглуулж авчээ. Ингэж байж ганцхан Ж.Наранцацралтыг арай чуу огцруулжээ. Гагцхүү хууль зүйн сайд Л.Цог гарын үсэг зурсангүй. Уг нь энэ үөэр зэрэгцүүлээд казиногийн хэргийн материалыг дэлгэчихэж болохоор байтал Л.Цог: "Яах юм бэ? Таныг огцруулсан ч үндсэн хуулийн цэцээр ороод л огцруулах үндэслэлийг хүчингүй болгочихно. Дараа нь наадуулын чинь учрыг олж амжина" гэж ятгасаар дэлгүүлээгүй юм гэдэг. Үүндээ бантсан уу, яасан тэр "мужик" зан гаргаад дараагийн кабинетад оролгүй хусагдлаа.

Засгийн газрын гишүүдийн гарын үсгийг уншаад эхэлмэгц Ж.Наранцацралтын дуу нь гарахаа байчихлаа. Тэр гарцаагүй огцрох болжээ. Хамгийн сүүлийн мөчид санал хураахын өмнөхөн тэр гэнэтхэн босоод Р.Гончигдоржийн чихэнд нэг зүйлийг шивнэлээ. Р.Гончигдорж "Одоо цаг нь өнгөрсөн" гээд санал хураалгаж орхив. Ж.Наранцацралт огцорлоо.

Н.Энхбаярын хүсэл биелж, улс төрч хэвээрээ үлдсэн. Тэр тодорхойлолтоо сольчихож тун ч магадгүй байсан юм. Харин Р.Гончигдорж барабан дээрх өрөмөө долоож чадсангүй. Ж.Наранцацралтыг огцорсны дараа тэр захианы ач холбогдол алдагдлаа. Тэр захиа хийдгээ хийгээд арилав. Одоо хүмүүс Ж.Наранцацралт юунаас болж огцорсныг огт санадаггүй билээ. Дараа нь Р.Амаржаргал Ерөнхий сайд болов.

Аа тийм, Ж.Наранцацралт Р.Гончигдоржид юу гэсэн бол?.. гэж үү? Тэр даргаа "Говь"-оор наймаалцъя гэж хэлээд амжсан гэлцдэг юм. Живж байгаа хүн өвсний үзүүрээс шүүрдэг л байхгүй юу...

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1644275/60b/trackback

edi hugda

2012.12.09 12:01:31
*.199.160.145

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569

Эрчүүд найз охинийхоо... [2]

  • seda
  • 2009-05-09
  • Уншсан 1585

Purevsuren [2]

  • MUZZ
  • 2009-05-09
  • Уншсан 12375

Монголдоо очмоор байна, гэхдээ... [3]

шоунд очиж азтан болооорой [2]

GMOBBIL [1]

НӨХРӨӨ ХАРЖ БИЕЭ ЗАС [5]

Боловсролгvй хэдий ч хамгийн баян чинээлэг хvмvvс [1]

  • finepix
  • 2009-05-08
  • Уншсан 1558

Та бүхэнд Мөрийн хөтөлбөрөө толилуулж байна. [1]

АНУ дахь нууц цагаачдыг өршөөх зорилготой үйл /Барак Обама/

ПАСПОРТ [8]

Дургүйд хүчгүй гэж! [2]

Тэр шударгыг чинь оройлж тогтоох хэн нэг хүн хэрэгтэй /BAABAR/

“Эмэгтэй хүний жинхэнэ амьдрал гучин насанд эхэлдэг” [4]

  • i wanna
  • 2009-05-06
  • Уншсан 1823

санаа [3]

  • sarang
  • 2009-05-06
  • Уншсан 1578

Шинэ мөнгөн тэмдэгтийн нэр АМАН

таны амьдралыг өгүүлсэн зурхай [4]

  • finepix
  • 2009-05-05
  • Уншсан 1888

uchil [2]

нийт Монголчууддаа хандаж гаргасан уриалга (гадаадад суралцагч монгол оюутнууд

elgemsuud [16]

  • 1220
  • 2009-05-04
  • Уншсан 1691

Менежментийн ухааныг 5 минутад сурцгаа! [2]

  • finepix
  • 2009-05-03
  • Уншсан 1506

Оюутолгойн хєрєнгє оруулагчид ''сvй''-гээ цуцалж мэдэх нь [2]

  • jion
  • 2009-05-03
  • Уншсан 1457

14. БИ БАГАБАНДИТАЙ ХЭЗЭЭ Ч ЭВЛЭРЭХГҮЙ: [1]

13. Н.ЭНХБАЯРЫГ ШҮҮМЖИЛСЭН ХҮМҮҮС АЛГА БОЛДОГ [1]

12. Тагнуулыг гартаа авсан нь [1]

11. Н.Энхбаярын дарангуйллын эхэн [1]

10. Бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлэхийн төлөө [1]

9. Үндсэн хуулийн хуйвалдаан буюу ордны эргэлт [1]

8. Р.Гончигдорж, Н.Энхбаяр хоёрын нүүдэл [1]

7. Орчуулагчаас ерөнхийлөгч хүр...Засгийн газрын эрлэг [1]

6. Орчуулагчаас ерөнхийлөгч хүртэл. (УИХ-ын гишүүн болов) [1]

5. Орчуулагчаас ерөнхийлөгч хүртэл (Намын даргын төлөө.) [1]

4.Хоёрдугаар бүлэг: Н.Энхбаярын эрх мэдэлд хүрсэн түүх

3.Орчуулагчаас ерөнхийлөгч хүртэл (б.Сиамын ихрүүд)

2.Орчуулагчаас ерөнхийлөгч хүртэл. (А.Говь-Алтайн мафи) [1]

1.Нэгдүгээр бүлэг: Орчуулагчаас ерөнхийлөгч хүртэл [1]

У.Хvрэлсvх...Н.Энхбаяр хугацаанаасаа ємнє ....??? [3]

Mongoldoo ochmoor baina gebch... [1]

Amidrald murduh zarchim [1]

zaraa todorhoi bichij baiyaa zaluusaa [2]

  • hekune
  • 2009-04-30
  • Уншсан 1544

Amerikchuud mongol duu duulj baina [1]

  • jjeen
  • 2009-04-30
  • Уншсан 1799

Үндэстний хувь заяа [4]

  • jooyo
  • 2009-04-30
  • Уншсан 2357

Х.Тэмvvжин Паркинсоны хууль болон монгол парадокс [3]

  • nikes
  • 2009-04-29
  • Уншсан 5163

Хүний нутагт суугаа Монгол ахан дүүсээс тань [1]

Хятад ресторан (видео) [3]

  • Levi`s
  • 2009-04-29
  • Уншсан 2196

Дeнвер хотод ( USA) Улаанбаатар Хотын Парк

배너신청
자생병원

배너신청