Бичлэгийн тоо 2,391
2009 оны “Хөх толбо” сонины № 4-т шинжлэх ухааны доктор, нэрт улс төр судлаач П.Нэргүйн Монгол улс санхүү эдийн засгийн хямралд биш сүйрэл сүйтгэлийн зам дээр байгаа тухай ярилцлага нийтлэгдсэн билээ. Мөн тус сонины № 5-д судлаач Д.Ганхуягийн Оюутолгой, Тавантолгойтой холбоотой захидал нийтлэл гарсан бөгөөд энэ нь уншигч олны анхаарлыг татаж байна. Тийм учраас доктор П.Нэргүйтэй уулзаж өмнөх яриагаа үргэлжлүүлсэн юм. Учир нь өнөөгийн Монгол улсын нийгэм эдийн засгийн амьдрал эгзэгтэй байдалд тулж ирээд байна. Түүний үзэж буйгаар Монгол улс жирийн нэгэн санхүүгийн хямралд биш, сүйрэл сүйтгэлийн шатанд айхтар том цочмог доргионд орсон байна. Сур: Өнөөдөр Монголын улс төрчид болон эдийн засаг судлаачид бүгдээрээ л дэлхийн санхүүгийн хямралаас нөлөөлөлтэй монголын санхүү эдийн засгийн хямрал явагдаж байна гэж яриад байна шүү дээ. Тэгж сурталчилж олон түмний тархи толгойг угааж ойлгуулж байна. Гэтэл та том хямралаас их уналтын шат руу орж, уналтын шатнаас сүйрэл сүйтгэлийн шатанд явж байна гэж та яагаад үзэж байна вэ? Доктор П.Нэргүй: -Өнөө үед Ардчилсан хувьсгалын онол бодлогыг арай өргөн хүрээгээр тайлбарлаж ярих шаардлага гарч байна. Ардчилсан хувьсгалыг тодорхой улс төрийн чиглэмжтэй өвөрмөц стратеги, том бодлоготой, эцсийн үр дүн, үр дагаврыг нарийвчлан тодотгосон чанарын агуу том өөрчлөлт мөн гэж тодорхойлох хэрэгтэй. Ардчилсан хувьсгалын гол чиглэл нь Монгол улсыг далд колони орноос бие даасан хараат биш ардчилсан улс болгох явдал мөн. Ардчилсан хувьсгал өөрийн гэсэн улс төрийн нүүр царайтай, бас хүнлэг ёс, төв шударга ёс, улс төрийн соёл, амьжиргааны чанар зэргийг хамарсан үйл явц болох ёстой. Ардчилсан хувьсгал бол Ардын хувьсгалаар хэрэгжиж амжаагүй олон асуудлыг шийдвэрлэх чухал чиглэмжийг агуулж байсан. Энэ хувьсгал нь бусад боловсруулахад, ялангуяа Монголд өрнөх ардчилсан хувьсгалын онол бодлогыг томьёолоход зайлшгүй анхаарах зарчмын шинжтэй хэд хэдэн асуудал байдаг. Тухайлбал, Монгол улс ямар замналаар явж буйг тогтоох, Монгол улс түүхэн үйл явцын ямар үе шатанд оршиж байгааг зөв оношлох, төр засаг нь бодит үйл явцтай нийцсэн, аль эсвэл харшилдсан бодлого болон том том арга хэмжээг аль хэр хэрэгжүүлж байгааг тодорхойлох, улс орон маань том гажил, хүнд хямрал уналт сүйрэлд өртөж байна уу, үгүй юу гэдгийг урьдчилж харах, улс оронд гадны гүрний элдэв явуулгууд аль хэр нөлөөлдгийг илрүүлэх, том гүрэн жижиг улсын харилцаа аюулын, эсвэл аюулгүйн ямар зэрэглэлд хамрагдаж буйг онож илчлэх. Эцсийн дүнд улс орны тусгаар тогтнол, хүн ардын амьжиргаа хэр хангагдсаныг тооцоолох зэрэг том том асуудлууд хөндөгдөх учиртай. Дээрх чиглэлүүдтэй холбогдож манай улсын нийгмийн шинжлэх ухаан, том том эрдэмтдийн эрдэм судалгааны төвшин ямар байгааг, бас улс төрийн шинжлэх ухааны чадавхи аль хэр болсныг зайлшгүй анхаарах ёстой. 