Бичлэгийн тоо 2,391
-Манай улс хятадын эрдэс баялгийн бааз болох нь ээ- “Миний Монголын газар, шороо” хөдөлгөөний тэргүүн Б.Болдбаатар, удирдах зөвлөлийн гишүүн Э.Бүрэнтөгс нартай Оюутолгойн гэрээний төслийн талаар ярилцсан юм.

-Манай улс төдийгүй дэл­хий дахинд эдийн засгийн хямралтай ийм цаг үед газрын хэвлий дэх баялаг руугаа шуурхай гар дүрж байгаа нь хэр эрүүл үзэгдэл юм бол?

Э.Бүрэнтөгс: Манай хөдөл­гөөн үүсгэн байгуулагдсан цагаа­саа хойш газрын хэвлий дэх эрдэс баялагаа ашиглах нь зөв гэсэн байр суурьтай байсан. Гэхдээ аливаа юмыг үрж, дуус­гах амархан. Харин цэгцэнд нь оруулах хэцүү гэдгийг анхаарах ёстой.

-Та бүхэн Оюутолгойн гэрээ­ний төслийн талаар сөрөг байр суурь илэрхийлж байсан. Энэ талаар тодруулна уу?

Б.Болдбаатар: Гэрээнд яах аргагүй бидний эсрэг 18 заалт тусгасан байна. Тухайлбал, татварын бүх төрлийн хөнгөлөлт болон ямар ч баталгаагүй ком­пани­тай гэрээ хийхээр ярьж байгаа юм билээ. Тэгэхэд бид хэдэн үеэрээ идэх ордоороо дэнчин тавьсан. Түүнчлэн эх орныхоо үндэсний аюулгүй байд­лын асуудлыг хөндөх зайлшгүй шаардлага гараад байна. Учир нь УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “Айвенхоу майнз”-ынхантай уулзаж байгаагаас харахад Монголын төр засаг энэ ком­панид барьцаалагдсан гэдэг нь харагдаж байна. Тэгээд ч Оросын их өрийг тэглэхийн тулд манай Ерөнхийлөгч уг компаниас 50 сая ам.доллар авсан биз дээ. Гэхдээ энэ их мөнгийг зүгээр нэг аваагүй нь ойлгомжтой. Биднийг хэдэн зуун жилээр тэжээх орд газраа барьцаанд тавьсан хэрэг. Ёстой хэлэх муу үг ч алга.

-Өмнө нь яригдаж байсан гэрээний төслийн хувил­бараас энэ удаагийнх дээрд­сэн болов уу. Та бүхэн ямар байр суурьтай байна вэ?

Э.Бүрэнтөгс: Ямар юмных нь дээрдэх вэ. Харин ч эсрэгээ­рээ. Тэр ч бүү хэл Үндсэн хууль болон хууль тогтоох дээд бай­гуул­лагаа үгүйсгэсэн гэрээ боловсруулсан байна лээ.

-Гэрээнд 125 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн тухай яригдаж байна. Энэ талаар?

Б.Болдбаатар: 34+16 гэсэн хувилбараар гэрээ байгуулах юм гэсэн. Өөрөөр хэлбэл, эхний ашгаасаа 34 хувийг аваад 30 жилийн дараа 16 хувиа нэмж авах гэнэ. Ингэж л 50 хувь болох юм байна л даа. Гэтэл 34 хувь гэж яриад байгаа нь үнэн хэрэг­тээ ашиг гарах, үгүй нь бас л эргэлзээтэй. Хамгийн эмгэнэл­тэй нь 30 жилийн дараа гэхэд “Бороо гоулд” шиг хамаг алт, зэсийг чинь аль хэдийнэ ачаад явчихсан байвал яах вэ. Ингээд бодохоор эрх мэдэлтнүүдийн толгой яах аргагүй хамуурчээ. Яагаад хаширдаггүй улс юм бол. Компанийн 34 хувийг манай улс авахдаа хамгийн гол нь хянах эрхгүй, удирдлагын бүрэл­дэхүүнд багтах эрхгүй иймэрхүү л байдлаар оролцож байна. Эцэст нь энэ бүхнийгээ 125 сая ам.доллар гэж үнэлж байгаа юм. Үнэн чанартаа энэ мөнгийг авахдаа бид 14-15 хувийн хүү төлнө гэж байгаа. Тэгэхээр бид гадны улсыг тэжээж, доллар үйлдвэрлэдэг Засгийн газартай болоо юу. Энэ бүтэхгүй ээ.

