Бичлэгийн тоо 2,391


2012 оны 12 сарын 28
БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх Газрын Монгол дахь суурин төлөөлөгч Юу Мён Сүгийн Монгол Улсын хүний нөөцийг чадавхжүүлахад оруулсан хөдөлмөрийг үнэлж Монгол Улсын Хөдөлмөрийн яамнаас “Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа.

БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Монгол дахь суурин төлөөлөгч Юу Мён Сү нь 2010 оны нэгдүгээр сард суурин төлөөлөгчөөр томилогдож ирсэн бөгөөд Өмнөд Солонгост ажиллаж амьдарч байгаад нутагтаа буцаж ирсэн монгол иргэдэд зориулсан олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн билээ.

Эдгээрээс товч дурдвал:
  • Нутаг буцаж ирсэн иргэдийг дэмжих ажлын хүрээнд “БНСУ-д ажиллаж амьдарч байсан иргэдийн уулзалт” арга хэмжээг жилд хоёр удаа зохион байгуулж, уламжлал болгосон.

  • Монгол иргэдэд зориулсан www.monkor.net вэб сайтыг ажиллуулах, иргэдэд ажлын байрны мэдээлэл болон шалгалтын зар, шинээр гарсан журам хөтөлбөрийг танилцуулах, иргэдийн сонирхсон асуултанд хариулт өгөх ажлыг санаачилсан.

  • Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй Солонгос компаниудын “Ажлын байрны хэрэгцээнд нийцүүлэх мэргэжлийн түр сургалт”-ыг БНСУ-ын АҮХНХЭГ-ын санхүүжилтээр явуулах ажлыг санаачлан, экскаваторын оператор, хүнд даацын машины жолооч, комьютерийн программ гэх мэт долоон төрлөөр мэргэжлийн түр сургалт явуулж, нутаг буцаж ирсэн 150 гаруй иргэнийг үнэ төлбөргүйгээр хамруулсан. Сургалтанд хамрагдсан иргэдийн 40 гаруй хувийг ажилд оруулсан.

  • Монгол Улсын Хөдөлмөрийн Төв Бирж болон Нийслэлийн Хөдөлмөрийн Газартай хамтран“Хөдөлмөрийн яармаг”-уудыг амжилттай зохион байгуулж, иргэдэд Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй Солонгос компаниудын ажлын байрны мэдээллийг өгч, ажил хайгч нутаг буцсан иргэдийг ажилд зуучилсан.

Суурин төлөөлөгч Юу Мён Сүтэй өнгөрсөн гуравдугаар сард хийж байсан ярилцлагыг толилуулж байна.


”Хүний нөөцөө хөгжүүлдэг мэргэжлийн байгууллага хэрэгтэй”

БНСУ-ын Аж үйлдвэр хүний нөөцийн Хэрэг эрхлэх газар (АҮХНХЭГ)-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас Өмнөд Солонгост ажиллаж, амьдарч байсан монгол иргэдийн тавдугаар уулзалтыг хоёрдугаар сарын 27-нд “Халла” ресторанд зохион байгуулсан юм. Энэ үеэр БНСУ-ын АҮХНХЭГ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Юу Мён Сүтэй уулзаж ярилцлаа.


-Энэхүү уулзалтын зорилго юу байв?


-Жил бүр БНСУ-д ажиллаж байсан монгол иргэдийн уулзалт болдог. Энэ жил тав дахь удаагаа болж байна. Уулзалтад 70 гаруй монгол иргэн ирлээ. Уулзалтаар суурин төлөөлөгчийн газрын 2011 онд хийсэн ажлын тайланг танилцуулж, 2012 онд хийгдэх ажлын төлөвлөгөөний талаар мэдээлэл өглөө. Мөн Солонгост дахин гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс авах солонгос хэлний тусгай шалгалтын тухай мэдээлэл, зөвлөгөө, БНСУ-ын АҮХНХЭГ-ын санхүүжилтээр гэрээт хугацаагаа дуусган сайн дураараа эх орондоо ирсэн иргэдэд зориулсан мэргэжлийн сургалтууд Монгол Улсад явагдах болсон талаар мэдээлэл хийж, иргэ­дийн сонирхсон асуултад хариулсан.

-Байгууллагын тухай товч танилцуулахгүй юу?