20-р зуунд ч тэр, тэр тусмаа 21-р зуунд нийгмийн шинжлэх ухааныг, ялангуяа улс төрийн шинжлэх ухааныг, түүний гол цөм болсон улс төрийн гүн ухааныг дээд засаглал болон том намууд гойд эзэмшиж чадсан байх учиртай. Ингэхгүйгээр улс оронд учрах элдэв аюулуудыг угтан мэдэж улсаа аврах алхмуудыг хийж чадахгүйд хүрэх юм. Бид үүнийг зориуд ярьдгийн учир юу вэ гэвэл 1970-аад оны эцсээр далд инфляци явагдаж 1981 онд Монгол улс эдийн засгийн айхтар хямралд өртсөн байжээ. Үүнийг нам төрийн тэр үеийн дээд удирдлага 1985 онд ч мэдээгүй, 1988 онд ч мэдээгүй явсан. Энэ эдийн засгийн хямрал дараа нь улс төрийн хямралд орж, 1987 онд үзэл суртлын хямрал өрнөж, 1988 онд дээрх гурван хямрал улмаар нийгмийн системийн хямрал болж хувирсан. Ингээд 1989 оны эцсээр ардчилсан хөдөлгөөн үүсч, 1990 оны 2-р сараас Ардчилсан хувьсгал өрнөх лут эхлэл тавигдсан гэлтэй. Бид үүн дээр юу гэж хэлэх гэж байна вэ гэвэл манай нийгмийн шинжлэх ухаан, түүний тэргүүлэх хэсгүүд болох гүн ухаан, улс төр эдийн засгийн ухаан, төр эрхийн онол Монгол улсад өрнөсөн гажил хямралуудаас хэт хол хөндий байснаас нийгэмд гарч буй далд том өөрчлөлтүүдийг олж харах чадваргүй байсантай холбоотой гэж үзэх ёстой. Нийгмийн том өөрчлөлтүүдийн хэмжээнд улс төр эдийн засгийн судалгаа, философи социологийн судалгаа хийгдэж байгаагүй гэдгийг хэлэх ёстой. Өнөө үед ч ялгаагүй, манай шинжлэх ухаан зах зээлийн том том өөрчлөлтүүдийн цаана ямар эвгүй хандлагууд ажиглагдаж байгааг олж харж чадахгүй л явна. Дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямрал гэж гадныхан ярьмагц манай дээд удирдлага түүнийг нь шүүрч аваад том эрдэмтдээ цуглуулж шүүж ярилцаад л улс орноо хямралаас хохирол багатай аваръя, цөмөөрөө бүсээ чангалцгаая гэж уриалаад л байх жишээтэй. Энд бидний хөндөх гээд байгаа нэгэн асуудал бол Монгол улс 2009 он гэхэд хөгжлийнхээ шатанд байгаа юм биш, хямралын баазыг 1980 оноос 1990 оны хооронд туулж өнгөрөөд, 1990 оноос нийгэм эдийн засгийн том уналтанд өртөж, 2000 оноос хойш өнөөг хүртэл бид бүгд сүйрэл сүйтгэлийн шатанд орчихсон гэдгийг хэлж ярих учиртай. АНУ сүйрэл сүйтгэлийн шатанд байгаа юм биш. АНУ эдийн засгийн их уналтанд ороогүй. Энэ улс том хямралд өртчөөд байна. Үүнийгээ өнөөгийн улс төрчид, эрдэмтэд саянаас ойлгож, лут лут арга хэмжээнүүдийг авч байна. Монголчууд бид АНУ шиг эдийн засгийн өсөлт өрнөлтийн шатанд эдийн засгийн өсөлт саарч буй үе шатанд байгаа юм биш. Монгол улс түүхийн том уруудалтын дөрөвдэх шатлал дээр дэнжигнэн тогтож байна. Энэ дөрөв дэх шатлалыг сүйрэл сүйтгэлийн шат гэж үздэг. Улс орныхоо газар нутгийн 50 гаруй хувийг гадаадынханд лиценз гэгч юмаар панзалснаас болж, мөн манай оронд гадны гурван давхар далд колоничлол тогтсоноос улбаалж, эх орон маань сүйрэл сүйтгэлийн шатанд гулсаж орсон юм шүү. Тэгвэл АНУ манай улстай адил гадны гурван давхар колоничлолд нэрвэгдээгүй, бас улс орныхоо газар нутгийг гадаадынханд лицензээр худалдаагүй, мөн нийгэм эдийн засгийн том уналтыг АНУ огт амсаагүй байгаа гэсэн том том үйл явцуудыг бид ялгаж зааглаж эдийн засаг санхүүгийн хямралын шатыг сүйрэл сүйтгэлийн шатаас салгаж ойлгох нь зөв байх. Үүнтэй уялдаж 1990 онд гуравхан cap үргэлжилсэн Ардчилсан хувьсгалыг бараг 20 жил Монгол улсад өрнөөд байгаа “монжооч зах зээлийн хувьсгал”-тай андуурах, улмаар төөрөлдөх үзэгдэл амь бөхтэй хэвээр байна. 