-Зам тавих асуудал бас л бүрхэг санагдаад байгаа?

Б.Болдбаатар: Монголын Засгийн газар хөрөнгө гаргаад “Айвенхоу майнз” зам тавих юм гэнэ. Харин бид гэрээ хэрэгжих хугацаанд тавьсан замыг нь засч янзлах ёстой юм байх. Бидний зассан замаар Хятад руу хамаг байдаг хөрөнгийг минь зөөх санаатай юм байна л даа. Хятадууд биднийг ямар муухай доромжилж байна вэ. Энэ бүх­нийг нь манайхан гараа тосон, хошуу дэвсээд хүлээж аваад байх юм.

 

-Б.Болдбаатар гуай таны хувьд гэрээний хамгийн ээдрээтэй заалт юу байна вэ?

-“Айвенхоу майнз” ком­панийн ашиглалтын болон хай­гуулын бүх лиценз нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн есөн хувьтай тэнцэх газарт энэ гэрээ үйлчлэх юм гэнэ. Тэр ч бүү хэл “Рио Тинто” компани 20 хувиа Хятадад өгөх үү, болих уу гэдэг асуудлыг парламентаараа хэлэлцэж эхэлсэн. Тэгэхээр манай улс Хятадын эрдэс баял­гийн бааз болох нь ээ.

-Монгол Улсын Ерөнхий­лөгчийн сонгуулийн өмнө энэ асуудлыг шуурхай хэлэлцэж эхэллээ гэсэн хардлага байна л даа. Үүнд та бүхэн ямар бодолтой байна вэ?

Э.Бүрэнтөгс: Монгол Улсын төрийг 12 жил гартаа атгасан Н.Энхбаяр сонгуулийнхаа шоу болгож гэрээний асуудлыг шуурхайлж байна.

-Ерөнхийлөгч Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа “Оюу­толгойн” лицензийг олгож байсан гэдэг?

Э.Бүрэнтөгс: Тийм ээ, 2003 оны арванхоёр дугаар сарын 26-ны өдөр Ерөнхийлөгч Н.Энхбаяр энэ лицензийг олгосон нь үнэн. Тэгээд хоёр хоногийн дараа Орос улсын их өрийг чинь мань хашир төлж дуусгасан. Ингээд л МАХН түүхэнд байгаагүй зүйл хийчихсэн юм шиг дарга цэрэг­гүй баахан цээжээ дэлдэж гүйсэн биз дээ. Энэ бүхний цаана юу байсан нь тодорхой байгаа биз.

-Лиценз замбараагүй олго­сон байдлыг 1997 онд батлагд­сан Ашигт малтмалын тухай хуулийн цоорхойтой холбон тайлбарладаг. Та бүхэн үүнтэй санал нийлэх үү?

Б.Болдбаатар: Нийт 14 мянга 386 лиценз олгогдсон байна. Зөвхөн “Айвенхоу майнз” компанид гэхэд л 56 лиценз олгосон байх жишээтэй. Эдгээр лицензийг олгоод зогсохгүй хүлээгдэж байгаа талбай гэсэн нэрийдлээр сонгон шалгаруулалт аль хэдийнэ хийгээд эхэлчихсэн байна. Хамгийн гол нь лицензийн ихэнх нь биднээс үл хамаарч Хонгконг болон олон улсын биржийн арилжааны хэрэгсэл болчихоод байгаа юм. Тэгэхээр газар нутаг маань харийн улсын арилжааны хэрэгсэл болно гэдэг нь бид юу болж таарах вэ. Уг нь аливаа улс орны гол тулгуур нь газар нутаг, хүн ард,  төр засаг байдаг шүү дээ.

