Бичлэгийн тоо 2,391

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй Цахиагийн Элбэгдорж “шударга байцгаая” уриагаар сонгуулийн гараагаа эхэлж, шударга ёс тогтооно, шударга шүүхтэй болгоно гэж ярьж яваа билээ. Түүнийг зөвхөн ярьдаг гэж нэг хэсэг нь шүүмжилдэг ч, Элбэгдорж улам их яриасай гэж нөгөө хэсэг нь хүсч байна. Учир нь түүнийг их ярих тусам нийгмийн хамгийн ядарсан зовсон хэсгийн тухай хүмүүс сонсч, мэдэрч байна. Тэр ч байтугай хатуу сэтгэлтэй, шударга бусаараа алдаршаад байсан шүүх хүртэл хүнлэг, шударга шийдвэрүүдийг гаргаж эхэлжээ.

    Юуны өмнө Ц.Элбэгдорж Долоон сарын нэгний хохирогч нарыг тууштай өмгөөлж байгаа. Тэр залуусыг шоронд байх ёсгүй харин сургуульд явах ёстой гэж нэрлэж, энэ үгээ их л ончтой тодоор хэлж яваа. Хэн ч сонссон зүрхэнд шууд хүрэхээр үгээр ярьдаг улс төрч болохоор залуусыг шоронд илгээсэн хүмүүст түүний үг үнэхээр хүрч байгаа ажээ.

    Тийм ч учраас сонгуулийн кампанит ажлын энэ үеэр залуус эмэгтэйчүүд олноороо шоронгоос суллагдаж, олон эхчүүдийн элэг дэвтэж, долоон сарын нэгний нэлээд олон хохирогчид эрх чөлөөтэй болцгоож байгаа гэнэ шүү. Үнэхээр Ц.Элбэгдорж өөрөө шорон руу очоод тэднийг суллачихаагүй ч гэсэн түүний үг ингэж шүүгч нарын зүрхийг зөөллөж байгаа ажээ. Шүүгч нар ч ерөнхийлөгчид өрсөлдөөд завгүй яваа Н.Энхбаярт дарамтлуулахгүй байгаа энэ хугацаагаа сайтар ашиглаж хүний ёсоор шийдвэрээ гаргаж байгаа нь сайн хэрэг. “Элбэгдорж нь гарчихвал тэр шударга ёс гээчийг чинь тогтоогоод өгнө өө гайгүй, хараарай” гэсэн шударга шүүгчид олон болжээ.

    Долоон сарын нэгний хохирогч нараас гадна шүүгчтэй шөргөөлцөөд “зуулгаж” Ганц худагт илгээгдсэн иргэн Бат-Ялалт, УИХ-ын гишүүнээр сонгогдсон С.Эрдэнэ, УИХ-ын 25-р тойргийн хорооны нарийн бичгийн даргын ажлыг шударгаар хийж байгаад хэлмэгдэн хоригдсон иргэн Үүрийнтуяа зэрэг тэртэй тэргүй эрх чөлөөтэй явж байх ёстой иргэд маань сонгуулийн дуулиантай энэ өдрүүдэд суллагдлаа. Энэ чинь юу гэсэн үг вэ гэвэл сонгуулиа хийж яваа Н.Энхбаяр урьдын адил шүүхийг дарамтлах эрхүй болжээ гэсэн үг юм. Бас “шударга байцгаая” гэсэн Ц.Элбэгдоржийн үг шүүхийнхнийг  Н.Энхбаярын дарамтаас салгаж эхэлжээ гэсэн үг юм.

    Шүүхтэй холбоотой бас нэгэн таатай мэдээ байна. Тэд хүнд харьцангүй эелдэг хандаж эхэлж байна гэнэ. Хэрэв Элбэгдорж ерөнхийлөгчөөр сонгогдвол монгол хүн гэдэг нээрээ ерөөсөө жинхэнээсээ хүн юм шиг хэмжээнд хүртлээ тоогдож хүндэтгүүлэх нь тодорхой болоод байна.

    Тэр ч байтугай улс төрийн хувьд хэзээ ч бүтэшгүй байж мэдэх сонгуулийн луйврын тухай хэрэг л гэхэд саяхан дээд шүүхийн хяналтын шатны шүүхээр ороод АН-аас Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж байсан Р.Бурмаагийн ялалтаар өндөрлөжээ. Сонгуулийн будлианыг 2008 оны зун СЕХ-ны дарга байсан Баттулга өөрийн үйлдэл, тушаал шийдвэрээрээ гардан хийж сонгуулийн дүнд ноцтой нөлөөлсөн болохыг ийнхүү бүх шатны шүүх нотолж орхилоо. Энэ бол улс төрийн талаасаа Н.Энхбаярын дохио зангаагаар ажилладаг дээд шүүхийнхний гаргаж чадамгүй шударга шийдвэр байлаа. Гэтэл яав. Тэд чөлөөлөлтийг мэдэрчээ. Өөрчлөлт тэнд хүртэл ирсэн байна. Дээд шүүх хүртэл шударга шийдвэр гаргахаас өөр аргагүй байдалд байна. Шударга байхгүй бол ямар муухай юм бэ гэж тэнд ч бас бодогдох хэмжээнд хүртлээ өөрчлөлт иржээ.

