Бичлэгийн тоо 2,391

TOP 10

Уншсан 1475 vote 0 2009.12.29 17:40:37

Пээ... ёолк хэсч ёроолгүй сав шиг идэж ууж, ёртойм шиг дараа нь элгээ эвхрэн, ёолж ёхолсоор явтал юу юугүй шинэ он гарах нь. Арай танагтай дээрээ амжуулаад оны онцлох үйл явдлаас нэрлээтий. Олны жишгээс хоцорчуул тээ, бас л муухай шд. /ёоо толгой, толгой.../


1.Оны ТОП дизайнер
Хамгийн олон өрсөлдөгчтэй энэ номинацид дээрэнгүй дуут, дэрсэн толгойт Соёлмааг түрүүлсэн боджийнуу. Үгүй шүү, сумогийн татамигаас парламентын танхим руу шидэгтлээ “цупаридуулсан” шинэхэн амрагтаа зориулж сар шинийн хувцас урласан дуучин Баясгалан дурайтал шалгарчаад байна наана чинь. Хөвчийн баавгай шиг гоёлдоо түүртээд хөлс нь баахан бурзайсан байсан ч мань Хөхөө-шиг-заан “Манай Баясаа миний хувцасны дизайнераар ажилласын... аанхаа” хэмээн тайван өгүүлж хэвлэлийнхэнд тэвчээрийн хатаа гайхуулав.

2. Оны ТОП гутал
Буш руу шидсэн ирак сэтгүүлчийн гутал биш шүү та минь ээ, тэр чинь өнгөрсөн оны явдал. Энэ жил тэр сэтгүүлч нь өөрөө гутал шидүүлж, өөдөө хаясан чулуу өөрийнх нь толгой дээр буусан нь бүр иx сонин биш, ямар манай оронд болсон биш. Ямхын чинээ хүзүүтэй ч яруу уран хоолойтой Элбэгээ ерөнхийлөгчйнхээ гутлыг хэлэх гээд байна би. Мань эр сонгуулийн үеэр халз мэтгэлцээнд орохдоо өрсөлдөгчөөсөө тохой намхан байсан атлаа тамгаа гардаад тангарагаа өргөх үеэр бараг л бараадаад ирсэн нь хэдхэн хоногт суга өссөнийх биш, Итали руу захисан дотроо өндөрлөвчтэй гутлынх нь гавьяа гэсэн. Ёслолын дээлнийхээ даавуунаас хэмнэсэн мөнгөөр өвөл зуны өсгийтэй гутал захиалсныг учир мэдэх хүмүүс өөр хоорондоо ярьж явна лээ. Ингээд “Элбэгээ дарга аа элдэв амлалт тань гутлын өсгийд чинь орчоогүй биз?” гэж асууя даа, яаж зүгээр байхав.

3. Оны ТОП сэлэлт
Улирч буй оны зун улаанбаатарчууд шавхайтай усанд шавайгаа ханатал сэлснээ мартаагүй байх гэж найдъя. Арваад хүний амь авч одсон үерийн гамшигт газрын зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдөөс гадна далан дагаж баригдсан байшин барилгууд илүүтэй нэрвэгдсэн нь дан ганц иргэдийн буруу биш, албан тушаалтнуудын авлига шүтсэн хариуцлагагүй үйлдлийн нотолгоо болов. Баар олдож, бассейн цөөдсөн гэлээ ч баастай усандаа дахиж сэлмээргүй л байна шүү, хотын дарга нар аа.

4. Оны ТОП инээмсэглэл
Энэхүү гэгээлэг сайхан номинацид Эрүүл мэндийн хоёр сайд эн тэнцүү өрсөлдөөд бүдүүн сайд нь аргагүй л зангарагаараа түрүүллээ. “ДОХ-ын 52 дахь тохиолдол илэрлээ” хэмээн торомгор нүдээрээ талимааран инээвхийлж суусан дэд сайд Цолмон, “Ерөнхий сайдын бие зөөв зүгээр, маргааш гэхэд л инээгээд ороод ирнэ цаад чинь“ гэх буюу “Сүйдтэй юм алгөө, жаахан ханиад гараа л биз, үсрээл хэдэн хүн үхнэ л биз, сүртэй шд” гэж телевиз дүүрэн инээж байсан Ламбаа сайд хоёрыг харсан хэн хүний цээж уужирч сэтгэл цэлмэсэн нь лавтай. Гахайн ханиад хил давах тэр мөчид хөдөө зугаалж, лааны гэрэлд ламбада бүжиж явсан Ламбаа сайддаа ирэх ондоо санаа нь улам саруулсаж, шанаа нь улам төвийхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье ээ.