-Манай байгууллага 2004 онд Монгол, Солонгос хоёр орны Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсаны дагуу үйл ажиллагаагаа явуулж байна. 2005 оноос Солонгос руу гадаад ажилчин гаргах төвийн итгэмжлэгдсэн байгуул­лагаар өнөөг хүртэл ажил­лаж байна. Цаашид Солонгост ажил­лаж байгаад ирсэн иргэдийг сургах тал дээр идэвхтэй ажиллах бодолтой байгаа. Солонгосын ажил олгогч байгууллагын ажлын байрны хэрэгцээнд нийцүүлээд Солонгосоос нутаг буцаж ирсэн иргэдийг сур­гал­тад хамруулж, ажлын байранд зуучлах юм. Манай мэргэжлийн сургалт дараах мэргэжлүүдээр явагдана. Үүнд, барилгын бүх төрлийн ажил, цахилгаан гагнуур, авто машины засвар, хүнд даацын машин, солонгос хоол гэх мэт орж байгаа. Мэргэжлийн энэ судалгааг авахдаа Монголд ажиллаж буй Солонгос компаниудтай уулзаж судалсны үндсэн дээр эдгээр мэргэжлүүдийг сонгосон. Сургалтаа ирэх сараас эхлүүлэх бодолтой байна. Бид компанитай тохирсоны үндсэн дээр тухайн компанид хамгийн эрэлт хэрэгцээтэй мэргэжлүүдийг судалж сургалтаа явуулах юм. Тиймээс энэ сургалтыг явуулах боломжтой Монголын мэргэжлийн сургалтын байгууллагуудыг хамтарч ажиллахыг урьж байна.

-Сургалтын давуу талыг тайлбарлавал?

-Монгол орон өргөн уудам газар нутагтай, мөн сүүлийн жилүү­дэд төвлөрсөн хотуудад бүтээн байгуулалт өрнөж байгаа энэ үед хүний нөөцийн талаа илүүтэй анхаа­рах хэрэгтэй. Монголчууд өөрс­дөө мэдлэгтэй чадвартай байж цааш бүтээн байгуулалтандаа илүү оролцоно шүү дээ. Нэг жишээ хэлье. Би нэг том үйлдвэр дээр очсон чинь тэнд гадаад ажилчид ажиллаж байсан. Монголчууд өөрсдөө энд үйлдвэртээ ажиллаж байж тэр үйлдвэрээ цааш улам хөгжүүлж явах учиртай шүү дээ. Гадаад ажилчид ажиллаж буй үйлдвэр цааш Монголын хүний хөгжилд төдийлөн үр дүнгүй шүү дээ. Тэгэхээр Монгол Улс хүний нөөцөө хөгжүүлдэг мэргэжлийн байгууллагатай болох хэрэгтэй. Анхны сууриа тавьчихвал монголчууд өөрсдөө өргөжүүлээд явах боломжтой. Мэдээж нарийн мэргэжлийн ажилд гадаад мэр­гэжилт­­нүүд урьж ажиллуулах нь чухал. Харин өөрсдөө ажлын байрны дийлэнх хувийг эзлэх хэрэгтэй. Тиймээс заавал Солонгос явж ажил­лах бус Монголдоо эх орондоо мэр­гэж­­лээрээ ажиллаж өндөр цалин аван сайхан амьдрах бүрэн боломжтой.

-Энэхүү сургалтаа өмнө нь Солонгост явуулж байсан гэсэн байх аа?

-Тиймээ. Нутаг буцах иргэдэд зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалт гэсэн нэртэйгээр амралтын өдөр явуулдаг. Гадаад ажилчдынхаа зав чөлөөтэй үеийг харж байгаад амралтын өдөр зохион байгуулдаг. Тэнд энэ сургалтаа явуулж байхад танай талаас “Энэ сургалтаа Монголд хийгээч” гэсэн саналыг тавьсан. Тиймээс бид Монголд үйл ажиллагаагаа эхэлж байна. Сургалт 80-120 цаг үргэлжлэх бөгөөд сургалтын нийт хөтөлбөрийн 80 хувийг монгол багш, үлдсэн 20 хувийг гадаад багш нар заах юм. Цаашид бизнес эхлэх, бизнесээ өргөжүүлэх гээд тал бүрийн сургалт нэмэгдэх төлөвтэй байгаа. Тиймээс Монгол Улсын төрийн байгууллагууд Солонгос улсын төрийн байгууллагуудтай нэгдэж сайжруулах хэрэгтэй. Одоо бол бидэнд батлагдсан зүйл байхгүй болохоор ажил олгогч компаниудтай тохирсоны үндсэн дээр хамгийн эрэлт, хэрэгцээтэй сургалтыг явуулах бодолтой байна. Бид ШУТИС-тай хамтарч хоёр жилийн мэргэжлийн сургалтыг явуулж байгаа.