Энд бас нэг юм хэлэхэд, “Айвенхоу майнз” компани эргэн тойрондоо хааш хаашаа таван км хашаа барьчихсан байх юм. Хэрвээ хашаан дотроо төмөр зам болон машин зам оруулж барьчихаад үүгээр гарахдаа мөнгөө төл гээд байвал яах вэ. Иймэрхүү гашуун туршлага АНУ болон бусад улс орны түүхэнд бий. Өөрөөр хэлбэл, монгол хүн нийт газар нутгийнхаа есөн хувьд хөл тавьж чадахаа болино гэсэн үг. Мөн бидний сонголт бол алуурчин Ерөнхийлөгчийг халж, байгаль орчинд ээлтэй Ерөн­хийлөгчийг сонгох явдал юм.

-Яагаад алуурчин Ерөнхийлөгч гэж?

-Өнгөрөгч оны долдугаар сарын 1-ний өдрийн үймээний үеэр юу болсныг хэн хүнгүй санаж байгаа байх.

-Та бүхэн энэ удаагийн яригдаж байгаа хувилбарт санаа оноогоо хэлж чадсан уу?

Э.Бүрэнтөгс: Ерөнхийлөгч 50 сая ам.доллар авсны гайд “Айвенхоу майнз”-ын өөдөөс үг хэлэх эрхгүй барьцаанд ор­чихоод байна. Тэгээд ч энэ гэрээг тус компани хийж, манайд санал тавьсан. Түүнчлэн одоо­гийн яригдаж байгаа гэрээнээс бидний үеийнхэн ямар ч хувь хүртэж амжихгүй. Наад зах нь 15 жил болсны дараа л оносон алдсан нь мэдэгдэх болно. Гэхдээ хатуухан хэлэхэд, манай хөдөлгөөн болон эх орноо гэсэн сэтгэлтэй хэн бүхэн шаардлага гарвал гэрээний эсрэг хэнээс ч айхгүй жагсаал, цуглаан хийх болно. Яах вэ, өнгөрөгч оны долдугаар сарын 1-ний өдрийн үймээнээс болж, дахин жагсаал болохгүй гэж бодвол андуурал байх шүү.
profile


                                                                      myspace comments
    

                                           <img style="visibility:hidden;width:0px;height:0px;" border=0 width=0 height=0 src="http://counters.gigya.com/wildfire/IMP/CXNID=2000002.0NXC/bT*xJmx*PTEyNjU1ODQwNjQxNDAmcHQ9MTI2NTU4NDA2OTg1OSZwPTMyMzAwMiZkPWltYWdlZnJhbWUmZz*xJm89ZThmN2EzMTE2/OGQ2NDE4Nzg3NGU3OWE2NDRhMWY2ZGE=.gif" /><a href="http://imagefra.me/" target="_blank"><img src="http://img37.imagefra.me/img/img37/2/2/7/puujee/f_rtnfwm_db6820e.jpg" border="0" alt="Image Hosting by imagefra.me" /></a>



 

Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1587399/080/trackback

profile

Munkh-munkh

2009.04.19 03:07:46
*.185.14.63

 “Миний Монголын газар, шороо” хөдөлгөөн ч гэх шиг эднийг хэн нэгний гар хөл гэдэгт ч эргэлзэхгүй байна. Нэг тал нь авах гээд л нөгөө талаа муулаад л түүнээс үнэндээ яг одоо Монгол улс дангаараа шууд ашиглаж чадахгүй шүү дээ, аль ч уурхайг нь. Аз жаргалтай ирээдүй байна л даа. Гэхдэээхлээд амьд явах хэрэгтэй шүү дээ. Яг л тэг ж амьд явмаар байгаа бөгөөд монголын төлөө юм бол Оюу-Толгойг ашиглаад 10 жилийн дараа Монголийн говь зөл болж хээр тал говь болж монголд цөлжилтөнд эргэж буцалтгүй орно. Гүний ус 100 жилд эргэн нөхөгддөг бөгөөд 2 толгойн уурхай хоёулаа гүнийн усаар ажилна. Ийм асуудал табьж байвал тэд жинхэн монглын төлөө гэж би бодно. Гүний усыг юугаар орлуулах вэ? гэж л асуудлыг тавь! түүнээс хэн уурхайг ашиглана уу, тэр сонин биш

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсанsort
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569

хамт тоглох хүн хайж байна [1]

  • asassa
  • 2009-06-30
  • Уншсан 1478

Н.Энхбаяр уу? Ц.Элбэгдорж уу? [3]

" IVEEL " MAHNII MONGOL DELGUUR [2]

  • GER BUL
  • 2008-09-26
  • Уншсан 1478

LONDON 2012

"Бурханы бөөм"-ийг нээсэн гэв үү

TOP 10 [2]

Anhaar Bulangaa zov ashiglaasai. [6]

tsenbeger tsagan acsent zarna! [1]

  • msp
  • 2008-10-23
  • Уншсан 1469

bid bugd haytad boljdee... unendee evlerhees uur argagui bolgohoor shiidej [1]

  • saakaaa
  • 2010-01-20
  • Уншсан 1468

Та хэр тэвчээртэй хүн бэ?