1990 оны Ардчилсан хувьсгал Зөвлөлтийн далд колоничлолын эсрэг чиглэж байсан бол монжооч зах зээлийн хувьсгал 1991 оны 1-р сард засгийн газрын 2-р тогтоолоор эхлэхдээ Зөвлөлтийн далд колоничлолын эсрэг огт чиглээгүй байсан. Зах зээлийн хувьсгал Монгол улсыг далд колони орноос хараат биш орон болгож хувиргах ариун гэгээлэг зорилтыг хэзээ ч дэвшүүлж тавиагүй. Тэгвэл Ардчилсан хувьсгал төгрөгийн ханшийг навсайтал унагаж хүн амынхаа 70 хувийг ядууруулах чиглэлийг хэзээ ч дэвшүүлж байгаагүй. Үүнийг ингэж ярьдгийн учир юу вэ гэвэл Ардчилсан хувьсгал нь зах зээлийн төрийнхөө чиглэмжээр нийгэм эдийн засгийн үр дагавраар асар их ялгаа заагтай болсныг бид зориуд онцлон дурдах ёстой. Өнөө үед Ардчилсан намын дотор ч, Ху намын дотор ч, бусад намуудын дотор ч Ардчилсан хувьсгалыг монжооч зах зээлийн хувьсгалтай адилтгадаг хүмүүс зөндөө олон байна. Ардчилсан хувьсгал Монгол улсад бараг 20 жил үргэлжилж байгаа мэтээр тайлбарладаг хүмүүс захаас аваад тааралдаж байна. Монжооч зах зээлийн хувьсгалаар Монгол улсад төлөвшсөн элдэв балай үзэгдлүүд, урьд өмнө Монголд байгаагүй харш хандлагуудыг өнөө үед Ардчилсан хувьсгалтай холбож, элдэв бүх бурууг Ардчилсан хувьсгал руу чихэх оролдлого хийгдэж эхэлсэн гэдгийг бид зориуд сонордуулж байна. Дээрх элдэв үзэгдэл харш хандлагуудыг монжооч зах зээлийн хувьсгалыг санаачилж өрнүүлсэн Ху намын болон Ардчилсан намын том цул үүрдэг л байгаа биз. Харин 1990 оны 2-р сарын 18-наас мөн оны 5-р сарын 6-ныг дуустал бараг гуравхан cap үргэлжилсэн Ардчилсан хувьсгал руу монжооч зах зээлийн хувьсгалаар үйлдсэн бузар булай гэмт хэргүүдийг хамаатуулж тохож болохгүй гэдгийг бид албан ёсоор мэдэгдэж байна. Ардчилсан хувьсгал Монгол улсад дахиад эхлэх юм бол энэ хувьсгал гадны гурван давхар далд колоничлолын эсрэг юуны өмнө чиглэгдэх бөгөөд монжооч зах зээлийг өдөөсөн элдэв гэмт хэрэг, харш хандлагуудыг уг үндсээр нь таслан зогсооход хандах болно гэдгийг энэ дашрамд хэлэх нь зөв байх. Эрдэнэт үйлдвэрийн дарга саявтар том илтгэл тавьж түүндээ “Монгол Эрдэнэтээс болж хямраагүй” гэсэн улс төрийн дүгнэлтийг дэвшүүлсэн байна. Эрдэнэт үйлдвэр Монгол улсын стратегийн асар их ач холбогдолтой ордыг түшиглэж байгуулагдсан. Энэ үйлдвэр нь гучин жил ажиллахдаа бараг 700 сая тонн зэс молибдений хүдрийг олборлож, хойш нь төмөр замаар зөөлгөвөө. Эрдэнэтийн орд 1.6 тэрбум тонн нөөцтэй энэ уурхайн техник эдийн засгийн үндэслэл Монгол улсад асар их хохиролтойгоор, Орос гүрэнд асар их ашигтайгаар зохиогдсон гэдгийг миний бие 1975 онд Эрдэнэтийн нутаг дэвсгэрийн цогцолбор төлөвлөгөө зохиох явцад дээрх үнэлгээ дүгнэлтийг хийсэн юм. Эрдэнэтийн уурхайгаас олох нийт валютийн тавхан хувь нь буюу 20 тэрбум доллар монголчуудын мэдэлд үлдэж, 95 хувь нь буюу 380 тэрбум доллар оросуудын мэдэлд тэдний өмч болж хувирахаар техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн