Бичлэгийн тоо 2,391

 "Улс төрийн сонин"-ы тоймч А.Баатархуяг Ерөнхийлөгчид МАХН-аас нэр дэвшигч Н.Энхбаярын тухай ном бичсэн байна. Энэхүү ном гурван дэвтэр, 400 гаруй хуудастай бөгөөд зохиогч номоо хэвлүүлэхээр нэгэн хэвлэлийн компанид шилжүүлээд байгаа аж. Номын хоёрдугаар хэсгээс толилуулж байна.

Хоёрдугаар дэвтэр:

Oршлын оронд

Хэрэв Ардчилсан хувьсгал ялж, коммунист дэглэм өөрчлөгдөөгүй бол манай Ерөнхийлөгч хэн байх бол?

Өнөөгийн УИХ, Засгийн газрын гишүүдийг улс төрийн онолын бэлтгэл дорой, ажлын туршлага сул, чадвар чадамж муу гэж шүүмжилдэг. Коммунист дэглэмийн үед боловсон хүчнийг бэлтгэх, авъяас чадварыг нь зөв үнэлэх, төрийн алба ажилд бэлтгэж дэвшүүлэх бүхэл бүтэн систем бүрэлдэн бий болоод байв. Өнөөгийн улс төрийн дээд албанд сайтар бэлтгэгдсэн хүн томилогдох магадлал багатайн адилаар тэр цаг үед бэлтгэгдээгүй хүмүүс очих магадлал туйлын бага байсан билээ. Харин энэ ном өнөөгийн манай төрийнхний мөн чанарыг харуулахад, үүний цаана бас төрийн хямралын уг учир шалтгааныг олоход ч тустай юм.

Хэрэв эргэлтийн шинжтэй "гайт агшин" тохиолдоогүй бол яах вэ? гэдэг туйлын сонин асуулт байдаг. Хэрэв Монголд Ардын хувьсгал ялаагүй бол яах бэ? Дэлхийн 2-р дайнд Герман ялсан бол яах вэ?, Хэлмэгдүүлэлт болоогүй бол яах вэ?, М.С.Горбачёвын өөрчлөн байгуулалт амжилтанд хүрч коммунист систем цаашдаа оршин тогтносон бол яах вэ? Ардчилсан хувьсгалыг нухчин дарсан бол яах вэ? гэх мэт. Үүний цорын ганц асуултын хариуг тунгаан уншицгаана уу!

Монгол Улсын Ерөнхийлөгч Н. Энхбаяр хэн байх бол?

Мэргэжил орчуулагч, Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуулийг дүүргэсэн. "Н.Энхбаярын гурван гавъяа" өгүүлэлд дурдсанаар бол тэр авъяаслаг орчуулагч байгаагүй ажээ. Англи хэл хожим сурснаар хувь заяаны аз тохиосон байна. Тэрээр МАХН-ын хямралын үеэр тоглоомын удирдагч болон улс төрийн тавцанд гарч ирээд дараа нь ойворгон залуусын эргэлтээр тохиолдлын удирдагч болон тодорсон. Өөрөөр хэлбэл "Улс төр шиг авъяасгүй хүмүүсээр дүүрэн салбар байдаггүй" гэж хэлдгийн баталгаа.

Коммунист дэглэмийн үед нам, төрийн дээд удирдлагад хүмүүсийг сонгохдоо нэгдүгээрт асар өргөн мэдлэгтэй байхыг шаарддаг, хоёрдугаарт ангийн гарал, гурван үеийн намтар зэргийг харгалзан үздэг байсан. Тэр үед инженерүүд ялангуяа уул уурхайн салбарынхан их өндөр авч байсныг бодолцвол манай өнөөгийн ерөнхийлөгчид орон зай байгаагүй юм. Ялангуяа утга зохиолын салбарынхан уран бүтээлийн шагнал, дэс дараатай цол гуншингаар сэтгэлээ дүүргэж амьдардаг байсныг бодвол түүнд алба ахих байтугай алдарших ч нөхцөл байгаагүй юм. Англи хэл сурсан бол тэр НАХЯ-ны байнгын хараа хяналтан дор ямар ч ирээдүйгүй албанд бүх насаа өнгөрөөх байсан. Таамаглаж байгаагаар бол тэр зохиолчдын хорооны орчуулгын хэлтсийн даргаар НАХЯ-ны мэдээлэгчийн үүрэгтэй ажиллахаас дээш гарах нь юу л бол. Гэхдээ түүний мөн чанарыг нь тооцоод үзвэл социализмын үед өөртөө тийм эрсдэл дагуулж англи хэл сурах хүн биш юм. Тэгээд нэг дунд тушаалын жижиг орчуулагч байгаад л дуусах тавилан түүнийг хүлээж байв. Гэтэл...

