Бичлэгийн тоо 2,391

"Бурханы бөөм"-ийг нээсэн гэв үү

Европын Цөмийн Судалгааны Байгууллага (ЕЦСБ)-ын эрдэмтэд шинэ төрлийн эгэл бөөмийг нээсэн, түүнийг хигс бозон байх өндөр магадлалтай байгаа тухай 2 хоногийн өмнө зарлалаа. Шинэ эгэл бөөмс хигс бозон мөн эсэхээс үл хамааран уг шинэ нээлт нобелийн шагнал хүртэх хэмжээний нээлтэд тооцогдож байгаа юм.

Орчлон ертөнцийн гарал үүсэл, түүний зүй тогтлын талаархи Стандарт загварын онолыг 1960-аад оны үед эрдэмтэд боловсруулсан байдаг. Уг онолоор бүхий л матери 17 төрлийн анхдагч эгэл бөөмсөөс бүрддэг гэж үздэг бөгөөд тэдгээрээс кварк, лептон тэргүүтэй 16 нь бодитоор оршин байгааг өмнө нь хийгдсэн туршилт, судалгаануудын хүрээнд бүрэн баталсан байдаг.

Харин 17 дахь бөөмийг туршилтаар илрүүлж чадаагүй байсан юм. Уг бөөмийн тухай таамаглалыг Эдинбургийн их сургуулийн профессор, онолын физикч Питер Хигс 1964 онд анх дэвшүүлсэн тул түүний нэрээр хигс бозон хэмээн нэрлэх болсон байна. Хигс бозон нь материйн масстай байх нөхцөлийг хангадаг учир орчлон ертөнц бүрэлдэн тогтоход чухал үүрэгтэй бөөмс юм.

Их тэсрэлтийн үед хэмжээлшгүй тооны эгэл бөөмс ялгаран гарч гэрлийн хурдаар эмх замбараагүй цойлон нисч байсан гэж үздэг. Харин 1 секунд орчим хугацааны дараа тэсрэлтийн халуун буурч эхлэхэд хигс бозонууд үүсчээ. Хигс бозон бусад эгэл бөөмстэй харилцан үйлчлэлд орсоноор тэдгээрийн хөдөлгөөнийг сааруулах болсон байна. Энэ үзэгдлийг тэдгээр нь массыг агуулах болсонтой холбож үздэг.

Масстай болсон бөөмс өөр хоорондоо татагдан нэгдэж, хэлбэржих замаар одод, гариг эрхэс, орчлон ертөнцийг үүсгэж, улмаар амьдрал үүсэх нөхцөл болжээ. Иймд хигс бозоныг "бурханы бөөм" хэмээн нэрлэдэг. ЕЦСБ Адроны аварга хурдасгуур (LHC)-ын тусламжтайгаар Их тэсрэлтийн дараах нөхцөл байдлыг зохиомлоор үүсгэж, онолын хувьд тодорхойлогдсон боловч бодит байдалд хараахан илрүүлж чадаагүй байгаа эгэл бөөмсийг нээн илрүүлэх туршилтуудыг хийж байна.

Үүний тулд фотонуудыг гэрлийн хурданд хүртэл хурдлуулан мөргөлдүүлэх үед үүсэх эгэл бөөмсийг бүртгэн авч, тэдгээрийн шинж чанарыг судлаж байгаа юм. Харин энэ удаад АНУ болон Европ, Японы эрдэмтэдийн оролцсон судалгааны 2 баг хоорондоо хамааралгүйгээр бие даан хийсэн судалгаагаар өмнө нь мэдэгдэж байгаагүй шинэ эгэл бөөмсийг тус тус илрүүлсэн тухай мэдээллээ.

