Бичлэгийн тоо 2,391

 

Төмөр замын газарт зааварлагч машинист ажилтай 41 настай эрэгтэй энэ сарын 19-нд уушигны хурц хатгаа хэмээх оноштойгоор Төмөр замын нэгдсэн эмнэлэгт хэвтсэн байна.

Гэвч тэрбээр тун удалгүй буюу хоёр хоногийн дараагаар  өвчин нь хүндэрсний улмаас нас барсан харамсалтай явдал гарчээ.  Түүнд задлан шинжилгээ хийхэд А хүрээний H1N1 вирүсийн халдвар авсан  байсан нь тогтоогдсон байна. Ингэснээр Монголд H1N1 вирүсийн халдвар авсан хүн нас барсан анхны тохиолдол гарч байгаа юм.

Энэ талаар дөнгөж сая Эрүүл мэндийн яам албан ёсоор мэдээллээ. Тэднээс энэ талаар зарим зүйлийг тодруулсан юм.

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Цолмон:
-Энэ хүн аравдугаар сарын 19-ний өглөө Төмөр замын эмнэлэгт хандсаны дагуу хоёр талын уушигны хурц хатгаа оноштойгоор эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгт байх хугацаанд нь шаардлагатай бүх арга хэмжээг авсан. Улмаар 21-ний өдөр нас барсан. Нас барсных нь дараа H1N1 вирүс илэрсэн гэдгийг тогтоогдсон.

-Энэ хүний уушиг угаасаа өвдсөн байсан юм болов уу, эсвэл H1N1 вирүсийн шинэ хэлбэр нь уушгийг ингэж гэмтээж байна уу?
-Хатгаа нь үнэхээр хүндэрсэн байсан. Энэ бол нянгийн гаралтай ч байж болно, вирүсийн ч гаралтай байж болно. Тухайн хүн энэ хатгааг 10-наас аваад 14-нөөс хойш халуураад ажлаа хийгээд яваад байсан байгаа юм. Улмаар 19-ний өдөр эмнэлэгт хандсан. Энэ вирүсийг тусахад эмзэг бүлгийн гэх хүмүүс байгаа. Жин ихтэй, амьсгалын замын архаг хууч өвчтэй, жирэмсэн гэх мэт хүмүүст хүндрэл өгөх боломжтой. Энэ хүнд вирүсийн хүндрэл үүссэн байж болзошгүй гэж үзэж байна.

-Ажлаа хийж байсан гэлээ. Олон хүнтэй хавьтсан байж таарах байх. Төмөр замд харуулдан судалгаа хийсэн үү?
-Хийсэн. Одоогоор H1N1 вирүс илрээгүй байна.

-Эхнэр нь ямар байдалтай байгаа юм бол?
-Эхнэр нь гэртээ байгаа.

Төмөр замын эмнэлэгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Д.Алтанцэцэг:
-Энэ хүн манайд үйлдвэрийнхээ эмчийн зааврын дагуу хандсан. Эмнэлэгт ирсэн даруйд нь ХӨСҮТ-ээс зөвлөгөө авч сэхээний тасагт хэвтүүлсэн. Ингээд хатгаа гэсэн оношны дагуу эрчимтэй эмчилгээ хийлгэсэн. Задлан шинжилгээний урьдчилсан байдлаар уушиг нь амьсгалах боломжгүй байсан нь тогтоогдсон. Хүндэрсэн хойноо эмнэлэгт хандсан байлаа. Тиймээс аль ч эмнэлэгт хандсан аврах боломжгүйгээр хүндэрсэн тул нас барлаа гэж үзэж байна.

-Эмнэлэгт байхад нь бусад өвчтөнүүдээс тусгаарлаж хэвтүүлсэн үү?
-Зохих хэмжээндээ H1N1-ийн чиглэлээр арга хэмжээгээ авсан. Амьд ахуйд нь 21-ны өдөр ХӨСҮТ-д хандаж шинжилгээг нь өгсөн. Хариу нь амжиж гарсангүй.

-H1N1 вирүсийн халдвар авсан нь ойлгомжтой зовиураар та бүхэнд хандсан юм байна. Ирсэн даруйд нь шинжилгээ авч болоогүй гэж үү?
-Энэ талаар Д.Нямхүү дарга ярих байх.


ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү:
-Шинжилгээний хариу нэг хоноод 22-ны өдөр гарсан. Шинжилгээг 21-ний өдөр авсан юм. Тэр хүн маань халуурч явж байснаа хэлээгүй нь шаардлагатай арга хэмжээг хурдан хугацаанд авахад саад учруулсан. Энэ сарын 10-ны өдөр эхнэр нь Солонгост гурван сар байж байгаад ирэхдээ халуурсан, ядарсан гэж ирсэн гэсэн. Улмаар тэр хүн маань өөрөө халуурсан мөртлөө хөдөө ажиллаад ирсэн байгаа юм. Тэгэхээр хувь хүн өөрөө мэдээллээ зөв өгөхгүй болохоор оношоо тодруулахад саад учруулж байна. Манай ХӨСҮТ-д гэхэд өдөрт 500 гаруй хүн үзлэгт орж байна. Ачаалал маш их байна. ХӨСҮТ-ээс харъяа эмнэлэгүүддээ үзүүл гэсэн зөвлөмжийг өгөөд явуулсан. Манайх 50 ор гаргаад ажиллаж байсан бол одоо 75 ор гаргасан. Мөн бусад халдварт өвчнүүд ч гэсэн ихсэж байна.

Энэ хүний хувьд уушги нь амьсгалах боломжгүй болтлоо хүндэрсэн байсан. Хувь хүмүүст бид мэдээллээ эмнэлэгийн байгууллагуудад сайн хэлж ярь, даруй эмнэлэгийн байгууллагат ханд гэж зөвлөж байна. Суурь өвчтэй, жирэмсэн хүмүүст хүндээр тусна гэдгийг бид анхааруулж байна.

-Хэрвээ нас барсан хүний эхнэр нь 10-ны өдөр Солонгосоос халуурч ирсэн юм бол H1N1 вирүсийн халдвар энэ өдрөөс эхэлж тарсан гэж ойлгож болох уу /Манай улсад H1N1 вирүсийн халдварын анхны тохиолдол 12-ны өдөр гарсан гэж үздэг/?
-Бид сая энэ хүн нас барсны дараа л энэ хүнтэй холбоотой тандалтыг явуулж байна шүү дээ. Бид хүн болгоныг мэдэж чадахгүй. Тэгэхээр бид иргэдийг мэдүүлгээ зөв өгөөчээ л гэж байгаа юм. Гэтэл энэ хүн эхнэр нь халуурсан, өөрөө халуурсан гэдгээ хандсан эмнэлэгүүддээ хэлээгүй.

-Яагаад 19-ний өдөр эмнэлэгт хандсан хүний шинжилгээг 21-ний өдөр өгсөн юм бэ?

-Манай дээр өдөр бүхэн таван зуу гаруй хүн ирж байна. Ачаалалтай байна. Тэгэхээр бид ирсэн хүнээ “хоёр талын уушигны хатгалгаатай байна, эмнэлэгтээ ханд” гэж хэлээд буцаасан. Тэгээд эмнэлэгтээ очсоныхоо дараа нь нэг өдөр алдаж шинжилгээ өгсөн байна. Манайд шинжилгээний хариу нэг өдрийн дараа гардаг.

Тэгэхээр ХӨСҮТ дээр тэр хүн очиход танай эмнэлэг H1N1 вирүстэй гэж оношилж чадаагүй юм байна, тийм үү?
-Манайх ачаалал өндөртэй байна гэж хэлээд байна шүү дээ. Тийм учраас бид олон хүнийг харъяа эмнэлэгтээ ханд гэж хэлээд буцааж байгаа. Монголд нэгэнт энэ вирүс ороод ирчихсэн, ямар хэмжээнд тархаж байна гэдгийг нь харуулдан тандалтаар шинжилгээ судалгаа аваад хийж байна. Улаанбаатарт гараад байгаа бүх шинж тэмдгийг бүгдийг нь лабораториор оруулаад байх боломжгүй. Мөн H1N1-ийн хажуугаар улирлын томуу өвчин өргөн дэлгэрч байна. Түүнээс ХӨСҮТ бүх хүмүүсийн оношийг лабораториор оруулж батлах гэж цаг алдана гэж байхгүй.

Дэлхий дахинд бас нэг туршлага байна. Сэжигтэй хүмүүс үзүүлэхээр эмнэлэгт очихдоо бусад хүмүүсээс халдвар авах вий гэдгээс сэргийлж байна. Тиймээс Англи, Америкт гэрээсээ утсаар зөвлөгөө авахыг илүүд үзэж байна.

Эрүүл мэндийн яам болон холбогдох албаныхан ийнхүү мэдээллээ.

Одоогийн байдлаар 311 хүн лабораторийн шинжилгээгээр H1N1 вирүсийн халдвар авсан гэдэг нь батлагджээ. Өчигдөр энэ тоо 216 байсан билээ. Халдвар авсан хүмүүсээс 40 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ. Вирүсээр өвчилсөн хүмүүсийн 2-9 хувьд нь хүндрэл гарах судалгаа байдаг гэнэ.

