Монгол орны нийт усны нөөц 609.5 шоо.км байгаагаас 82 хувь /500шоо.км/ нь нуур, 10,3 хувь буюу 62.9 шоо.км-ыг мөсөн гол эзэлдэг. Ашиглаж болох буюу нөхөн сэлбэгдэх усны нөөц 34.6 шоо.км, үүнээс 4.96 шоо.км нь гадаргын ус 0.4 шоо.км гvний буюу газрын доорх ус байдаг. Энэ усны нөөц 2,7 сая хvн амтай монголчуудад заяасан чамгүй их амин чухал баялаг. Монгол улс усны нийт хэрэглээний 20 хувийг нь гадаргын уснаас, үлдсэн 80 хувийг гүний усны нөөцөөс авдаг. Харин хамгийн бага нөөцтэй "Ундны ус" болох гүний усыг хамгийн ихээр ундны болон бусад бүх хэрэгцээнд хэрэглэсээр байна. Үүний 18,1 хувь ахуйн хэрэгцээнд, 39,3 хувь үйлдвэрлэлд, 24 хувь мал аж ахуйд, 17.4 хувь усжуулалтанд, 1,2 хотын ногоон байгууламжид хэрэглэдэг байгаа юм. Улаанбаатарчууд усны хэрэглээнийхээ 90 хувийг гүний уснаас авдаг. Төвлөрсөн усан хангамжинд холбогдсон айл өрхийн нэг хүн хоногт 270-340 литр ус хэрэглэдэг бол гэр хорооллын нэг хүн хоногт түүнээс 30-40 дахин бага ус хэрэглэж байна.
Нийслэлийн иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд усыг эмх замбараагүй, хайр гамгүй хэрэглэсний дүнд 10 орчим жилийн дараа Монгол Улс цэвэр усны хомсдолд өртөхөөр болчихоод байгааг манай эрдэмтэн, судлаачид анхааруулсаар байгаа ч энэ тулгамдсан асуудалд төр засгийн тодорхой бодлого, шийдвэр үгүйлэгдсээр байгаа юм. Улсын хүн амын талаас илүү хэсэг нь аж төрж байгаа Улаанбаатар хот хоёр, гуравхан жилийн дараа ундны усны хомсдолд өртөж болзошгүй аюул нүүрлээд байгааг яалтай билээ . . . Улаанбаатарын ундны усны гол эх vvсвэр нь Туул голын сав газар бөгөөд энд усны дөрвөн эх vvсвэр байдаг. Нийслэлийн усан хангамж, төвийн эх vvсвэрийн "А", йлдвэрийн районы эх vvсвэр буюу "Б", Мах комбинатын "В", Дэд эх vvсвэр болох цахилгаан станцын "Г" хэсэг юм. Vндсэндээ Туул голын сав газрын дагуух 160 гаруй гvний худгаас ус татаж нийслэлчvvдийн vйлдвэрлэлийн болон төвлөрсөн шугам сvлжээнд холбогдсон орон сууцны иргэдийн ахуйн усны бүх хэрэгцээг хангадаг. Мөн үүнээс зөөврийн худгаар дамжуулан гэр хорооллын иргэдэд түгээдэг. Уг бохир усыг цэвэрлэх "Харгиа" байгууламж нь үйл ажиллагааны доголдолтой, технологийн хоцрогдлоос үүдэн химийн хорт бодистой ус Төв цэвэрлэх байгууламж /ТЦБ/ руу очдог. ТЦБ нь энэ хорыг ариутгах хүчин чадалгүйгээс Туул гол руу хортой ус юүлэгдэж хотын байгаль, хөрс шороо, Туул гол ихээр бохирдож Улаанбаатар гамшгийн хэмжээнд хүрлээ. Хром болон химийн бусад хорт бодис ихээр агуулсан усаа