байв. Нэгэнт Эрдэнэт УБҮ нь Монгол улсын Үндэсний орлогыг тав дахин нэмэх чадалтай гэдгийг бид мэдсэнээр, хожим нь энэ үйлдвэр ашиглалтанд орсноор Монгол улсын Үндэсний орлого тав дахин биш хоёр дахин ч биш, хорьхон хувиар өссөнөөс шалтгаалж манай улсын эдийн засаг түүний үндэсний нөхөн үйлдвэрлэл хөгийн дүр төрхтэй болсныг бид олж мэдсэн юм. 1978 оны зун Эрдэнэтийн үйлдвэр ашиглалтанд орсноор Монгол улсын Үндэсний орлого хорьхон хувиар нэмэгдэх болсныг бүх тооцоо үндэслэлийг гаргаж ЗХУ-ын төлөвлөгөөний хороо руу том танилцуулгыг бэлтгэж явуулсан юм. Эндээс л Монгол улсын түүхэн замналын хувь заяаны асуудал улс төрийн лут зөрчилдөөний түвшинд тавигдсан юм. Монгол улс Эрдэнэтээс болж хямраагүй гэсэн Ч.Ганзоригийн дэвшүүлсэн дүгнэлт нь Эрдэнэтийн үйлдвэрийн нийт валютийн орлогын 5 хувь дээр буюу 20 тэрбум доллар дээр үндэслэж гарсан дүгнэлт юм. Бид Эрдэнэтийн асуудалд хандахдаа түүнийг Ардчилсан хувьсгалын төвшинд гаргаж тавихдаа Эрдэнэтийн ордын валютийн нөөцийг 100 хувь бодож тооцоолсон. Өөрөөр хэлбэл 20 тэрбум доллараар бус чухамдаа 400 тэрбум доллараар тооцоолж, Эрдэнэтийн ордын хувь заяаг ардчилсан хувьсгалын үзэл номлолтой холбож тавив. Эрдэнэтийн УБҮ-ийн ажиллагааг 1989 оны байдлаар иж цогцолбороор тооцоолж, үндэсний нөхөн үйлдвэрлэлийн гол гол параметрүүдтэй холбож, үүний үндсэн дээр Монголын эдийн засаг бүхэлдээ ямар том том гажилт, лут хямралд өртсөнийг илрүүлж, эдгээр хямрал ажлуудыг цаашид өрнөх Ардчилсан хувьсгалын явцад хэрхэн засаж залруулах чиглэлүүдийг гаргасан юм. 1989 оны макро эдийн засгийн том загвар гурван үндсэн чиглэлээр, тодруулбал эдийн засгийн тусгаар тогтнол, эдийн засгийн хараат тогтнол, далд колоничлолт мөлжлөг гэсэн чиглэлээр гол гол тооцоонууд хийгдсэн. Энэ тооцооноос цөөхөн хэдэн тоог л дурьдах нь зүйтэй. Хэрэв эдийн засгийн тусгаар тогтнол хангагдсан бол, өөрөөр хэлбэл Эрдэнэтийн үйлдвэрийн валютын орлого таван хувиар биш 100 хувиар Монголын ард түмний өмч байна гэж үзвэл үйлдвэрлэсэн үндэсний орлого (үл хөдлөх үнээр) 34 тэрбум төгрөгөд хүрэх байв. Энэ нь ойролцоогоор 11 гаруй тэрбум доллартай тэнцэнэ. Гэвч хараат эдийн засаг, өөрөөр хэлбэл далд колони эдийн засаг нэгэнт төлөвшчихсөн учраас өөрийн үйлдвэрлэсэн үндэсний орлого 8 тэрбум төгрөг болж, даруй 26 тэрбум төгрөгийн нэмүү бүтээгдэхүүнийг бид хойш нь ЗХУ-д алдаж байсан. Яг ийм байр сууринаас Эрдэнэтийн үйлдвэрийн дарга Ганзориг хандаж ярьж чадаагүй. Тэрбээр улсын төлөвлөгөөний комисст 1980-аад онд ажиллаж байсан хэдий ч Монголын эдийн засгийн жинхэнэ бодит дүр төрхийг олж харж чадаагүй. Мэдлэгийн иймэрхүү түвшин, зөвхөн Ганзориг дээр ч бус, тэр үеийн улсын төлөвлөгөөний комиссын дээд удирдлагуудад бүгдэд нь байсан гэдгийг хэлэхэд юун буруу байхав. Хэрвээ бид 26 тэрбум төгрөгийн нэмүү бүтээгдэхүүнийг жил бүр алддаггүй байсан бол ард түмний хэрэглээг 7 тэрбум төгрөг буюу, 2.5 тэрбум доллар дээр байлгах биш эл хэрэглээг 15 тэрбум төгрөг буюу 5 тэрбум доллар дээр барьж хэрэглээг 2 