    Элбэгдоржийн бас нэг үг айл гэрийн амьдралыг өөрчилж магадгүй байна. Тэрбээр уулзалтууддаа, ялимгүй хэргийн шүүхийг тань байгуулаад өгье, ялимгүй хэрэгт орсон үр хүүхдийнхээ араас аав ээжүүд олон жил зовдогийг зогсоогоод өгье” гэж хэлж яваа билээ. Ялимгүй хэрэг гэдэг замын хөдөлгөөний зөрчил, жижиг хулгай, хэв журмын зөрчил гээд тоо томшгүй олон юм бий. Түүнийг одоогийн шүүхийн тогтолцоогоор шүүх гэхээр нөгөө 10,000 төгрөгийн хулгай хийгээд 12 жилийн ял авдаг шиг хүндрээд алга болдог. Тэр ч байтугай ядуу айлын хүүхэд ялимгүй хэрэг гаргаад түр саатуулагддаг, яг ял авах болохоороо тав зургаан хүнд хэрэг үүрээд олон жилээр таслагддаг явдал байдаг. Энэ зуур өнөөх хүнд хэрэг хийсэн нөхдүүд цагдаа, шүүхэд авилга өгч бусдад хэргээ үүрүүлэн ял завших нь бий. Үүнийг хэрэг зөрчлүүдээр нь ялгаж салгасан шүүх байгуулах замаар шийдэх нь. Одооноос энэ санаа эхчүүдийн сэтгэлд нийцээд эхэлжээ.  Тэд хүүхдүүд нь ялимгүй хэрэг зөрчил гаргавал олон жилээр таслагдахгүй нь гэж санаа сэтгэл тайвширч байна. Бас үүнтэй зэрэгцээд айдас дарамт үгүй болж эхэлжээ.

    Ерөнхийлөгч болоогүй байхдаа хэлсэн хэдхэн үг нь ийм их өөрчлөлт гаргаж эхэлж байхад ерөнхийлөгч болсон хойноо хэлэх үг нь бүр ч их өөрчлөлтийг Монголчууддаа авчирч өгөх нь гарцаагүй. Ингэхлээр “Ц.Элбэгдорж та үгээ зоригтой хэл, харин хүмүүс бид шударга бусыг өөрчлөе” гэж хэлмээр байна.

Л.Ганзориг

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1682144/a7a/trackback

profile

~eri~

2009.05.12 22:05:03
*.117.250.200

Яамай даа тэгмээр дээ.
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569

yc yc yc .........yc yc yc .....yc yc yc... [1]

ДАВАРСАН ХЯТАДУУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ [4]

03-sariin 31 baidlaar Solongosd 31.314 hun bdag sudalgaatai bna. [1]

  • Levi`s
  • 2009-05-20
  • Уншсан 1106

Asuult [11]

  • jaalhuu
  • 2009-05-20
  • Уншсан 2307

Сахалин-3, Якунин эзэн, Морозов дарга…

Н.Энхбаярын ээж, аав хоёрын амьдардаг бас нэг авлигын байрны баримт [2]

Оготно үнэд орох цаг [1]

Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. [2]

MADE IN MONGOLIA [1]

Солонгосын соёлтой танилцах аялал [2]

Сонголт

МОНГОЛ ДАХЬ ХРИСТИЙН ШАШНЫ ДЭЛГЭРЭЛТИЙН ТҮҮХИЙН АСУУДАЛ [1]

Монгол юм

Цагаач ба аянчин хэмээн үгcийн тухайд

Түүхэн хөшөө босгох уу? [1]

Төгс аллагын зэвсэг самурай сэлэм татаруудын бүтээл үү? [1]

Аялалд урьж байна [1]

хулс мод [2]

  • finepix
  • 2009-05-16
  • Уншсан 1914

Тэрээр Ц.Элбэгдоржид зориулан ...

Тийм ээ, өөрчилмөөр байна [1]

Munkhtenger yazguurt CHINGESIIN MONGOLCHUUD-daa [2]

  • kaatren
  • 2009-05-15
  • Уншсан 2457

ААЛЗНЫ ТОР – 5

Хоёр удаа Ерөнхий сайд байхдаа авлигатай тэмцсэн учраас огцорсон.

В.Путин: Монголын ашигт малтмал бидний сонирхлыг татаж байна. [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 2618

Оросууд Монголд цөмийн байгууламж барина гэв үү? [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 1777

МАХН-ын сонгуулийн штаб Ц.Элбэгдоржид "үхлийн цохилт" өгөхөөр шийдэж

5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал / 5 сарын 24-нд Элбэгээ ялбал [2]

Шагналын сан өндөртэй эссэ бичлэгийн уралдаан гэнээ [2]

  • finepix
  • 2009-05-13
  • Уншсан 2633

САРХАД САВНААСАА БУСДЫГ [1]

hel uguuch [2]

  • janibek
  • 2009-05-13
  • Уншсан 1286

санаа [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1364

Оюутан та бүхэнд [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1326

40 мянган айл"-ийн орон сууц захиалагчид суулт зарлалаа [2]

Мөнгө олох гэж явсан залуус маань Солонгосоос гомо болчихоод буцаж ирдэг боллоо [9]

Монгол удмыг солонгос залгах уу? [3]

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад [2]

Ц.Элбэгдоржийн үг шүүхийнхнийг Н.Энхбаярын дарамтаас салгаж эхэлжээ [1]

ТЭВЧЭЭР БАРАГДЛАА /Монголчууддаа хүргэх ил захидал/ [1]

МЄНГЄТЭЙ БОЛОХ 7 АРГА [2]

  • jooyo
  • 2009-05-11
  • Уншсан 1692

АНГАСАН ЕРТӨНЦ ҮЛДЭХИЙН ЦАГТ АЛТ,НҮҮРСИЙГ УУЖ БОЛДОГГҮЙГ МЭДЭХ БОЛНО [3]

Бүтээлч шүүмжлэл [2]

  • finepix
  • 2009-05-10
  • Уншсан 2125

TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [2]

Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1]

"Боол" улс [2]

  • finepix
  • 2009-05-09
  • Уншсан 1579
배너신청
자생병원

배너신청