Бичлэгийн тоо 2,391
Бид дэлхийг тамгалсан ээтэн монгол гуталнаасаа өөр хувцасгүй үлдэх нь. Дуулъя гэхнээ урт түүх, уудам нутгийг минь багтаасан уртын дуу хүнийх. Тууль хайлъя гэтэл үдшийн түүдгийн дэргэд үлгэр болон дуурсдаг асан “Гэсэр”, “Жангар” Ли овогтын гэрийн хорионд гинжтэй үлдсэн. Тал хөндийг эвхэн уулсын цуурай, элсний нүүдлээр эгшиглэдэг хөөмий хэмээх гайхамшигт урлаг өвөг дээдсийн заяаг гомдоон өрөөлийнх болсон. Гэтэл дуугүй, туульгүй, хөөмийгүй үлдсэн монголчууд дээлгүй болохдоо тулав. Хятадын Засгийн газраас товч шилбэ, тодхон эсгүүр, хээ хуар нийлүүлсэн хээнцэр хийцээрээ гайхуулдаг монгол дээлийг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр бэлтгэлээ базааж дуусчээ. Монгол дээл Хятадаар овоглохын эхлэл тавигдлаа гэсэн үг. Энэ талаар China Mongolian news website-д тодорхой дурдсан байна. Эл үйл ажиллагаагаа хятадууд “Дундад улсын цөөн тоот үндэстний бодисын бус соёлын өвийг авран хамгаалах кампанит ажил” гэж нэрлэдэг аж. Дэндүү дэгжин монгол дээл маань бодисын бус хэмээх тодотголд багтсан нь энэ. Морьтон ардын гоёо, малчин түмний хувцас, домогт эрчүүдийн хань, догшин түүхийн мөнхийн дагуул монгол дээл магадгүй эл нийтлэлийг тэрлэж суух зуур ЮНЕСКО-гийн болгар гаралтай захирал эмэгтэйн тушаалаар хятадаар овоглож, ханз бичгийн түүхнээ хазгай чимэг болон үлдэж байж ч болох. 


