Бичлэгийн тоо 2,391

УИХ-ын гишүүн болов

Н.Багабанди өрсөлдөгчдөө Намын даргын суудлаас гадна өөрийнхөө тойргийг өвлүүлэх "хувьтай" байжээ. Н.Багабандийн УИХ-д төлөөлж байсан Завханы тойрогт нөхөн сонгууль болж намын ирээдүйн шинэ дарга өрсөлдлөө. Н.Энхбаяр, Л.Энэбиш хоёр хээр гараад эр хүн шиг ярилцан учраа ололцсон байна.

Л.Энэбиш "Таны сонгуулийн ажилд бүх талаар тусална" гэж амлажээ. Ардчилсан хүчин хүчтэй өрсөлдсөн ч МАХН тэр чигээрээ хүчээ нэгтгэн үзжээ. Энхрий хайрт намынхаа даргыг сонгох хувь заяандаа Завханы сонгогчдын 70 хувь нь ихэд бэлэгшээжээ. Эдний дотор Н.Багабандийн Н.Энхбаярт өгье гэж өгөөгүй халаасны саналын өндөр хувь ч байсан юм. Л.Энэбиш ч өөрөө дэвшсэнээс ялгаагүй мэт явж жалга дов бүрийн төлөө үзэлцжээ. Л.Энэбиш, Н.Энхбаяр хоёр тэгэхэд ёстой Тэмүжин, Жамух хоёр шиг анд байсан гэдэг.

Намын төв аппаратаас томилогдсон Далайхүү, 1990-ээд онд Завханы намын хорооны 1-р дарга байгаад УИХ-д сонгогдсон Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд асан П.Жасрай нар ч Завханы газар нутгийг сайтар судлажээ. Нэг удаагийн уулзалтын үеэр ам нь халсан Далайхүү "40 мянгатын балкон дээр өссөн хүүхдүүд Монголын төрийг барьж чадахгүй" гэж Ардчилсан хүчнийг баалжээ. Гэтэл Д.Дэмбэрэл гишүүн нудраад байж. Учрыг олбол намынхаа даргыг "цоллож" байгаагаас ялгаагүй болчихож. Далайхүү ч дороо амаа татжээ.

Дандаа дарга нартай өрсөлдөх үйлтэй Д.Цэнддоо энэ тойрогт Н.Багабанди, Н.Энхбаярт нарт дараалан ялагдлаа. Төрсөн нутагтаа хүү чинь ирлээ түшээд авна уу... гэж байсан түүнийг түлхээд хаячихжээ.

Энэ сонгуулиар Н.Энхбаяр 300 саяын өртэй хоцорлоо. "Завхан нутгийг хөгжүүлэх сан" гэгчийн сугалаа гаргаж түүгээрээ тойргийнхноосоо мөнгө цуглуулчихаад Завхан нутгийг хөгжүүлэх нь байтугай, амлалтаа мартаад зугтчихжээ. Завханыханы шартай нь луйварчнаар нь дуудаад л хоцорч, харин мань хүн саарал ордонд Засгийн газруудыг намнаад завгүй болжээ.

Ийнхүү Н.Энхбаяр 1997 оны 11-р сард Завханы 21-р тойргийн нөхөн сонгуульд өрсөлдөн яллаа. УИХ-ын гишүүн болсныхоо дараа "Завхан нутгийг хөгжүүлэх сан" гэгчийг байгуулж өөрийгөө дарга болгов. Тэр сангаас нь "Завхан" нэртэй сугалаа гаргажээ. Нийт 200 гаруй сая төгрөгийн сугалаа хэвлэн тарааж, 10 шахам "орос жип" тохиролд өгнө гэж амлаад Завханчуудын халаасыг ёстой хоггүй гөвжээ. Хөөрхийс Завханчууд хүн л юм болохоор бага зэргийн азад итгэсэн шунал байлгүй л яах вэ? Харин илүү шуналтай луйварчин тэднийг хамраар нь газар хатгатал хуурч байна гэж зүүдлээ ч үгүй биз. Итгэл үзүүлж сонгосон хүндээ итгэхгүй байна гэж юу байх вэ дээ? Машин хожно гэж итгээд л сугалаа аваад байжээ. Тохирол таардаггүй юм гэхэд нутгаа усаа хөгжүүлэхэд хэдэн бор юм хандивлачихаа л биз гэж бодох хүмүүс ч олон байсан нь ойлгомжтой.