-Та хүний нөөцийн асуудллыг дэмжих хэрэгтэй гэлээ. Энэ талаа­раа дэлгэрүүлээч?


-Би Солонгосын Хөдөө аж ахуйн хүний нөөц эрхэлсэн төлөөлөгчийн хувиар Монголын хүний нөөцийн бодлогыг хараад үзэхэд их л дутмаг санагдсан. Энд төрийн бодлого их чухал. Энэ тал дээр сайн ажиллаж чадвал манай улс шиг өндөр хөгжилтэй орон болно. Солонгос улс байгалийн баялаг байхгүй ч хүний нөөцийн бодлогоо сайтар анхаарч чадсаны үр дүнд хөгжингүй орны тоонд орж чадсан. Цаашид Монгол Улсад уул уурхай, газар тариалан, төмөр зам, бүр цаашлаад 100 мянган айлын орон сууцны хөтөлбөр гээд их бүтэээн байгуулалт өрнөнө. Техник технологи байлаа ч хүний ажиллах хүч нь хомс бол сайн үр дүнд хүрэхгүй шүү дээ. Би өөрийн харьцдаг төрийн байгууллага болон улс төрийн зүтгэлтнүүдтэй уулзахдаа энэ талаар их ярьж байна. Мөн уул уурхайн компанид хүний нөөцийн талаархи мэдээллийг илүү түлхүү суулгаж өгөх хэрэгтэй. Хичнээн монгол ажилчин авах вэ гэсэн компанийн ерөнхий төлөвлөгөө байх хэрэгтэй л дээ. Бүтээн байгуулалтад оролцохдоо ажиллах компани нь ажилчдаа яаж сонгох, мөн монгол ажилчдаа түлхүү авбал бүх зүйл жигдрээд ирнэ шүү дээ.

-Өнөөдөр ажлын зар их бай­даг. Гэтэл ажилгүй иргэд олон бай­­­на. Энэ хоёрыг яаж уулзуулах вэ?


-Тиймээ, ажилгүй иргэдийн тоо их байна. Ажилгүйдлийн тоо их байх, мөн ажлын зарын тоо их байх хоёрыг зэрэгцүүлэн судалж аль ажлын байран дээр илүү анхаарахаа бодох хэрэгтэй. Дээрх тэнцвэрийг олж чадвал ажилгүйдэл үгүй болно шүү дээ. Урин дулааны цаг бол их бүтээн байгуулалтын улирал учраас сайтар ажиллаж өвлийн цагт сургалтад хамрагдах, өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй л дээ. Яг энэ асуудал дээр хүний нөөцийг хөгжүүлдэг байгууллага анхаарч ажилладаг. Монгол улс гадаад оронд ажиллаад, техник технологи сураад ирж байгаа иргэдээ дэмжиж, эрэлт хэрэгцээ ихтэй байгаа ажлын байранд нийцүүлсэн мэргэжлийн сургалтад үнэ төлбөргүй хамруулан, тэднийг сурсан мэдсэн зүйлээрээ эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулахыг уриалан дэмжих хэрэгтэй.

-Солонгос хэлний тусгай шал­галтын талаар?


-Энэхүү шалгалтад зөвхөн Солонгос улсад хууль ёсны дагуу гэрээгээр ажиллаж байгаад ирсэн иргэдэд хамаарагдана. Эх орондоо буцаж ирсэн иргэдийг дэмжих зорилготой юм. Шалгалтын бэлтгэл ажил явагдаж байгаа бөгөөд энэ жил анх удаа авах гэж байгаа. Тавдугаар  уулзалтанд ирсэн иргэдийн 65 хувь нь буцаж Солонгос явах сонирхолтой байсан. Шалгалтын бэлтгэл ажил хийгдэж байгаа. Мөн манай төвийн www.monkor.net хаягаар орж мэдээллийг илүү дэлгэрэнгүй авч байгаарай.

