Бичлэгийн тоо 2,391

5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал хүмүүс чимээгүй айн гэр гэртээ бүгнэ.  Улаанбаатарт залуус тэвчээр алдан хараал тавьж ингэж луйварчидад дарлуулж амьдарснаас тэмцэж босоод үзье гэж шүд зуун зоригоо чангалах болно. Хөгшид “боль та нар дахиад буудуулна” гэж хорино. Монгол даяар сонгуулийг мартахыг хичээж “ за наадам л хурдан болоосой” гэж санаа алдан бодлогоширцгооно. Хүмүүс шөнө болоход нэг л гунигтай, далдхан айдастай  чимээгүйхэн ор орондоо шургацгаах болно.

5 сарын 24-нд Элбэгээ ялбал хүмүүс хүүхдийн баяраар хүүхдүүдээ баярлуулж, телевизээр хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, хүүхдийн кино гардаг болно. Телевизээр үргэлж үзэж байх ёстой зарим нэг том хүний төрсөн өдөр гэдгийг ч мартана.

5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал хүүхдийн баяраар монгол даяар телевизийн бүх сувгаар ерөнхийлөгч төрсөн өдрөө хэрхэн тэмдэглэж байгааг өдөржин харан өнгөрөөх болно. Магадгүй дахиад Чингисийн ба Н.Энхбаярын төрсөн өдөр болгон тэмдэглэж Сүхбаатарын талбайд Чингис ба түүний өмнө дуулж бүжиглэж баяр хүргэж өнгөрөх болно.

Гай болоод бас нэг уулан дээр гарчихвал тэр тухай нь бүгдээрээ арваад хоног дуу шүлэг зохиож, орой болгон телевизээр давтан үзэж, баярын нулимас унагах хэрэгтэй болно. Мэдээж урлаг улстөр спортын одод хамт ууланд гарах гэж уйлаан болно. Чадаагүй нь хажуугийн эм ууланд гарна. Тэрийг бас телевизээр харж баярлах ёстой болно. Зөндөө баярлах ажил гарна.   Олимпод төрийн далбаа биш Н.Энхбаярын далбааг авч явахгүй бол медаль авахгүй болно. Медал авчихвал Н.Энхбаярт баярлах ёстой болно.

5 сарын 24-нд Элбэгээ ялбал монгол боловсрол үнэ цэнэтэй болно.Монгол сэхээтэн үнэ цэнэтэй болно. Үнэ цэнэтэй мэдлэг боловсролтой хүн үнэ цэнэтэй ажилтай болно. Үнэтэй цалинтай болно. Үнэ цэнэтэй амьдралтай болно. Орцны нэг их дээд сургуулиуд цэгцэрч, дээд боловсрол жинхэнэ мэдлэг, ажил амьдралын баталгаа болно. Барууны том их сургуулиудын монгол салбар нээгдэж эх орондоо дэлхийн хаана ч үнэ цэнэтэй мэргэжил, боловсрол олох болно.

5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал их дээд сургууль үнэгүй болно. Боловсрол мэдлэг үнэгүй болно. Багш үнэгүй болно. Оюутан үнэгүй болно. Сэхээтэн үнэгүй болно. Монгол хүн үнэгүй болно. Үнэтэй хүн болоё, үнэ цэнэтэй мэдлэгтэй болоё гэсэн  бүхэн гадаад явж их үнэ төлж хүний газар сурч амьдрах болно. Чадалтай ухаантай нь сурсан газраа үлдэж ажиллах болно. Монголоос тархи гадагшлах үзэгдэл жинхэнэ бодат болно. Үнэ цэнэгүй нь монголд үнэгүй сургуульдаа үлдэнэ.  Үнэгүй хүн болно. Үнэ цэнэгүй амьдралаар амьдарна.

5 сарын 24-нд Элбэгээ ялбал эрүүл мэнд үнэтэй болно. Монгол хүний амь үнэтэй болно. Хүн бүр даатгалтай болно. Даатгалаараа хүссэн эмнэлэг эмчдээ эмчлүүлдэг болно. Монгол эмнэлгүүд хэдхэн жилийн дотор хөрш орнуудын эмнэлгүүдээс сайн болно. Жилдээ гадагш 40,000 өвчтөн явах биш харин ч буриад, өвөр монгол, тувагаас монголд ирж эмчлүүлэгсэдийн тоо тасралтгүй өсөх болно.

