Бичлэгийн тоо 2,391

Бүх эрх мэдлийг гартаа төвлөрүүлэхийн төлөө

Ерөнхий сайд болоод кабинетаа ганцаараа бүрдүүлэхдээ тойрон хүрээлэгчдээ томилж, эрх мэдлийг гартаа бүрэн төвлөрүүллээ. Дэд сайдуудыг бий болгож үүнийгээ баталгаажуулав. Тэрээр ойр тойрныхоо хүмүүсээс тасарч үгийг нь сонсохоо байлаа. Утсаа ч авахаа болив. Мэдээж их эрх мэдэл өөрт нь төвлөрсний дараа бүгд л түүн уруу хошуурах болсоных. Бүгд түүнд саймшран бас нөлөөлөхийг оролдох болсных. Харин энэ их эрх мэдлийг гэнэт гартаа төвлөрүүлчихээд юунаас ажлаа эхлэхээ ч мэдэхээ байжээ.

Тэгээд л Ерөнхий сайдын ажлын өрөөнөөс УИХ-ын чуулганы хуралдааныг дотоод сүлжээгээр үзэж, хэн юу хэлж байна вэ гэдгийг л хянаж суудаг ажилтай болжээ. Анхны чуулганы үеэр Эрүүл мэндийн сайд Нямдаваа жаахан шүүмжлэлтэй үг хэлээд микрофоноо ч хааж амжаагүй байтал гар утасны нь хонх эгшиглэв. Ерөнхий сайд дуудав.

Түүнийг дөнгөж орж ирэнгүүт нь "Та яагаад намын нэрээр гарч ирчихээд намын эсрэг үг хэлээд байна?" гэж айлгах анхааруулахын хооронд хэлжээ. Үүнээс хойш Нямдаваагийн хулхи буужээ. Энэ тухай түүний амнаас сонссон бусад хүмүүс ч сургамж авч, амаа үдүүлсэн мэт явах болсон гэдэг.

Энхбаярыг хурцхан шүүмжлэгчдийн нэг нь боксчин М.Зэнээ байлаа. "Н.Энхбаяр боловсон хүчний бодлогодоо алдаа гаргаж байна. Ингэж явбал манай намын нэр хүнд "навс" унана" гэж тэр шулуухан хэлж байлаа.

Үүнээсээ болж Н.Энхбаярыг өмөөрсөн Ө.Энхтүвшин ба М.Зэнээ хоёрын хооронд сонингийн "дуэл" эхлэв. Нэг удаа Ө.Энхтүвшин үг сөрж: "Чи над дээр виски авч орж ирээд хүн ажилд томилохыг гуйсан байх аа. Түүнийг чинь зөвшөөрөөгүйн төлөө чи ийм юм ярьж яваа" гэхэд М.Зэнээ хариуд нь "Би яах вэ, гадаад явж ирээд чамд юм амсуулъя гэж орсноос өөр юм байгаагүй. Харин та нар бол вискин дээр хадаг, мөнгөн аягтай авч ордог шүү дээ" гэж хариу барьжээ.

Н.Энхбаярыг Ерөнхий сайд болмогц намынх нь нөхөд болон УИХ-ын гишүүд түүнтэй өрөөнд нь орж уулзах гэхэд "би ажилтай, завгүй" гээд хүлээж авахаа байв. Туслах нь хөөж туугаад, хөндөлдөж зогсоод халгаахаа ч болив. "Энхбаяртай уулзая гэвэл хөнжил пүүгээтэйгээ ирэх хэрэгтэй" гэж хоорондоо хошигнон ярихаас өөр шид үлдсэнгүй.

Ш. Отгонбилэг агсан: "Ерөнхий сайдтай уулзах хүсэлт тавиад гурван сар болж байна. Одоо болтол цаг өгсөнгүй. Улс орны эдийн засаг, нийгмийн байдлын тухай түүнтэй ярьж, санал зөвлөгөө өгөх их юм байгаа юмсан" гэж ярьсан ярилцлага ч байгаа.

Харин УИХ-ын дэд дарга Ж.Бямбадорж Их хурлын даргатай биш Ерөнхий сайдтай л харьцдаг хүн болов. УИХ-ын гишүүн Арвин, Алтай, бас Анандбазар, Хан-Уул дүүргийн засаг дарга болсон Загджав нар л түүнтэй шууд уулзаж байжээ.

