Бичлэгийн тоо 2,391
гэдэг үг хоёрхон гол утгатай.
Нэгдүгээрх нь ази тивийн зүрхэнд орших сая таван зуун мянган километр квадрат хэмжээтэй үзэсгэлэнт сайхан газар нутаг.
Хоёрдугаарх нь цөөхөн хэдэн монгол хүн.
Монгол гээд хэлэхээр эсвэл хүн бодогдоно, эсвэл газар нутаг бодогдоно.
Энэ нийтлэлийн гарчиган дахь асуултанд би Монгол гэдэг үгийг хоёрдахь утгаар нь асууж байгаа юм. Монгол хүнд хайртай хүн байдаг юм уу?
Хариулахаасаа өмнө сайн бодоорой.
Би бол байдаггүй гээд хариулчих гээд байгаа юм.
Бодъё л доо... Хятадууд Монголчуудад хайртай юу? Үгүй. Оросууд? Бас л үгүй. Солонгосууд? Бүр ч үгүй. Тэгвэл Монголчууд Монголчууддаа хайртай юу? Би лав эргэлзэж байна...
Хүний нутагт яваа Монголчууд яагаад бие биенийгээ муухай харж явдаг юм бэ? Хайртай болоод тэр үү? Хайртай болохоороо Хятад, Солонгосуудын гар хөл болж элэг нэгт ахан дүүсээ эмийг нь янхан, эрийг нь донор болгож зарах уу? Хүний наймаа нь хайраа илэрхийлж байгаа байдал уу?
Саяхан болсон нэг хэргийг сөхье. Хоёр гуйлгачин хүүг нэг хүүхэн хоолоор дайлж л дээ. Гоё ч хоол авч өгч. Тэгээд "энэ амтлагч байгаан" гээд нэг нунтаг юм хоолонд нь хийчихэж. Хоёр хүү хоолоо идчихээд унтаад өгчээ. Нэг нь өглөө сэртэл нөгөөхийнх нь гэдэс доторыг яраад элэг, бөөрийг нь авчихсан байж... Хүүгийн амь ердөө л нэг аяга хоолны үнэтэй байсан юм уу? Нөгөө хайр чинь тэгээд энэ үү?
Намайг бага байхад, ердөө аравхан жилийн өмнө маш их гуйлгачин хүүхэд байдаг байсан. Гэрийн хажуугийн траншейнд л гэхэд өсвөр насны 20 хүүхэд байдаг байсан. Одоо гудамжны хүүхдийн тоо цөөрсөн ч юм шиг. Шалтгааныг нь юу гэж бодож байна? Арай асрамжийн газрууд сайн ажиллаж байгаа гэсэн гэнэн бодолтой явдаг юм биш биз дээ? Асрамжийн газрууд ажлаа сайн хийж байгаа. Гэхдээ тэд хөрөнгө мөнгөний гачаалалаас болоод бүх гудамжны хүүхдийг асрарч чадахгүй гэдгийг та мэдэх үү?
Миний төрсөн өдөр 12-р сарын 31-нд болдог. 10-р анги хүртлээ гэрийнхэнтэйгээ, түүнээс хойш найзуудтайгаа эдгээр өдрүүдэд би баярлаж өнгөрөөдөг. Доод тал нь л 10 хоног би төрсөн өдрөө тэмдэглэдэг. Зарим хүмүүсийн хувьд үнэртэж ч байгаагүй амттаныг идсэн, сонсож ч байгаагүй дарсыг би хангалттай уусан. Тэглээ гээд ямар өөрчлөлт гарав? Би таргалчихсан уу? Үгүй. Туранхай хэвээрээ л байна. Магадгүй нэг гуйлгачин хүүгийн бүтэн жил хоол авч идэх мөнгөөр би 10-хан хоног тансаглаад л... Одоо бодохоос ичиж байна.
Монголыг тойрсон Монголчууд гэж байдаг. Хойшоогоо Тува, Халимаг. Баруун тийшээ Хазара Монголчууд. Урагшаагаа бол Дээд Монголчууд, Өвөр Монголчууд гээд л... Тэд жаргалтай амьдарч байгаа гэж та бодож байна уу? Хятадад бизнес хийх гэхээр Өвөр Монголчуудад зээл олгодоггүйг та мэдэх үү? Хятад хүнд бол ямар ч барьцаагүй зээл олгоно. Өвөр Монгол хүнд бол барьцаатай байсан ч зээл олдохгүй. Монголоор ямар ч аялгагүй цэвэр ярьдаг Дээд Монголчууд яаж Хятадуудад хавчигдан зовж амьдарч байгааг та мэдэх үү? Халимагийн ард түмэн эх хэлээ мартсан гэвэл яах уу? Миний ойлгож байгаагаар тэдгээр Монголчууд биднийг сайхан амьдруулахын тулд өөрсдийгөө хилийн цаана үлдээгээд, нэг ёсондоо өөрсдийгөө золиослон байж МОНГОЛ улсыг тусгаар тогтнуулсан. Монгол улсын хоёр сая зургаан зуун мянган хүнийг сайхан амьдруулах гэж бидний ойрын хамаатанууд ямар их золиос гаргаа вэ? Биднийг сайхан амьдаруулах гэж.
