Бичлэгийн тоо 2,391

Зуслангийн атамануудад болон түүний даган баясагчдад зориулав.

Бага байхад зуслангийн атаман гэж баахан юм үзээгүй пацаануудыг дагуулчихсан нэг өвчтэй нөхдүүд байдаг байж билээ. Шөнө орой тэднийгээ тойруулж суучихаад аминдаа аймшигийн түүх амыг нь ангайтал бурж, бас болоогүй хөөрхөн айлгаж цочооно. Өдөр болохоор хэдэн онгироо пацаануудаа дагуулаад “хүн барих” (дээрэм хийх), охид эргүүлэх маягийн юм хийнэ л дээ. Түүнийг тойрон хүрээлэгчид нь голдуу юм үзэж нүд тайлаагүй хөөргөн савсаг пацаанууд байх.

Өнөөгийн Монголын нийгэм гэж яг л тэр зуслангийн ядуу даржин хөгжилтэй хэрнээ юм үзэж нүд тайлаагүй баахан пацаануудаар хүрээлүүлсэн зуслангийн атамануудтай болжээ.

Жишээ нь: нийтлэлчид гэж баахан хөөргөн дуу дуугаа авалцсан Монгол хэл дээрээс өөр хэл дээр юм уншдаггүй гарууд байна. Атаман нь юу гэж дуугарна түүгээр нь баримжаа аваад дагаад л орилчихно. Атаманаа хорвоод хосгүй эрдэм мэдлэгтэй суут хүн гээд итгэчихсэн. Гэтэл тэр нь баруунд захаас аваад л байдаг зүгээр л овоо юм уншдаг “гар” байхгүй юу. Нарийн яривал тэндхийн захын бизнес зөвлөхүүдийн хэмжээнд уншсан юм уу даа үгүй юм уу? Эдгээр нийтлэлчид бас түүх бичнэ. Энэ нь зүгээр л үлгэрийн зохиол. Ямар ардын аман зохиол бичиж байгаа биш эх үүсвэр энэ тэрийг дурдахгүйгээр өөрөө үзэж харсан, оролцож явсан юм шиг л бичээд тавина шүү дээ! Чингис хаан ч юм уу хэн нэгэн түүхэн хүний юу хэлж байсныг нь хажууд нь суугаад сонсож байсан юм уу хаашаа юм.  Эсвэл тэр үйл явдалд биеэр оролцож байсан юм бол уу гэлтэй. Уул нь тиймэрхүү юмыг бичихдээ хаанаас хэний материалын хэддүгээр хуудснаас авсанаа нарийн тодорхой бичиж байхгүй бол “зохион” бичлэг гэгдэж шууд л хогийн сав руу чулуудагддагийг гайгүйхэн сургууль соёл төгссөн хэн нэгнээс асуугаад сурвал таарах юм. Дээр нь үйл явдлын холбоосыг зарим нь хүчээр холбоод, өөрийнхөө бодлоо оруулаад зохиогоод холбочихсоноо гайгүй логик холбоостой бичсэн гэж андуурна.

Хэн нэг нь гайгүйхэн гадны компани ч юм уу байгууллагад ажилчихвал бараг л Монгол гений суут ухаанаар ажлаад байгаа тухай яриад эхлэнэ. Гэтэл тиймэрхүү зиндааны инженер ч байна уу албан хаагчийг ч байна уу өнөөдөр дэлхий хаана ч хэн ч ямар ч үндэстний хүн хэдэн мянгаараа хийгээд л явдаг ш дээ.

Хүүе Монголчуудаа одоо больё. Заримдаа нийгмээрээ галзуурчихсан юм шиг бие биеэ агуу суут хүн гэж өргөмжлөхөө зогсооё. Галзуугийн эмнэлэгт очвол захаас аваад л суут хүмүүстэй тааралдаж болно ш дээ!  Монголд өнөөдөр агуу суут хүн гэж байхгүй ээ. Тийм хүмүүс тун цөөхөн төрдөг. Тэр тусмаа манайх шиг хүн цөөтэй, дэлхийн хөгжил, соёл иргэншил, сэтгэлгээнээс хоцрогдсон газар тийм хүмүүс төрөх магадлал маш бага.

