Бичлэгийн тоо 2,391
Уур чинь хүрээд байна уу? Хоолой дээр чинь ямар нэг хар юм тээглэчихээд гарч чадахгүй, гар чинь салганаж, хоолой чинь чичрээд байна уу? Тэгвэл эдгээр тайвшрах аргуудыг нэг туршаад үзээрэй.
1. Уур чинь хүрээд байвал 10 хүртэл тоол. Болохгүй бол цааш нь үргэлжлүүлээд тоолоод бай. Энэ бол өмнө нь ч гэсэн таны сонсож байсан энгийн л нэгэн арга. Гэхдээ үр дүнтэй байдаг учраас та олон удаа сонссон. Санал нэг байгаа биз дээ. Уур бухимдлаасаа болсон олон муухай үйлдлийг болохоос нь өмнө тоо тоолон зогсоож болно шүү.
2. Бие оролцсон ямар нэг зүйл хий. Хүмүүс рүү дайрч, ханаа нүдэхийн оронд байшингаа тойр, алх, усанд сэл, дугуй уна. Эдгээр нь таныг сэтгэл хөдлөлөөс чинь болж биеэр чинь дамжин гарах тэнэг үйлдлүүдээс хамгаалах болно.
3. Тайвшруулах ямар нэг зүйл ол. Өрцнөөсөө аван гүн амьсгаа авах, 10 удаа гүн амьсгаа авах гэх мэт. Ихэнх хүмүүст энэ нь маш том тайвшралыг авчирдаг. Үүнийг 1-р аргатай хослуулан 10 тоолонгоо гүн амьсгаа удаанаар аван хийж болно.
4. “ЧИ” гэдэг үгээс илүү “БИ”-г өгүүлбэртээ хэрэглэ. Чи гэрийн ажилд тусалсангүй гэхийн оронд чи гэрийн ажилд оролцоогүй учраас миний уур хүрээд байна гэж хэл. Энэ нь танаас гарах хандлагыг сайжруулаад зогсохгүй нэг нэгэндээ буруугаа чихсэнээс болж үүсэх уур бухимдлыг үүсгэхгүй.