Ч.БОЛОРЧУЛУУН
profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6905084/79e/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569

хамт тоглох хүн хайж байна [1]

  • asassa
  • 2009-06-30
  • Уншсан 1478

Н.Энхбаяр уу? Ц.Элбэгдорж уу? [3]

" IVEEL " MAHNII MONGOL DELGUUR [2]

  • GER BUL
  • 2008-09-26
  • Уншсан 1478

LONDON 2012

"Бурханы бөөм"-ийг нээсэн гэв үү

TOP 10 [2]

Anhaar Bulangaa zov ashiglaasai. [6]

tsenbeger tsagan acsent zarna! [1]

  • msp
  • 2008-10-23
  • Уншсан 1469

bid bugd haytad boljdee... unendee evlerhees uur argagui bolgohoor shiidej [1]

  • saakaaa
  • 2010-01-20
  • Уншсан 1468

Та хэр тэвчээртэй хүн бэ?

Хууль шүүх цагдаагийн мэргэжилээр сурч байгаа болон ажиллаж байгаа [2]

" 5 Жил Хүлээж Хүлээж Нэг юм Парк Нээгдэж Хүүхэд Багачуудын Магнай Тэнийлээ "

БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 12 [2]

КОСТЮМ ХААНААС АВАХ ВЭ ТУСЛААЧ [1]

  • tska
  • 2009-02-22
  • Уншсан 1464

Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1]

БИДНИЙ, ТЭДНИЙ УЯСАН МОРьД ӨНГӨТЭЙ БАЙНА УУ? [1]

HEY SARRO GEGCH BOLIOSO HVNII MEDEELEL COPYDOHO !!!!!!!!!!!

ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ

Монгол Улсын нийслэл нүүхээр боллоо.

Оюутолгойн хєрєнгє оруулагчид ''сvй''-гээ цуцалж мэдэх нь [2]

  • jion
  • 2009-05-03
  • Уншсан 1457

АЖИЛД АВНА.ЦАЛИН ӨДРИЙН 10 000-45 000 ТӨГРӨГ

Суурин төлөөлөгч Юу Мён Сү тэргүүний ажилтан боллоо

Хэрхэн стрессдэхгүй байх вэ?

  • urin_a
  • 2009-10-18
  • Уншсан 1453

Та нар үүнийг мэдэх үү? [1]

цагаан сараа хэзээ тэмдэглэх вэ [3]

  • nikes
  • 2009-01-26
  • Уншсан 1452

Гадаад иргэдтэй холбогдолтой гэмт хэргийн тэн хагасыг Хятадууд эзэлж байна...хамтарсан шалгалтын хэсгийн шалгалтын хариу

Az jargaltai baihiin eson nuuts zaaval unshaarai [1]

Гадаад иргэдэд зориулан эрхлэн гаргадаг "Хармони" сонингоо захиалан уншицгаана уу

АНУ Хойд Солонгосын өлсгөлөн армиас айхгүй [1]

Хууль бус оршин суугчид мэс хэрэглэх нь нэмэгдэн, баривчилгаанд оролцож байгаа цагаачлалын албаны [1]

Ээжээ, би амьд явж болох уу?

  • urin_a
  • 2009-10-20
  • Уншсан 1446

Битгий надаас өчнөөн юм шаардаад бай л даа, би чамд энэнээс илүү яаж хандахийн [3]

  • 1932
  • 2009-07-08
  • Уншсан 1445

bukan

  • zurgaa
  • 2009-07-04
  • Уншсан 1445

Ыжонбу хотын*Монголг Наадам* сайхан болж өнгөрлөө~

Хүний сайн муу [1]

Хэл хатирахуй [1]

Чанар хамгийн зөв хэмнэлт [2]

  • finepix
  • 2009-02-12
  • Уншсан 1443

Олон үндэстний урлагын наадам

  • ABAP
  • 2009-12-14
  • Уншсан 1441

unuugiin ulaanbaatar

5 сарын 24-нд [1]

BILGUUN HUUD TUSALTSGAAYA MGL-CHUUDAA

Nyalh hvvhdiig yaj Viztei bolgoh ve? [2]

  • sumxair
  • 2010-02-20
  • Уншсан 1436

Монголд H1N1 вирүсийн халдвар авсан хүн нас барсан анхны тохиолдол гарлаа [1]

  • uvgun
  • 2009-10-23
  • Уншсан 1434

nadad tuslaachee emegteichuudee [1]

DAYAR MONGOL [4]

  • zurgaa
  • 2009-06-27
  • Уншсан 1433
배너신청
자생병원

배너신청