За тэгээд түүх яривал тухайн үеийн дэлхийн улс төрийн тавцанд хамгийн сүүлд нөлөө үзүүлсэн Монгол хүн бол Галдан бошгит. Яагаад гэвэл энэ хүний эсрэг тэр үеийн хамгийн баян гүрний удирдагч Энх Амгалан хаан цэргээ удирдан хөдөлж, одоогийн төв азийн орнуудын хувь тавилан энэ хоёр хүний тэмцлээс хамаарч, орчин үеийн газрын зургийнх нь хил хязгаарын үндэс нь тавигдаж (Нерчийн гэрээ гэх мэт) тэр үедээ Францын сонин энэ  тухай мэдээ нийтэлж байлаа.[1, 134-р хуудас] Яахав хар тамхины дайнд болон Тайпиний бослогыг дарахад голлох үүрэгтэй оролцсон Харчин ван Сэнгэренчинг дэлхийн хэмжээний сүүлийн Монгол генерал гэж үзэж болно. Гэхдээ л энэ хүний удирдлаганд байсан Монголчууд голлосон Манжийн арми барууны гүрнүүдийн армид махан овоо болтлоо хиартлаа цохиулж байсан гэдгийг санах хэрэгтэй. Гол анхаарал татсан юм нь бол тухайн үеийн Манжийн анги нэгтгэлүүдээс Монгол цэргүүд л хамгийн шаргуу эсэргүүцэж, тэсвэр хатуужил, зоригтой нь байсан  байж болох. [2, 274]

Мөн Д. Сүхбаатар маань партизаны гарамгай удирдагч гэж дэлхийн түүхэнд орж болох юм. Бусад бидний агуу, гарамгай гээд байгаа цэргийн зүтгэлтнүүд маань бол зүгээр л Орос генерал зөвлөхүүдийн тушаал гүйцэтгэгч байсан бус уу!

Суут эрдэмтэд гээд шүтээд байгаа хүмүүс маань ч гэсэн Монгол хэлний эрдэмтэд ш дээ. Монголоос өөр хэн Монгол хэлний судалгааг сайн хийх юм бэ? Тэгээд ч нарийн мэргэжлийн эрдэмтээс тэд хамаагүй бага хөдөлмөрлөж сэтгэж байж бүтээл гаргана даа. Ямар олон зуун жилээр дамнан бий болгосон айхавтар шинжлэх ухаан биш. Бараг түүхийгээрээ байсан Монгол хэлний шинжлэл биз дээ!

Тэгэхлээр Монголчууд бид нар даруухан байя аа. Дэлхийд хосгүй энэ тэр гээд л, суут хүн энэ тэр гэж бие биеэ магтаад төмөр зүүлгээд, хэдхэн мянган хүн уншдаг уншдаггүй нь мэдэгдэхгүй сонингоороо хашгиралдаад байхаа больё. Жаахан даруулагатй баймаар байна.

Миний бодлоор Чингисээс хойш суут хүн Монголд төрөөгүй ээ. Яахав ганц хоёр Хубилай хаан, Сүбээдэй баатар мэтийн агуу хүмүүс тэр үед байсан байж болно.

Монголчууд бид ер нь дэлхийн нийт хүн амын мянганы нэгд ч хүрэхгүй. Хүн төрөлхтөний нэг хэсэг байсан байх ч болно. Бидний хүн төрөлхтөнд өгсөн юм хүн төрөлхтөний соёл иргэншлээс авсанаас хамаагүй бага. Одоо ч гэсэн өрнөдийн соёл иргэншлийн загвараар хувцаслаж, тэдний зохион бүтээсэн хүн төрөлхтөний хоёрдагч бичиг үсэг болсон компьютер хэрэглээд л сууж байна. Бидний цус, хэл хоёр л Монгол уламжлалаараа явж байгаа байх. Бусад бүх хэрэглэж байгаа зүйлсийг маань дэлхий ертөнц дээр өөр улс, үндэстнүүд зохион бүтээсэн болон үйлдвэрлэсэн болно. Монголчууд дэлхийн хүн амын өчүүхэн хэсгийг бүрдүүлдэг байж дэлхийд их юм өгсөн, бусдаас хамааралгүй, хосгүй соёл иргэншил бий болгож чадсан чадах болно гэж бодвол том эндүүрэл! Хойшид ч бид хүн төрөлхтөний ололт амжилтуудыг хэрэглэх болно, түүнтэй харьцах болно. Монгол хүмүүс бол анхных бусад ард түмнүүд Монголчуудаас гаралтай, монголын ген хосгүй онцгой гэж ярьж, уриалж байгаа хүн бол нэг бол солиотой, үгүй бол ухаан хомсоо харуулж биднийг дэлхий дахины доог болгохоос цаашгүй. Бид бусдаас илүү ч биш дутуу ч биш адилхан хүн төрөлхтөний нэг хэсэг. Мэдээж бидэнд өөрийн гэсэн онцлог бий. Бусад ард түмнүүдэд ч гэсэн адилхан өөрийн гэсэн онцлог байгаа нь ойлгомжтой.