нийлүүлдэг "Энх ду мэнд" /119,4 шоо метр/, "Желбо лидер" /4895/ "Орхоны хөндий" /111,6/ зэрэг нэр бүхий арьс шир, ноос ноолуур угаах 27 компани сардаа17 мянган шоо метр хаягдал бохир усаа ариутгалгүй Туул гол руу цутгасаар л . . . Хүн төрөлхтөний чандмань эрдэнэ болсон цэвэр усаа өнөөдөр монголчууд бид Улаанбаатар хотоосоо эхлэн хайр гамгүй урсгаж, бохирдуулж, алт угааж олон гол, горхи, нуур, цөөрөмийг ширгээж усны нөөцийг зүй зохисгүй ашиглаж байгаа эдгээр үйлдлүүд маань хожмын нэг л өдөр бидэнд аюулын харангыг дэлдэж харамсаад ч барахгүй гамшигт хүргэх бий. Усны ид шидийг мэдэрсэн, усыг шинжлэн судалсан эрдэмтэн мэргэдийнхээ үг, зааврыг амьдрал дээр хэрэгжүүлэх цаг ирээд байна. ШУА-ийн Хими , хими-технологийн хүрээлэнгийн Эрдэс түүхий эдийн физик, химийн лабораторийн эрхлэгч, Хөрс, ус, эрдэс судлалын итгэмжлэгдсэн лабораторийн /Эхо Хангал ХХК/ зөвлөх, Доктор /ph.D/ Ж.Оюунцэцэгтэй уулзаж Туул голын усны бохирдолтын өнөөгийн байдал ямар болчихоод байгаа талаар ярилцлаа.
-Туул голын бохирдлын талаар хэдийнээс судалгаа хийж эхэлсэн. Энэ голын ус бохирдох нь хэрээс хэтэрлээ?
-Туул голын хувьд одоогоос 40-өөд жилийн өмнөөс судалгаа хийгдэж ирсэн юм. Манай эрдэс түүхий эдийн физик, химийн лаборатори нь хоёр чиглэлтэй байдаг. Нэг нь ус, нэг нь эрдэс түүхий эд судалдаг. Усны судалгааг жил жилээр авч үзэхэд бохирдсон хэмжээ нэмэгдсэн байгаа. Ялангуяа Сонгинын гүүрнээс доош байгаа Туул гол их бохирдолтой байна. Энэ нь /ТЦБ/-аас гарч буй ус шууд Туул гол руу орсноор ихээхэн бохирдож байгааг харуулж байгаа юм. Одоогоос 45 жилийн өмнө 40 мян. шоо метр ус цэвэрлэх хүчин чадалтай баригдсан. ТЦБ өнөөдөр нийслэлийн хүн ам нэг сая 200 мянгад хүрч 4-5 дахин их ус энэ байгууламжаар дамжин өнгөрөх болсон. Бохирдсон усыг цэвэрлэх хоёр технологи байдгийн нэг нь шүүж авах механик цэвэрлэгээ, нөгөө нь биологийн цэвэрлэгээ буюу төрөл бүрийн бактерийн тусламжтайгаар хорт бодисыг идүүлж цэвэрлэх арга юм. Энэ нь идэгдэж цэвэрлэгдсэн том ширхэгтэй бодисууд хэсэг хугацааны дараа усныхаа ёроолд тунадаг. Тэгээд дээд хэсгийн тунгалаг ус нь халих маягаар гол руу урсана. Гэтэл одоогийн манай ТЦБ үүнийг цэвэрлэж амжилгүй "Умбуур бодис"-ыг гол руу оруулж байна. Нэгд, уг умбуур бодисыг шүүж гаргах ёстой. Хоёрт, энэ усны химийн найрлаганд хүнд металлын агууламж их болчихоод байгаа.
-"Харгиа" цэвэрлэх байгууламж химийн хорт бодис, хүнд металлын агууламж ихтэй усыг хоргүйжүүлдэг байхаа?