Н.Энхбаярын унагах оролдого-1

2000 оны 12-р сар. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг их хурал авч хэлэлцээд Ерөнхийлөгчийн хориг, цэцийн дүгнэлтийг хүлээгээд авчихлаа. Нэмэлтийг хэлэлцээд Үндсэн хуулийн цэцээс санал авалгүй шууд үндсэн хуулианд оруулан батлахыг оролдсон процедурын алдаа гарчээ гэж үзлээ. Үүнийгээ засаж байна гэж Үндсэн хуулийн цэцээс санал авлаа.

Харин үүний өмнө Н.Энхбаяр цэцийн дарга байсан Жанцангийн өрөөнд тавтай бөгөөд завтай "зочилж" дөрвөн цаг суулаа. Жанцан Энхбаярыг гарсны дараа сэтгүүлчдэд уулзалтынхаа үр дүнг томъёолон хэлэхдээ "хонь нь бүрэн, чоно нь цатгалан" гэжээ.

Энэ үгийг сонссон Л.Энэбишийг их цухалдаж, "Жанцан муу хог Энхбаяртай улс төрийн наймаа хийлээ. Болдбаатар, Жанцан нарыг цэцээс нь шударга бус байсных нь төлөө татна, Болдбаатар бид хоёр нэг нутаг усны найз байж болно. Гэхдээ төрийн хэрэгт найз байж болохгүй" гэсэн ярилцлага өгч байлаа.

Уг нь Л.Энэбиш байнгын хороодынхоо дарга нартайгаа "Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Ерөнхийлөгчийн хоригийг хүлээгээд авчихъя" гэж тохиролжээ. Тэгээд хууль бус гэсэн үндэслэлээр Засгийн газраа огцруулахаар болсон байжээ. "Их хурлаас Засгийн Газрын кабинетад орсон хүмүүст нэг бол их хуралдаа үлд, эсвэл Засгийн газартаа үлд гэсэн санал тавъя. Хэрэв Засгийн газартаа үлдэнэ гэвэл их хурлын гишүүний орон тоонд нөхөн сонгууль явуулж, сөрөг хүчнийхний төлөөллийг нэмэгдүүлэн, улс төрийг гудамжнаас танхим уруу оруулж ирье. Сөрөг хүчин хэт цөөхөн учраас цаадуул чинь гудамжинд улс төр хийж эхлэнэ. Тиймээс улс төрийг гудамжнаас татахын тулд бид нөхөн сонгуульд нэр дэвшүүлэхгүй байсан ч болно" гэж хүртэл ярьж байжээ. Ийм тохиролцоотойгоор намын бүлгийн хуралд орлоо.

Намын бүлгээрээ энэ асуудлыг ярьж, гишүүд ч үндсэндээ хүлээн авах янзтай болоод иржээ. Гэтэл хурлыг даргалж байсан намын бүлгийн ахлагч С.Төмөр-Очир энэ асуудлаар санал хураалгахын өмнөхөн гэнэт "Ерөнхий сайдынхаа үгийг сонсоё" гэлээ. Хэрэв Н.Энхбаярын үгийг сонсолгүй санал хураасан бол түүний Засгийн газар огцрох байлаа.

Ерөнхий сайд Энхбаяр бараг уйлан байж, "1996 онд та бид ямар намыг авлаа. Ялагдчихсан, гудамжинд байсан гишүүд нь хүртэл МАХН-ын гишүүн гэж хэлэхээсээ ичдэг байсан. Бүгд манай намаас нүүр буруулж байсан. Ийм намыг Энэбиш дарга бид нар аваад 2000 оны сонгуульд ялалт байгуулсны үрээр та бид одоо ингээд сууж байна. Өнөөдөр хүмүүс МАХН-д элсье гээд оочирлож байна. Бид ингэж олж авсан бүхнээ бусниулах нь зөв үү? Та нарын энд сууж байгаа чинь ерөөсөө намын нэр, хүч гэдгийг санаж яв. Намаа та нар ингэж баллаж болохгүй" гэх мэтээр өнөөдүүлээ ятгаж гарав.

Үүнийг сонсоод гишүүд, "Нээрээ бид Энхбаярын хүчээр сууж байгаа юм байна шүү, Энхбаяр бол нам гэсэн үг. Энэбишийн үгэнд орж болохгүй юм байна шүү гэж бодоцгоосон" гэж хожим ярьж байсан юмдаг.