5. Оны ТОП хэмжигч
Зиа энэ номинацид экс Ерөнхий сайд С.Баяр тодорч байгаа юм аа. Мань эр эрүүл мэндийн шалтгаанаар албаа өгөхдөө “яг энэ суудлаас тэр индэр хүртэл таван шат байдаг юм байна, буцаад алхахад таван алхам болдог юм байна, за зайгаар хэлбэл таван метр л юм дөө” хэмээн дугуй танхимын хойморийг яс тас тооцоолсноороо гайгүй сайн газар хэмжигч болохоо харууллаа. Таван жил дуншсан Оюутолгойг батлуулчихаад, таван төгөлдөршилөө дутуу үлдээгээд явсан Ерөнхий сайддаа “Биеэ сайн эмчлүүлээд буцаад ирээрэй, тэр хүртлээ Геодизи зурагзүйн газар ажиллаж байна биз” гэсэн чин сэтгэлийн зөвлөгөө өгье өө.

6. Оны ТОП драм
Асуух юу байхав, Оюутолгойн гэрээнд гарын үсэг зурах ёслолын сценариас өөр юу орхов энд. Төрийн ордондоо бөөн үзэгч оруулж суулгаад, бүх дарга нараа индэрт ирийлгэчихээд дэлхийд данстай ордоо хэдэн канадад шалихгүй нөхцлөөр өгч байхдаа мэхийн ёсолж “Баярын жавхаа” хангинуулдаг сэтгэлийн тэнхээтэй улс манайхаас өөр хаана байхав. Оюутолгойн араас Тавантолгойгоо тавьж туучихаад, Алагтолгойгоо авч үлдэх дүүрчихсэн толгойнууд Монголоор дүүрэн байна даа. Тэр цагт оюунлаг толгой үгүйлэгдэж, 100 сая ам.долларын чек хөөрцөглөн гардаж байсан сайд нар өөртөө “Гашуудлын хөгжим” захиалах вий. Өмнийн говийн үүц өгөөжийн үүдийг нээгээсэй гээд цаг хугацаанд бүгдийг даатгаж үлдээе.

7. Оны ТОП томуу
Дээр хальт дурдагдсан гахайн томуу ч биш, мэр сэр сонсогдож байгаа ямаан томуу ч биш, энэ бол банкны томуу байлаа. Хямралын сураг сонсов уу үгүй юу монголын төр иргэдийн хадгаламжинд яаран сандран баталгаа гаргасан ч хоёрын хоёр банк дуу дуугаа авалцан дампуурч орхив. Аавын хүүг алагчлах дургүй монголчууд харин “Анод”-ын дампуурлыг дор нь зарлаж дарга нарыг нь хорьчихсон мөртлөө “Зоос”-ыг болохоор тойглож төрийн мэдэлд авсан учрыг төдий л сайн ойлголгүй үлдэв. Банк дампууруулсан эзэн өнөө хэр тодорхойгүй байгаа ч магнат Мянгааг гэх яриа хэсэг тархаад намжив. Нэгэн үе залуухан бүсгүйчүүдэд ДОХ тараасан цууны эзэн болж явсан мань эр томууны гол үүсгэгч мөн эсэхийг тогтоодог газар нь тогтооно биз. Юутай ч, бар жилийн босгон дээр банкны барцад арилсан гэж найдъя.