-Өнөөдөр нийслэлд ажиллаж байгаа арьс шир, ноос ноолуур боловсруулах 30-аад үйлдвэр бий. Үйлдвэр комбинатын хашаан дахь "Харгиа" үйлдвэр дээр бид 2005 онд судалгаа явуулсан. "Харгиа" цэвэрлэх байгууламж нь үйлдвэрүүдээс гарч буй хромтой усанд шохой хийж хромыг нь уусгаад лаг хэлбэрт оруулан түүнийгээ гаргаж авч уг усыг хоргүйжүүлэх үүрэгтэй. Тэгээд тухайн усан дахь хромын хэмжээ багасахаар нь ТЦБ-д нийлүүлдэг. Гэтэл энэ үйл ажиллагааны технологийн горим алдагдсанаас болж хромын агууламж ихтэй ус ТЦБ-д очсоор байна. Хэрэглэж байгаа ш! охой нь ч стандартын бус юм. Урвалд орох идэвхгүй болчихсон шохой нь хромыг саармагжуулж чаддаггүй. Тухайн үед "Харгиа"-гийн үйл ажиллагаа тогтмол биш байсан бол одоо бүр үйл ажиллагаа нь зогсоод байгаа.
-ТЦБ-д очиж байгаа бохир хортой ус Туул голд цэвэрлэгдэхгүй орж байгаа нь тодорхой болжээ?
-Умбуур бодисоор бохирдсон ус ч гэсэн тунгалаг, гэрэл нэвтэрч байдаг. Гэтэл ТЦБ-ын ус нь гэрэл нэвтрэхгүй дотроо хүний нүдэнд харагдах умбуур бодис хөвсөн булингартай байна. Голын усанд нарны гэрэл нэвтрэхгүй байх нь түүнд байгаа организмууд устахад хүргэдэг. Мөн энэ усанд хүний нүдэнд харагдахгүй хүнд металлын агууламж их байна. Хүнд металлыг өөртөө шингээж авдаг эрдэс түүхий эд байдаг. Олон жилийн судалгаагаар манай эх оронд ийм эрдэс байдгийг олж тогтоосон. Бид энэ бохирдлыг арилгахын тулд эхлээд ТЦБ-ын усны умбуур бодисыг жижиг нүх, сүвтэй тор мэт материал ашиглаж шүүж авах, дараа нь усан дахь химийн бохирдолт буюу хүнд металлуудыг шингээж авах технологийг боловруулсан. Ийм хоёр шүүлтүүртэй байж ТЦБ-ын ус гүйцэд цэвэрших юм. ТЦБ-д хэзээ ч химийн бохирдолтыг цэвэрлэх технологи байгаагүй. Гэвч өнөөдөр ТЦБ-ын технологийг бүрэн шинэчлэх гэвэл чамгүй их хөрөнгө гаргах болно. Тиймээс бид энэ бохирдлыг зохих түвшинд бууруулах боломжтой гэдгийг судалгаагаар тогтоосон.
-Таны Японд очиж хийсэн судалгааны ажил их амжилттай болсон гэсэн. Энэ тухайгаа тодруулна уу?
-Японд ЮНЕСКО-гийн шугмаар очиж хийсэн миний судалгааны ажил нь Гангийн үйлдвэрээс гарч ирж байгаа шаарыг байгальд хор хөнөөлгүй болгох байсан. Гангийн үйлдвэрээс гарсан шаарыг шууд хаяхад тэр газарт ямар ч ургамал ургахгүй үхэж байсан. Үүнийг л судалсан. Байгалийг ингэж хөнөөж байгаагийн гол шалтгаан нь бороо, цас гэдгийг тогтоосон. Устай холбоотой гэсэн үг. Уг шааранд фтор гэж элемент байдаг. Тэр нь устай урвалд орж хөнөөл уруулж байгаа учраас энэ шаарыг ионжуулсан усанд хийвэл хоргүйжиж байгааг нотлосон. Бидний энэ судалгааны үр дүнг маш шинэлэг технологи, шийдэл гэж үнэлсэн.
-Өнөө үед дэлхий дахинд ундны усны асуудал хамгийн тулгамдсан асуудлын нэг болоод байгаа?