Ийм л хүн өнөөгийн манай хамгийн хүчирхэг улстөрч гэгдэж байна. Энэ хүн хэн бэ? Алдар нэр, албан тушаалын оргилд яаж хүрэв? Дуустал нь уншаарай.

Нэгдүгээр бүлэг: Орчуулагчаас ерөнхийлөгч хүртэл

45 хуудас материал задарсан нь Н.Энхбаярын явуулга уу?

2000 оны сонгуулийн өмнөхөн нэгэн хүлээн авалтан дээр нэлээд халамцсан Ц.Нямдорж олны нүүрэн дээр гаднаас хоцордогоороо хоцорч орж ирсэн Н.Энхбаярт "Чи намайг их хуралд дэвшүүлэхгүй гэл үү? Ялчихаад Засгийн Газрын кабинетдаа оруулахгүй гэж ярьсан гэл үү? Түүндээ тулах юм бол Увсын хүүхэд арай хол жийх байлгүй дээ" гэж аймшиггүй үг хаяж байжээ. Хүлээн авалтанд байсан хүмүүс: "Энэ Нямдорж чинь согтуу юм уу, солиотой юм уу, намынхаа даргын өөдөөс ямар аймшиггүй үг сөрж байна аа" гэлцэж айх, гайхах зэрэгцэж байсан гэдэг.

...Ингээд нэг хэсэг нам гүм болжээ. Материал хоёр дахь удаагаа задрахад Ц.Нямдорж өөрөө хүчтэй нөлөөлсөн байна. Тэр өөрийгөө маш шударга гэдэг, энэ удаад материалыг задласан хүмүүс манай нам дотор байгаа гэж дахин дахин хэлээд байгаа нь ч нарийн учиртай. Шударга нэрээр булайг нь дэлгэнэ гэж дарамталдаг түүнээс намынхан нь хариугаа авахаар зэхэж байлаа. Түүний дайснууд бүлэглэл үүсгэж байжээ.

Ц.Нямдорж: "Л.Гүндалай бол тэдний гарт хүүхэлдэй болсон" гэдэг нь ч бас ортой. Үнэхээр Гүндалайд нэг "нинжа" материалыг авчирч өгсөн байх... Түүнээс бус түүн шиг шинэхэн улс төрчид үүнийг олох боломж байгаагүй. Бас тэр үүнийгээ "ухаантай" зарцуулж чадалгүй, өөрөө эргээд холбогдчихдог гэнэ. Гэтэл уг материалыг олон хүн сейфэндээ хадгалчихаад хэрэг болсон үед нь ухаантайхан ашиглачихаад буцаагаад дарчихаад байдаг байжээ.

Ц.Нямдорж, Л.Гүндалайг чуулганы нээлтэн дээр шоудахад тэвчээргүй Ж.Бямбадорж шиг очиж барилцаж авсангүй, МАХН-ыг баалсных нь дараа занадаг амьтан болж "Зууны мэдээтэй" хамтран дарамталж эхлэв. "Муу спиртийн наймаачныг будаа болгочихъё" гэж баахан хуучин материал ухсан, спиртийн наймаачин болохыг нь зарласан. Үнэхээр Ц.Нямдоржид материал тун амархан олддогийг "Зууны мэдээ"-д гарсан материалууд нотлоод өгнө. Л.Гүндалайг дөвчигнөөд байхаар нь намынхандаа хэрэглэдэг аргаараа няц дараад нам дотроо алдсан нөлөөгөө өсгөхийг бодсон хэрэг. Гэхдээ өөрөө но-той хүн, хүн дарамталж чаддаггүй л байхгүй юу... Тэгээд яагаав?... Спирт зөөж баяжаагүй хэн байсан юм? Харин гадны тагнуулын байгууллагатай холбоотой гэдэгч... туйлын ноцтой шүү.

