Гадаад иргэдэд зориулан эрхлэн гаргадаг "Хармони" сонингоо захиалан уншицгаана уу
Уншсан 1448 vote 0 2010.04.21 12:46:29"Хармони" сонинг захиалан унших
Ансан хотын Гадаад Иргэдэд Үйлчлэх Төвөөс эрхлэн гаргаж буй "Хармони"сонинг үнэ төлбөргүйгээр гэрээр захиалан авч, унших боломжтой боллоо.
Тус хэвлэл нь Солонгос улсад ажиллаж амьдарч буй гадаад иргэдэд зориулан төрөл бүрийн мэдээ мэдээлэл, хуулийн зөвлөгөө, сургалт, эрүүл мэнд, солонгос хэл сурцгаая, солонгосын соёл зэрэг буланг тогтмол эрхлэн гаргаж байна.
Одоогийн байдлаар "Хармони" сонин нь Монгол, Солонгос, Англи, Хятад зэрэг нийт 8орны хэл дээр орчуулагдан гарч байна.
"Хармони" сонин нь хоёр сард нэг удаа, сондгой тоотой сарын 20-нд хэвлэгдэн гардаг.
Ансан хотод ажиллаж амьдардаггүй байсан ч, тус сонинг захиалсан тохиолдолд үнэ төлбөргүйгээр гэрийн хаягаар хүргэж өгнө. Хувь хүн, байгууллага хамт олны захиалгыг байнга хүлээн авч байна.
Тус сонинг захиалан унших хүсэлтээ дараах хаягаар явуулна уу. (khk175@korea.kr)
Лавлах утас : Гадаад Иргэдэд Үйлчлэх Төв. Кан Хы Гён 031-481-3301
Цагаач Иргэдийг Дэмжих Орчуулгын Төв 1644-7111(монгол хэл4)