дахин нэмэх боломж байсан. Үндэсний хуримтлалыг 1.2 тэрбум доллараар биш бараг 3 тэрбум доллараар өргөтгөсөн нөхөн үйлдвэрлэл явуулах лут гарцыг нээх байсан юм. Ингээд бид Эрдэнэтийн үйлдвэрийнхээ нийт валютийн орлогын 95 хувийг оросуудад далдуур алддагаа мэдэхгүй явсаар өнөөг хүргэсэн юм. Энэ нь тус үйлдвэрийн дарга Ганзоригийн хийсэн дүгнэлтээр дахин нотлогдож байна. Эрдэнэтийн үйлдвэрийн даргаар бас Наранхүү, Дорлигжав нар ажилласан. Гэлээ ч тэд Эрдэнэтийн үйлдвэрийн жинхэнэ чадавхийг олж хараагүй. Бид Эрдэнэтийн тооцоог бүрэн хэмжээгээр том бодлогын төвшинд тооцоолохдоо, ардчилсан хувьсгалтай холбож хийхдээ Эрдэнэтийн зэс молибдений хүдэрт агуулагддаг алт болон мөнгийг тусгайлан тооцоолсон. Эрдэнэтийн ордын 1 грамм алтыг 1989 онд 12 ам.доллараар бодсон. Одоогийнхтой адил 20 доллар ч юм уу, эсвэл 30 доллараар тогтоогоогүй. Хэрвээ Эрдэнэтийн тооцоог дахин хийе гэвэл гурван үнээр тооцоолох хэрэгтэй. 1 грамм алтыг 12 доллараар тодорхойлохоос гадна 20 доллараар, гуравдахь хувилбар нь 30 доллараар тооцоолох учиртай. Ямар ч байсан, Эрдэнэтийн үйлдвэр нь үнэхээр л стратегийн ач холбогдолтой үйлдвэрлэл мөн л юм бол түүний бүх тооцоог 5 хувиар биш 100 хувиар, бүр 95 хувийг нь оруулж байгаад бодох учиртай юм. Өнөө үед Эрдэнэтийн үйлдвэр нь хөрөнгө оруулалтынхаа зардлыг хаагаад нөхчихсөн учир энэ үйлдвэр 100 хувь Монголын ард түмний өмч байх ёстой. Зарчмын энэ асуудал улс төрийн өндөр төвшинд шударга ёсны дагуу шийдэгдвэл бид Эрдэнэтийн УБҮ-г далд колоничлолын объект байсныг нь таслан зогсоож, түүнийг Монгол улсын эдийн засгийн тусгаар тогтнолыг баталгаажуулж чаддаг стратегийн үйлдвэр, Монгол улсыг эдийн засгийн хөгийнжлийг гэтэлж, эдийн засгийн хөгжлийн гольдролыг эхлүүлэх боломжтой болох юм. Эрдэнэтийн үйлдвэрийн валютийн орлогын зөвхөн 5 хувь нь Монгол улсад ноогддог болсон нь эцсийн эцэст Ардчилсан хувьсгалын нэгэн том зорилт тавигдаж, энэ зорилго нь Эрдэнэтийн ордыг хаах асуудал болон дэвшигдсэн билээ. Бид өнөөдөр Тавантолгойн орд, Оюутолгойн ордыг ашиглахгүйгээр Эрдэнэтийн ордыг Монолын ард түмний жинхэнэ өмч болгон ашиглаж чадвал энэ үйлдвэр Монголчууд биднийг 150 жил тэжээх чадалтай гэдгийг дахин хэлмээр байна. Эрдэнэтийн үйлдвэрийг ард түмний жинхэнэ өмч болгож чадаагүйгээс Монголчууд бид жил бүр 3.8 тэрбум долларыг алдаж, энэ алдсан хэмжээгээр гаднаас байнга зээл тусламж гуйдаг, том гүрнийг царайчилдаг ийм хөгийн гольдрол руу орсонд нь хэрэв Эрдэнэтийн 3.8 тэрбум долларыг жил бүр бид алддаггүй байсан бол монголчууд бидний амьдралын төвшин дэлхийн дундаж хэмжээнээс дээгүүр хэмжээнд очих байсан юм. Ийм учраас Эрдэнэтийн үйлдвэр Монгол улсыг хямруулаагүй гэсэн дүгнэлт хэт өрөөсгөл бөгөөд макро эдийн засгийн, ялангуяа улс төр эдийн засгийн ухаанаа гадарладаггүйн гай ийм байдлаар илэрдгийг бид мэдэх ёстой. Эрдэнэтийн асуудалтай холбогдуулж бид өөр нэг асуудлыг хөндөх нь зүй ёсонд нийцнэ байх. Эрдэнэтийн үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг Айвенхоу Майнз ХХК нэлээн нарийн судалж, Оюутолгой ордын техник эдийн засгийн үндэслэлийг, бас бодлогынхоо стратегийг боловсруулж гаргасан. Энэ тухай би Хөх толбо сонинд хэд хэдэн удаагийнхаа ярилцлагад оруулсан байгаа. Оюутолгой ордын талаар саявтар Хөх толбо сонинд эдийн засагч Д.