Бичлэгийн тоо 2,391

  Энэ дайны эцсийг зурвал

Эдвэрхий хас уландаа гишгээд

Энгэртээ олон хүүхэд тэвэрсэн

Эрэлхэг улаан цэрэг байлаа хэмээн тэртээх эх орны дайны тухай нүдэнд харагдтал зурагласан Хөдөлмөрийн баатар Д.Пүрэвдоржийн “Хар цас” найраглалыг уншаад орос цэргүүдээр, улаан армиар бахархдаг байлаа. Дэлхийн хоёрдугаар дайнд 27 сая хүнээ алдан байж, улаан цусаа урсган байж олдсон тэрхүү ялалт, ялалтын уухай, баярын нулимсаар бахархахгүй байхын ч аргагүй биз. Орос сайн, хятад муу хэмээн хэвшмэл ойлголтоор хүмүүжсэн ээж аавын минь дуулгавартай үeийг халж, ардчиллын салхиар амьсгалж үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй болсон 18 настай ардчиллынхаа төлөө одоо харин оросуудад дургүй хүрээд байна.

 Дургүйцэх олон шалтгаан байгаа болохоор, дургүйцлээ илэрхийлж чадахгүй нуух бас олон шалтгаантай учраас л орос ах нар хэмээх нэрийг сонсоод хожмын маргаашийн төлөө сэтгэл эмзэглээд болдоггүй. Тийм учраас л би өөрчлөх үү гэдэг үгэнд “да” хэмээн хариулахыг хүснэм. Тийм гэж хариулахын тулд тэр сонголтыг хийхийг хүснэм. Өөрчлөх үү, тиймээ, өөрчилмөөр байна.  Бүгдийг, өөрөөсөө эхлээд өөр олон зүйлийг өөрчилмөөр байна. Эргэх дөрвөн улирал өөр өөрийнхөө өнгөөр зурагдан ирдэг эх орныхоо өмнөөс эрхбаригчдад ой гутаад байна. Оросуудаас илүү хүнгүй, ОХУ-гаас өөр түншлэлгүй болох ирээдүйн баталгаа алдагдсан болохоор энэ бүгдийг өөрчлөх л чухал болжээ.

Хугас өдөр мордоод буцсан орос ахаас болж хугас өдрийнхөө чухал ажлыг алдсандаа ч  биш хугас өдөр Монгол төрийг тохуурхаад буцсан оросын өмнө “гөлөг” шиг  эрхлэх эрх баригчидаа бодсондоо би өөрчильe гэсэн тэр үгийг хоёр гараа өргөн дэмжихийг хүслээ. Хоёр гарыг минь  буудчихлаа ч гэсэн хожим мэндлэх жаахан үрийнхээ эх орны төлөө, эрх чөлөөнийх нь төлөө хорвоод Монголыг  тунхаглаад буцсан, хоёр сая хүний өлгийг  нь засаад одсон  өвөг дээдсийнхээ төлөө, өөрийнхөө газар шорооны төлөө өчигдрийн маргаашийг өөрчилмөөр байна. Өнөөдрийн маргаашийг өөрчилмөөр байна, бүгдээрээ. Бидний гарт үзэг байгаа, үзэгний минь үзүүрт өөрчлөлт байгаа гэдэгт итгэмээр байна.

Боловсролоо үнэгүйдүүлэхийн төлөө биш, эх орноо, ээж аавыгаа, энэ биeэ үнэтэй байлгахын төлөө өөрчлөх гэдэг үгний хариуд үнэтэй хослолоор гангарах чуулганы танхимаас биш гудамжнаас, гэр хорооллоос, захаас  сонгуулийн хуудсан дээр тийм гэж хариулмаар байна. Тийм гэсэн хариултыг минь үгүй болгон монтажлачихгүй л бол өөрчлөхийг Монголын мянга мянган залуус өнөөдөр хүсч байгаа нь үнэн. Үнэн учраас л тэд жагссан дараа нь буудуулсан, буцаад бас жагсахыг хүсч байгаа.  “Луйварын хот”-д амьдрахгүйн төлөө, луйварчдийн халаасанд эх оронтойгоо хамт багтахгүйн тулд, ихэмсэглэн ёсорхох гадныханд дээрэлхүүлэхгүйн тулд, газар шороогоо тусгаар тогтнолтойгоо хамт бэлэглэхгүйн тулд өчигдрийн маргаашийг өөрчилцгөөe.  Зам гарахдаа согтуу жолоочоос айхгүйн тулд, зангиатай эрхэмд авлига өгөхгүйн тулд бас

Нvvрэнд нь гал бадарсан монгол эцгийн хийморь дээр

Нvнжгэнд нь нар гэрэлтсэн монгол эхийн сэтгэл дээр

Нvvдлийн єргєєнд нэгдсэн монгол аймгийн холбоон дээр

НҮБ-ын шилтгээнд заларсан монгол улсын далбаан дээр тунхаглан зарласан тусгаар тогтнолынхоо төлөө өөрчильe. Тийм үү.