Туршилтын хүрээнд фотоны мөргөлдөөнийг нийтдээ 200 тэрбум удаа хийсэн бол тэдгээрээс 2000 гаруй удаад нь үл мэдэгдэх шинэ эгэл бөөмс үүсч байгааг илрүүлсэн байна. Мөн тооцооллын нарийвчлал 99.99998%-д хүрч байгаа учир олонхи эрдэмтэд тэдгээр бөөмсийг хигс бозон мөн гэж үзэж байна. Гэхдээ шинэ бөөм шинж чанарын хувьд төстэй боловч өмнө нь төсөөлж байснаас харьцангуй хөнгөн жинтэй байгаа нь эргэлзэх шалтгаан болж байгаа юм.

Хигс бозоныг туршилтаар илрүүлсэн байж болох талаар өнгөрсөн оны эцсээр анх мэдээлж байсан бол өнөөдрийг хүртэл туршилтуудын үр дүнд цугласан асар их хэмжээний мэдээллийг нягтлан шалгаж ирсэн юм. Харин судалгааг гардан хийсэн эрдэмтэд хигс бозоныг илрүүлсэн  хэмээх дүгнэлт хийхийг яарахгүй байгаа бөгөөд энэ ондоо багтаан эцсийн хариултыг өгөхөөр ажиллаж байна.

Хэрэв судалгааны эцсийн дүгнэлтээр "бурханы бөөм" мөн гэдэг нь тогтоогдвол хагас зуун жилийн турш нууц нь тайлагдаагүй байсан онолын физикийн салбарын хамгийн том оньсого тайлагдаж, зууны шилдэг шинжлэх ухааны нээлтүүдийн нэгт тооцогдох болно. Харин энэ шинэ нээлт бодит амьдралд ямар ач холбогдолтой байх нь энгийн хүмүүсийн сонирхолыг татаж магадгүй.

Хэдийгээр эрдэмтэдийн дэвшүүлсэн онолыг үнэн зөв гэдгийг нотлож, орчлон ертөнцийн зүй тогтлыг танин мэдэх, цаашид хар матери зэрэг шинжлэх ухааны тайлагдаагүй нууцуудыг нээхэд дөхөм болох ач холбогдолтой боловч бидний амьдралд яг ямар хэлбэрээр нөлөөлөхийг одоогоор хэлэх боломжгүй юм. Үүнийг электроныг нээсэнтэй зүйрлэж болно.

Атом илүү жижиг хэсгүүдээс бүрдэж болох тухай 1838 онд анх таамаглагдсан бол электроныг 60 жилийн дараа л нээсэн байдаг. Тухайн үед түүнийг юунд ашиглаж болох талаар хэн ч мэдэхгүй байсан бол өнөөдөр телевизор, хөгжим тоглуулагчаас авахуулаад хорт хавдарын цацраг туяаны эмчилгээ хүртэл технологийн бүхий л дэвшил электрон болон түүнтэй холбоотой физикийн хуулиудад тулгуурлаж байна.

Өндөр энерги бүхий фотонуудын мөргөлдөөн
Хигс бозоныг нээсэн тухай танилцуулж байна
"Бурханы бөөм"-ийг анх таамагласан 83 настай Питер Хигс, нээлтийн тухай
танилцуулах үед нулимсаа арчиж харагдана
Нээлтийн тухай танилцуулгыг сонссон эрдэмтэд алга ташин талархаж байна

эх сурвалж, mailonline болон бусад
profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/6808526/478/trackback
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569

хамт тоглох хүн хайж байна [1]

  • asassa
  • 2009-06-30
  • Уншсан 1478

Н.Энхбаяр уу? Ц.Элбэгдорж уу? [3]

" IVEEL " MAHNII MONGOL DELGUUR [2]

  • GER BUL
  • 2008-09-26
  • Уншсан 1478

LONDON 2012

"Бурханы бөөм"-ийг нээсэн гэв үү

TOP 10 [2]

Anhaar Bulangaa zov ashiglaasai. [6]

tsenbeger tsagan acsent zarna! [1]

  • msp
  • 2008-10-23
  • Уншсан 1469

bid bugd haytad boljdee... unendee evlerhees uur argagui bolgohoor shiidej [1]

  • saakaaa
  • 2010-01-20
  • Уншсан 1468

Та хэр тэвчээртэй хүн бэ?