Гэвч тохирол нь байдаггүй ээ. Өнөө бухын доодохийг харж... гэдэг шиг юм болжээ. 2000 оны сонгуулийн өмнөхөн Завханыхан хууртсаныхаа хариуг авч магадгүй гэж болгоомжилсон Н. Энхбаяр 2000 оны 07-р сард тохиролыг олгоно гэж дахин молиго үмхүүлэв. Завханчууд түүнд итгэсээр л байсан бололтой. Хэрвээ шулуулахгүй гэвэл тэд удаан хүлээсэн тохирлоо сонгуулиас өмнө авна гээд шахчихсан бол хөөрхий Н.Энхбаяр 2000 оны сонгуулиар даший шог болох байв.

Уг нь нөхөн сонгуулиар гарч ирсэн хүн дараагийн сонгуулиар тухайн тойрогтоо дэвшвэл заавал гардаг жамтай. Учир нь сонгогчид төлөөлөгчөө нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллуулах сонирхолтой байдаг юм. Н.Энхбаяр л үүнийг мэдэхгүй байв гэж. Гэвч мань хүн Завхандаа дахиж дэвшилгүй бултлаа. Тойргоо сольмогц нь л Завханчууд өөрсдийг нь хулхидаж байна гэдгийг ойлгох ёстой байсан юм.

Сонгуулийн дараахан "Сонгогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг" гэгч олон нийтийн байгуулагаас сугалааны тохирлыг яаралтай олгохыг удаа дараа шаардаж байв. Сонгуулийг аргацаан өнгөрөөх заль нь хэрэгжсэн учраас Н.Энхбаяр бултчихжээ.

Шаардлагыг нь хүлээн авахгүй бултаад байсан Ерөнхий сайдыг түүний харъяалах дүүргийн шүүхэд өгөх гэсэн боловч Н.Энхбаярын харъяалал нь тодорхойгүй болчихжээ. Түүний оршин суудаг байсан Сүхбаатар дүүргийн шүүх манайд харъяалагдахаа больсон гээд өргөдлийг нь хүлээж авсангүй. Ерөнхий сайдын өргөө байдаг Их тэнгэрийн ам Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр тул Хан-Уул дүүргийн шүүхэд хандтал манай дүүрэгт албан ёсоор бүртгүүлээгүй гээд халгаасангүйд арга мухарджээ. Өдөр болгон зурагтаар харсаар байгаа хэрнээ мань эрийг "сураггүй алдчихдаг" нь тун хөгийн хэрэг л дээ.

Ц.Дамдинсүрэн гуай нэг удаа шаралхаж Монголд намайг эвэртэн туурайтан хавчиж байгаа юм бол би ЗХУ-ын иргэн болно гэж зүтгэхэд Ж.Самбуу гуай наадхийг чинь бид мэддэггүй юм хороон дарга чинь мэддэг юм гэж амыг нь таглаж байсан гэдэг. Харин Н.Энхбаярыг дүүрэг нь ч мэдэхээ байжээ.

Ийнхүү 200 сая төгрөг нохойн замаар оржээ. Гэвч Завханчууд хэзээ нэгэн цагт тохирол нь гарч л таарна гэсэн итгэлээр сугалаагаа хадгалсаар л байна. Басхүү яаж түүнээс хариугаа авахаа дор бүрдээ бодон бодон сонгуулийг хүлээж байлаа. Гэвч тэр ахиж Завханаас УИХ-д дэвшээгүй юм. Харин 2005 онд Ерөнхийлөгчид нэр дэвшлээ. Сонгуулийн үеэр энэ асуудлыг сөхөж магадгүй гэж үзээд "Сонгогчдын эрх ашгийг хамгаалах нийгэмлэг"-ийн тэргүүнийг Замын Үүдийн гаалийн дэд даргаар шагнаж чимээгүй болгосон билээ.

Гэнэт дараагийн сонгуульд тойргоо солихоос өөр замгүй болсон байдаг юм. Завханыхныг луйвардчихсан нь түүний дараагийн сонгуульд их гай болж, гайгүй сайн сандаргажээ.

Үргэлжлэл...