-Ус, ялангуяа ундны ус өнөө үед хамгийн амин чухал зүйл болж байна. Манай дэлхийн бөмбөрцгийн гуравны хоёр нь ус гэдгийг бид мэднэ. Хүний биеийн 60-80 хувь нь ус байдаг. Ямарваа нэг чулуу, эрдэс ч өөртөө арван хэдэн хувийн ус агуулж байдаг. Амьд организм дахь бүх физиологийн процесс устай холбоотой. Усан орчинд уусгаж байж өөр хоорондоо урвалд орсноор шинэ бодис үүсдэг. Туул голын хүнд металл ын\lang1033 агууламж ихсээд байгааг судлаач, эрдэмтэд яагаад онцгой анхааруулж байна вэ? Бид нар Туул голын хүнд металлыг судлахад дээд хэсэгтэй бага, гүн рүү орох тусам хүнд металлын агууламж их байсан. Учир нь хүнд металл урсалгүй голын ёроол хэсэгт хуримтлагдсан учраас тэр. Өнөөдөр бид Туул голын загас үхээд байгаа нь энэ гол ямар их хортой болсны тодорхой жишээ. Усан дахь хүчилтөрөгчийг багасгадаг хорт бодис тэнд ихэссэнээс усан дотор байгаа амьд амьтан үхэж, мөхөж байгаа хэрэг. Туул гол хамгийн их бохирдсон гол болчихоод байна. Сонгино, Биокомбинатад мал, амьтан үхээд байгаа нь ууж байгаа устай нь шууд холбоотой. ТЦБ-аас Туул голруу нийлж байгаа усыг харахад усанд сүү хийж байгаа мэт цэхэр саарал ус л харагддаг. Голын чулуу өнгөлөг цэвэрхэн байдаг, гэтэл Туул голын чулууны гадуур зузаан нялцгай өнгөр тогтчихсон байгаа. Энгийн хүний нүдээр харахад л ийм бохир болсон нь үнэхээр бид бүхний сэтгэлийг эмзэглүүлж байна.
-Зайсангийн орчимд шинээр баригдсан орон сууцны оршин суугчдын биеэр идээт тууралт гарсан ундны уснаас болсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр гараад байгаа. Энэ талаар та юу хэлэх вэ?
-Хүн хаана байна тэнд байгаль орчин, ус бохирддог ч арай дэндэж байна. Хуучин бол зөвхөн үйлдвэр комбинатын хашаанд арьс шир, ноосыг цэвэрлэж байсан бол одоо хэн ч, хаана ч хийх нь нээлттэй болсноор хэн, хаана химийн хортой усаа голд хийж байгааг мэдэ х\lang1033 аргагүй болсон. Хими цэвэрлэгээний газраас эхлээд төрөл бүрийн химийн бодис хэрэглэдэг газрууд хотын хаа сайгүй байна. Улирлын байдлаар нь авч үзэхэд ТЦБ-аас гарч буй усанд тавдугаар сараас 10 дугаар саруудад хромын агууламж өндөр гардаг. Энэ нь дулааны улиралд арьс шир боловсруулах үйлдвэрүүд ид ажилладагтай холбоотой. Бид Туул голоо ширгээж орхивол хичнээн сайхан барилга, байшин, хороолол, үйлдвэр бариад яах юм. Амьдрал усгүй л бол зогсоно. Туул голын загас, амьтан, ургамал нь үхэж байгаль өөрөө мэдрүүлээд, аюулын харанга дэлдээд байхад бид үүний эсрэг юу ч хийхгүй, харин ч бүр улам хордуулаад байж боломгүй байна.
-Нийслэлийн хүн амын хэрэглэх усны нөөц жил ирэх тусам багасч байгаа тухай ярих боллоо?