Монгол түмэн дээлээрээ гоёсоор хэдэн зуун, хэцүү бэрхийг даван туулсан. Эдүгээ ч хот, хөдөөгүй үндэсний дээл хувцсаа өмсөж, загвар хийцийг нь улам бүр баяжуулан урлаж, түүгээрээ гайхуулдаг билээ. Тийм атал Хятадынх болсны учрыг хятад маягийн глобальчлалын бодлогоос хайхад гэмгүй мэт. Хэрэв ЮНЕСКО монгол дээлийг хятадынх хэмээн бүртгэж, бүх дэлхийд зарлавал дээл өмссөн хөдөөх малчин, хөрстэй бор жаалууд бүгд өвөрлөгч иргэн болж таарах нь. Тун удахгүй цагаан сар болно. Эгэл ардаас эхлээд эрхэм дээдэс бүгд үндэсний уламжлалт дээл хувцсаараа гоён, нүүдэлчний соёлоор сэтгэлээ жаргаадаг. Булган эмжээртэй монгол дээл, чонон дахтай халх өмсгөлөөрөө өрсөлдөн цагаалж золгодог төрийн дээдэс хятад гүрний түшмэд, “их луу”-гийн дагуул мэт дэлхийн нүднээ дэндүү эмгэнэлтэй тусах нь. 
Халх, захчин, өөлд, мянгад гэхчлэн 30 орчим үндэстэн ястныг нэгтгэдэг Их Монгол үндэстэн дуу хуур, дээл хувцас, эд хэрэглэл, эртний түүхээрээ содон бөгөөд ховорхон. Үндэсний өвөрмөц бүх баялаг нь талын Монголыг дэлхийн өмнө таниулж, Азийн цээжинд нутагтай ер бусын ард түмнийг дээдлэн хүндлэх, тэврэн өөриймсөх сэтгэл төрүүлдэг билээ. Монголчуудын соёл урлаг, түүх шастир, эд өлгийн зүйл, эдлэл хувцсаар хүртэл оролдон, өөрийнх болгохоор өргөстэй санаа агуулж буй нь Хятад гүрний холын санаа, хожмын завшаан гэж хэлж болно. Тэдний хятад маягийн глобальчлалын бодлогын эхний сүүдэр эх орон, элгэн түмнийг минь дайрч, дуу хуур, эгшигт аялгуу, үлгэр тууль, өмсгөл зүүлтэнд маань санаатай халдаж буйн тод жишээ энэ юм.
Саяхан БНХАУ-д 100 морин хуурчийн хуурын аялгуу хатирч 50 дуучны сонсголонт уртын дуу хангинан, соёл урлагийн солиотой луйвраа баталгаажуулсан талаар ВВС мэдээлжээ. Хятадын төрийн бодлогоор Монголын соёл урлаг таван жилийн өмнөөс, тодорхой төлөвлөгөөтэйгээр урд хөршийн зүг урсах болсны эхний үр дүнг ийнхүү тэмдэглэсэн бололтой. Тэндээс томилогдсон урлагийн төлөөлөгчид Монголын соёлын ченжүүдтэй хамтран ар халхын нутагт зуны турш эрэл хайгуул хийсэн мэдээ бий. Тэгэхдээ эдүгээ мартагдах шахсан боловч ард түмний дунд амьдарсаар байгаа 48 уртын дууг цайлган малчны дуулснаар “хөгжимт хайрцагт” хурааж аваад оджээ. Энэ ховор олдвор буюу луйврын дуунуудаа хөгжмийн хэлэнд буулган ноотолж, дуучдаараа дуулуулан томоохон наадам хийсэн нь энэ. Уг наадамдаа CNN, BBC зэрэг хэвлэл мэдээллийнхнийг урьсан сураг бий. 
Хятадын их соёл болох уртын дууны талаар Английн уран бүтээлчид баримтат кино хийж байгаа тухай мэдээ чих өвтгөв. Энэ бүхнээс харахад Хятадын соёлын луйвар зөвхөн дуу, тууль, дээл зэрэгхэнээр зогсохгүй, үүгээрээ дамжуулан монгол угсаатан, Монгол Улсыг дэлхийн ой санамжаас арчих сонирхол агуулж буй аж. 
Цаашлаад талын Монгол Хятадын харьяат, өвөрлөгч гүрний нэг хэсэг гэсэн ойлголтыг цэнхэр гариг даяар цацахад ойртсон бус уу? 
Нүүдэлчин түмний гоёл монгол дээл морь унахад хамгийн тохиромжтой хувцас төдийгүй оёдол, хийц, эсгүүрээрээ олон улсын мэргэжилтнүүдийн анхаар¬лыг татдаг, загварын содон шийдэл гэдгээрээ гайхагддагийг бид мэднэ. Өмд, хүрмийг санаачлан өмсөж өнөөг хүрсэн хүн төрөлхтний хувцасны түүхэнд монгол дээл өвөрмөц өнгө, содон чимэг болдог. Анхны хүн Монголын говьд үүссэн гэдгийг батлах бас нэг шалтгаан нь энэ л дээл хувцас. Ээтэн гутал, энгэр зөв дээл хоёрыг салгаж ойлгох утгагүй. Тэгэхээр дараагийн ээлжинд хятадууд эмээлт морь, элсэн говьд тохиромжтой ээтэн монгол гутлыг өөрийнх болгон, өв соёлын сангаа арвижуулахаар хүлээж байж ч болох юм. 
Гэтэл БСШУЯ-ны дэргэдэх Соёлын өвийн төвд данстай, төрөөс хоол хороож, түмний татвараас цалин авч суугаа эрхмүүд юу хийж, он жилийг бардаг нь сонин. Эсвэл хятадуудаас авлига авчихаад дуугүй дүмбийж сууна уу? Үүнийг магадлах цаг болжээ. 
Монгол Улсыг дэлхий дахинд төлөөлдгийн хувьд, ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгчийн хувьд Ц.Элбэгдоржийн сэтгэлээ чилээх учиртай асуудлуудын нэг бол яах аргагүй өв соёлын үнэт зүйлс. 
Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолтой холбоотой журамд монгол дээл, дөрвөн талт малгайн талаар дурдсан байдаг. П.Очирбатаас эхлээд түмнээс сонгогдсон Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар монгол үндэсний хувцсаараа гоён Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн. Монгол дээл Хятадынх болчихвол дараагийн Ерөнхийлөгч шалдан тангараг өргөх үү? 

Үндэсний хувцас Хятадаар овоглохын цагт юугаараа гоёж цагаалах билээ. Эрийн гурван наадам, улс тунхагласны их баяр наадмаа шалдан хийх үү? 
Уртын дуутай байв. Урд хөршийнхөнд хагаслаж алдав. Үлгэр туульстай байв. Өмнөд хөршийнхөнд “өргөн барив”. Дуут хөөмийтэй байв. Дундад улсын тариан талбайд эгшиглэв. Монгол дээлээ өмсөж, ээтэн гутлаа өшиглөхийн цагт омог төгөлдөр, хараа дээгүүр ханхалздаг байв. Нүцгэн үлдэв. 
Гутлаа тэврээд гуниггүй бадарчин шиг гүйгээд байх уу, Ерөнхийлөгч өө! Шалдан ноён шаг, хожил Хятадынх болов оо гэвэл хэцүүеэ. 
Монгол цус омогшиж, огшдог сон. Таных яаж байна?
profile

emoticonamidralaa gej saihan shuu...