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1644268/4af/trackback

edi hugda

2012.12.09 11:43:25
*.199.160.145

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569

Эрчүүд найз охинийхоо... [2]

  • seda
  • 2009-05-09
  • Уншсан 1585

Purevsuren [2]

  • MUZZ
  • 2009-05-09
  • Уншсан 12375

Монголдоо очмоор байна, гэхдээ... [3]

шоунд очиж азтан болооорой [2]

GMOBBIL [1]

НӨХРӨӨ ХАРЖ БИЕЭ ЗАС [5]

Боловсролгvй хэдий ч хамгийн баян чинээлэг хvмvvс [1]

  • finepix
  • 2009-05-08
  • Уншсан 1558

Та бүхэнд Мөрийн хөтөлбөрөө толилуулж байна. [1]

АНУ дахь нууц цагаачдыг өршөөх зорилготой үйл /Барак Обама/

ПАСПОРТ [8]

Дургүйд хүчгүй гэж! [2]

Тэр шударгыг чинь оройлж тогтоох хэн нэг хүн хэрэгтэй /BAABAR/

“Эмэгтэй хүний жинхэнэ амьдрал гучин насанд эхэлдэг” [4]

  • i wanna
  • 2009-05-06
  • Уншсан 1823

санаа [3]

  • sarang
  • 2009-05-06
  • Уншсан 1578

Шинэ мөнгөн тэмдэгтийн нэр АМАН

таны амьдралыг өгүүлсэн зурхай [4]

  • finepix
  • 2009-05-05
  • Уншсан 1888

uchil [2]

нийт Монголчууддаа хандаж гаргасан уриалга (гадаадад суралцагч монгол оюутнууд

elgemsuud [16]

  • 1220
  • 2009-05-04
  • Уншсан 1691

Менежментийн ухааныг 5 минутад сурцгаа! [2]

  • finepix
  • 2009-05-03
  • Уншсан 1506

Оюутолгойн хєрєнгє оруулагчид ''сvй''-гээ цуцалж мэдэх нь [2]

  • jion
  • 2009-05-03
  • Уншсан 1457

14. БИ БАГАБАНДИТАЙ ХЭЗЭЭ Ч ЭВЛЭРЭХГҮЙ: [1]

13. Н.ЭНХБАЯРЫГ ШҮҮМЖИЛСЭН ХҮМҮҮС АЛГА БОЛДОГ [1]

12. Тагнуулыг гартаа авсан нь [1]

11. Н.Энхбаярын дарангуйллын эхэн [1]

10. Бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлэхийн төлөө [1]

9. Үндсэн хуулийн хуйвалдаан буюу ордны эргэлт [1]

8. Р.Гончигдорж, Н.Энхбаяр хоёрын нүүдэл [1]

7. Орчуулагчаас ерөнхийлөгч хүр...Засгийн газрын эрлэг [1]

6. Орчуулагчаас ерөнхийлөгч хүртэл. (УИХ-ын гишүүн болов) [1]

5. Орчуулагчаас ерөнхийлөгч хүртэл (Намын даргын төлөө.) [1]

4.Хоёрдугаар бүлэг: Н.Энхбаярын эрх мэдэлд хүрсэн түүх

3.Орчуулагчаас ерөнхийлөгч хүртэл (б.Сиамын ихрүүд)

2.Орчуулагчаас ерөнхийлөгч хүртэл. (А.Говь-Алтайн мафи) [1]

1.Нэгдүгээр бүлэг: Орчуулагчаас ерөнхийлөгч хүртэл [1]

У.Хvрэлсvх...Н.Энхбаяр хугацаанаасаа ємнє ....??? [3]

Mongoldoo ochmoor baina gebch... [1]

Amidrald murduh zarchim [1]

zaraa todorhoi bichij baiyaa zaluusaa [2]

  • hekune
  • 2009-04-30
  • Уншсан 1544

Amerikchuud mongol duu duulj baina [1]

  • jjeen
  • 2009-04-30
  • Уншсан 1799

Үндэстний хувь заяа [4]

  • jooyo
  • 2009-04-30
  • Уншсан 2357

Х.Тэмvvжин Паркинсоны хууль болон монгол парадокс [3]

  • nikes
  • 2009-04-29
  • Уншсан 5163

Хүний нутагт суугаа Монгол ахан дүүсээс тань [1]

Хятад ресторан (видео) [3]

  • Levi`s
  • 2009-04-29
  • Уншсан 2196

Дeнвер хотод ( USA) Улаанбаатар Хотын Парк

배너신청
자생병원

배너신청