5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал эмчилгээ үнэгүй болно. Эмч үнэгүй болно. Эмнэлэг үнэгүй болно. Эрүүл мэнд үнэгүй болно. Монгол хүний амь үнэгүй болно. Эмч нарын орыг шарын шашны нэр барьсан луйварчид бариач, илээч, нулмиач, цавчаач нар эзлэх болно. Үнэ цэнэтэй амь насаа эмчлүүлье гэсэн монгол хүн Эрээн, Хөх Хот, Бээжинд багтахаа байна. Удаан өвдөж шаналагсадын ар гэрийнхэн нь тэндээ гэр байшин ч авч эхэлнэ, хятад хэл ч сурч таарна.  80 жилийн түүхтэй шинжлэх ухааны монгол эмнэлэг үнэгүйдэн нас барж, хятад эмнэлгүүд баяжин цэцэглэх цаг ирнэ.

5 сарын 24-нд Элбэгээ ялбал монгол хүн бүр таван Толгойн эзэн болно. Хувьцаа эзэмшиж, ноогдол ашгаа авдаг болно. Ганц нэгхэн дарга хагартлаа баяждаг биш бүгдээрээ хүн шиг амьдардаг болно. Эзэн нь болсон монгол хувьцаа эзэмшигчид уурхай, үйлдвэрээ хэрхэн хамгийн сайн ажиллуулахыг шийддэг болно. Хөрөнгөтэй болсон монгол хүн хөрөнгөө яахаа өөрөө мэддэг болно. Яг л хувьдаа малтай, хувьдаа байртай, бизнестэй болсон шиг хүн бүр хувьцаа эзэмшиж, ноогдол ашгаа авдаг болно.

5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал оросын олигархууд эрдэс баялгын маань эзэн болно. Тэдний хаяа чулуудсан хишиг өглөгийг монгол хүн горьдож амьдардаг болно. Жилийнх нь хишиг өглөгийг авах гэж хороо хорин дээрээ оочирлон нэгнээ дарж алах дөхөн гадаад эздийн доромж инээдийг хүргэдэг болно. Хүн бүр хишиг өглөг, нийгмийн халамж, сонгуулийн мөнгө, тахир татуугийн группээр гуйлгачин сэтгэхүйгээр амьдардаг болно.

5 сарын 24-нд Элбэгээ ялбал хүмүүс эрх чөлөөтэй үзэл бодлоо илэрхийлдэг болно. Буруу зүйлийг эсэргүүцэж жагсдаг болно. Шүүх хуулийн өмнө ард иргэд ч дарга нар ч адилхан тэгш эрхтэй болно. Шүүх цагдаа шударга болно. Дарга нар даврахаа болино.

5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал хүмүүс үзэл бодлоо хэлэхээс улам айдаг болно. Буруугийн эсрэг жагсахаас айдаг болно. Дахиад буудчихна гэж эцэг эх нь айдаг болно. Н.Энхбаярын хүмүүс ба үлдсэн бүх хүмүүс гэсэн ангилал бий болно. Төрийн алба, шүүх прокурор, хүчний байгууллага, хэвлэл мэдээлэл, эдийн засгийн салаа мөчир бүрт зөвхөн энхбаярын хүн бүх эрх, мөнгийг гартаа атгана. Бусад нь тэдэнд үйлчилж, сонгуулиар тэднийг сонгож байх үүрэгтэй болно. Н.Энхбаярын хүмүүст хууль үйлчлэхгүй болно. Н.Энхбаярын дараа энхбаярын хүн дараагийн ерөнхийлөгч болно.

5 сарын 24-нд Элбэгээ ялбал хүмүүс баярлана. Улаанбаатарчууд хэн ч дуудаагүй байхад Сүхбаатарын талбайдаа цуглан нэг нэгэндээ баяр хүргэж, төв гудамжаар залуус машины цонхоор цээж цухайлган төрийн далбаагаа өндөр мандуулан давхилдаж үүр цайтал баярлах болно. Монгол даяар хүмүүс өөрөө л ерөнхийлөгч болчихсон аятай баяр бахдал болон эрх чөлөөтэй хөөрцгөөнө. Маргааш өглөөний нарнаар хүмүүс цээж дүүрэн ялсан баяртайгаар сэрэх болно.

5 сарын 24-нд эрх чөлөөтэй хүмүүс баярлаасай. Хүмүүс айдсыг ялж эрх чөлөөг сонгоосой. Нээх сайхан уужуухан амьсгаа авахсан.