О.Ариунбилэг /ariunbileg@gogo.mn /

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/2338787/110/trackback

wowca

2010.01.05 18:25:59
*.120.154.205

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569

хамт тоглох хүн хайж байна [1]

  • asassa
  • 2009-06-30
  • Уншсан 1478

Н.Энхбаяр уу? Ц.Элбэгдорж уу? [3]

" IVEEL " MAHNII MONGOL DELGUUR [2]

  • GER BUL
  • 2008-09-26
  • Уншсан 1478

LONDON 2012

"Бурханы бөөм"-ийг нээсэн гэв үү

TOP 10 [2]

Anhaar Bulangaa zov ashiglaasai. [6]

tsenbeger tsagan acsent zarna! [1]

  • msp
  • 2008-10-23
  • Уншсан 1469

bid bugd haytad boljdee... unendee evlerhees uur argagui bolgohoor shiidej [1]

  • saakaaa
  • 2010-01-20
  • Уншсан 1468

Та хэр тэвчээртэй хүн бэ?

Хууль шүүх цагдаагийн мэргэжилээр сурч байгаа болон ажиллаж байгаа [2]

" 5 Жил Хүлээж Хүлээж Нэг юм Парк Нээгдэж Хүүхэд Багачуудын Магнай Тэнийлээ "

БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 12 [2]

КОСТЮМ ХААНААС АВАХ ВЭ ТУСЛААЧ [1]

  • tska
  • 2009-02-22
  • Уншсан 1464

Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1]

БИДНИЙ, ТЭДНИЙ УЯСАН МОРьД ӨНГӨТЭЙ БАЙНА УУ? [1]

HEY SARRO GEGCH BOLIOSO HVNII MEDEELEL COPYDOHO !!!!!!!!!!!

ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ

Монгол Улсын нийслэл нүүхээр боллоо.

Оюутолгойн хєрєнгє оруулагчид ''сvй''-гээ цуцалж мэдэх нь [2]

  • jion
  • 2009-05-03
  • Уншсан 1457

АЖИЛД АВНА.ЦАЛИН ӨДРИЙН 10 000-45 000 ТӨГРӨГ

Суурин төлөөлөгч Юу Мён Сү тэргүүний ажилтан боллоо

Хэрхэн стрессдэхгүй байх вэ?

  • urin_a
  • 2009-10-18
  • Уншсан 1453

Та нар үүнийг мэдэх үү? [1]

цагаан сараа хэзээ тэмдэглэх вэ [3]

  • nikes
  • 2009-01-26
  • Уншсан 1452

Гадаад иргэдтэй холбогдолтой гэмт хэргийн тэн хагасыг Хятадууд эзэлж байна...хамтарсан шалгалтын хэсгийн шалгалтын хариу

Az jargaltai baihiin eson nuuts zaaval unshaarai [1]

Гадаад иргэдэд зориулан эрхлэн гаргадаг "Хармони" сонингоо захиалан уншицгаана уу

АНУ Хойд Солонгосын өлсгөлөн армиас айхгүй [1]

Хууль бус оршин суугчид мэс хэрэглэх нь нэмэгдэн, баривчилгаанд оролцож байгаа цагаачлалын албаны [1]

Ээжээ, би амьд явж болох уу?

  • urin_a
  • 2009-10-20
  • Уншсан 1446

Битгий надаас өчнөөн юм шаардаад бай л даа, би чамд энэнээс илүү яаж хандахийн [3]

  • 1932
  • 2009-07-08
  • Уншсан 1445

bukan

  • zurgaa
  • 2009-07-04
  • Уншсан 1445

Ыжонбу хотын*Монголг Наадам* сайхан болж өнгөрлөө~

Хүний сайн муу [1]

Хэл хатирахуй [1]

Чанар хамгийн зөв хэмнэлт [2]

  • finepix
  • 2009-02-12
  • Уншсан 1443

Олон үндэстний урлагын наадам

  • ABAP
  • 2009-12-14
  • Уншсан 1441

unuugiin ulaanbaatar

5 сарын 24-нд [1]

BILGUUN HUUD TUSALTSGAAYA MGL-CHUUDAA

Nyalh hvvhdiig yaj Viztei bolgoh ve? [2]

  • sumxair
  • 2010-02-20
  • Уншсан 1436

Монголд H1N1 вирүсийн халдвар авсан хүн нас барсан анхны тохиолдол гарлаа [1]

  • uvgun
  • 2009-10-23
  • Уншсан 1434

nadad tuslaachee emegteichuudee [1]

DAYAR MONGOL [4]

  • zurgaa
  • 2009-06-27
  • Уншсан 1433
배너신청
자생병원

배너신청