Хууль шүүх цагдаагийн мэргэжилээр сурч байгаа болон ажиллаж байгаа [2]

" 5 Жил Хүлээж Хүлээж Нэг юм Парк Нээгдэж Хүүхэд Багачуудын Магнай Тэнийлээ "

БИ ЭХ ОРОНДОО БАЙНА. 12 [2]

КОСТЮМ ХААНААС АВАХ ВЭ ТУСЛААЧ [1]

  • tska
  • 2009-02-22
  • Уншсан 1464

Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1]

БИДНИЙ, ТЭДНИЙ УЯСАН МОРьД ӨНГӨТЭЙ БАЙНА УУ? [1]

HEY SARRO GEGCH BOLIOSO HVNII MEDEELEL COPYDOHO !!!!!!!!!!!

ГАДААД ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ ТӨВ

Монгол Улсын нийслэл нүүхээр боллоо.

Оюутолгойн хєрєнгє оруулагчид ''сvй''-гээ цуцалж мэдэх нь [2]

  • jion
  • 2009-05-03
  • Уншсан 1457

АЖИЛД АВНА.ЦАЛИН ӨДРИЙН 10 000-45 000 ТӨГРӨГ

Суурин төлөөлөгч Юу Мён Сү тэргүүний ажилтан боллоо

Хэрхэн стрессдэхгүй байх вэ?

  • urin_a
  • 2009-10-18
  • Уншсан 1453

Та нар үүнийг мэдэх үү? [1]

цагаан сараа хэзээ тэмдэглэх вэ [3]

  • nikes
  • 2009-01-26
  • Уншсан 1452

Гадаад иргэдтэй холбогдолтой гэмт хэргийн тэн хагасыг Хятадууд эзэлж байна...хамтарсан шалгалтын хэсгийн шалгалтын хариу

Az jargaltai baihiin eson nuuts zaaval unshaarai [1]

Гадаад иргэдэд зориулан эрхлэн гаргадаг "Хармони" сонингоо захиалан уншицгаана уу

АНУ Хойд Солонгосын өлсгөлөн армиас айхгүй [1]

Хууль бус оршин суугчид мэс хэрэглэх нь нэмэгдэн, баривчилгаанд оролцож байгаа цагаачлалын албаны [1]

Ээжээ, би амьд явж болох уу?

  • urin_a
  • 2009-10-20
  • Уншсан 1446

Битгий надаас өчнөөн юм шаардаад бай л даа, би чамд энэнээс илүү яаж хандахийн [3]

  • 1932
  • 2009-07-08
  • Уншсан 1445

bukan

  • zurgaa
  • 2009-07-04
  • Уншсан 1445

Ыжонбу хотын*Монголг Наадам* сайхан болж өнгөрлөө~

Хүний сайн муу [1]

Хэл хатирахуй [1]

Чанар хамгийн зөв хэмнэлт [2]

  • finepix
  • 2009-02-12
  • Уншсан 1443

Олон үндэстний урлагын наадам

  • ABAP
  • 2009-12-14
  • Уншсан 1441

unuugiin ulaanbaatar

5 сарын 24-нд [1]

BILGUUN HUUD TUSALTSGAAYA MGL-CHUUDAA

Nyalh hvvhdiig yaj Viztei bolgoh ve? [2]

  • sumxair
  • 2010-02-20
  • Уншсан 1436

Монголд H1N1 вирүсийн халдвар авсан хүн нас барсан анхны тохиолдол гарлаа [1]

  • uvgun
  • 2009-10-23
  • Уншсан 1434

nadad tuslaachee emegteichuudee [1]

DAYAR MONGOL [4]

  • zurgaa
  • 2009-06-27
  • Уншсан 1433
배너신청
자생병원

배너신청