Ганхуяг нэгэн сонирхолтой тооцоог нийтлүүлжээ. Эл тооцоонд Оюу толгойн ордын нийт үнэ цэнийг 287 .4 тэрбум доллараар тооцоолж гаргалаа. Эдийн засагч Н.Үнэнбат Монголын мэдээ сонины энэ оны 21-р дугаарт Оюутолгойн талаар тооцоо хийв. Оюутолгойн ордын эдэлбэр талбайн 30 хувьд л хайгуул судалгаа хийгдсэн бөгөөд үлдэж буй 70 хувь нь судлагдаагүй гэдгийг Үнэнбат тодруулсан. Судлагдсан 30 хувийн талбайд 40 сая тонн зэс, 1000 гаруй тонн алтны нөөц байгаа бөгөөд энэ нь 250 тэрбум доллараар үнэлэгдэж байна. Ашигт малтмалын тухай хуулийг баримталбал Монгол улс тавин жилийн хугацаанд 15 тэрбум долларыг авна. Энэ нь нийт орлогын дөнгөж 6 хувь нь болж, 96 хувь нь Айвенхоу Майнзын өмчөнд шилжинэ. Дээрх хувилбар нь яг л Эрдэнэтийн ордын техник эдийн засгийн үндэслэлтэй зарчмын хувьд ялгагдахгүй адил болж байгаа юм. Үнэнбат цааш нь Оюутолгойн ордоор аятайхан тооцоонуудыг гаргалаа. Тухайлбал, Оюутолгойн ордод баяжуулах үйлдвэр барих, хот байгуулах, Чойр хүртэл төмөр зам тавих, Чойрт зэс боловсруулах үйлдвэр барих зэрэг том ажлуудад нийтдээ 25 тэрбум доллар хэрэгтэй гэжээ. Үйлдвэрлэлийн зардал нь 50 жилээр тооцоолоход 50 тэрбум долларт очно. Ингээд 25 тэрбум долларын хөрөнгө оруулалт, 50 тэрбум долларын үйлдвэрлэлийн зардал, нийлээд 75 доллар болж байна. 250 тэрбум доллараас 75 тэрбум долларыг хасахад цаана нь 175 тэрбум доллар үлдэнэ. Энэ тооцоо нь зөвхөн Оюутолгойн ордын талбайн 30 хувьтай л холбогдож хийгдсэн тооцоо. Хэрэв судалгааг 100 хувиар бодож тооцоолбол Оюутолгойн ордын нийт орлого 800 гаруй тэрбум долларт хүрнэ. Оюутолгойн ордын үр ашгийг зөв тооцоолох асуудал асар их ач холбогдолтой гэдгийг Үнэнбатын дээрх тооцооноос тод томруун харагдаж байна. Үнэнбат Оюутолгойн ордын асуудалд зөвхөн эдийн засгийн талаас нь биш, бас улс төрийн байр сууринаас энэ асуудалд зөв хандаж чадсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Оюутолгойн орд ашиглалтанд орлоо гэхэд Монголын Үндэсний орлого 40 хувиар биш 10 дахин нэмэгдэнэ. Яагаад гэвэл Оюутолгойн орд нь Эрдэнэтийн ордоос 2 дахин их нөөцтэй. Өөрөөр хэлбэл, Оюутолгойн ордод 3.2 тэрбум тонн нөөц бий. Үүнээс гадна Өмнөговь аймагт Оюутолгойн ордоос гадна найман том орд бий. Тухайлбал, Хүрэл үнэгний орд, Хармагтайн орд, Оюут улааны орд, Оюут овоогийн орд зэргийг нэрлэж болно. Хамгийн харамсалтай нь Өмнөговь аймгийн нутгийн дийлэнхи хэсгийг манайхны Х.У.Л-чууд гадныханд лицензээр худалдчихсан юм. Энэ бол улс төрийн аймшигтай том гэмт хэрэг. Ийм их баялагтай аймгаа гадныханд панзалдаг гэмт этгээдүүдийг ард түмний онц зөвлөлөөр шийтгэх ёстой. Ийм зөвлөлийг ардчилсан хувьсгалаар л тогтоохоос биш, монжооч зах зээлийн хувьсгалаар ард түмний онц зөвлөлийг байгуулж болдоггүйг манай гашуун туршлага нотолж өглөө.
profile