8. Оны ТОП бөөндөлт
Уул нь энэ шалгаруулалтад геометр прогрессоор үржиж байгаа бөө удганууд түрүүлэх байсан ч ардчиллын ойгоор аадар шиг асгарсан одон медалийн сүрэнд дарагдаад юмгүй хоцров. “Орос манай хоёрт л байдаг олон янзын одонг цөөлж, төрийн шагналын нэр хүндийг тэнгэрт өргөнө” хэмээн бөөлж... бишээ амлаж байсан манай Ерөнхийлөгч одонгийн нөөц дуусч, медаль хийх материалгүй болтол шагнал бөөндлөө. Зөвхөн энэ сард л гэхэд гавьяат, алтангадас, хөдөлмөрийн хүндэт медальтан 1200-аар нэмэгдэж, 30 мянган ардчиллын одон эздийнхээ энгэрт гялалзсанаар манай улс нэг хүнд ногдох одон медалийн тоогоор дэлхийд тэргүүлэх хэмжээнд хүрсэн сайхан амжилтаар шинэ оноо угтаж байна.

9. Оны ТОП даруу зан
Ганцхан шөний дотор 76 тэрбумтан төрснөөс харахад Монгол Улс яах аргагүй үсрэнгүй хөгжлийн гоьдрилдоо эргэлт буцалтгүй оржээ. Иргэн баян бол улс баян гэдэг. Бусад оронд хүмүүс нь гүрийтлээ зүтгэж байж ганц нэгээрээ тэрбумтан болдог бол манайд шууд нэг дор хэдэн арваараа, цөцгийн өнгөтэй байшиндаа нэг шөнө нойргүй хуралдаад л төржийншд. Хамгийн бахархууштай нь мөнгө хүнийг эвддэг гэдэг үг шал худлаа болохыг манай түшээд жинхэнэ утгаар нь харуулав. Тэрбумтан болсны маргаашнаасаа л “Өө энэ чинь миний мэдлийн юм биш ээ, тэхх... ард түмэн та нарын л мөнгө шүү дээ” хэмээн төв хоолойгоор төлөвхөн өгүүлэх нь эрдэмтэй хүн дөлгөөн, эдтэй хүн даруу байдгийн тод жишээ болж байна.

10.Оны ТОП реалити шоу
Хорио цээр гээд үзвэр үйлчилгээ багасаж, үзэж харах юм нь цөөдсөн үү яасан, манай төрийн түшээд ард түмнээрээ даажигнаж, амьд хошин шог үзсэн шигээ оны эцэст ганц сайхан кайф авав. Уйдахаараа л сенсааци дэгдээж, сюрприз барих дуртай манай хэд “Хүүхдийн мөнгөө оноос өмнө аваарай, авахгүй бол хохь нь, дахиж өгөхгүй шүү” хэмээн гэнэтхэн зарлаж, эцэг эхчүүдийг сандаргав. Түргэн авсан хүмүүс хөхөө өвлийн хүйтэнд хөх, ягаан дэвтэр барин харьяа дүүрэг, салбар банкиндаа оочерлон, орилолдон чарлалдаж, олзлолдон тэмцэлдэж түшээддээ жинхэнэ реалити шоугаар хариу барьсан нь картын бараанд алалцаж асан тэртээх өдрүүдийг эрхгүй санагдуулав.

 

                     
 

Юу бодож буйгаа анхаарч бай

учир нь бодол үг болдог

Юу хэлж буйгаа хянаж бай

учир нь үг үйлдэл болдог

Юу хийж буйгаа анхаарч бай

учир нь үйлдэл зуршил болдог

Юуг үргэлж хийдгээ анхаарч бай

учир нь зуршил зан чанар болдог

Зан чанараа анхаарч бай

учир нь зан чанар


ХУВЬ ТАВИЛАН болдог

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2595202/1ba/trackback

profile

BANK_BANK

2011.06.20 12:37:08
*.144.45.61

www.mglsky.com orood uz 

 02-2275-1698

profile

BANK_BANK

2011.07.12 16:03:44
*.144.45.61

mglsky.com   02-2265-1698    02-2275-1698

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569

хамт тоглох хүн хайж байна [1]

  • asassa
  • 2009-06-30
  • Уншсан 1478

Н.Энхбаяр уу? Ц.Элбэгдорж уу? [3]

" IVEEL " MAHNII MONGOL DELGUUR [2]

  • GER BUL
  • 2008-09-26
  • Уншсан 1478

LONDON 2012

"Бурханы бөөм"-ийг нээсэн гэв үү

TOP 10 [2]

Anhaar Bulangaa zov ashiglaasai. [6]

tsenbeger tsagan acsent zarna! [1]

  • msp
  • 2008-10-23
  • Уншсан 1469

bid bugd haytad boljdee... unendee evlerhees uur argagui bolgohoor shiidej [1]

  • saakaaa
  • 2010-01-20
  • Уншсан 1468

Та хэр тэвчээртэй хүн бэ?