Тэгээд Ерөнхийлөгчийн хориг, цэцийн дүгнэлтийг хүлээн авахгүй байхаар тогтжээ. Байнгын хороодын дарга нар нь Л.Энэбишээс урвалаа. Ийнхүү Н.Энхбаярын өмнө С.Төмөр-Очир том гавъяа байгуулав. Чухам ийм учраас Л.Энэбиш агсныг таалал төгссөний дараа тэр УИХ-ын дарга болсон юм. Л.Энэбиш уурандаа "Манай байнгын хороодын дарга нар, нөлөө бүхий гишүүд маань жаахан намбатай хөгширвөл яасан юм бэ?" гэж үг хаяад гараад явчихжээ.

Үүний учир нь Жанцантай уулзсаны дараа Н.Энхбаяр 45-аас дээш настай намынхаа УИХ-ын гишүүдийг ганц ганцаар нь дуудаж уулзсан байдаг юм. Тэр бүгдтэй яг адилхан, иймэрхүү асуулт асууж ярилцжээ. "Таны нас сүүдэр хэд хүрч байгаа билээ? Ирэх жил ерөнхийлөгчийн сонгууль болно. Танд нэрээ дэвшүүлэх сонирхол байна уу? Би таныг дотроо бодоод л байгаа юм" гэж асуусан байдаг. Ингэж битүүхэн горьдоогоод салдаг байжээ. УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Гунгаадорж үүнд нь горьдож үнэмшээд нэгэн сонины эрхлэгчийг дуудаж ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр хамтран ажиллах гэрээгээ хүртэл байгуулсан байжээ. Тэрээр, "Би бол Багабанди биш, тэр гарч ирчихээд л хүний тус, дэмийг мартчихдаг хүн. Би бол тэгдэг хүн биш ээ. Би чамайг Ерөнхий сайдтай дуртай үед чинь уулзуулж чадна. Танай сониныг ЗГ-аар дэмжүүлж чадна" гэж ярьжээ.

Эдийн засгийн байнгын хороон дарга Т.Очирхүү ч "Бүх эрх мэдлийг ганц Энхбаяр дарга л барьж байна шүү дээ. Үндсэн Хуулийн маргаанаас болж Багабандийг дахин нэр дэвшүүлэхгүйгээр шийдээд байгаа. Бид Их хурал дахь хэдэн хашруудаасаа сонголт хийхээр шийдсэн" гэж ярьж явжээ.

Бас цаад хүнд нь очиж хэлэх хүмүүсийг дуудаж уулзаад, жишээлбэл "Номин"-гийн Шагдарсүрэн гуайг ерөнхийлөгчид нэр дэвшүүлбэл ямар вэ? гэх ч юм уу, Б.Чадрааг дэвшүүлбэл яах бол? гэж асуугаад орхичихдог байж. Өнөөдүүл нь дор очоод л хэлчихдэг. "Хашрууд" нь шөнө нойргүй мөрөөдөж, битүүхэн горьдсон нүдээр Н.Энхбаярыгаа аргадан ширтдэг болжээ. Энэ нь цэцийн шийдвэрийг хүлээн авахгүй байхаар санал өгөхөд нь хүчтэй нөлөөлжээ. С.Төмөр-Очир, Т.Очирхүү хоёр Л.Энэбишийн үгийг зөвшөөрсөн дүр эсгэж, хоёр нүүр гаргаж явжээ.

Зарим сонинууд 2000 оны алдартангуудыг нэрлэж Н.Энхбаярыг тодруулав. "Н.Энхбаяр Ерөнхийлөгч Н.Багабандитай Үндсэн Хуулийн нэмэлтээс болж сөргөлдөж ялснаараа 2000 оны онцлох хүн боллоо. Ирэх жил, Н.Багабандитайгаа найрамдлын гэрээ байгуулж 2001 оны онцлох хүнээр дахин тодорно" гэж бичиж байв. Үнэхээр ч Н.Багабандитай гэрээ байгуулж түүнийг нэр дэвшүүлэн онцлох хүн болж билээ. Өөр зам ч үгүй байсан. Намын их хурал нь намынхаа дотоод асуудлаа хэлэлцэх их хурал биш, Багабандийг дахин нэр дэвшүүлэх хурал л болсон юмдаг. Хурлаас хууртсанаа ойлгосон Гунгаадорж хожим нөгөө эрхлэгчиддээ "Манай дарга нар дээгүүрээ л шийдчихдэг, дээгүүрээ хуваагаад авчихдаг юм байна шүү дээ" гэж гомдонгуй хэлсэн гэдэг.