Бас нэг инээдэмтэй сэдэв бол цэвэр Монгол цус. Түүнийг харийнхантай харилцсанаар бохирдуулдаг тухай хагас солиотой гэмээр яриа байна. Энэ дэлхий дээр цэврээрээ байгаа нэг ч үндэстэн байхгүй. Орчин үеийн дэлхий дахиний ямар ч үндэстний өвөг дээдсүүд нь хэд хэдэн ард түмний нийлмэлүүдээс, эсвэл харилцан үйлчлэлээс тогтсоныг түүх уншдаг хэн ч гадарлах байх. Монголчуудын өвөг дээдэсийн бүрэлдэхүүн европ гарлын цус орсныг, манай баруун болон хойд хилээр европорхуу төрхтэй омог аймгууд байсныг, манай газар нутаг дээр түрэг, хамниган (манж) овог аймгууд оршин байсныг газар нутгийн нэр, Монгол хэлэнд орсон үгс, генетекийн судалгаа, эртний хөрш Хятад зэрэг орнуудын бичиг судар, түүхийн дурсгалууд зэрэг маш олон талын давхар баримтаар нотлогддог юм. Тиймээс бидний цусанд (генд) эдгээр ул мөр үлдсэн бөгөөд бид шууд утгаараа эртний Монголчуудын удам, дам утгаараа дээрхи Монгол оронд оршиж байсан бусад харь овог аймгийн удам угсаа бас мөн. Цэвэр цустай гэхээр үндэснүүд  байсан нь европчуудыг ирэхээс өмнө оршиж байсан Номхон далайн арлын болон Австралийн уугуул иргэд байсан. Тэд сайн даа юм уу муудаа цус холилдоогүй гэж үзэж болохгүй л дээ. Газар зүйн тусгаарлагдмал байдал нь тэднийг бусад улс үндэстнүүдээс тусгаарлаж байсанд оршино. Дашрамд хэлэхэд Монголчуудын хоцрогдсоны үндэс нь Манж Дай Чин улсын үед Монголчуудыг битүү байдалд оруулж бусад ард түмнүүдтэй харьцах битгий хэл хоорондоо газар нутгаараа хязгаарлагдан  харьцахаа больсоноос үүдэлтэй! Гэхдээ анхаарууштай нь харьцангуй цөөн тоотой үндэстний хувьд бусдаас суралцан өөрчлөгдөн хөгжиж байх явцдаа хэл соёлын гол цөмөө хадгалж явбал зохино.

Шударга ёс, хөгжилийн тухай ярьдаг л юм бол үнэн, бодит баримтыг хүлээн зөвшөөрч сурчихаад шударга ёсны тухай ярьж байя. Шударга ёс, үнэний эрэл хоёр ямагт хамт байдаг. Шударга ёсны ойлголтгүй бол ёс суртахууны ойлголт байхгүй. Ёс суртахууны тухай ойлголт байхгүй бол хууль зүйн талаар яриад хэрэггүй. Хууль журамгүй бол хөгжлийн тухай мөрөөдөлтгүй.

Түүх гэдэг чинь бидний өвөг дээдсийн туулж ирсэн туршлага амьдрал. Түүнийг аль болох үнэн зөвөөр, нууж хаалгүй бичих нь бидэнд сургамж болно. Иймээс үнэнийг эрэлхийлэх, олон талаас нь харахыг та бүхэндээ уриалж байна. Тэгээд орчин үеийн ертөнцийг бодитоор ойлгож харж суръя. Тэгэхгүй бол бид бусдын доог болсон “хөдөөний харанхуй” юм үзээгүй Монголчууд гэгдэх болно шүү!

 

1. Редактор Очир,  А. Энхтүвшин, Б 2003. Монгол улсын түүх: Дөтгөөр боть. Улаанбаатар: Адмон

2. Editor  FAIRBANK, JOHN. K.   2008. The_Cambridge_History_of_China: Volume 10. London: Cambridge University Press

Ё. Гантулга

2009 оны 12 сарын 21

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2571231/973/trackback

profile

sarmis.....

2009.12.26 15:04:19
*.158.81.159

unshij  yavaad  untah   shahlaa.........

 

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Datesort Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569

МУ-ын засгийн газраас олгох 120.000төгрөгийг ам бүлийн бүх гишүүд авна. [1]

Төрийн далбааг өөрчлөx нь зөв үү (xэлэлций) [2]

  • dantes
  • 2009-12-22
  • Уншсан 3181

Монголчууд даруухан байвал яасан юм бэ? [1]

Buh doloo honogiin ishlel [1]

  • ji he
  • 2009-12-26
  • Уншсан 3688

120.000төгрөгийг цагаан сараас хойш тавьж эхлэнэ.