Хууль шүүх цагдаагийн мэргэжилээр сурч байгаа болон ажиллаж байгаа [2]

" 5 Жил Хүлээж Хүлээж Нэг юм Парк Нээгдэж Хүүхэд Багачуудын Магнай Тэнийлээ "

БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 12 [2]

КОСТЮМ ХААНААС АВАХ ВЭ ТУСЛААЧ [1]

  • tska
  • 2009-02-22
  • Уншсан 1464

Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1]

БИДНИЙ, ТЭДНИЙ УЯСАН МОРьД ӨНГӨТЭЙ БАЙНА УУ? [1]

HEY SARRO GEGCH BOLIOSO HVNII MEDEELEL COPYDOHO !!!!!!!!!!!

ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ

Монгол Улсын нийслэл нүүхээр боллоо.

Оюутолгойн хєрєнгє оруулагчид ''сvй''-гээ цуцалж мэдэх нь [2]

  • jion
  • 2009-05-03
  • Уншсан 1457

АЖИЛД АВНА.ЦАЛИН ӨДРИЙН 10 000-45 000 ТӨГРӨГ

Суурин төлөөлөгч Юу Мён Сү тэргүүний ажилтан боллоо

Хэрхэн стрессдэхгүй байх вэ?

  • urin_a
  • 2009-10-18
  • Уншсан 1453

Та нар үүнийг мэдэх үү? [1]

цагаан сараа хэзээ тэмдэглэх вэ [3]

  • nikes
  • 2009-01-26
  • Уншсан 1452

Гадаад иргэдтэй холбогдолтой гэмт хэргийн тэн хагасыг Хятадууд эзэлж байна...хамтарсан шалгалтын хэсгийн шалгалтын хариу

Az jargaltai baihiin eson nuuts zaaval unshaarai [1]

Гадаад иргэдэд зориулан эрхлэн гаргадаг "Хармони" сонингоо захиалан уншицгаана уу

АНУ Хойд Солонгосын өлсгөлөн армиас айхгүй [1]

Хууль бус оршин суугчид мэс хэрэглэх нь нэмэгдэн, баривчилгаанд оролцож байгаа цагаачлалын албаны [1]

Ээжээ, би амьд явж болох уу?

  • urin_a
  • 2009-10-20
  • Уншсан 1446

Битгий надаас өчнөөн юм шаардаад бай л даа, би чамд энэнээс илүү яаж хандахийн [3]

  • 1932
  • 2009-07-08
  • Уншсан 1445

bukan

  • zurgaa
  • 2009-07-04
  • Уншсан 1445

Ыжонбу хотын*Монголг Наадам* сайхан болж өнгөрлөө~

Хүний сайн муу [1]

Хэл хатирахуй [1]

Чанар хамгийн зөв хэмнэлт [2]

  • finepix
  • 2009-02-12
  • Уншсан 1443

Олон үндэстний урлагын наадам

  • ABAP
  • 2009-12-14
  • Уншсан 1441

unuugiin ulaanbaatar

5 сарын 24-нд [1]

BILGUUN HUUD TUSALTSGAAYA MGL-CHUUDAA

Nyalh hvvhdiig yaj Viztei bolgoh ve? [2]

  • sumxair
  • 2010-02-20
  • Уншсан 1436

Монголд H1N1 вирүсийн халдвар авсан хүн нас барсан анхны тохиолдол гарлаа [1]

  • uvgun
  • 2009-10-23
  • Уншсан 1434

nadad tuslaachee emegteichuudee [1]

DAYAR MONGOL [4]

  • zurgaa
  • 2009-06-27
  • Уншсан 1433
배너신청
자생병원

배너신청