Цэцийн дүгнэлтийн талаар ярьж байх үед гадуур шар сонинуудаар Л.Энэбишийг гутаасан, гүтгэсэн таагүй материалууд тарж эхлэжээ. Энэбиш олон хүнд тус болж явсан хүн юм. Тиймээс өөрсдөд нь ирсэн материалыг сонинууд хэвлээгүй дарж, зарим нь өөрт нь ийм юм ирлээ гэж мэдэгдэж ч байжээ. Харин авторуудыг нь хэлдэггүй байсан гэдэг. Хожим нь Л.Энэбиш авторыг нь мэдчихээд гайхахын зэрэгцээ амаа барьж байсан гэдэг. "Автор"-ууд нь УИХ-ын гишүүн Д.Арвин, Н.Энхбаярын эхнэр О.Цолмон байжээ. Энэбиш бүр гайхаж хоцров. Тэр "Арвин чинь манай хүн, би түүнийг дэмжиж УИХ-д дэвшүүлсэн шүү дээ" гэж байв.

Н.Багабанди, Л.Энэбиш хоёр хуйвалдаж намайг унагаад, Ш.Отгонбилэгийг Ерөнхий сайд болгох гэж байна гэж Н.Энхбаяр хардаад байсан бололтой. Учир нь энэ үеэр Ш.Отгонбилэг Завханд очоод буцахдаа ойр дотныхондоо "Ах нь буцаад ирэхдээ Ерөнхий сайд болчихоод ирнэ ээ" гэж ярьж явсан байдаг юм. Тэрээр Н.Энхбаярын Засгийн газрын бодлогыг шүүмжилдэг, ялангуяа мянганы замыг нь "Техник эдийн засгийн ямар ч үндэслэлгүй, хөрөнгө мөнгөний тооцоогүй, ийм юмыг эхлэж байгаа нь буруу" гэж шуудхан шүүмжилж чаддаг байсан гэдэг. Түүний үгийг Н.Энхбаяр уруу гулсуулчих урт хошуутан цөөднө гэжүү?

2001 он гарлаа. Ми-8 онгоцны ослоор Ш.Отгонбилэг үгүй боллоо. Бүх хүн үймэн бужигнаж байсан энэ үед Хууль зүй Дотоод Хэргийн сайд Ц.Нямдоржийн хэлсэн үгийг хэн ч үл анзаарсан юм. "Хөх толбо" сонинд энэ тухай бичсэн байгаа. Ц.Нямдорж гэнэт хэвлэлийн бага хурал хийлгэжээ. Тэгэх ямар шаардлага байсан юм бүү мэд. Түүний хэлсэн нь; "Би Ми-8-ийн осолд анхаарал тавихгүй байгаа. Яагаад гэвэл манай нутагт, миний төрсөн газарт энэ осол болсон. Намайг анхаараад эхлэх юм бол Нямдорж энэ ослыг зохион байгуулсан гэж хардана" гэж хэний ч санаанд оромгүй хачин үг хэлжээ.

Тэгэхэд БНХАУ-ын нэгэн сэтгүүлч нөхөр шалбархай ч үгүй гарсан байдаг юм. Тэр түрүүлж гарчихаад "Хойшоо байгаарай онгоц дэлбэрнэ шүү" гэж хашгичихийн зэрэгцээ шатаж буй онгоцны зургийг тал талаас нь авч байжээ. Увсаас шарилын онгоцоор ирсэн тэр сэтгүүлчийг БНХАУ-аас тусгай онгоц Буянт-Ухаагаас шууд аваад нисчихсэн байдаг юм. Хожим Бээжин дэхь гадаадын агөнтлагийн сурвалжлагч энэ хүнийг олж уулзах гээд чадаагүй гэж ярьж байсан.