Тэгээд бидний сайхан амьдарч байгаа нь энэ үү? Дэргэдэх хүнээ донор эсвэл янхан болгочихоод өөрсдөө тансаглаад л байх уу? Энэ тэгээд сайхан амьдрал мөн үү?
Саяхан телевизээр 2 траншейны хүүхэд гарч байна лээ. Олон хүн үзсэн байх. Өглөө сэрээд, пүнкерүүдээр хэсч байгаад, энд тэндээс гуйлга гуйгаад олсон мөнгөөрөө 2 бэлэн гоймон авч идээд л унтдаг гэж ярьсан. Өдрийн норм ердөө л 2 гоймон. Миний ажигласнаар тэр хоёр хүүгийн нэг нь лав мундаг цэгцтэй ярьдаг хүүхэд байна лээ. Магадгүй, тэр хүү яваандаа уран илтгэгч ч болж магадгүй. Гудамжинд гуйлга гуйгаад сууж байгаа хүүхдүүдийн дундаас дэлхийн хэмжээний эрдэмтэн төрвөл яах уу? Эсвэл мундаг тамирчин гараад ирэх ч юм бил
bolgoj buteeh geed l amidralaa aytaiahan avch yavah geed l hunii nutagt zovj bgaa humuus shdee gadaadiin mongolchuud chin....Tedniigee l heden talaas ni barij ideh geed bhiin....Geree zasaad turuu zas gedeg bizdee??? Geree zasaagui humuust hechneen turuu zas geed yahiin ted nar chin....Bas ene jishee bna... <Хоёр хүү хоолоо идчихээд унтаад өгчээ. Нэг нь өглөө сэртэл нөгөөхийнх нь гэдэс доторыг яраад элэг, бөөрийг нь авчихсан байж...>
Hool idchihsen duuren hooltoi huuhdiin hodood gedsiig yarj avna gej baidgiimuu?? Emnelegt shinjilgee uguhud hurtel umnuh udruus ni avahuulaad ulsguud hodoodiig ni hooson bolgodog bizdee....Jaahan unend oirhon yum bichmeer yum...Hunii naimaa bhgui gej bichih gesen yum bish haraagui hernee harsan yum shig bichihee boli gej heleh gesiin...

jaalhvvgiin zoboo erhten shiljvvleh ajilbar cch durtai hvniihee erhtniig abaadhiichihdeggvi ter hvnii tsusnii bvleg bigiin ontslog geh meteer naad zahiin nihtsol taarch baij shiljvvlne sh dee hudlaa vnen um bichij harid baigaa hvmvvsiin tarhiig ugaahaa bolie,gants mongold muu hai bvhen hurchihsan um shig l zarimdaa dendvv bichih umaa,busad orond ch monaihaas ilvv gehees dutahgvi l baigaa l bailgvi de(toriin toloo ogtono booj vhne gegcheer he he he)bichij baigaa hvmvvs hvniig helelgvi oorsdooso ehleed setgelee tsegniee
Амьдын хагацал.
Улс үндэстний хувьд байсан бол энэ зуунд гэр бүл, ахан дүүс, аав охин, ээж хүүгийн асуудал болжээ. За даа тиймээс бид 300 гаран жилин өмнөхөн нүүн одсон Халимаг, 50-д хан жилийн өмнө дагаар орсон Өвөрлөгч нараа бодох нь утгагүй шахамн болсон юм шиг байна.
Өнгөрсөн үеээ мартаад байвал бидни өнөөдрийг ч ирээдүй маань мартах л байх л даа. Нэг тийм хэв маяг тогтох биз дээ. Саналаа гээд сайхан нь байхгүй, санасангүй гээд муухай нь мэдэгдэхгүй бол...!
Монгол Улсын иргэн монголчуудаа яахаа мэдэхгүй төр засгаас ч гэж бодох л юм даа.
Өмнөд Корё улсад байгаа Монголчуудын эх нутгаа гэх цуваа их биш ч бага биш болж. За тэгээд нутаг буцах снаатай монголчууд миний Монголдоо ирээд эх оронч, үндэсэрхэг болосн энэ үзлээ л битгий ахин үгүй хийхгүй байхыг хүсье!