 Дууртлаа  ширтэх  тэр  зүгийн  тэнгэрт   
Дууны  цагаан  үүл  ургаад  өгдөггүй ч  байгаа   даа  
Тэвчээрийн  шидээс ханзартал  эгшиг  аялгуу  зайдлан 
Тэрний  минь  бүлээхэн  амьсгаа  хүрээд  ирдэг ч үгүй  байгаа  даа   
Сул  асгарах  нулимсанд  зэрэглээтсэн  уулсын  цаанаас 
Шувуудын  өнцөгeт  цуваа  ганганаад  ирдэггүй  ч  байгаа  даа 
Сууж  жаргаагүй  ч  санаж явах  чиний  минь 
Сүүдрийн   нь  сэмэрхийг  зуугаад ч  ирдэг ч  үгүй  байгаа  даа.  


Холбоотой бичлэг :
http://www.mglclub.com/1488672/ff4/trackback

Manaach01

2009.03.27 06:07:01
*.25.23.158

tiim shvv ene 76 deer suuchaad mongondoo hahaj tsatsdagui odoo ya we 2012-2022 ond ih oson hogjin gej mongol boo nar battai helsen unen boltugai

edi hugda

2012.12.09 11:14:28
*.199.160.145

List of Articles
Дугаар Гарчиг Нэр Date Уншсан
Зарлал ӨМНӨД СОЛОНГОС УЛСАД МОНГОЛ УЛСААС ТӨЛӨӨЛӨН СУУГАА ЭРХЭМ ЭЛЧИН САЙД АА [14] monh-monk 2013-03-31 23314
Зарлал богино долгионы радио (FM) нэвтрүүлэг хийнэ [3] monh-monk 2012-10-23 26807
Зарлал Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй...үнэт саналыг тань хамтдаа сонсъя [46] [17] admin 2008-06-27 114569

yc yc yc .........yc yc yc .....yc yc yc... [1]