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1644283/402/trackback

edi hugda

2012.12.09 12:01:04
*.199.160.145

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569

хамт тоглох хүн хайж байна [1]

  • asassa
  • 2009-06-30
  • Уншсан 1478

Н.Энхбаяр уу? Ц.Элбэгдорж уу? [3]

" IVEEL " MAHNII MONGOL DELGUUR [2]

  • GER BUL
  • 2008-09-26
  • Уншсан 1478

LONDON 2012

"Бурханы бөөм"-ийг нээсэн гэв үү

TOP 10 [2]

Anhaar Bulangaa zov ashiglaasai. [6]

tsenbeger tsagan acsent zarna! [1]

  • msp
  • 2008-10-23
  • Уншсан 1469

bid bugd haytad boljdee... unendee evlerhees uur argagui bolgohoor shiidej [1]

  • saakaaa
  • 2010-01-20
  • Уншсан 1468

Та хэр тэвчээртэй хүн бэ?

Хууль шүүх цагдаагийн мэргэжилээр сурч байгаа болон ажиллаж байгаа [2]

" 5 Жил Хүлээж Хүлээж Нэг юм Парк Нээгдэж Хүүхэд Багачуудын Магнай Тэнийлээ "

БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 12 [2]

КОСТЮМ ХААНААС АВАХ ВЭ ТУСЛААЧ [1]

  • tska
  • 2009-02-22
  • Уншсан 1464

Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1]

БИДНИЙ, ТЭДНИЙ УЯСАН МОРьД ӨНГӨТЭЙ БАЙНА УУ? [1]

HEY SARRO GEGCH BOLIOSO HVNII MEDEELEL COPYDOHO !!!!!!!!!!!

ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ

Монгол Улсын нийслэл нүүхээр боллоо.

Оюутолгойн хєрєнгє оруулагчид ''сvй''-гээ цуцалж мэдэх нь [2]

  • jion
  • 2009-05-03
  • Уншсан 1457

АЖИЛД АВНА.ЦАЛИН ӨДРИЙН 10 000-45 000 ТӨГРӨГ

Суурин төлөөлөгч Юу Мён Сү тэргүүний ажилтан боллоо

Хэрхэн стрессдэхгүй байх вэ?

  • urin_a
  • 2009-10-18
  • Уншсан 1453

Та нар үүнийг мэдэх үү? [1]

цагаан сараа хэзээ тэмдэглэх вэ [3]

  • nikes
  • 2009-01-26
  • Уншсан 1452

Гадаад иргэдтэй холбогдолтой гэмт хэргийн тэн хагасыг Хятадууд эзэлж байна...хамтарсан шалгалтын хэсгийн шалгалтын хариу

Az jargaltai baihiin eson nuuts zaaval unshaarai [1]

Гадаад иргэдэд зориулан эрхлэн гаргадаг "Хармони" сонингоо захиалан уншицгаана уу

АНУ Хойд Солонгосын өлсгөлөн армиас айхгүй [1]

Хууль бус оршин суугчид мэс хэрэглэх нь нэмэгдэн, баривчилгаанд оролцож байгаа цагаачлалын албаны [1]

Ээжээ, би амьд явж болох уу?

  • urin_a
  • 2009-10-20
  • Уншсан 1446

Битгий надаас өчнөөн юм шаардаад бай л даа, би чамд энэнээс илүү яаж хандахийн [3]

  • 1932
  • 2009-07-08
  • Уншсан 1445

bukan

  • zurgaa
  • 2009-07-04
  • Уншсан 1445

Ыжонбу хотын*Монголг Наадам* сайхан болж өнгөрлөө~

Хүний сайн муу [1]

Хэл хатирахуй [1]

Чанар хамгийн зөв хэмнэлт [2]

  • finepix
  • 2009-02-12
  • Уншсан 1443

Олон үндэстний урлагын наадам

  • ABAP
  • 2009-12-14
  • Уншсан 1441

unuugiin ulaanbaatar

5 сарын 24-нд [1]

BILGUUN HUUD TUSALTSGAAYA MGL-CHUUDAA

Nyalh hvvhdiig yaj Viztei bolgoh ve? [2]

  • sumxair
  • 2010-02-20
  • Уншсан 1436

Монголд H1N1 вирүсийн халдвар авсан хүн нас барсан анхны тохиолдол гарлаа [1]

  • uvgun
  • 2009-10-23
  • Уншсан 1434

nadad tuslaachee emegteichuudee [1]

DAYAR MONGOL [4]

  • zurgaa
  • 2009-06-27
  • Уншсан 1433
배너신청
자생병원

배너신청