-Зүгээр хөрсөн дээр ус асгахад өөрөө хөрсөнд шингээд алга болдог. Харин голын ус яагаад ингэж хөрсөндөө шингэж ширгэхгүй байна. Учир нь гол өөрөө ундаргатай, мөн гүний усаар тэтгэгдэж байдаг. Гэтэл өнөөдөр бид гүний усны хэрэглээ 80 хувь байхад гадаргын усны хэрэглээ 20 хүрэхгүй хувьтай байгаа юм. Улаанбаатар хотын хүн амын ундны усны хэрэглээг гүний уснаас л хангадаг. Дээр нь бүх цахилгаан станцууд гүний ус ашигладаг. Нийслэлд өдөртөө 65-85 мянган тонн гүний ус буюу ундны усыг хөргөлт болон дулааны шугам, орон сууц, байгууллагын цэвэр, бохир усны шугам шүлжээгээр хэрэглэдэг. Усыг ашиглахдаа хэрэглээнээс нь шалтгаалж олон хэсэгт ангилдаг. Маш цэнгэг цэвэр бол ундны ус, тодорхой эрдэс агуулсан нь хүний эрүүл мэндэд тустай бол рашаан ус гэнэ. Тодорхой хэмжээний химийн найрлагатай нь техникийн ус. Энэ найрлагаас хамаарч бохир ус, ахуйн ус, үйлдвэрлэлд хэрэглэх ус гээд олон ангилдаг. Тэгэхээр бид ундны усаа энэ бүхэнд адилхан хэрэглээд байгаа юм. Хэрвээ энэ ундны усаа ийм байдлаар хэрэглээд байвал тодорхой хэмжээтэй байгаа ус маань хэдхэн жилийн дараа хомсдох аюул тулгарч таарна. Нэг литр усыг, сүүний үнэтэй адил үнээр худалддаг болохыг үгүйсгэх аргагүй юм. Усны менежментийг зөв зохион байгуулж чадсан улс орон хөгждөг. Бидний амьдрал, хөгжил, дэвшил уснаас шууд хамааралтай. Ямар ч хүн, амьтан бохир ус хэд хоног хэрэглэхэд л бие организмыг нь үхүүлж, мөхөөх чадалтай. Ус үнэхээр хүчирхэг бодис. Бусад бүх салбарын хөгжлийн эхэнд нь усны асуудлыг цогц шийдсэн байх ёстой.
-Туул голоо бохирдуулахгүй, усны нөөцөө хамгаалахад цаашдаа бид яах ёстой вэ?
-Одоо "Туул сан-усны нөөц" гэж төсөл хэрэгжүүлж эхлээд байгаа. Энэ төслийн хүрээнд ТЦБ-аас гарч байгаа усыг дахин цэвэрлэж ариутгаад технологийн ус болгож цахилгаан станцууд хэрэглэх, цаашлаад усан цахилгаан станц байгуулах боломж байна. УЦС-ын үйл ажиллагааг хэвийн явуулахад усны хэрэгцээ нь өдөр бүр тогтмол хангахуйц тийм түвшинд байх ёстой байдаг. ТЦБ-аас өдөр бүр гарч байгаа160-180 мянган шоо метр усыг үүнд ашиглаж болох юм. Энэ төсөл хэрэгжвэл Туул голоо аврахад чухал үр дүнтэй ажил болж чадна. Өнөөдөр энэ асуудлыг даруйхан шийдэх! гүй цаг алдсаар байна. Бид олон жилийн судалгаагаар өөрийн орны түүхий эдийг ашиглаад хийж болох шинэ технологи гаргачихаад байхад үүнийг яагаад нэвтрүүлэхгүй байна вэ? Гаднаас нэг сая болон нэг сая хэдэн зуун мянга еврогийн төслийг санал болгоод байхад үүгээр нь тэр хүнд металлыг шүүх эрдэс авчирч Туул голдоо далан барьж яагаад болохгүй гэж. Тухай бүрд нь асуудлыг шийдээд байвал дараагийн эрсдлээс амархан гарч чадна.
-Улаанбаатарчууд усыг үнэхээр гамгүй, хайр найргүй хэрэглэж заншжээ. Үүнд ямар арга хэмжээ авбал зохих вэ?