Б.Болдсайхан   эмч            2009-5-07

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1686588/73b/trackback

profile

sarmisxan555

2009.05.13 22:23:39
*.158.71.87

enhbayariin  helsen  ugnees....
mgl  chuud  ta  nart  eh  oron  chini  unegui  oldson..
etseg  eh  yu  yum  be? minii  aav  eej  nadad  unegui  oldson  gej  hellee....

madahbadrah

2009.05.14 09:48:58
*.129.16.173

eh oron maani obgod  deedsiin haluun ami buleen tsusaar oldsn songuuliin daraa naadmiig huleeltgui songuuliin budilaaniig martagduulahin tul eh ursiin bayar oirhon taarsan uym uu taaruulsan bololtoi
List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569

yc yc yc .........yc yc yc .....yc yc yc... [1]

ДАВАРСАН ХЯТАДУУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ [4]

03-sariin 31 baidlaar Solongosd 31.314 hun bdag sudalgaatai bna. [1]

  • Levi`s
  • 2009-05-20
  • Уншсан 1106

Asuult [11]

  • jaalhuu
  • 2009-05-20
  • Уншсан 2307

Сахалин-3, Якунин эзэн, Морозов дарга…

Н.Энхбаярын ээж, аав хоёрын амьдардаг бас нэг авлигын байрны баримт [2]

Оготно үнэд орох цаг [1]

Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. [2]

MADE IN MONGOLIA [1]

Солонгосын соёлтой танилцах аялал [2]

Сонголт

МОНГОЛ ДАХЬ ХРИСТИЙН ШАШНЫ ДЭЛГЭРЭЛТИЙН ТҮҮХИЙН АСУУДАЛ [1]

Монгол юм

Цагаач ба аянчин хэмээн үгcийн тухайд

Түүхэн хөшөө босгох уу? [1]

Төгс аллагын зэвсэг самурай сэлэм татаруудын бүтээл үү? [1]

Аялалд урьж байна [1]

хулс мод [2]

  • finepix
  • 2009-05-16
  • Уншсан 1914

Тэрээр Ц.Элбэгдоржид зориулан ...

Тийм ээ, өөрчилмөөр байна [1]

Munkhtenger yazguurt CHINGESIIN MONGOLCHUUD-daa [2]

  • kaatren
  • 2009-05-15
  • Уншсан 2457

ААЛЗНЫ ТОР – 5

Хоёр удаа Ерөнхий сайд байхдаа авлигатай тэмцсэн учраас огцорсон.

В.Путин: Монголын ашигт малтмал бидний сонирхлыг татаж байна. [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 2618

Оросууд Монголд цөмийн байгууламж барина гэв үү? [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 1777

МАХН-ын сонгуулийн штаб Ц.Элбэгдоржид "үхлийн цохилт" өгөхөөр шийдэж

5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал / 5 сарын 24-нд Элбэгээ ялбал [2]

Шагналын сан өндөртэй эссэ бичлэгийн уралдаан гэнээ [2]

  • finepix
  • 2009-05-13
  • Уншсан 2633

САРХАД САВНААСАА БУСДЫГ [1]

hel uguuch [2]

  • janibek
  • 2009-05-13
  • Уншсан 1286

санаа [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1364

Оюутан та бүхэнд [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1326

40 мянган айл"-ийн орон сууц захиалагчид суулт зарлалаа [2]

Мөнгө олох гэж явсан залуус маань Солонгосоос гомо болчихоод буцаж ирдэг боллоо [9]

Монгол удмыг солонгос залгах уу? [3]

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад [2]

Ц.Элбэгдоржийн үг шүүхийнхнийг Н.Энхбаярын дарамтаас салгаж эхэлжээ [1]

ТЭВЧЭЭР БАРАГДЛАА /Монголчууддаа хүргэх ил захидал/ [1]

МЄНГЄТЭЙ БОЛОХ 7 АРГА [2]

  • jooyo
  • 2009-05-11
  • Уншсан 1692

АНГАСАН ЕРТӨНЦ ҮЛДЭХИЙН ЦАГТ АЛТ,НҮҮРСИЙГ УУЖ БОЛДОГГҮЙГ МЭДЭХ БОЛНО [3]

Бүтээлч шүүмжлэл [2]

  • finepix
  • 2009-05-10
  • Уншсан 2125

TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [2]

Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1]

"Боол" улс [2]

  • finepix
  • 2009-05-09
  • Уншсан 1579
배너신청
자생병원

배너신청