Ж.

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1696271/bca/trackback

borgil_sak

2009.05.16 12:11:31
*.99.111.113

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569

yc yc yc .........yc yc yc .....yc yc yc... [1]

ДАВАРСАН ХЯТАДУУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ [4]

03-sariin 31 baidlaar Solongosd 31.314 hun bdag sudalgaatai bna. [1]

  • Levi`s
  • 2009-05-20
  • Уншсан 1106

Asuult [11]

  • jaalhuu
  • 2009-05-20
  • Уншсан 2307

Сахалин-3, Якунин эзэн, Морозов дарга…

Н.Энхбаярын ээж, аав хоёрын амьдардаг бас нэг авлигын байрны баримт [2]

Оготно үнэд орох цаг [1]

Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. [2]

MADE IN MONGOLIA [1]

Солонгосын соёлтой танилцах аялал [2]

Сонголт

МОНГОЛ ДАХЬ ХРИСТИЙН ШАШНЫ ДЭЛГЭРЭЛТИЙН ТҮҮХИЙН АСУУДАЛ [1]

Монгол юм

Цагаач ба аянчин хэмээн үгcийн тухайд

Түүхэн хөшөө босгох уу? [1]

Төгс аллагын зэвсэг самурай сэлэм татаруудын бүтээл үү? [1]

Аялалд урьж байна [1]

хулс мод [2]

  • finepix
  • 2009-05-16
  • Уншсан 1914

Тэрээр Ц.Элбэгдоржид зориулан ...

Тийм ээ, өөрчилмөөр байна [1]

Munkhtenger yazguurt CHINGESIIN MONGOLCHUUD-daa [2]

  • kaatren
  • 2009-05-15
  • Уншсан 2457

ААЛЗНЫ ТОР – 5

Хоёр удаа Ерөнхий сайд байхдаа авлигатай тэмцсэн учраас огцорсон.

В.Путин: Монголын ашигт малтмал бидний сонирхлыг татаж байна. [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 2618

Оросууд Монголд цөмийн байгууламж барина гэв үү? [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 1777

МАХН-ын сонгуулийн штаб Ц.Элбэгдоржид "үхлийн цохилт" өгөхөөр шийдэж

5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал / 5 сарын 24-нд Элбэгээ ялбал [2]

Шагналын сан өндөртэй эссэ бичлэгийн уралдаан гэнээ [2]

  • finepix
  • 2009-05-13
  • Уншсан 2633

САРХАД САВНААСАА БУСДЫГ [1]

hel uguuch [2]

  • janibek
  • 2009-05-13
  • Уншсан 1286

санаа [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1364

Оюутан та бүхэнд [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1326

40 мянган айл"-ийн орон сууц захиалагчид суулт зарлалаа [2]

Мөнгө олох гэж явсан залуус маань Солонгосоос гомо болчихоод буцаж ирдэг боллоо [9]

Монгол удмыг солонгос залгах уу? [3]

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад [2]

Ц.Элбэгдоржийн үг шүүхийнхнийг Н.Энхбаярын дарамтаас салгаж эхэлжээ [1]

ТЭВЧЭЭР БАРАГДЛАА /Монголчууддаа хүргэх ил захидал/ [1]

МЄНГЄТЭЙ БОЛОХ 7 АРГА [2]

  • jooyo
  • 2009-05-11
  • Уншсан 1692

АНГАСАН ЕРТӨНЦ ҮЛДЭХИЙН ЦАГТ АЛТ,НҮҮРСИЙГ УУЖ БОЛДОГГҮЙГ МЭДЭХ БОЛНО [3]

Бүтээлч шүүмжлэл [2]

  • finepix
  • 2009-05-10
  • Уншсан 2125

TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [2]

Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1]

"Боол" улс [2]

  • finepix
  • 2009-05-09
  • Уншсан 1579
배너신청
자생병원

배너신청