Baabar*nuudel suudal* -1998 on-1

  • ji he
  • 2009-12-27
  • Уншсан 2181

Baabar * nuudel suudal*-1998 on-2

  • ji he
  • 2009-12-27
  • Уншсан 2198

Baabar *nuudel suudal* 1998on -3 [1]

  • ji he
  • 2009-12-27
  • Уншсан 2655

“Монгол Морь” [5]

  • uvgun
  • 2009-12-27
  • Уншсан 5186

он эхэллээ!!! [2]

2009 оны онцлох арван хүн, гурван юм /егөө/ [1]

Нийгмийн даатгалтай холбоотой асуудлыг 1289 дугаараас лавлаарай. [2]

Хилийн чанадад суугаа Монгол улсын иргэддээ хандаж Гадаад харилцааны сайд Г.Занданшатарын илгээсэн шинэ жилийн мэндчилгээ [3]

BAABAR *Algan deer buusan delhii* [4]

  • ji he
  • 2009-12-29
  • Уншсан 1697

TOP 10 [2]

,2009 оны онцлох 10 vйл явдал [2]

ENE 76 TER BUM TURGRUG HUVAAJ AVAH GEJ BGAA 76 ZALIAASAA [2]

  • saakaaa
  • 2009-12-29
  • Уншсан 1409

Аририан” дуулсан аз жаргалтай ард түмэн [2]

  • Skymen
  • 2009-12-30
  • Уншсан 2313

ЧИНГИС ХААНЫ ТVVХЭН ОН ДАРААЛАЛ [3]

  • nikes
  • 2009-12-30
  • Уншсан 3393

Гадаад ажилчин, жилийн эцсийн татварын тайлан тэнцэтгэл хийвэл хөнгөлөлт эдлэнэ. [3]

болгоомжлоорой [3]

Цагаач иргэдтэй холбоотой оны 10чухал үйл явдал [5]

Чойномын захидал – 03 [4]

  • uvgun
  • 2010-01-01
  • Уншсан 1646

Mongolchuudaa temzeh zag bolson! [6]

  • telekom
  • 2010-01-04
  • Уншсан 1650

elchingiin wef hayag uy bilee? bichij tuslaach... [5]

  • anjela
  • 2010-01-04
  • Уншсан 1773

Гадаад оронд суугаа монголчууд та бүхэн үнэндээ залхахгүй байна гэж үү [11]

mongol surguul [3]

-Үүрийн таван жингээр гүйдэг амьтан? [2]

Baabar iin niitlelees *Shilmel* [1]

  • ji he
  • 2010-01-07
  • Уншсан 1985

Baabariin niitlelees *IH NAYD TOGROGNII ZUSEM TALKH* [2]

  • ji he
  • 2010-01-07
  • Уншсан 1807

Сэрчмаа тэрбумтан хужаа нөхрийн хамт [13]

Нийгэм, улс төр, эдийн засгийн гадаад нэр томьёоны орчуулга, хэрэглээ" [3]

Хөтөлд солонго татаж, гурван нар харагдаж байна [2]

  • nikes
  • 2010-01-08
  • Уншсан 1835

UB-hotod gazar hudulluu [1]

эх ороноо гэсэн хүн заавал уншаарай [1]

  • gebe
  • 2010-01-09
  • Уншсан 1987

Хүний нутагт суугаа Монгол ахан дүүсээс тань [2]

Улаанбаатарт газар хөдөллөө. [2]

Газар хөдлөлтын улмаас орон сууцанд цууралт үүсчээ.

Улаанбаатарт 9-10 баллын хүчтэй газар хөдлөлт болж болзошгүй. [1]

HI ALL ASUUH YUM BNA AA

  • BOVKA
  • 2010-01-13
  • Уншсан 1244

Монгол дээлийг Хятадууд бүтээсэн үү?

  • Happy_3
  • 2010-01-14
  • Уншсан 1186

"Илбэ"-тэй Хятадууд [2]

Арав гаруйхан хоногийн дараа эх орны хишгийг хүртээж эхлэх нь ээ.

Улаанбаатар хотын утаа хүүхдийн өсөлтөд нөлөөлж байна.

Газар хөдөлбөл нийслэлчүүд өөрсдийнхөө хийсэн бүхэндээ ороогдох аюул ойрхон байгаа.

배너신청
자생병원

배너신청