Сонгогчид саналаа өгөхөөр дугаарлаж эхэллээ
21 минутын өмнө
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хэсгийн хорооны санал авах байрны гадаа одоогоор 100 гаруй иргэн саналаа өгөхөөр урт цуваа үүсгээд байна. Санал хураах ажиллагаа дуусахад ердөө 40-хөн минут үлдсэн тул зарим иргэд саналаа өгөх бололцоогүй болчих вий гэдгээс нэлээд эмээж байгаа юм.
Нөгөөтэйгүүр, бүрэнхийг далимдуулж хууль бусаар саналыг нь худалдан авах оролдлого гарч болзошгүй гэсэн үүднээс Ардчилсан нам болоод МАХН-ын ажиглагчид хяналтаа чангатгаад байгаа болно.
Г.Наран