-Бид ундны усыг үнэхээр хайр гамгүй хэрэглээд сурчихжээ. Шүдээ угаахдаа бараг 3-5 литр ундны ус урсгаж байх жишээтэй. Тэгэхэд гадаад орнуудад ундны ус нь зөвхөн гал зуухны грантаар, ахуйн хэрэглээний жорлон, угаалгын өрөөний ус нь тусдаа өөр шугмаар ирдэг. Тэгээд цэвэрлэх байгууламжид очихдоо хоёр өөр сувгаар гарч байдаг. Энэ бол маш зөв хэрэглээний арга. Орон сууцны усыг хлороор ариутгаж байгаа энэ арга аль эрт хоцрогдсон. Олон оронд хийсэн эрдэмтдийн судалгаагаар үзэхэд хүний биед хорт хавдар зэрэг олон өвчний эх үүсвэр болж байгааг нотолсон. Өнөө үед усыг озонжуулах зэрэг олон аргаар ариутгаж ундны усанд хэрэглэх болсон. Тиймээ сүүлийн 10 гаруй жилд нийслэлд эрчимтэй нэмэгдсэн барилгын компаниудын голын эрэг даган байрлаж өдөр шөнөгvй газар ухаж сэндийчих уг vйлдвэрvvд Туул голын ус багасахад онцгой нөлөөлж байна. Үүнийг манайд хэрэгжиж буй Олон улсын болон дотоодын төслүүдийн судалгааны дүн тодорхой харуулдаг. Улаанбаатарын ундны усны эх ундарга бүхий Туул голын ай савд 170 гаруй барилгын хайрга элс бэлтгэх компаниуд ажиллаж байна. БОАЖ-ын сайд, Нийслэлийн Засаг даргын хамтарсан захирамж 2008 онд гарч үйл ажиллагааг нь зогсоосон хэдий ч тэд ажлаа vргэлжлvvлсээр байна. Саяхан Нийслэлийн Засаг дарга дахин тэдний vйл ажиллагааг зогсоох хvсэлтээ БОАЖЯ-нд өгсөн. Тус яамнаас ирvvлсэн нэр бvхий 25 аж ахуй нэгжvvдийн vйл ажиллагаа, олборлолт явуулж буй газрын байгаль орчинд нөлөөлөх vнэлгээг хийж 15 карьерийн лицензийг цуцлан, НМХГ-т хvргvvлэв. Орон сууцны хэрэглээ нэрийн дор бvх каръерийг зогсоох боломжгvй. Иймд байгалийн нөхөн сэргээлтээ хийгээгvйг нь нvvлгэх хэрэгтэй гэж vзжээ. ! Үүнд өнөөг хүртэл НМХГ-аас хариу арга хэмжээ авалгүй хууль бусаар хайрга олборлогчид ажилласаар байгаа юм. Тухайлбал, "Хэрэм зам" /20 га талбай/, "Эв од импекс" /17.3 га/, "Ар бадрах" ХХК /10 га/ "Эрэл" /6.2 га/, "Баярс констракшн" /5.1 га/, "Сэрvvн Сэлбэ" /5.0 га/ , "Ялгуун сан" /4.0 га/, "Орчлон констракшн" /4.6 га/, "Өлзийт хан" /2.4 га/, "Идэр голд" /0.7 га/ "Бэгдv констракшн" /0.5 га" "Барилга орд" /0.3 га/, "Гантиг уул" зэрэг нэр бүхий барилгын компаниуд нийтдээ Туул голын сав газрын 96 га газрыг хайрганы олборлолт хийж сүйтгэжээ.
Д.Өлзийсайхан
АНГАСАН ЕРТӨНЦ ҮЛДЭХИЙН ЦАГТ АЛТ,НҮҮРСИЙГ УУЖ БОЛДОГГҮЙГ МЭДЭХ БОЛНО.
“...Хамаг бие халуу шатаад, хэл хатаж пампайн хөөгөөд тагнайд наалдан, ам нээж үг хэлэх гээд барсангүй. Энгийн үед огт анзаардаггүй цоргоноос ус дусах чимээ голын цэв хүйтэн, тунгалаг горхи сэрүү татуулан хоржигнож, яг л тархин дундуур урсаад байгаа юм шиг сонсдож, ус хүсэмжлэх нь тэсвэрлэхийн эцэсгүй.
Энэ үед дусал ч атугай ус уухын тулд юу ч хийсэн яахав гэсэн бодол хүнд өөрийн эрхгүй төрдөг юм даа. Өлсөх бол юу ч биш. Хатаж, цангахыг бол яагаад ч тэвчихгүй юм билээ.
Усны үнэ цэнийг тийм үед л хүн жинхэнээсээ мэдэрдэг..”