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2683101/968/trackback

ochirvaani

2010.04.01 04:38:54
*.123.59.58

unen yum bichjee.setgel ovdoj bna.

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569

хамт тоглох хүн хайж байна [1]

  • asassa
  • 2009-06-30
  • Уншсан 1478

Н.Энхбаяр уу? Ц.Элбэгдорж уу? [3]

" IVEEL " MAHNII MONGOL DELGUUR [2]

  • GER BUL
  • 2008-09-26
  • Уншсан 1478

LONDON 2012

"Бурханы бөөм"-ийг нээсэн гэв үү

TOP 10 [2]

Anhaar Bulangaa zov ashiglaasai. [6]

tsenbeger tsagan acsent zarna! [1]

  • msp
  • 2008-10-23
  • Уншсан 1469

bid bugd haytad boljdee... unendee evlerhees uur argagui bolgohoor shiidej [1]

  • saakaaa
  • 2010-01-20
  • Уншсан 1468

Та хэр тэвчээртэй хүн бэ?

Хууль шүүх цагдаагийн мэргэжилээр сурч байгаа болон ажиллаж байгаа [2]

" 5 Жил Хүлээж Хүлээж Нэг юм Парк Нээгдэж Хүүхэд Багачуудын Магнай Тэнийлээ "

БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 12 [2]

КОСТЮМ ХААНААС АВАХ ВЭ ТУСЛААЧ [1]

  • tska
  • 2009-02-22
  • Уншсан 1464

Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1]

БИДНИЙ, ТЭДНИЙ УЯСАН МОРьД ӨНГӨТЭЙ БАЙНА УУ? [1]

HEY SARRO GEGCH BOLIOSO HVNII MEDEELEL COPYDOHO !!!!!!!!!!!

ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ

Монгол Улсын нийслэл нүүхээр боллоо.

Оюутолгойн хєрєнгє оруулагчид ''сvй''-гээ цуцалж мэдэх нь [2]

  • jion
  • 2009-05-03
  • Уншсан 1457

АЖИЛД АВНА.ЦАЛИН ӨДРИЙН 10 000-45 000 ТӨГРӨГ

Суурин төлөөлөгч Юу Мён Сү тэргүүний ажилтан боллоо

Хэрхэн стрессдэхгүй байх вэ?

  • urin_a
  • 2009-10-18
  • Уншсан 1453

Та нар үүнийг мэдэх үү? [1]

цагаан сараа хэзээ тэмдэглэх вэ [3]

  • nikes
  • 2009-01-26
  • Уншсан 1452

Гадаад иргэдтэй холбогдолтой гэмт хэргийн тэн хагасыг Хятадууд эзэлж байна...хамтарсан шалгалтын хэсгийн шалгалтын хариу

Az jargaltai baihiin eson nuuts zaaval unshaarai [1]

Гадаад иргэдэд зориулан эрхлэн гаргадаг "Хармони" сонингоо захиалан уншицгаана уу

АНУ Хойд Солонгосын өлсгөлөн армиас айхгүй [1]

Хууль бус оршин суугчид мэс хэрэглэх нь нэмэгдэн, баривчилгаанд оролцож байгаа цагаачлалын албаны [1]

Ээжээ, би амьд явж болох уу?

  • urin_a
  • 2009-10-20
  • Уншсан 1446

Битгий надаас өчнөөн юм шаардаад бай л даа, би чамд энэнээс илүү яаж хандахийн [3]

  • 1932
  • 2009-07-08
  • Уншсан 1445

bukan

  • zurgaa
  • 2009-07-04
  • Уншсан 1445

Ыжонбу хотын*Монголг Наадам* сайхан болж өнгөрлөө~

Хүний сайн муу [1]

Хэл хатирахуй [1]

Чанар хамгийн зөв хэмнэлт [2]

  • finepix
  • 2009-02-12
  • Уншсан 1443

Олон үндэстний урлагын наадам

  • ABAP
  • 2009-12-14
  • Уншсан 1441

unuugiin ulaanbaatar

5 сарын 24-нд [1]

BILGUUN HUUD TUSALTSGAAYA MGL-CHUUDAA

Nyalh hvvhdiig yaj Viztei bolgoh ve? [2]

  • sumxair
  • 2010-02-20
  • Уншсан 1436

Монголд H1N1 вирүсийн халдвар авсан хүн нас барсан анхны тохиолдол гарлаа [1]

  • uvgun
  • 2009-10-23
  • Уншсан 1434

nadad tuslaachee emegteichuudee [1]

DAYAR MONGOL [4]

  • zurgaa
  • 2009-06-27
  • Уншсан 1433
배너신청
자생병원

배너신청