45 хуудас материал задарч магадгүйг Ц.Нямдорж мэдэж байсан. Гэхдээ очиж очиж Л.Гүндалай задлах юм гэж хэн саналаа. Л.Гүндалай ч хандаа хага даруулдаггүй аавын хүү гэдгээ батлах гээд Ц.Нямдорж сайд гадаадын байгууллагатай холбоотой тухай тагнуулын байгууллагын материал оллоо гээд аваад хаячихдаг байгаа... Огт тооцоогүй газраас ирсэн цохилтонд самгардсан Ц.Нямдорж "Намайг эх орноосоо урвасан гэж хэллээ" гээд өөрийнхөө хүзүүнд хуулийн зүйл ангиар томсон гогцоо аваад углачихжээ. Тэгээд л МАХН-ын нэгэн нөлөө бүхий улс төрчийн хэлсэн шиг "мухар нүхэнд толгойгоо шаачихаад тийчигнэж" эхлэсэн нь өөрийг нь улам бүр лав шигтгээд байсныг хэлээд яахав.

Л.Гүндалай материалын урхагийн талаар юу ч мэдэхгүй байлаа, тэр тусмаа урд өмнө задраад хумигдсаныг ч мэдээгүй байлаа. Тэр материалыг өөрийхөө барьдаг уранхай лоозон шигээ бодсон хэрэг. Хэрвээ ийм юм болохыг урьдчилан харж чаддаг бол тэр хэзээ ч задлаж зүрхлэхгүй л байсан болов уу. Ямар ч гэсэн тэр тэнэг биш шүү дээ. Харин түүнийгээ ухаантайхан ашигласан бол Ц.Нямдоржийг дарамталчихаад л дураараа хашгирч байхгүй юу? Өнөөдүүл нь "Л.Гүндалай өнөөхийг чинь олчихож" гэлцээд хэн өгсөн талаар сэмхэн ярилцаад өнгөрөх байсан биз. Эсвэл Гүндалайд "тэгж л ашиглаарай" гэж туслах санаа өвөрлөсөн хүн байсан юм болов уу? Бүү мэд дээ ...

45 хуудас материалыг задласныхаа дараа Л.Гүндалай тайзан дээрээ гол баатар хэвээрээ байлаа. Түүнийг хүмүүс харж, өрөвдөж, үзэн ядаж, дэмжиж, уухайлж байна. Сэтгүүлчид ч цатгалан байна. Харин утасны үзүүр хаашаа явсаныг хэн ч олж харахгүй л байгаа байхгүй юу. Хэн үүнийг найруулаад байна?

Хоёр дахь удаад 45 хуудас материалыг хэн задласан бэ?
...

profile

ЭРҮҮЛ ЭНХ,

ЭЛЭГ БҮТЭН,

 ЭХ ОРОНТОЙ БАЙХ САЙХАН
http://www.mongoldeel.mn

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1644231/a55/trackback

profile

Munkh-munkh

2009.05.03 19:22:16
*.185.30.197

Энхбаяр гэдэг хүн муудаа биш Элбэгдөрж сайндаа биш юм болов уу гэж би бодож байна. Энэ системд удсан хүн өөрийн баг бүрдүүлэлт, хувь хүн болон хүний мөн чанараараа өөрчлөлт шинэлэг зүйлсээс айдаг татгалздаг болдог юм шиг б/а. Тиймээ ойдоо Монголд Элбэгдоржыг гэдэг утгаар нь биш юм аа гэхэд шинэ хүн гэдэг үүднээс л бид Энхбаярыг ахин сонгомооргүй байна. АН-с нэр дэвшигч ялалтанд хүрэх нь бидэнд шинэ зүйлсийг хийх хүсэл зориг болох болтугай!!!