Хууль шүүх цагдаагийн мэргэжилээр сурч байгаа болон ажиллаж байгаа [2]

" 5 Жил Хүлээж Хүлээж Нэг юм Парк Нээгдэж Хүүхэд Багачуудын Магнай Тэнийлээ "

БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 12 [2]

КОСТЮМ ХААНААС АВАХ ВЭ ТУСЛААЧ [1]

  • tska
  • 2009-02-22
  • Уншсан 1464

Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1]

БИДНИЙ, ТЭДНИЙ УЯСАН МОРьД ӨНГӨТЭЙ БАЙНА УУ? [1]

HEY SARRO GEGCH BOLIOSO HVNII MEDEELEL COPYDOHO !!!!!!!!!!!

ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ

Монгол Улсын нийслэл нүүхээр боллоо.

Оюутолгойн хєрєнгє оруулагчид ''сvй''-гээ цуцалж мэдэх нь [2]

  • jion
  • 2009-05-03
  • Уншсан 1457

АЖИЛД АВНА.ЦАЛИН ӨДРИЙН 10 000-45 000 ТӨГРӨГ

Суурин төлөөлөгч Юу Мён Сү тэргүүний ажилтан боллоо

Хэрхэн стрессдэхгүй байх вэ?

  • urin_a
  • 2009-10-18
  • Уншсан 1453

Та нар үүнийг мэдэх үү? [1]

цагаан сараа хэзээ тэмдэглэх вэ [3]

  • nikes
  • 2009-01-26
  • Уншсан 1452

Гадаад иргэдтэй холбогдолтой гэмт хэргийн тэн хагасыг Хятадууд эзэлж байна...хамтарсан шалгалтын хэсгийн шалгалтын хариу

Az jargaltai baihiin eson nuuts zaaval unshaarai [1]

Гадаад иргэдэд зориулан эрхлэн гаргадаг "Хармони" сонингоо захиалан уншицгаана уу

АНУ Хойд Солонгосын өлсгөлөн армиас айхгүй [1]

Хууль бус оршин суугчид мэс хэрэглэх нь нэмэгдэн, баривчилгаанд оролцож байгаа цагаачлалын албаны [1]

Ээжээ, би амьд явж болох уу?

  • urin_a
  • 2009-10-20
  • Уншсан 1446

Битгий надаас өчнөөн юм шаардаад бай л даа, би чамд энэнээс илүү яаж хандахийн [3]

  • 1932
  • 2009-07-08
  • Уншсан 1445

bukan

  • zurgaa
  • 2009-07-04
  • Уншсан 1445

Ыжонбу хотын*Монголг Наадам* сайхан болж өнгөрлөө~

Хүний сайн муу [1]

Хэл хатирахуй [1]

Чанар хамгийн зөв хэмнэлт [2]

  • finepix
  • 2009-02-12
  • Уншсан 1443

Олон үндэстний урлагын наадам

  • ABAP
  • 2009-12-14
  • Уншсан 1441

unuugiin ulaanbaatar

5 сарын 24-нд [1]

BILGUUN HUUD TUSALTSGAAYA MGL-CHUUDAA

Nyalh hvvhdiig yaj Viztei bolgoh ve? [2]

  • sumxair
  • 2010-02-20
  • Уншсан 1436

Монголд H1N1 вирүсийн халдвар авсан хүн нас барсан анхны тохиолдол гарлаа [1]

  • uvgun
  • 2009-10-23
  • Уншсан 1434

nadad tuslaachee emegteichuudee [1]

DAYAR MONGOL [4]

  • zurgaa
  • 2009-06-27
  • Уншсан 1433
배너신청
자생병원

배너신청