ДАВАРСАН ХЯТАДУУДАД ДАРУУЛГА ХЭРЭГТЭЙ [4]

03-sariin 31 baidlaar Solongosd 31.314 hun bdag sudalgaatai bna. [1]

  • Levi`s
  • 2009-05-20
  • Уншсан 1106

Asuult [11]

  • jaalhuu
  • 2009-05-20
  • Уншсан 2307

Сахалин-3, Якунин эзэн, Морозов дарга…

Н.Энхбаярын ээж, аав хоёрын амьдардаг бас нэг авлигын байрны баримт [2]

Оготно үнэд орох цаг [1]

Ерөнхийлөгчийн швейцарь дахь дансанд 1,3 тэрбум доллар байна. [2]

MADE IN MONGOLIA [1]

Солонгосын соёлтой танилцах аялал [2]

Сонголт

МОНГОЛ ДАХЬ ХРИСТИЙН ШАШНЫ ДЭЛГЭРЭЛТИЙН ТҮҮХИЙН АСУУДАЛ [1]

Монгол юм

Цагаач ба аянчин хэмээн үгcийн тухайд

Түүхэн хөшөө босгох уу? [1]

Төгс аллагын зэвсэг самурай сэлэм татаруудын бүтээл үү? [1]

Аялалд урьж байна [1]

хулс мод [2]

  • finepix
  • 2009-05-16
  • Уншсан 1914

Тэрээр Ц.Элбэгдоржид зориулан ...

Тийм ээ, өөрчилмөөр байна [1]

Munkhtenger yazguurt CHINGESIIN MONGOLCHUUD-daa [2]

  • kaatren
  • 2009-05-15
  • Уншсан 2457

ААЛЗНЫ ТОР – 5

Хоёр удаа Ерөнхий сайд байхдаа авлигатай тэмцсэн учраас огцорсон.

В.Путин: Монголын ашигт малтмал бидний сонирхлыг татаж байна. [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 2618

Оросууд Монголд цөмийн байгууламж барина гэв үү? [1]

  • center
  • 2009-05-14
  • Уншсан 1777

МАХН-ын сонгуулийн штаб Ц.Элбэгдоржид "үхлийн цохилт" өгөхөөр шийдэж

5 сарын 24-нд Н.Энхбаяр ялбал / 5 сарын 24-нд Элбэгээ ялбал [2]

Шагналын сан өндөртэй эссэ бичлэгийн уралдаан гэнээ [2]

  • finepix
  • 2009-05-13
  • Уншсан 2633

САРХАД САВНААСАА БУСДЫГ [1]

hel uguuch [2]

  • janibek
  • 2009-05-13
  • Уншсан 1286

санаа [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1364

Оюутан та бүхэнд [2]

  • sarang
  • 2009-05-13
  • Уншсан 1326

40 мянган айл"-ийн орон сууц захиалагчид суулт зарлалаа [2]

Мөнгө олох гэж явсан залуус маань Солонгосоос гомо болчихоод буцаж ирдэг боллоо [9]

Монгол удмыг солонгос залгах уу? [3]

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад

Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчсөн...2009 оны 3 дугаар сар 15 -нд Өмнөд Солонгос улсад [2]

Ц.Элбэгдоржийн үг шүүхийнхнийг Н.Энхбаярын дарамтаас салгаж эхэлжээ [1]

ТЭВЧЭЭР БАРАГДЛАА /Монголчууддаа хүргэх ил захидал/ [1]

МЄНГЄТЭЙ БОЛОХ 7 АРГА [2]

  • jooyo
  • 2009-05-11
  • Уншсан 1692

АНГАСАН ЕРТӨНЦ ҮЛДЭХИЙН ЦАГТ АЛТ,НҮҮРСИЙГ УУЖ БОЛДОГГҮЙГ МЭДЭХ БОЛНО [3]

Бүтээлч шүүмжлэл [2]

  • finepix
  • 2009-05-10
  • Уншсан 2125

TA BUHNII TUSLAMJ HEREGTEI BNA [2]

Medej sonsson yum baival helne uu MONGOLCHUUDAA [1]

"Боол" улс [2]

  • finepix
  • 2009-05-09
  • Уншсан 1579
배너신청
자생병원

배너신청