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569

yc yc yc .........yc yc yc .....yc yc yc... [1]

ДАВАРСАН ХЯТАДУУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ [4]

03-sariin 31 baidlaar Solongosd 31.314 hun bdag sudalgaatai bna. [1]

  • Levi`s
  • 2009-05-20
  • Уншсан 1106

Asuult [11]

  • jaalhuu
  • 2009-05-20
  • Уншсан 2307

Сахалин-3, Якунин эзэн, Морозов дарга…

Н.Энхбаярын ээж, аав хоёрын амьдардаг бас нэг авлигын байрны баримт [2]

Оготно үнэд орох цаг [1]

Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. [2]

MADE IN MONGOLIA [1]

Солонгосын соёлтой танилцах аялал [2]

Сонголт

МОНГОЛ ДАХЬ ХРИСТИЙН ШАШНЫ ДЭЛГЭРЭЛТИЙН ТҮҮХИЙН АСУУДАЛ [1]

Монгол юм

Цагаач ба аянчин хэмээн үгcийн тухайд

Түүхэн хөшөө босгох уу? [1]

Төгс аллагын зэвсэг самурай сэлэм татаруудын бүтээл үү? [1]

Аялалд урьж байна [1]

хулс мод [2]

  • finepix
  • 2009-05-16
  • Уншсан 1914

Тэрээр Ц.Элбэгдоржид зориулан ...

Тийм ээ, өөрчилмөөр байна [1]

Munkhtenger yazguurt CHINGESIIN MONGOLCHUUD-daa [2]

  • kaatren
  • 2009-05-15
  • Уншсан 2457

ААЛЗНЫ ТОР – 5

Хоёр удаа Ерөнхий сайд байхдаа авлигатай тэмцсэн учраас огцорсон.

В.Путин: Монголын ашигт малтмал бидний сонирхлыг татаж байна. [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 2618

Оросууд Монголд цөмийн байгууламж барина гэв үү? [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 1777

МАХН-ын сонгуулийн штаб Ц.Элбэгдоржид "үхлийн цохилт" өгөхөөр шийдэж

5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал / 5 сарын 24-нд Элбэгээ ялбал [2]

Шагналын сан өндөртэй эссэ бичлэгийн уралдаан гэнээ [2]

  • finepix
  • 2009-05-13
  • Уншсан 2633

САРХАД САВНААСАА БУСДЫГ [1]

hel uguuch [2]

  • janibek
  • 2009-05-13
  • Уншсан 1286

санаа [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1364

Оюутан та бүхэнд [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1326

40 мянган айл"-ийн орон сууц захиалагчид суулт зарлалаа [2]

Мөнгө олох гэж явсан залуус маань Солонгосоос гомо болчихоод буцаж ирдэг боллоо [9]

Монгол удмыг солонгос залгах уу? [3]

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад [2]

Ц.Элбэгдоржийн үг шүүхийнхнийг Н.Энхбаярын дарамтаас салгаж эхэлжээ [1]

ТЭВЧЭЭР БАРАГДЛАА /Монголчууддаа хүргэх ил захидал/ [1]

МЄНГЄТЭЙ БОЛОХ 7 АРГА [2]

  • jooyo
  • 2009-05-11
  • Уншсан 1692

АНГАСАН ЕРТӨНЦ ҮЛДЭХИЙН ЦАГТ АЛТ,НҮҮРСИЙГ УУЖ БОЛДОГГҮЙГ МЭДЭХ БОЛНО [3]

Бүтээлч шүүмжлэл [2]

  • finepix
  • 2009-05-10
  • Уншсан 2125

TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [2]

Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1]

"Боол" улс [2]

  • finepix
  • 2009-05-09
  • Уншсан 1579
배너신청
자생병원

배너신청